Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2017/00590

 

 

 

 

 

2017           05            19                                                138/ШШ2017/00590

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 6-р багт байрлах “******* *******” ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг Улзын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 840.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 3 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 5 сарын 01-ний өдөр Д.******* нь “******* *******” ХХКомпанийн борлуулагч Б.Дуламсүрэнгээс 20.000 төгрөгийн үнэ бүхий 5-ын банз 30 ширхэгийг гэрээ байгуулан худалдан авсан. Уг банзыг худалдан авахдаа нийт төлбөр болох 600.000 төгрөгийг 2016 оны 6 сарын 01-ний өдөр төлнө, төлөөгүй тохиолдолд сар бүрийн 20 хувийн хүүтэй, өдрийн алданги 4000 төгрөг төлнө гэж гэрээ байгуулсан атлаа одоог хүртэл төлж барагдуулахгүй удаа дараа худал хэлж утсаа авахгүй зугтсаар байна. Д.******* нь цаг хугацаандаа төлбөрөө барагдуулсан бол дээрх мөнгө нь эргэлтэнд орж нэлээдгүй ашиг олох байсан. Манай компанийн ашиг олох үйл ажиллагаанд саад болж байгаа хариуцагч Д.*******ас нэхэмжилсэн мөнгийг яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд худалдах худалдан аван гэрээний үүрэг 600.000 төгрөг, 2016 оны 6, 7 сарын хүү 240.000 төгрөг, нийт 840.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.******* би “******* *******” ХХКомпаниас 30 ширхэг банз ******* зээлээр худалдан авсан нь үнэн. Энэ *******ыг авсны дараа “Шинэ хөгжил” сургуульд багшаар ажилд орсон. Тэгээд сургуулийн ойн ажлын бэлтгэлд ороод хувиараа юм хийх боломж гараагүй. Цалин маань шууд цалингийн зээлэнд татагдаж, үлдсэн мөнгө нь шийдвэр гүйцэтгэлийн дансанд ордог байсан тул уг мөнгийг өгөх боломж гараагүй. Одоо шийдвэр гүйцэтгэлийн өр дарагдсан тул сар болгоны цалингаас 200.000 төгрөгийг “******* *******” ХХКомпанид төлж дээрх өрийг барагдуулах хүсэлтэй байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХКомпани нь хариуцагч Д.*******ас худалдах-худалдан гэрээний үүргийн биелэлт 840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.******* нь 2016 оны 5 сарын 01-ны өдөр “******* *******” ХХКомпаниас 30 ширхэг банзыг зээлээр худалдаж авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, зарлагын баримт, “******* *******” ХХКомпанийн борлуулагч Б.Дуламсүрэн болон Д.******* нарын 2016 оны 5 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д.******* нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 840.000 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХКомпанид төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.7******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 12.355 төгрөг, ******* сумын татварын албаны 5422*******6149 тоот данснаас 12.355 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХКомпанид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ