Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2017/00581

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

        Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

      Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******ын тоотод оршин суух, ЛМ780708******* регистрийн дугаартай, овогт ын т холбогдох

       Хөлсөөр ажиллах гэрээний гэрээний үүргийн биелэлт 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг  2017 оны 3 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. нь 2015 оны 0******* сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******8 дугаар зүйлийн *******8.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон. Хэрэгт холбогдсон үедээ надтай уулзаад зөвлөгөө авсан.  Тэгээд өмгөөлөгчөөр авахаар болж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тухайн үед өмгөөллийн хөлсийг 500.000 төгрөг гэж тохирсон. Б. нь жирэмснийхээ амралтыг аваад өмгөөллийн хөлсөө өгнө гэж хэлж байсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд Б.ээс өмгөөллийн хөлс болох 500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

       Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 онд өмгөөлөгч М.*******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж  өмгөөлүүлсэн нь үнэн. Гэхдээ хийгээгүй хэрэгт гүтгэгдэж ял авах магадлалтай байсан боловч 7 сартай жирэмсэн байсан учир ял аваагүй. Жирэмсэн биш байсан бол ял авч, шоронд орох байсан. Шүүх хурал болохын өмнө М.******* өмгөөлөгч энэ дээр гарын үсэг зурчих гээд нэг бичгэн дээр гарын үсэг зуруулсан. Харсан чинь 500.000 төгрөг гэсэн бичигтэй бланк байсан. Би хуралд хэрэг болдог юм байна гэж бодоод гарын үсэг зурсан. Энэ мөнгийг бүгдийг нь нэхнэ гэж бодоогүй. Надаас 200.000 төгрөг авах л байх гэж бодсон. Би одоохондоо боломжгүй байгаа учир өмгөөллийн хөлс 200.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 300.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

      Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ НЬ:

        Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.ээс хөлсөөр ажиллах гэрээний гэрээний үүргийн биелэлт 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.  

       Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ “...М.******* өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ  байгуулахдаа өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөг авна гэж ойлгоогүй гарын үсэг зурсан, би 200.000 төгрөг төлөх саналтай байна...” гэж тайлбарладаг.

       Хариуцагч Б. нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байх бөгөөд 2015 оны 12 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч М.*******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 18-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоол, 2015 оны 12 сарын 18-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байна.

       Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй нөхцөл байдлаа  шүүхэд нотолж чадаагүй тул хариуцагчаас гэрээний үүргийн биелэлт 500.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй шүүх үзлээ.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Монгол Улсын Иргэний хуулийн 35******* дүгээр зүйлийн 35*******.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.ээс хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.   

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 15.650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.   

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар мөн хуулийн 11*******.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ