Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 958

 

                                                       

 

 

 

 

 

 

   Я.С, Л.Ш нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Байгалмаа,

яллагдагч Я.Соёл-Эрдэнийн өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1055 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Байгалмаагийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 5/64 дүгээр прокурорын эсэргүүцлээр Я.С, Л.Ш нарт холбогдох эрүүгийн 18110132505546 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Лувсандоржийн Ш, 1969 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:Х3/;

 

2.  Боржигон овгийн Ядамсүрэнгийн С, 1976 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НШ/;

Яллагдагч Я.С, Л.Ш нар нь 2018 оны 4 дүгээр  сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 4 дүгээр гудамжинд согтуугаар маргалдаж, улмаар харилцан зодолдож, Л.Ш нь хохирогч Я.С-ийн нүүрэн тус газар нь 1-2 удаа гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Я.С нь Л.Шт цохиулсан уурандаа гэрээсээ хутга авч ирэн хохирогч Л.Шын хэвлий тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Л.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Я.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Я.С, Л.Ш нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх болон мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.

Яллагдагч Я.С нь тархи мэдрэлийн өвчтэй, эмнэлгийн байнгын хяналтад байдаг бөгөөд тус өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон эрх бүхий комиссын дүгнэлт бүхий бичгийн баримтыг яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн болно. Иймд Я.С нь тус хэрэгт холбогдох үедээ уг тархи мэдрэлийн өвчин нь нөлөөлсөн эсэх, тухайн үед болон одоо хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоох сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байна.

Мөн Л.Шын биед хүнд зэргийн гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан байх ба хавтас хэрэгт авагдсан мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолд /хх-ийн 28/ хэн гэдэг, ямар байгууллагын, ямар албан тушаалтай хүнийг томилсон нь тодорхойгүй, түүнчлэн тухайн №5519 дугаартай дүгнэлтийг гаргасан Ц.Бадрал гэх шинжээч нь эрх, үүрэгтэйгээ танилцаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэв. Мөн шинжээч нь №5519 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Л.Шын биед үзлэг хийсэн үү, эсвэл түүний эмчлэгдсэн түүхээр уг дүгнэлтийг гаргасан болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл шинжээч Л.Шын биед хүнд зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргахдаа ямар баримтад тулгуурлан гаргасан болох нь тодорхойгүй, энэ талаар хавтас хэрэгт бичгийн баримт авагдаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж дээрх зөрчлийг арилгах шаардлагатай гэж дүгнээд хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Я.С, Л.Шинбаяр нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22.5 см урттай, ажлын хэсэг нь 11.5 см урттай бор өнгийн модон хутга 1 ширхэгийг хэргийн хамт хүргүүлж, прокурор эс зөвшөөрвөл энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Байгалмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаад гаргасан дүгнэлтдээ: “...Урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Я.Соёл-Эрдэнийн өмгөөлөгч Д.Чинзоригоос гаргасан хөдөлмөрийн чадвар алдалтыг 2012 онд 60 хувиар тогтоосон эрх бүхий комиссын дүгнэлт бүхий бичгийн баримт нь түүнийг одоогийн байдлаар тархи мэдрэлийн өвчтэй гэдгийг нотлох баримт болохгүй бөгөөд уг баримт нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Уг бичгийн баримтаас үзэхэд Я.С нь “040 Эпипепси уналт” гэсэн оноштойгоор Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссоос 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон акт байх боловч тухайн актыг дээрх хугацаанаас хойш 2018 он хүртэл сунгасан эрх бүхий комиссын шийдвэр бүхий баримт байхгүй, хэдийгээр урьд хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж байсан боловч одоо энэ байдал хэвээр байгаа эсэхийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байна.

Иймд дээрх баримт нь Я.Соёл-Эрдэнийг сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн хувьд тулгамдсан асуудалтай, хэрэг хариуцах чадвартай талаар сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийлгэх үндэслэл болохгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заавал шинжилгээ хийх тохиолдлыг заасан бөгөөд мөн хэсгийн 2.3 дахь заалтад мөрдөгч нь “...гэрч, ...яллагдагч хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл сэтгэцийн байдлыг тодорхойлох” шинжилгээ хийлгэх тухай заасан. Мөрдөн шалгах ажиллагаа болон мөрдөн байцаалтын шатанд Я.Сэс мэдүүлэг авахад дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн талаар тодорхой мэдүүлж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд тархи мэдрэлийн өвчин нөлөөлсөн гэх эргэлзээ бүхий үндэслэл мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах бөгөөд дээрх баримт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар огт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Чинзориг нь иргэн Л .Шаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан даруй 2018 оны 4 дүгээр сарын 27-нд шинжээч томилж шинжилгээ хийх шийдвэрийг хуульд заасны дагуу гаргасан. Дээрх шийдвэрийн дагуу шинжээч эмч Ц.Бадрал 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр иргэн Л.Шын биед учирсан гэмтлийн талаар 5519 дүгээр шинжээчийн дүгнэлтийг гаргасан ба уг дүгнэлтийг гаргахад “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ хийлгэхийг даалгаж, мөн хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, зориуд худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулсан” талаар баталж гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолд шинжээч эмч Ц.Бадрал гарын үсэг зураагүй нь хуульд заасан эрх үүрэгтэйгээ танилцаагүй гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулах” талаар тусгасан бөгөөд хохирогч Л.Ш болон яллагдагч Я.С нарт шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолыг хуульд зааснаар танилцуулсан байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт шинжээч томилсон тогтоол буюу шийдвэрт “шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээ хийлгэх байгууллагын нэр, шинжилгээ хийх хугацаа, шинжээчид тавих асуулт, шинжилгээний объектын талаарх мэдээлэл зэргийг тусгасан байхаар заажээ.

Учир нь, мөрдөгчийн шийдвэрийн дагуу дүгнэлт гаргаж буй шинжээч нь хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж хариуцлага хүлээдэг ба дүгнэлтийг гаргахаас өмнө Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан эрх үүрэгтэй танилцаж гарын үсэг зурсан болох нь 5519 тоот шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагдаж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлтэд тусгах зүйлийн талаар заасан байдаг. Шинжээч эмч Ц.Бадрал нь 5519 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа эмнэлгийн бичиг баримтаар гаргасан бөгөөд шинжилгээний объект болох яаралтай тусламжийн хуудас, цэргийн төв эмнэлгийн гэмтлийн тасгийн 5767 тоот өвчний түүх, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хэвлийн эхо, 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн гэмтлийн эмч нарын хамтарсан үзлэг зэрэг баримтуудаар гэмтлийн зэргийг тогтоож гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлгүй юм. Мөн шинжилгээний объект болох дээрх баримтуудыг хэргийн материалд хавсаргаагүй нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй ба шинжээч эмч хуульд зааснаар өөрийн нэрийн өмнөөс гаргасан дүгнэлтийн хариуцлагыг өөрөө хүлээдэг. Иймээс шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулан дүгнэлтийг хэрхэн яаж гаргасан, ямар шинжилгээний объект ашигласан талаар тодруулах бүрэн боломжтой.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Ш, яллагдагч Я.С нараас гэм буруугийн талаар болон 5519 дүгээр шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай маргаан, сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт зэргийг гаргаж байгаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1055 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Яллагдагч Я.Соёл-Эрдэнийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан. Эрүүл мэндийн талаар 2012 онд гаргасан хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон акт байгаа. Энэ нь сэтгэцийн хувьд тархи мэдрэлийн өвчнөөр группт орж байсан. Тухайн үед групп нь сунгагдаагүй гэж байгаа боловч одоо эргэлзээтэй байдал үүссэн. Магадгүй энэ өвчин нь бүрэн эдгэрсэн эсэх, сэтгэцэд нөлөөлсөн эсэх талаар шинжээчийн дүгнэлтийг гаргуулах шаардлагатай. Мөн шинжээч эмч Ц.Бадралд хууль сануулаагүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар “санаатайгаар худал дүгнэлт гаргавал хүлээлгэх хариуцлага урьдчилан сануулж гарын үсэг зуруулна” гэсэн байдаг боловч гарын үсэг зуруулаагүй. Хууль сануулаагүй учраас шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Хавтаст хэргийн материалыг үндэслэсэн гэх боловч шинжилгээний объектоо хавтаст хэрэгт хавсаргаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос Я.С, Л.Ш нар нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 4 дүгээр гудамжинд согтуугаар маргалдаж, улмаар харилцан зодолдож, Л.Ш нь хохирогч Я.Соёл-Эрдэнийн нүүрэн тус газар нь 1-2 удаа гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Я.С нь Л.Шт цохиулсан уурандаа гэрээсээ хутга авч ирэн хохирогч Л.Шын хэвлий тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус буруутгаж, Л.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Я.Соёл-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хавтаст хэрэгт Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2006 оны 56 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Тэтгэвэр, тэтгэмжийн 818048 дугаар хувийн хэрэг /хх-ийн 72/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2005 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 290 дүгээр тушаалын 5 дугаар хавсралтаар баталсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, комиссын шийдвэр, Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Уг нотлох баримтуудаас үзэхэд Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн актаар шүүгдэгч Я.Соёл-Эрдэнийг G40 Эппиепси, уналт өвчтэй болохыг тогтоосон, мөн комиссын шийдвэрээр түүнийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон байх бөгөөд тэрээр үүнээс хойш гэмт хэрэг үйлдэх хүртэл сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоосон баримт алга.

 

Иймээс шүүгдэгч Я.Соёл-Эрдэнийг гэмт хэрэг хариуцах чадвартай эсэхийг шалгаж тодруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 5519 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “...Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1153 тоотод оршин суугч Лувсандорж овогтой Шын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийн дүгнэлтийг Цэргийн төв эмнэлгийн өвчний түүхийг үндэслэн гаргав...” гэж дурджээ.

 

Шүүгдэгч Л.Ш Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, түүний өвчний түүх гэх мэт нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна. Шүүхээс шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Л.Шын биед учирсан гэмтэл зэргийг харьцуулан хууль зүйн дүгнэлт хийдэг тул өвчний түүхийг хэрэгт хавсаргах шаардлагатай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний обьектын талаархи мэдээллийг тусгана” гэж заажээ.

Мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 27, 30-ны өдрүүдийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол дээрх хуульд нийцэхгүй байна. /хх-ийн 28, 31/

 

Түүнчлэн мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолд “...шинжилгээ хийж, дүгнэлт гаргах хугацааг 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн дотор...” гэж тусгажээ.

 

Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадрал 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр дүгнэлтээ гаргасан байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шинжээч нь шинжилгээний цар хүрээ, онцлогоос хамаарч тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийх хугацааг сунгуулах хүсэлтийг шинжээч томилсон шүүх, прокурор, мөрдөгчид гаргаж шийдвэрлүүлнэ” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх байдлуудын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.С, Л.Ш нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорын газарт хүргүүлж, “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: