| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00381/И |
| Дугаар | 138/ШШ2017/00579 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2017/00579
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******гийн *******-*******1 тоотод түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг *******017 оны 3 сарын *******9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 оны 10 сарын 08-ны өдөр төрсөн. Одоо 56 настай. Би 1981 оны 4 сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын хүн эмнэлгийн харьяа яслид анх ажилд орсон. Тус яслид асрагч, цэвэрлэгч, галч, туслах тогооч зэрэг ажлуудыг хийж байсан бөгөөд 199******* оны 10 сарын *******1-ний өдөр ясли татан буугдсан. Түүнээс хойш би ажил хийгээгүй. Иймд намайг 1981 оны 4 сарын 04-ний өдрөөс 199******* оны 10 сарын *******1-ний өдөр хүртэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын хүн эмнэлгийн харьяа яслид асрагч, цэвэрлэгч, галч, туслах тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь 1981 оны 4 сарын 04-ний өдрөөс 199******* оны 10 сарын *******1-ний өдөр хүртэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын хүн эмнэлгийн харьяа яслид асрагч, цэвэрлэгч, галч, туслах тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Д.******* нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын хүн эмнэлгийн харьяа яслид 1981 оны 4 сарын 04-ний өдрөөс 199******* оны 10 сарын *******1-ний өдөр хүртэл асрагч, цэвэрлэгч, галч, туслах тогоочоор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Дорнод аймгийн Баянтүмэн сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1981 оны 4 сарын 04-ний өдрийн 6 дугаар “Ажилд түр томилох тухай” тушаал, 198******* оны 8 сарын *******4-ний өдрийн *******7 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1983 оны 5 сарын 10-ны өдрийн 16 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1984 оны 9 сарын 01-ний өдрийн 1******* дугаар “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 1985 оны 8 сарын *******6-ны өдрийн *******6 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1986 оны 7 сарын *******3-ны өдрийн 18 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1987 оны 5 сарын *******8-ны өдрийн 49 дүгээр “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Баянтүмэн сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1989 оны 7 сарын *******4-ний өдрийн 1******* дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1990 оны ******* сарын 01-ний өдрийн 13 дугаар “Удаан жилийн нэмэгдэл олгох тухай” тушаал, 1991 оны ******* сарын *******3-ны өдрийн 11 дүгээр “Ажилд авах ба ажлын байр солих тухай” тушаал, 199******* оны 10 сарын *******1-ний өдрийн 43 дугаар “Ажлаас халах тухай” тушаал, нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолт болон гэрч Ж.Цэрэнхүү, Б.Жаргал нарын мэдүүлгээр батлагдаж байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******г 1981 оны 4 сарын 04-ний өдрөөс 199******* оны 10 сарын *******1-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын хүн эмнэлгийн харьяа яслид асрагч, цэвэрлэгч, галч, туслах тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
*******. Тус шүүхийн шүүгчийн *******017 оны 4 сарын 05-ны өдрийн 9*******5 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.*******г улсын тэмдэгтийн хураамж 70.*******00 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ