Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2017/00592

 

 

 

 

 

201*******            05              19                                            138/ШШ201*******/00592

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.*******чимэг би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р багт байрлах “******* *******” ХКомпанийн нэхэмжлэлтэй

Дорнод аймгийн ******* сумын *******-р баг 2*******-р байрны ******* тоотод оршин суух, ЖЭ*******9122121 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн т холбогдох,

Үйлчилгээний төлбөр 480.420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 201******* оны 4 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я. нь “******* *******” ХКомпанийн 2*******-р байрны ******* тоотод амьдардаг. Я. нь манай компанийн зүгээс үзүүлж буй цэвэрлэгээ үйлчилгээний төлбөрийг 6 жилийн хугацаанд төлөөгүй бөгөөд уг төлбөр хуримтлагдаж 480.420 төгрөг болоод байна. Иймд Я.ээс 480.420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* *******” ХКомпанийн нэхэмжлэлийг хүлээн аваад тухайн байгууллагатай очиж уулзан тооцоо нийлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага 480.420 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй учир дээрх мөнгийг бүтнээр төлөх боломжгүй байгаа тул сард 20.000 төгрөгөөр 12 сарын турш төлөх саналтай байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХКомпани нь хариуцагч Я.ээс үйлчилгээний төлбөр 480.420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Я. нь “******* *******” ХКомпаниас үзүүлж буй цэвэрлэгээ, үйлчилгээний төлбөр болох 480.420 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн 480.420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я. хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Я. нь нэхэмжлэгч “******* *******” ХКомпанид үйлчилгээний төлбөр 480.420 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.063 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.ээс улсын тэмдэгтийн хураамжид *******532 төгрөг, ******* сумын татварын албаны 5422106149 тоот данснаас *******531 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХКомпанид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ