Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

 

 

 

 

 

 

2021            12            23                                        03

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

шүүгдэгч: Д.Нан,

шүүгдэгч: А.Гэ, тэдний өмгөөлөгч Б.Даваажав /2359/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Гэ, Нан нарт холбогдох эрүүгийн 2005017261355 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Дэлгэрэх таван чандмань" ХХК-д гэрээт нягтлан ажилтай, 1 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4 эцэг, эх, ах нарын хамт ********************тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1462 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр, нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаар ***************** Гэ.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Элмарто Контент” ХХК-д туслах нягтлан бодогч ажилтай, сард 1 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, 0-10 насны 4 хүүхдийн хамт ******************* тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1462 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр, нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаар **************** Нан.

 

            Шүүгдэгч Нан, Гэ нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрүүдийн хооронд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын байранд үйл ажиллагаа явуулах “Англо фрейт” ХХК-тай санхүүгийн тайлан гаргах зорилгоор хамтран ажиллаж байхдаа хохирогч Д.Оюийн “Англо фрейт” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны 475039214 дугаартай данснаас 2 470 000 төгрөгийг, Голомт банкны 1701121923 дугаартай данснуудаас 84 347 250 төгрөгийг цахим гүйлгээ хийж, /итокен/ компаний төсөвийг захиран зарцуулах эрхийг итгэмжлэн хариуцуулж, шилжүүлснийг 6 төрлийн ажил үйлчилгээний нэрээр зарлагын гүйлгээ хийж, нийт 86 817 250 төгрөгийг хувьдаа захиран зарцуулж, их хэмжээний хохирол учруулан, хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Гэ мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн үйлдлээ ойлгож байгаа. Н.Оюун-Эрдэнэ захиралтай цаашид цалин нэмнэ гэсэн аман тохиролцоотой байсан боловч ирэхээр нь авсан мөнгөө авлага үүсгэж, өөр бусад ажлын хөлс хийж суутгуулна гэсэн бодолтой байсан. “Англо фрейт” компанид улирлын 1 200 000 төгрөг, сарын 400 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Уг компаниас бид 2 нийлээд 3 900 000 төгрөгийн цалин авах байсан. Хохирлыг хүргэн ахынхаа 40 метр квадрат байрыг шилжүүлэн өгч төлсөн. Одоо үлдэгдэл хохирол төлбөр байхгүй. Өөр шалгагдаагүй үйлдэл байхгүй. Улсын яллагчтай ял тохиролцсон. Уг ялыг өөрийн сайн дураар зөвшөөрч байна. Торгуулийн ялыг цалингаасаа төлж барагдуулна. Одоо санхүүгийн тайлан гаргадаг ажлаа хийж байгаа. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Нан мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа ойлгож байгаа. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчтай ял тохиролцсон. Уг ялыг өөрийн сайн дураар зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч -Д.Ою мэдүүлэхдээ:

2019 оны эхээр санаж байна “Англо фрейт” ХХК-ийн жилийн эцсийн тайланг гаргуулахаар мэргэжлийн хүн хайж байтал манай найз Дэлгэрмаа гэх эмэгтэй “Галхүү, Сумхүү” ХХК-ний захирал Нан, Гэ гэх хүмүүсээр гаргуулаач мэргэжлийн хүн байна гэж холбож, 2018 оны тайлангаа гаргуулж авсан. Нан гэх хүн тухайн үед гаргасан тайлангаа танилцуулахдаа “танай компани байнгын нягтлантай байхгүй бол болохгүй юм байна” гэхээр нь “танай компани хариуцаад явж болох уу” гэсэн чинь Нан, Гэ нар зөвшөөрч бид харилцан тохиролцсон. Би Америкийн нэгдсэн Улс руу экспортын үйл ажиллагаа үзүүлдэг Төрийн бус байгууллага ажиллуулдаг ба тэр ажил руугаа байнга явдаг. 2019 оны 4 дүгээр сарын 22-нд Америк явахдаа “Англофрейт” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475039214 дугаартай данс, Голомт банкны 1701121923 дугаартай данснуудаас цахим гүйлгээ хийх, /итокен/-ээ итгээд Нан, Гэ нарт компанийн төсвийг бүрэн захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сараас хамтран ажилладаг компаниудаас танай санхүүгийн өр болохоо байлаа гэж залгахаар нь гайхаад санхүүгээ танил эгч То гэх нягтлан мэргэжилтэй эгчээр шалгуулсан чинь 195 удаагийн үйлдлээр түр зээл, зээл төлөв, бусад зардал, давхар зардал, шатахууны үнэ гэх мэтийн утгатай зарлага гаргасан байсан. Улирлын цалин 1 200 000 төгрөг сардаа 400 000 төгрөгийн цалин авахаар тохирсон. Санхүүгийн үйлчилгээ гээд 3 900 000 төгрөг хасагдана. Бусад нь хохирлоос хасагдахгүй.

Д.Нан, А.Гэ нар нь шинжээчийн дүгнэлтээр гаргасан хохирлыг бүрэн барагдуулсан. Тийм болохоор манай компанийн зүгээс ямар нэг гомдол санал байхгүй. Цалин хөлсний асуудал дээр Д.Нан, А.Гэрэлцэцэг нартай тооцоо нийлсэн актыг гаргаж өгсөн байгаа. Энэ дүнгээр явахад манай компанийн зүгээс ямар нэг санал, хүсэлт байхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 23 дугаар, 2 дугаар хавтас 201 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Д.Оюу мэдүүлэхдээ:

Би “Англо фрейт” ХХК-д олон жил ажиллаж байна. Америк улсаас ачаа ирэх, буцах, тосож авах, тараах бүртгэл тооцоогоо гаргах гээд бүхий л ажпыг хийдэг. 2019 оны 3-4 дүгээр сард манай компанийн захирал Ою Америк улс руу явах болоход манайх нягтлан бодогчтой болчихлоо, цаашид хамт ажиллах болно гэж хэлж байсан. Гэ, Нан гэх эмэгтэй нар ганц нэг удаа касс баримт авах гээд ирдэг байсан. Ою захирал явахдаа компаний бүх санхүүг өгөөд явсан гэж байсан. Хүмүүсийн ачааны мөнгө кассаар орж ирдэг байсан бэлэн мөнгийг Голомт банкны 1701121923 тоот дансанд хийдэг байсан. 7 хоногтоо 1 удаа ирж ачааны баримт, орлогын баримтыг надаас авдаг байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 28 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Г.То мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сард “Англо фрейт” ХХК-д нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор 500 000 төгрөгийн цалинтай ажилд орсон. 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс Худалдаа Хөгжлийн Банкны 475039214 дугаартай данс, Голомт банкны 1701121923 дугаартай дансны үлдэгдэл доод хэмжээндээ, харилцагч байгууллагуудад 300 000 000-400 000 000 төгрөгийн өртэй, татвар нийгмийн даатгалын байгууллагуудад 37 000 000 төгрөгийн өртэй, нийгмийн даатгалын тайлан өгөөгүй, ийм нөхцөл байхад Голомт банкны 1701121923 тоот байгууллагын данснаас 2019 оны 4 дүгээр сараас байх миний өмнө нь ажиллаж байсан нягтлан болох Гэ, Нан нар өөрсдийн болон бусдын данс руу 195 гаруй үйлдлээр 87 550 000 төгрөгийн гүйлгээ хийсэн байсан. ”Англо фрейт” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг маш хүнд байдалд оруулсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 36-37 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- А.Алт мэдүүлэхдээ:

500 000 төгрөгийг манай дүү Гэ тухайн үед би картгүй байна, картанд чинь мөнгө шилжүүлээд авья гэж хэлээд миний картыг авч байсан. Би мөнгө төгрөг Гэ, Нан нараас авч байсан удаа байхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 45 дугаар хуудас)

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 74 дугаартай дүгнэлт. (хэргийн 2 дугаар хавтас, 12-26 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 164 дугаартай дүгнэлт. (хэргийн 2 дугаар хавтас, 220-222 дугаар хуудас)

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст:

А.Гэ нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1462 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр, нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан гэжээ. (хэргийн 96 дугаар хуудас)

 

Д.Нан нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1462 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр, нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан гэжээ. (хэргийн 97 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Нан, А.Гэ нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрүүдийн хооронд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын байранд үйл ажиллагаа явуулах “Англо фрейт” ХХК-тай санхүүгийн тайлан гаргах зорилгоор хамтран ажиллаж байхдаа хохирогч Д.Оюийн “Англо фрейт” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны 475039214 дугаартай данснаас 2 470 000 төгрөгийг, Голомт банкны 1701121923 дугаартай данснаас 84 347 250 төгрөгийг цахим гүйлгээ хийж, компанийн төсвийг захиран зарцуулах эрхийг итгэмжлэн хариуцуулж, шилжүүлснийг 6 төрлийн ажил үйлчилгээний нэрээр зарлагын гүйлгээ хийж, нийт 86 817 250 төгрөгийг хувьдаа захиран зарцуулж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Ою, гэрч Д.Оюу, Г.То, А.Алт нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 74, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 164 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Нан, А.Гэ нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Нан, А.Гэ, тэдгээрийн өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

Хохирогч Д.Ою нь “Д.Нан, А.Гэ нар нь шинжээчийн дүгнэлтээр гаргасан хохирлыг бүрэн барагдуулсан. Тийм болохоор манай компанийн зүгээс ямар нэг гомдол санал байхгүй. Цалин хөлсний асуудал дээр Д.Нан, А.Гэрэлцэцэг нартай тооцоо нийлсэн актыг гаргаж өгсөн байгаа. Энэ дүнгээр явахад манай компанийн зүгээс ямар нэг санал, хүсэлт байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон Д.Нандин-Эрдэнийг 10 200 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 200 000 төгрөгөөр торгох,

А.Гэыг 10 200 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 200 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Нан, А.Гэ нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Гэ-ыг бусадтай бүлэглэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Нан-ыг бусадтай бүлэглэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар

шүүгдэгч Д.Нан-ийг 10200 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 200 000 төгрөгөөр торгох ялаар,

 

шүүгдэгч А.Гэ-ыг 10200 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 200 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг Д.Нан, А.Гэ нарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Нан, А.Гэ нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Нан, А.Гэ нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Нан, А.Гэ нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН