Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2017/00591

 

 

 

 

 

 

 *******17            05              19                                             138/ШШ*******17/00591

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би “*******” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, *******д холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 224.3*******0 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг *******1оны 3 сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “*******” сууц өмчлөгчдийн холбооны харьяа *******-р байрны ******* тоотод оршин суугч иргэн ******* нь *******17 оны 3 сарыг дуустлах хугацааны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн хөлс 224.3*******0 төгрөгийг манай байгууллагад төлөх ёстой бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу иргэний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд *******ээс 224.3*******0 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* сумын *******-р багийн харьяа *******-р байрны ******* тоотод оршин суух *******д холбогдуулан засвар үйлчилгээний сангийн төлбөр болох 224.3*******0 төгрөгийг нэхэмжилсэн юм. ******* нь засвар үйлчилгээний сангийн төлбөр болох 224.3*******0 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 224.3*******0 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоо нь “хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох засвар үйлчилгээний сангийн төлбөр 224.3*******0 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан” гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталжхэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******д холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 224.3*******0 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 7381 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 3*******91 төгрөг, ******* сумын татварын албаны 542210*******149 тоот данснаас 3*******90 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ГАНЧИМЭГ