| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00466/И |
| Дугаар | 138/ШШ2017/00578 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2017/00578
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******1-р байрны ******* тоотод оршин суух, ЖЯ8704*******65 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг 2017 оны 4 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баярхүүтэй 2007 онд гэр бүл болсон. Бид хамт амьдрахаа болиод 3 жилийн хугацаа өнгөрч байна. Би шүүхэд хандаж гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний бие *******гийн хаягийг тодруулсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тодруулах хүсэлтэй байна. ******* нь 28 настай /РД:ЖЗ89060115/ шар царайтай, өндөр нуруутай. ******* сумын *******-р баг Ялалтын 11-12 тоотод ээжийнх нь ах дүү нар амьдардаг. Одоогоор ******* нь Улаанбаатар хотод байгаа гэж сонссон. ******* нь сүүлд 88142617 гэсэн дугаартай утас барьж байсан боловч одоо холбогдохгүй байна. Түүний ээж Сарантуяа Чулуунхороот суманд байдаг. 88142189 гэсэн дугаартай утас барьж байгаа болно. *******гийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргах зорилготойгоор түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ЖЗ89060115 регистрийн дугаартай Боржигон овогт Даваанямын Баярхүүг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч М.*******д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ