Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/106

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч овогт гийн Шүүгдэгч овогт ******* ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т холбогдох 1923001520109 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, аймаг “” ХХК-д механик ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын ******* Регистрийн дугаар:*******/

Шүүгдэгч Э.******* нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний орой Завхан аймгийн сумын төвд иргэн Н.*******гийн нүүрлүү нь мөргөж хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч овогт *******ын ******* нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний оройн 21 цагийн орчимд Завхан аймгийн сумын төвд “сумын баяр наадмаар морины комисст ажиллаж байхдаа морь хассан” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.*******гийн нүүрэнд мөргөсөн хэргийн үйл баримт нь шүүгдэгч нүүр рүү нь мөргөсөн гэж шууд тусган мэдүүлсэн хохирогч Н.*******гийн “...2019 оны 08 сарын 09-ний өдөр ... Э.*******ийн хажууд *******тай юм яриад зогсож байтал Э.******* миний зүүн мөр лүү гараараа хүрэх шиг болсон. Би эргээд Э.******* руу хартал ******* намайг шууд мөргөчихсөн... ******* намайг мөргөсний дараа амнаас цус гоожоод үүдэн дээд хоёр шүд хугараад дотогш ороод хэлэнд мэдрэгдсэн...” гэсэн мэдүүлгээр, хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Т.ын “...2019 оны 08 сарын 09-ний орой 21 цагийн үед Цэцэн уул сумын фондны хашааны урд *******, , *******, ******* бид нар байсан юм. ******* ирж байна гээд тай утсаар яриад олохгүй байна гэхээр би урдаас нь тосоод ******* бид хоёр нөгөө хүмүүс дээр ирсэн юм. Тэгтэл ******* *******д хандан чи нөгөө сумын 60 жилийн ойгоор морины комисст ажиллаад байсан залуу мөн үү? гэж асуухад ******* мөн байна гэсэн чинь чи яахаараа эрлийз морь явуулдагийн гэж хэлээд гарандаа чулуу атгаад мөр лүү нь зөөлөн цохиод чулуугаа хаячихаад шууд заамдаж аваад урдаас нь мөргөсөн. Тэгээд ******* доошоо тонгойгоод миний шүд уначихлаа гээд амнаас нь цус гараад тэгтэл ******* *******г мотоциклын араар суулгаж булаг руу яваад, ******* *******ийг аваад сумын төв рүү явсан, би тэгээд гэрлүүгээ явсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.*******ын “...Тэгээд би *******тэй уулзаад байж байсан чинь *******, ******* хоёр урьд нь болоод өнгөрсөн сумын баяр наадмын үеийн хурдан морьдын уралдааны асуудлаас болж хоорондоо маргалдаж эхэлсэн байх гэж бодож байна. Тэгээд би хажууд байсан , хоёртой юм яриад байж байхад ******* *******т цохиулчихлаа гэж байсан, яг цохиж байхыг нь би хараагүй. Тэгээд тэр хоёрыг салгаад *******г харсан чинь урд хоёр шүд нь суларчихсан байсан” гэсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд Э. *******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...сумын төвийн урд тэжээлийн фондны урд *******, *******, *******, бид хэд юм яриад байж байсан чинь ******* утсаар нэг хүн дуудсан. Тэр хүнийг нь очиж авч ирэх гээд ******* мотоцильтойгоо яваад тэр хүнийг нь аваад ирсэн. Би харсан чинь нутгийн ойгоор морины комисст ажиллаж байсан залуу харагдсан. Морины комисст ажиллаж байхдаа шударга бус ажиллаад байгаа юм шиг санагдаад дургүй хүрсэн байсан учир хажууд хүрээд ирэхээр нь шүд рүү нь мөргөчихсөн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Э.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №000000166 дугаартай “...иргэн Н.*******гийн биед дээд баруун 1-р шүд, зүүн 1-р шүднүүдийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 1 удаагийн хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2019.08.10-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 51.2-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд 10%-р нөлөөлнө...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Э.******* нь хохирогчийн нүүрэнд мөргөсөн үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Э.******* нь шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Э.******* иргэн Н.*******гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж түүнийг мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Э.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх ямар нэгэн хохирол төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч Э.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолын хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 38.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 / дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Э.******* нь 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Э.*******т өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчийн өмчлөлийн Huiwai маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5/58 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцлэл бичих эрхтэй болохыг тус тус дурьсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ