Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

 

 

 

 

 

 

 

 2021        12           28                                          14

                                      

                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго

иргэдийн төлөөлөгч: Г.Ёндон,

улсын яллагч: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатар,

шүүгдэгч: Г.Ба, түүний өмгөөлөгч Ю.Батболд /1958/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх толбо овогт Ганболдын Бад холбогдох эрүүгийн 2109007321057 дугаар, 5 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр  сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 1-4 насны 2 хүүхдүүдийн хамт ***************** түр оршин суух,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2020   оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2021   оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, регистрийн дугаар *************** Ба.

 

Шүүгдэгч Г.Ба нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс фэйсбүүк цахим сүлжээнд “жолооны үнэмлэх гаргаж өгнө" гэх хуурамч зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

 

2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Р.Зоаас 25 000 төгрөгийг,

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Мөаас 20 000 төгрөгийг,

2020   оны 12 дугаар сарын 22, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч О.Энгаас 280 000 төгрөгийг,

2021   оны 3 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Төаас 45 000 төгрөгийг, 

2021 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч П.Догоос 105 000 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Х.Ач-Эрдэнээс 22 500 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ш.Цэээс 140 000 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Сүаас 140 000 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч П.Оюээс 22 500 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.Лхас 22 500 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Д.Отгонбаяраас 22 500 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Г.Доаас 60 000 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Б.Мөнхбаатараас 20 000 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Т.Эноос 60 000 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Т.Нягаас 190 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.Отгаас 60 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Даш.Отгонбаяраас 60 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Б.Гааас 140 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ц.Мөаас 140 000 төгрөгийг,

2021 оны 5,  6 дугаар сард 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ө.Пүрэвбаатараас 280 000 төгрөгийг,

2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Г.Энгаас 100 000 төгрөгийг,

2021 оны 6 дугаар сарын 08, 15-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Э.Гүргаас 190 000 төгрөгийг,

2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Д.Дагээс 45 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 23-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ө.Бэоос 220 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 23, 28, 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Г.Зоаас 300 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 08, 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ч.Отгээс 45 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 17, 6 дугаар сарын 29-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч В.Нэаас 220 000 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 29, 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ө.Пүгээс 350 000 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 29, 7 дугаар сарын 04-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ш.Багээс 280 000 төгрөгийг,

2021 оны 02 дугаар сарын 28, 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд 2 удаа гүйлгээгээр хохирогч Б.Мөээс 280 000 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 18, 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч И.Мөнээс 45 000 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 28, 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Эрдэмбаяраас 280 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 23, 7 дугаар сарын 15-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч О.Очаас 45 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 29, 7 дугаар сарын 15-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Богаас 280 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 07, 7 дугаар сарын 18-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Төаас 45 000 төгрөгийг,

2021 оны 7 дугаар сарын 02, 4, 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Ч.Чигээс 360 000 төгрөгийг,

2021 оны 6 дугаар сарын 04, 7 дугаар сарын 02, 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Буээс 340 000 төгрөгийг,

2021 оны 02 дугаар сарын 19, 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ц.Үүгаас 420 000 төгрөгийг,

2021 оны 5 дугаар сарын 11, 7 дугаар сарын 03, 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Мягмаржаваас 360 000 төгрөгийг,

2021 оны 3 дугаар сарын 22, 7 дугаар сарын 04, 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Г.Хурээс 320 000 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 08, 7 дугаар сарын 05, 7 дугаар сарын 22, 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр хохирогч Э.Пүгээс 360 000 төгрөгийг,

2021 оны 6 дугаар сарын 17, 18, 30, 8 дугаар сарын 14-ний өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр хохирогч Д.Алос 477 000 төгрөгийг,

2021 оны 4 дүгээр сарын 25, 7 дугаар сарын 04, 8 дугаар сарын 19-ний өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч О.Хатанбаатараас 360 000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди-2” худалдааны төв дотор иргэн Т.Араас 1 200 000 төгрөгийн үнэ бүхий “I phone X” маркийн гар утсыг худалдан авна гэж итгүүлэн хуурч авч, бусдад нийт 8 747 000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 

мөн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Тэди-2 худалдааны төвд байрлах 25 дугаар лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа Т.Алтанжаргалын эзэмшлийн нийт 1 850 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-51, Самсунг нөүт-8, Самсунг эс-10, маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Ба мэдүүлэхдээ:

Би цахим орчинд жолооны үнэмлэх гаргаж өгнө, жолооны ангилал ахиулж өгнө гэж зар оруулж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учир нь би бусдад өртэй байснаас өр нэхэгдсэн тул нэг хүнээс мөнгө аваад нөгөөд нь өгөх зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн. Би жолооны үнэмлэх гаргах эрх бүхийн албан тушаалтан биш. Яллах дүгнэлтэд бичигдсэн  хохирлын дүн дээр маргахгүй, хохирлыг төлж барагдуулна. Хохирлыг төлөхдөө ар гэрээсээ тусламж авна.

Хохирогч Ар надад сард 500 000 төгрөгийн цалин өгөхөөр тохиролцсон ба би 8 дугаар сарын 23-ны өдөр ажилд орсон. Гэхдээ цалин аваагүй. Би 10 хоног ажилласан. Ай фон Х загварын гар утсыг 1 200 000 худалдаж авахаар тохирч, би өөрөө хэрэглэж байсан. Ажиллаж байх хугацаандаа өдөрт 2-3 ширхэг утас зарж байсан. Би эгчдээ энэ маркийн утас авсан гэдгээ бичгээр үлдээсэн байсан. Тэгээд намайг Сүхбаатар дүүргийн цагдаагаас 48 цаг цагдан хорьсон учраас манай эгч дуудлага өгсөн байсан. Одоо надад өөр шалгагдаагүй үйлдэл байхгүй. Хийсэн үйлдэлдээ маш сайн дүгнэлт хийсэн. Маш их гэмшиж байгаа. Би тухайн үед хурим хийх гэж хүнээс мөнгө зээлсэн боловч энэ зээлсэн мөнгөө төлж чадаагүйгээс гэмт хэрэг үйлдэх шалтгаан болсон. Шүүхээс завсарлага авсан хугацаанд хохирогч Т.Энын 60 000 төгрөгийг шилжүүлсэн хэдий ч баримтаа авч чадаагүй. Нийт 192 500 төгрөг төлсөн. Мөн Арын хохирлыг төлсөн. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Р.Зо мэдүүлэхдээ:

2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 25 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5030447413 дугаарын данснаас Хаан банкны 5220034028 дугаартай Ичинхорлоо гэх хүний данс руу шилжүүлсэн. Миний жолооны үнэмлэхийг ажлын 14 хоногийн хугацаанд гаргаж өгнө гэсэн боловч уг хугацаанд гаргаж өгөөгүй. Миний хохирлыг барагдуулсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 57 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Мө мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын сүүлээр жолооны үнэмлэхээ алга болгоод дахиж жолооны үнэмлэх гаргуулах санаатай жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож Ба гэх хүний Хаан банкны 5323061700 дугаарын дансанд урьдчилгаа 20 000 төгрөг шилжүүлж залилуулсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 217 дугаар хуудас),

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.Эн мэдүүлэхдээ:

2020 оны 12 дугаар сард цахим фэйсбүүкэд байршуулсан “жолооны үнэмлэх” гэсэн пэйж хаягаар холбогдож, Ба гэх залууд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 140 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 140 000 төгрөгийг Хаан банкны 5920034028 дугаарын дансаар тус тус шилжүүлсэн. Ба гэх залуу нь 14 хоногийн хугацаанд гаргаж өгнө гэж надаас нийт 280 000 төгрөгийг авсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд жолооны үнэмлэх гаргаж өгөөгүй бөгөөд Ба рүү удаа дараа залгаж, мөнгө өг гэж гуйхад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр миний 140 000 төгрөгийг буцааж шилжүүлсэн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 121 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Тө мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр жолооны үнэмлэхийн торгууль шүүж, үнэмлэх шинээр гаргаж өгнө гээд жолооны үнэмлэх нэртэй фэйсбүүкээр харилцаж, 5920034028 дугаар Хаан банкны Ичинхорол нэртэй данс руу 45 000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 213 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.До мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр цахим фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, Ба гэх залууд жолооны үнэмлэх гаргуулахаар 2 удаагийн гүйлгээгээр 105 000 төгрөгийг Хаан банкны 5920034028 дугаарын дансаар шилжүүлж залилуулсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 23 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Х.Ач-Эрдэнэ мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд байсан жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсэн зарын дагуу жолооны үнэмлэх гэх хаяг руу бичихэд жолооны үнэмлэх энгийнээр захиалахад 45 000 төгрөг, ажлын 21 хоногт гаргана, яаралтайгаар захиалбал 120 000 төгрөг, 5 хоногийн дотор гаргана гэхээр нь би 45 000 төгрөгөөр энгийнээр захиалахаар болж урьдчилгаа 22 500 төгрөгийг Ичинхорол гэх хүний Хаан банкны 5920034028 дугаарын данс руу шилжүүлсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 209 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ш.Цэ мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр цахим фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, Ба гэх залууд жолооны үнэмлэх гаргуулахаар 140 000 төгрөгийг Хаан банкны 5920034028 дугаарын дансаар шилжүүлж залилуулсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 153 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Сү мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цахим фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, Ба гэх залууд 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 140 000 төгрөгийг Хаан банкны 5920034028 дугаарын дансаар шилжүүлж залилуулсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 7 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-П.Ою мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сард цахим фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, Ба гэх залууд жолооны үнэмлэх гаргуулахаар 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 22 500 төгрөгийг Хаан банкны 5920034028 дугаарын дансаар шилжүүлж залилуулсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 184 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Лх мэдүүлэхдээ:

2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэх нэртэй хаягаас хаясан гээсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө гэх зарын дагуу холбогдож “жолооны үнэмлэх хэдээр захиалах вэ” гэж асуусан чинь нөгөө хэрэглэгч энгийн үнэмлэх 45 000 төгрөг, яаралтай нь 120 000          төгрөг гэж хэлсэн. Тэгээд өөрийн Хас банкны 5001655614 дугаарын данснаас Хаан банкны 5323061700 дугаарын Г.Б-н данс руу төлбөрийн 50 хувь болох 22 500 төгрөгийг шилжүүлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 75 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Даш.Отгонбаяр мэдүүлэхдээ:

2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүкийн “жолооны үнэмлэх” гэсэн хаягаас эрх сэргээнэ, жолооны үнэмлэх гаргана гэх зарын дагуу 96880089 дугаар руу залгасан. Тэгээд 22 цагаас өмнө 60 000 төгрөг явуулах юм бол өдөртөө багтааж чиний материал явна гэхээр нь би 5920034028 дугаартай Ичинхорол гэх хүний данс руу шилжүүлсэн. Эрх сэргээж, жолооны үнэмлэхтэйгээ 120 000 төгрөг болно гэсний дагуу би эрх сэргээлгэж, жолооны үнэмлэхтэй хамт захиалсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 196 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.До мэдүүлэхдээ:

2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “жолооны үнэмлэх” гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй чатлаад эрхээ хасуулаад сэргээх хугацаа нь болчихсон үнэмлэхийг сэргээх үү гэтэл болно яаралтайгаар 120 000 төгрөг, энгийн 45 000 төгрөг гэхээр нь би яаралтайгаар гээд урьдчилгаа болгоод 60 000 төгрөгийг 5323061700 гэсэн данс руу шилжүүлсэн гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 14-15 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Мөнхбаатар мэдүүлэхдээ:

2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр цахим фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, Ба гэх залууд 20 000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 28 хоногийн дотор миний жолооны үнэмлэхийг гаргаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гаргаж өгөөгүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 44 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Эн мэдүүлэхдээ:

2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цахим фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, Ба гэх залууд 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 60 000 төгрөгийг Хаан банкны 5323061700 дугаарын дансаар шилжүүлсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 166 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Ня мэдүүлэхдээ:

2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цахим фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, Ба гэх залууд 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 190 000 төгрөгийг Хаан банкны 5323061700 дугаарын дансаар шилжүүлсэн. 190 000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 108 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.От мэдүүлэхдээ:

2021 оны 5 дугаар сард цахим фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, Ба гэх залууд 60 000 төгрөгийг Хаан банкны 5323061700 дугаарын дансаар шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүк чатаар миний үнэмлэх юу болсон бэ гэж асуухад таны үнэмлэх гарах боломжгүй гээд та дансаа явуулаарай, мөнгийг нь буцаая гэсэн. Тэгээд би өөрийн дансаа явуулсан ба тэр өдөртөө миний дансанд 60 000 төгрөг буцаж орж ирсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 82 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Даг.Отгонбаяр мэдүүлэхдээ:

2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүк цахим орчинд жолооны үнэмлэх гэсэн хаягт холбогдож, жолооны үнэмлэх яаж сэргээх талаар асуусан. Тэгтэл надад яаралтай болон энгийн гэсэн хоёр сонголтоор гарна гэсэн ба би энгийнээр жолооны үнэмлэх, эрх сэргээлгээд гаргуулна гэж ярьсан. Энгийн байдлаар жолооны үнэмлэх 45 000 төгрөгөөр гаргаж өгнө гэсэн бөгөөд урьдчилгаа мөнгөө материалын хамт шилжүүл гэсэн. Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эхнэр Хулангоогийн Хаан банкны 5456041033 дугаарын данснаас Хаан банкны 5323061700 гэсэн Ба гэх хүний данс руу 22 500 төгрөгийг шилжүүлсэн. Сүүлд хэдэн сард байсныг санахгүй байна. Ба над руу залгаад таны үнэмлэх гарсан, үлдэгдэл мөнгөө хий  гэж хэлээд 22 500 төгрөгийг шилжүүлсэн. Миний бие хохирлын мөнгөө авсан, намайг залилсанд гомдолтой байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Га мэдүүлэхдээ:

2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн нэртэй хаягаас хаясан гээсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө гэх зарын дагуу холбогдож 140 000 төгрөгийг 5323061700 гэсэн данс руу шилжүүлсэн. Сүүлдээ утсаа авахаа байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 1 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Мө мэдүүлэхдээ:

2021 оны 4 дүгээр сарын дундуур жолооны үнэмлэх гэсэн фэйж хаягаар холбогдоход 98889479 гэх утас руу залгаж асуу гэсэн. Тухайн утас руу залгахад Ба гэж өөрийгөө танилцуулаад 280 000 төгрөгөөр үнэмлэх гарна. Урьдчилгаа 140 000 төгрөг шилжүүл гэсэн. Тэгээд Ба гэх хүний 5323061700 гэх данс руу 140 000 төгрөг шилжүүлж залилуулсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 128 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ө.Пүрэвбаатар мэдүүлэхдээ:

2021 оны 5 дугаар сард жолооны үнэмлэх гэсэн фэйж хаягаар холбогдож Ба гэх хүний Хаан банкны 5323061700 дугаарын дансанд 2 удаагийн гүйлгээгээр 280 000 төгрөг шилжүүлж, залилуулсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 191 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Эн мэдүүлэхдээ:

Жолооны үнэмлэх гэсэн фэйсбүүк хуудас дээр Б ангилалын жолооны үнэмлэх гаргаж өгнө гээд зар байсан. Жолооны үнэмлэхийн материалыг онлайнаар захиалга өгөх боломжтой гээд чат бичсэн байсан. 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 100 000 төгрөгийг Хаан банкны 5323061700 дугаарын данс руу шилжүүлж, залилуулсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 31 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Гүр мэдүүлэхдээ:

2021 оны 6 дугаар сарын эхээр цахим фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, 98889479 утас руу залгаж, Ба гэх залууд 140 000 төгрөг шилжүүлсэн. Тэр шилжүүлсэн өдрөөс хойш 21 хоногийн дараа байх “үнэмлэх гарах болж байна уу” гээд залгасан. Гэтэл гарсан байгаа, үлдэгдэл 140 000 төгрөгөө өгөөд аваарай гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа над руу залгаж үлдэгдэл мөнгөө хий гэхээр нь 50 000 төгрөг хийж залилуулсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 115 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Да мэдүүлэхдээ:

2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “жолооны үнэмлэх” гэсэн пэйж хаягаар холбогдон 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 45 000 төгрөгийг Г.Ба гэх хүний Хаан банкны 5323061700 дугаарын данс руу шилжүүлж залилуулсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 231 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ө.Бэ мэдүүлэхдээ:

2021 оны 5 дугаар сарын сүүлээр жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдон, 98889479 гэх дугаар руу залгаж асуухад Ба гэж өөрийгөө танилцуулаад 220 000 төгрөгөөр ангилал гардаг. Урьдчилгаа 50 хувийг хийдэг. Тийм учраас 110 000 төгрөг шилжүүл гэсэн. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 110 000 төгрөг, 6 дугаар сарын 23-ны өдөр 110 000 төгрөгийг Хаан банкны 5323061700 дугаарын дансаар шилжүүлж, залилуулсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 102 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Зо мэдүүлэхдээ:

2021 оны 5 дугаар сарын сүүлээр жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдоход Ба гэж өөрийгөө танилцуулаад 260 000 төгрөгөөр үнэмлэх гардаг. Урьдчилгаа 50 хувийг хийдэг. Тийм учраас 130 000 төгрөг шилжүүл гэсэн. Тэгээд би Ба гэх хүний 5323061700 тоот данс руу хийсэн. 2021 оны 6 дугаар сарын сүүлээр үнэмлэх чинь гарж байна. Одоо үлдэгдэл мөнгөө шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн. Би тухайн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн автобусны буудлын АТМ-аас хийсэн. Сүүлд 2021 оны 6 дугаар сарын дундуур 40 000 төгрөг хийвэл хурдлуулна гэж хэлээд авсан. Нийтдээ 300 000 төгрөг залилж авсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 88 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.От мэдүүлэхдээ:

2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр цахим фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн фэйж хаягаар холбогдож, Ба гэх залууд 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 22 500 төгрөг, 6 дугаар сарын 23-ны өдөр 22 500 төгрөгийг Хаан банкны 5323061700 дугаарын дансаар шилжүүлсэн. 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Ба-ийн данснаас буцаалт гэж 45 000 төгрөг шилжүүлсэн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 40 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-В.Нэ мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сард Г.Баагий гэсэн фэйсбүүк дээрээс жолооны үнэмлэх гаргана, ангилал дарна гэсэн зар хараад Баагий гэсэн фэйсбүүк хэрэглэгч рүү “С” ангилал даруулах гэсэн юм гээд чат бичихэд 220 000 төгрөг болно. Одоо 50 хувийг төлнө гээд 5323061700 Г.Ба гэсэн данс өгсөн бөгөөд гүйлгээний утга дээр В-419 гээд регистрийн дугаараа бичээд, 98889479, хаяг 10 дугаар хороо, 54а байр, Сайн жолоо гээд явуулсны дагуу би өөрийн Хаан банкны 5020742726 тоот данснаас 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 5323061700 Г.Ба гэх хүний Хаан банкны данс руу 110 000 төгрөг шилжүүлэхэд 20-24 хоногийн дараа үнэмлэх чинь гарна гэсэн. 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр над руу залгаад жолооны үнэмлэх гарах гэж байна үлдэгдэл 110 000 төгрөгөө шилжүүл гэсний дагуу би үнэмлэх гарч байгаа юм байх гэж бодоод нөгөө Хаан банкны данс руу 110 000 төгрөг шилжүүлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Пү мэдүүлэхдээ:

Жолооны үнэмлэх гэсэн фэйсбүүк хуудас дээр Б ангиллын жолооны үнэмлэх гаргаж өгнө гээд зар байсан. Жолооны үнэмлэхийн материалыг онлайнаар захиалга өгөх боломжтой гэсэн. Тэгээд би 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилгаа 140 000 төгрөг өгсөн. Дараа нь над руу яриад 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үнэмлэх чинь гарах гээд байна, үлдэгдэл 140 000 төгрөгөө шилжүүл гэхээр нь би 100 000 төгрөгийг Ба гэх данс руу шилжүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр үлдсэн 40 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ба над руу залгаад хэвлэлийн компанид 80 000 төгрөг өгвөл хурдан гаргаж өгнө гэж хэлэхээр нь 80 000 төгрөгийг мөн өдөр шилжүүлсэн. Надад нийт 360 000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 73 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ш.Ба мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сард В ангилал гаргуулахаар цахим фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тэр хүний явуулсан Д.Ичинхорол гэх хүний 5920034028 дугаарын данс руу 140 000  төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 140 000 төгрөгийг Г.Ба гэх хүний эзэмшлийн Хаан банкны 5114420873 дугаарын дансаар шилжүүлсэн. Сүүлд үнэмлэх яасан талаар асуухад сүүлд өгсөн мөнгөө авах юм уу гэхээр нь 140 000 төгрөгийг буцаан авсан. Одоо хохирлын үлдэгдэл 140 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 89 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Мө мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сард цахим фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, Ба гэх залууд 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 140 000 төгрөг, 7 дугаар сарын 05-ны өдөр 140 000 төгрөгийг буюу нийт 280 000 төгрөгийг Хаан банкны 5114420873 дугаарын дансаар шилжүүлсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 129 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-И.Мөн мэдүүлэхдээ:

2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр жолооны үнэмлэх нэртэй фэйсбүүк хаягаар харилцаж, хаягдсан, гээгдүүлсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсний дагуу Хаан банкны 5323061700 дугаарын Ба гэх дансанд урьдчилгаа 22 500 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл мөнгө шилжүүл гэхээр нь үлдэгдэл болох 22 500 төгрөгийг шилжүүлсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 149 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Б.Эрдэмбаяр мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сард В ангилал даруулахаар цахим фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, 83132693 дугаарын утсаар үл таних хүнтэй ярьсан. Тухайн хүн үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой, бүрдүүлэх материалыг чатаар явуулснаас хойш 21 хоногийн дотор гарна гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 140 000 төгрөгийг Д.Ичинхорол гэх хүний эзэмшлийн Хаан банкны 5920034028 дугаарын, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 140 000 төгрөгийг Г.Ба гэх хүний эзэмшлийн Хаан банкны 5114420873 дугаарын дансаар тус тус шилжүүлсэн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 136 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.Оч мэдүүлэхдээ:

2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, Ба гэх хүний Хаан банкны 5323061700 дугаарын дансанд урьдчилгаа 30 000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 15 000 төгрөг шилжүүлж залилуулсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 229 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Бо мэдүүлэхдээ: 

2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, Ба гэх хүний Хаан банкны 5323061700 дугаарын дансанд урьдчилгаа 140 000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 140 000 төгрөг шилжүүлж залилуулсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 240 дугаар хуудас)

 

Хаан банкны 5323061700 дугаартай дансны хуулга. (хэргийн 1 дүгээр хавтас, 37-56 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Тө мэдүүлэхдээ:

Жолооны үнэмлэх гэсэн фэйсбүүк хуудас дээр Б ангиллын жолооны үнэмлэх гаргаж өгнө гээд зар байсан. Жолооны үнэмлэхийн материалыг онлайнаар захиалга өгөх боломжтой гэсэн. 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 22 500 төгрөг, 7 дугаар сарын 18-ны өдөр 22 500 төгрөгийг Хаан банкны 5323061700 дугаарын данс руу шилжүүлж залилуулсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 140 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.Чи мэдүүлэхдээ:

2021 оны 7 дугаар сарын эхээр жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдоход Ба гэж өөрийгөө танилцуулаад 280 000 төгрөгөөр үнэмлэх гардаг. 20 000 төгрөг нь үйлчилгээний хөлс юм. Нийт 300 000 төгрөг болно. Урьдчилгаа 140 000 төгрөг шилжүүл гэсэн. Тэгээд би Ба гэх хүний данс руу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хийсэн. Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр холбогдоод намайг үлдэгдэл 160 000 төгрөгөө хийчих гэсэн ба би тэрний дагуу мөнгөө хийсэн. 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 60 000 төгрөг хийчих, тэгвэл одоо гарах гээд байна, үнэмлэх чинь одоо хэвлэгдсэн, мэдээллийн сан руу оруулах гээд байна гэхээр нь 60 000 төгрөгийг Хаан банкны 5323061700 дугаарын дансаар шилжүүлж залилуулсан. Би нийт 360 000 төгрөг шилжүүлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 202 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Бу мэдүүлэхдээ:

Жолооны үнэмлэх гэсэн фэйсбүүк хуудас дээр Б ангиллын жолооны үнэмлэх 14 хоногийн дотор гаргаж өгнө гээд зар байсан. Жолооны үнэмлэхийн материалыг онлайнаар захиалга өгөх боломжтой гээд чат бичсэн байсан. 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 5323061700 данс руу өөрийн Голомт банкны 2015122326 дугаарын данснаас 100 000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 8 дугаар сард 60 000 төгрөг шилжүүлж залилуулсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 159 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Үү мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сард цахим фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, Ба гэх залууд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үнэмлэхийн 50 хувь гээд 140 000 төгрөг шилжүүлсэн. Би дахиад өөр үнэмлэх гаргах гээд 140 000 төгрөгийг өөрийн данснаас Ичинхорол гэх хүний данс руу шилжүүлсэн. Хамгийн сүүлд 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “417 төлбөрийн үлдэгдэл” гээд 140 000 төгрөгийг Хаан банкны 5330087672 дугаарын дансаар шилжүүлсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 99-100 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Мягмаржав мэдүүлэхдээ:

2021 оны 5 дугаар сард цахим фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэсэн пэйж хаягаар холбогдож, Ба гэх залууд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 140 000 төгрөг, 7 дугаар сарын 03-ны өдөр 140 000 төгрөг, 8 дугаар сарын 06-ны өдөр 80 000 төгрөгийг буюу нийт 360 000 төгрөгийг Хаан банкны 5330087672 дугаарын дансаар шилжүүлсэн гэжээ.  (хэргийн 2 дугаар хавтас, 116 дугаар хуудас),

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Хур мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр фантам орчим явж байхдаа фэйсбүүк цахим сүлжээнд байсан жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсэн зарын дагуу тус зар дээр байсан 98889479 гэх утас руу залгахад Ба гэж хүн холбогдсон. Би тэгээд Ичинхорол гэх хүний Хаан банкны 5920034028 дугаарын данс руу 140 000 төгрөг хийсэн. Маргааш нь дахин 5330087672 дугаарын данс руу 140 000 төгрөг шилжүүлсэн. 140 000 төгрөгийг Ичинхорол гэх хүний 511420873 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд миний үнэмлэхийг янз бүрийн шалтаг тоочоод гаргаж өгөхгүй байхаар нь үнэмлэхээ буцаалаа гээд 150 000 төгрөгийг буцааж авсан. Тэгээд үлдэгдэл 170 000 төгрөгөө одоог хүртэл авч чадаагүй юм гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 243 дугаар хуудас),

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ө.Пү мэдүүлэхдээ:

Би анх 2021 оны 3 дугаар сард фейсбүүк дээр жолооны үнэмлэх гэсэн жолооны үнэмлэхийн зурагтай пейж дээр С, Е ангилал гаргуулах гээд чатаар холбогдоход манай жолооны курс нь 10 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг. “Сайн жолооч” нэртэй авто сургууль гээд 98889479 дугаарыг өгсөн. 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр үнэмлэхийн 50 хувь гээд 175 000 төгрөгийг өөрийн 5720893146 данснаас Хаан банкны 5920034028 дугаартай Д.Ичинхорол гэсэн данс руу шилжүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 98889479 дугаар руу залгахад үлдэгдэл мөнгөө хийчих, одоо үнэмлэх чинь гарлаа гэсэн учир өөрийн Хаан банкны 5720893146 данснаас 175 000 төгрөгийг Хаан банкны 5323061700 данс руу шилжүүлсэн. Би сүүлдээ уурлаад одоо больё гэсээр байгаад 350 000 төгрөгийг буцаан авсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 179 дүгээр хуудас),

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Ал мэдүүлэхдээ:

Жолооны үнэмлэх гэсэн фэйсбүүк хуудас дээр Б ангиллын жолооны үнэмлэх гаргаж өгнө гээд зар байсан. Жолооны үнэмлэхийн материалыг онлайнаар захиалга өгөх боломжтой гээд чат бичсэн байсан. 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 210 000 төгрөг, 6 дугаар сарын 18-ны өдөр 42 000 төгрөг, 6 дугаар сарын 30-ны өдөр 140 000 төгрөг, 8 дугаар сарын 14-ний өдөр 85 000 төгрөгийг Хаан банкны 5323061700 дугаарын данс руу шилжүүлж залилуулсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 57 дугаар хуудас),

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.Хатанбаатар мэдүүлэхдээ:

2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэх гэж нэртэй фэйсбүүк хаягтай холбогдон 5323061700 тоот Г.Ба гэх данс руу 140 000 төгрөг, 7 дугаар сарын 04-ний өдөр 140 000 төгрөгийг, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 80 000 төгрөгийг тус тус шилжүүлж залилуулсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 169-170 дугаар хуудас),

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Ар:

2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хадам дүү Ба манай Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди-2 төвийн 25 дугаар лангуун дээр зогсоож ажиллахаар тохирсон. Тэгэхэд Ба надаас “Айпоне икс” загварын гар утсыг 1 200 000 төгрөгөөр тохирч аваад мөнгийг нь маргааш өгнө гээд өгөөгүй. Тэгээд манай лангуун дээр зогсож байгаад лангуунаас “Самсунг эс 10” загварын, “Самсунг А51” загварын, “Самсунг редиус нөүт 8” загварын гар утаснуудыг хулгайлан авч явсан. Тэгээд холбогдоогүй байж байгаад над руу залгаад та ямар сүртэй юм утаснуудыг чинь өгнө гээд байсан. Тэгээд гар утаснуудыг ломбардад барьцаалж алга болсон байсан тул би цагдаад хандсан гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 161-163 дугаар хуудас),

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Су мэдүүлэхдээ:

Би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Банбан” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх салбарт ажиллаж байхад уг Ба гэгч 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гар утас барьцаалж байсан. Г.Ба нь “Нөүт 8, Самсунг А51, Самсунг эс 10, Нөүт 9” загварын 4 төрлийн гар утас барьцаалсан. Тухайн гар утаснууд одоо барьцаалан зээлдүүлэх газарт байхгүй, хураагдсан гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 174-175 дугаар хуудас),

 

“Банбан” барьцаалан зээлдүүлэх газрын 13294, 13247 дугаартай барьцаат зээлийн гэрээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 165-166 дугаар хуудас),

 

Кости Эстимэйт ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан. (хэргийн 4 дүгээр хавтас, 188 дугаар хуудас),

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Г.Ба нь урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021   оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 47 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Ба нь дүүргийн 1 дүгээр хороо, 42 дугаар байрны 61 тоотод түр оршин сууж байхдаа фэйсбүүк цахим сүлжээнд цахим хэрэгсэл ашиглан, “жолооны үнэмлэх гаргаж өгнө, жолооны үнэмлэхийн ангилал даруулж өгнө" гэж хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан үргэлжилсэн үйлдлээр

 

2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Р.Зоаас 25 000 төгрөг,

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Мөаас 20 000 төгрөг,

2020   оны 12 дугаар сарын 22, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч О.Энгаас 280 000 төгрөг,

2021   оны 3 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Төаас 45 000 төгрөг,

2021 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч П.Догээс 105 000 төгрөг,

2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Х.Ач-Эрдэнээс 22 500 төгрөг,

2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ш.Цэээс 140 000 төгрөг,

2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Сүаас 140 000 төгрөг,

2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч П.Оюээс 22 500 төгрөг,

2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.Лхас 22 500 төгрөг,

2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Даг.Отгонбаяраас 22 500 төгрөг,

2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Г.Доаас 60 000 төгрөг,

2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Б.Мөнхбаатараас 20 000 төгрөг, 

2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Т.Эноос 60 000 төгрөг,

2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Т.Нягаас 190 000 төгрөг,

2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.Отгаас 60 000 төгрөг,

2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Даш.Отгонбаяраас 60 000 төгрөг,

2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Б.Гааас 140 000 төгрөг,

2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ц.Мөаас 140 000 төгрөг,

2021 оны 5,  6 дугаар сард 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ө.Пүрэвбаатараас 280 000 төгрөг,

2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Г.Энгаас 100 000 төгрөг,

2021 оны 6 дугаар сарын 08, 15-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Э.Гүргаас 190 000 төгрөг,

2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Д.Дагээс 45 000 төгрөг,

2021 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 23-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ө.Бэоос 220 000 төгрөг,

2021 оны 5 дугаар сарын 23, 28, 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Г.Зоаас 300 000 төгрөг,

2021 оны 5 дугаар сарын 08, 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ч.Отгээс 45 000 төгрөг,

2021 оны 5 дугаар сарын 17, 6 дугаар сарын 29-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч В.Нэаас 220 000 төгрөг,

2021 оны 3 дугаар сарын 29, 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ө.Пүгээс 350 000 төгрөг,

2021 оны 3 дугаар сарын 29, 7 дугаар сарын 04-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ш.Багээс 280 000 төгрөг,

2021 оны 02 дугаар сарын 28, 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд 2 удаа гүйлгээгээр хохирогч Б.Мөээс 280 000 төгрөг,

2021 оны 4 дүгээр сарын 18, 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч И.Мөнээс 45 000 төгрөг,

2021 оны 3 дугаар сарын 28, 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Эрдэмбаяраас 280 000 төгрөг,

2021 оны 5 дугаар сарын 23, 7 дугаар сарын 15-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч О.Очаас 45 000 төгрөг,

2021 оны 5 дугаар сарын 29, 7 дугаар сарын 15-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Богаас 280 000 төгрөг,

2021 оны 5 дугаар сарын 07, 7 дугаар сарын 18-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Төаас 45 000 төгрөг,

2021 оны 7 дугаар сарын 02, 4, 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Ч.Чигээс 360 000 төгрөг,

2021 оны 6 дугаар сарын 04, 7 дугаар сарын 02, 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Буээс 340 000 төгрөг,

2021 оны 02 дугаар сарын 19, 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Ц.Үүгаас 420 000 төгрөг,

2021 оны 5 дугаар сарын 11, 7 дугаар сарын 03, 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Мягмаржаваас 360 000 төгрөг, 

2021 оны 3 дугаар сарын 22, 7 дугаар сарын 04, 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Г.Хурээс 320 000 төгрөг,

2021 оны 4 дүгээр сарын 08, 7 дугаар сарын 05, 7 дугаар сарын 22, 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр хохирогч Э.Пүгээс 360 000 төгрөг,

2021 оны 6 дугаар сарын 17, 18, 30, 8 дугаар сарын 14-ний өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр хохирогч Д.Алос 477 000 төгрөг,

2021 оны 4 дүгээр сарын 25, 7 дугаар сарын 04, 8 дугаар сарын 19-ний өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч О.Хатанбаатараас 360 000 төгрөг, нийт    7 577 000 төгрөг,

2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди-2” худалдааны төв дотор иргэн Т.Араас 1 200 000 төгрөгийн үнэ бүхий “I phone X” маркийн гар утсыг худалдан авна гэж итгүүлэн хуурч залилсан нь хохирогч Р.Зо,  Б.Мө, О.Эн, Б.Тө, Б.До, Х.Ач-Эрдэнэ, Ш.Цэ, Б.Сү, П.Ою, Б.Лх, Даш.Отгонбаяр, Г.До, Б.Мөнхбаатар, Т.Эн, Т.Ня, Д.От, Даг.Отгонбаяр, Б.Га, Ц.Мө, Ө.Пүрэвбаатар, Г.Эн, Э.Гүр, Д.Да, Ө.Бэ, Г.Зо, Ч.От, В.Нэ, Э.Пү, Ш.Ба, Б.Мө, И.Мөн, Б.Эрдэмбаяр, О.Оч, Б.Бо, Б.Тө, Ч.Чи, Б.Бу, Ц.Үү, Б.Мягмаржав, Г.Хур, Ө.Пү, Д.Ал, О.Хатанбаатар, Т.Ар, Т.Арын  мэдүүлгүүд, 

 

Р.Зоын эзэмшлийн Хаан банкны 5030447413, Г.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 5323061700, О.Энгийн эзэмшлийн Хаан банкны 5041415660, Б.Төын эзэмшлийн Хаан банкны 5029647619, Б.Догийн эзэмшлийн Хаан банкны 5037614796,  Х.Ач-Эрдэнийн эзэмшлийн 5913073997, Ш.Цэий эзэмшлийн Голомт банкны 1165128531, Б.Сүын эзэмшлийн Хаан банкны 5032529677, П.Оюийн эзэмшлийн Хаан банкны 99103971153, Б.Лхагвын Хас банкны 5001655614, Г.Доын эзэмшлийн Хаан банкны 5246200301, Б.Мөнхбаатарын эзэмшлийн Хаан банкны 5114446892,  5323061700, Д.Отгийн эзэмшлийн Хаан банкны 5068053141, Д.Отгонбаярын эзэмшлийн Хаан банкны 5630189367, Б.Гаын эзэмшлийн Хаан банкны 5032712299, Б.Бадамцэрэнгийн эзэмшлийн Хаан банкны 5247074442, 5323061700, Г.Энгийн эзэмшлийн Хаан банкны 5908059980, Э.Гүргийн эзэмшлийн Хаан банкны 5853110880, Д.Дагийн эзэмшлийн Хаан банкны 5543136970, Б.Розагийн эзэмшлийн Хаан банкны 5759049628,  дугаартай дансны хуулга, Г.Зоын эзэмшлийн Хаан банкны 5007388953, Ч.Отгийн эзэмшлийн Хаан банкны 5019148135, Д.Ичинхоролын эзэмшлийн Хаан банкны 5920034028, Ш.Багийн эзэмшлийн Хаан банкны 5063549972,  Мөийн эзэмшлийн Хас банкны 5001671510,  И.Мөнийн эзэмшлийн Хаан банкны 5035502380, Б.Эрдэмбаярын эзэмшлийн Хаан банкны 5076672399,  5323061700, Б.Төын эзэмшлийн Хаан банкны 5866112817, Ч.Чигийн эзэмшлийн Хаан банкны 5006836690, Б.Буийн эзэмшлийн Голомт банкны 2015122326, Ц.Үүгийн эзэмшлийн Хаан банкны 5029463245,  Б.Мягмаржавын эзэмшлийн Хаан банкны 5039781164, Г.Хурийн мөнгө шилжүүлсэн 5026806662 дугаартай дансны хуулга, Б.Дашдаваагийн эзэмшлийн Хаан банкны 5034348849,  О.Ха-ын Г.Бийн данс руу төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга, Хаан банкны 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 50/6837 дугаартай албан бичиг, Д.Ичинхоролын эзэмшлийн Хаан банкны 5920034028 дугаартай дансны хуулгууд, Кости Эстимэйт ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар,

 

мөн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Тэди-2 худалдааны төвд байрлах 25 дугаар лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа Т.Алтанжаргалын эзэмшлийн нийт 1 850 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-51, Самсунг нөүт-8, Самсунг эс-10, маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Т.Ариунцэцэгт 1 850 000 төгрөгийн хохирол учруулсан хохирогчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ба нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаанд, 44 хохирогчид 8 777 000 төгрөгийн хохирол учруулсан залилах,

 

2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 06-ны өдрийг хүртэл хугацаанд хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогч Т.Ариунцэцэгт 1 850 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Г.Ба 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд фэйсбүүк цахим сүлжээнд “жолооны үнэмлэх гаргаж өгнө" гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурамч зар байршуулж, залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилан мэхэлж, 8 777 000 төгрөгийн хохирол учруулсан боловч түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинж тогтоогдохгүй байна.

 

Учир нь шүүгдэгч 1 төрлийн гэмт хэргийг 9 сарын хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, 43 хохирогчид 8 777 000 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ учруулсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн   зааснаар 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан үлэмж хэмжээний хохиролд ч хүрэхгүй байх ба тэр гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ  амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, түүнчлэн уг мөнгөөр үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа явуулж байнга ашигласан нь тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн түүнийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд дээрхээс өөр орлогогүй, ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй зэргийг нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос шүүгдэгч Г.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.Ба-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, хэргийн үйл баримттай тохирч байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ мөрдөн байцаалтын шатанд хохирол төлж барагдуулсан тухай баримт, яллах дүгнэлтийн хавсралт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргийг харгалзан үзэв.

 

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт Г.Баэс

220 000 төгрөг гаргуулж, хохирогч В.Нэт,

22 500 төгрөг гаргуулж, хохирогч Б.Лхд,

300 000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Зод,

220 000 төгрөг гаргуулж, хохирогч Ө.Бэд,

190 000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Гүрд,

140 000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Мөд,

340 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бут,

280 000 төгрөг гаргуулж, хохирогч Ө.Пүрэвбаатарт,

360 000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Чид,

45 000 төгрөг гаргуулж, хохирогч О.Очад,

280 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бод,

140 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Гаад,

100 000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Энд,

20 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мөнхбаатарт,

477 000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Алд,

420 000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Үүд,

360 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мягмаржавд,

280 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мөт,

45 000 төгрөг гаргуулж, хохирогч И.Мөнт,

60 000 төгрөг гаргуулж, хохирогч Т.Энод,

22 500 төгрөг гаргуулж, хохирогч Х.Ач-Эрдэнэд,

170 000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Хурт,

140 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Сүад,

105 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Дод,

360 000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Пүд,

140 000 төгрөг гаргуулж, хохирогч Ш.Бад,

190 000 төгрөг гаргуулж, хохирогч Т.Няд,

140 000 төгрөг гаргуулж, хохирогч О.Энд,

280 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Эрдэмбаярт,

140 000  төгрөг гаргуулж, хохирогч Ш.Цэд,

360 000 төгрөг гаргуулж, хохирогч О.Хатанбаатарт,

60 000 төгрөг гаргуулж, хохирогч Даш.Отгонбаярт,

60 000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Дот,

20 000  төгрөг гаргуулж, хохирогч Б.Мөад,

22 500 төгрөг гаргуулж, хохирогч П.Оют,

45 000  төгрөг гаргуулж, хохирогч Д.Дад,

45 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Төад,

3 050 000 төгрөг гаргуулж хохирогч Т.Ард олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хохирол төлөх боломжоор хангана уу гэж шүүх хуралдаанд завсарлага авсан болно.

 

Шүүх хуралдаан завсарласан хугацаанд Г.Ба хохирогч Б.Мөад 20 000 төгрөг, хохирогч П.Оют 22 500 төгрөг, хохирогч Д.Дад 45 000  төгрөг, хохирогч Б.Төад 45 000 төгрөг, хохирогч Т.Ард 3 050 000 төгрөг төлж, үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлж байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасны дагуу энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлын заримыг нөхөн төлсөн, үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Ба-ийг  1 жил 6 сарын (нэг жил зургаан сар)  хугацаагаар хорих,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Г.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн Г.Б-ийн  биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоов.

Г.Ба нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Г.Бад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэдийн төлөөлөгч Г.Ёндон шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох санал гаргасныг дурдах нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж,

 

Г.Б-ийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 9  дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоног, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоног, нийт 64 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцлоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Г.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч *** толбо овогт Га-ын Б-ийг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан,

 

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Ба-ийг  1 жил 6 сарын (нэг жил зургаан сар)  хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Г.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих, 

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж, нэгтгэн Г.Б-ийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Г.Бад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Бад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Ба-ийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоног, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоног, нийт 64 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Баэс

220 000 төгрөг гаргуулж, хохирогч В.Нэт,

22 500 төгрөг гаргуулж, хохирогч Б.Лхд,

300 000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Зод,

220 000 төгрөг гаргуулж, хохирогч Ө.Бэд,

190 000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Гүрд,

140 000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Мөд,

340 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бут,

280 000 төгрөг гаргуулж, хохирогч Ө.Пүрэвбаатарт,

360 000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Чид,

45 000 төгрөг гаргуулж, хохирогч О.Очад,

280 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бод,

140 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Гаад,

100 000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Энд,

20 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мөнхбаатарт,

477 000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Алд,

420 000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Үүд,

360 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мягмаржавт,

280 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мөт,

45 000 төгрөг гаргуулж, хохирогч И.Мөнт,

60 000 төгрөг гаргуулж, хохирогч Т.Энод,

22 500 төгрөг гаргуулж, хохирогч Х.Ач-Эрдэнэд,

170 000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Хурт,

140 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Сүад,

105 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Дод,

360 000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Пүд,

140 000 төгрөг гаргуулж, хохирогч Ш.Бад,

190 000 төгрөг гаргуулж, хохирогч Т.Няд,

140 000 төгрөг гаргуулж, хохирогч О.Энд,

280 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Эрдэмбаярт,

140 000  төгрөг гаргуулж, хохирогч Ш.Цэд,

360 000 төгрөг гаргуулж, хохирогч О.Хатанбаатарт,

60 000 төгрөг гаргуулж, хохирогч Даш.Отгонбаярт,

60 000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Дот (нийт 6 467 000 төгрөг) тус тус олгосугай.

10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

 

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН

 

 

                                         ШҮҮГЧИД                                     Л.ОДОНЧИМЭГ

 

 

                                                                                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ