Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2017/00593

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг  би,

      Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******-р байрны *******0 тоотод оршин суух ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

    Дорнод аймгийн ******* сумын *******-р баг ын *******-02 тоотод оршин суух, ЖН**************0822*******8 регистрийн дугаартай, овогт ын т холбогдох,

       Зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.780.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 20*******7 оны 3 сарын *******3-ны өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Л.******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х. надаас 20*******4 оны 7 сараас 20*******5 оны 5 сарын 29-ний өдрийг хүртэл бэлэн мөнгө 4.922.500 төгрөг зээлж авсан. Мөн 5.9 граммын Сингапур алтан ээмэг, хуучны 3 ширхэг мөнгөн аяга, орчин цагийн 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлийг ломбарданд тавиулж мөнгийг нь авч ашигласан. 20*******7 оны ******* сарын *******-ны өдөр ломбарднаас хуучны 3 ширхэг мөнгөн аягаа *******.000.000 төгрөг төлж авсан. Алтан ээмэг болон 2 ширхэг орчин цагийн мөнгөн аяга нь ирээгүй. 5.9 грамм Сингапур алтан ээмгээ 480.000 төгрөг, 2 ширхэг мөнгөн аягаа нэг бүрийг нь *******80.000 төгрөг буюу нийт 3*******0.000 төгрөгөөр үнэлж байна. ...Иймээс Х.ээс бэлэн мөнгө 4.922.500 төгрөг, эд зүйлийн үнэ 8*******0.000 төгрөг, 3 ширхэг аяга ломбарднаас чөлөөлж авсан мөнгө болох *******.000.000 төгрөг, нийт *******.780.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Х. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.******* нь тус шүүхэд хандаж надаас нийт *******.780.000 төгрөг нэхэмжилсэн. Тус нэхэмжлэлээс заримыг нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Л.******* надаас 20*******4 оны 7 сараас 20*******5 оны 5 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 4.922.500 төгрөг зээлүүлсэн гэжээ. Үүний зарим хэсгийг нь би хүлээн зөвшөөрөхгүй. Би анх 20*******4 оны 9 сарын 22-ны өдөр 700.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг, *******00.000 төгрөг,  50.000 төгрөг болон Юниситийн нийт *******00.000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг зээлж авсан. Үүнээс төлөөд 235.000 төгрөг дутуу үлдсэн. Иймд надад зээлүүлсэн гэх 4.922.500 төгрөгнөөс 2.085.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үлдэх 2.837.500 төгрөгийг би зээлээгүй. Л.******* анх 5.9 грамм орцтой Сингапур алтан ээмгээ 350.000 төгрөгөнд тавьчихаад надад хандаж “ эгч нь хүнд өртэй байсан учир *******50.000 төгрөгийг нь өгчихлөө, одоо надад 200.000 төгрөг байна, чи зээлж авах уу” гэхээр нь би уг 200.000 төгрөгийг зээлж авсан. Дараа нь 3 ширхэг хуучны мөнгөн аягыг 450.000 төгрөгөнд тавьчихаад Юниситийн бүтээгдэхүүний өртэй байсан бөгөөд өрөндөө *******50.000 төгрөгийг нь өгөөд 300.000 төгрөг үлдсэн, чи надаас зээлж авах уу гээд дахиад надад зээлүүлсэн. Хэдийгээр би алтан ээмэг болон 3 ширхэг хуучны мөнгөн аягыг нь өөрийнхөө нэрээр ломбарданд тавиагүй ч 500.000 төгрөг зээлсэн учир 3 ширхэг аягаа авахад зарцуулсан *******.000.000 төгрөгийг нь бол хүлээн зөвшөөрнө. Би *******ын охин Уранхайчид өгнө гэж амласан учир хүлээн зөвшөөрч байгаа юм. Ломбарданд тавьсан 5.9 грамм орцтой Сингапур алтан ээмэг болон 2 ширхэг орчин цагийн мөнгөн аяга нь ломбарднаас ирээгүй учир ээмэгний үнэ 480.000 төгрөг, 2 ширхэг мөнгөн аяганы үнэ 3*******0.000 төгрөг нэхэмжжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би нэхэмжлээд байгаа алтан ээмэг, 2 ширхэг орчин цагийн мөнгөн аягыг нь ломбарданд тавиад мөнгө гаргаад өгчих гэж огт гуйгаагүй, ломбарданд өөрийн нэрээр тавьж хугацааг нь хэтрүүлж, үхүүлсэн асуудал байхгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Л.*******ын нэхэмжилсэн *******.780.000 төгрөгийн 3.085.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Илүү нэхэмжилсэн 3.*******95.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Л.******* нь Х.ээс *******.780.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранхайч миний бие Х.тэй харилцан тохиролцож 2.780.000 төгрөгнөөсөө татгалзаж, 4.000.000 төгрөгийг нэхэмжлэхээр болов. Х. нь 4.000.000 төгрөгийг өөрийн боломжин дээр тулгуурлан 20*******7 оны ******* сарын *******5-ны өдрөөс эхлэн хоног тутам *******0.000 төгрөгөөр төлж дуусгах болно гэжээ.

        Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Х.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.780.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранхайч нь нэхэмжлэлийн шаардлага болох *******.780.000 төгрөгийн 2.780.000 төгрөгөөс татгалзан, зарим хэсэг болох 4.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Х. нь бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

          Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

       *******. Хариуцагч Х. нь нэхэмжлэгч Л.*******ад зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******23.430 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.ээс улсын тэмдэгтийн хураамжид 39.475  төгрөг, ******* сумын татварын албаны 5422*******0**************49 тоот данснаас **************.7*******5  төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.*******ад олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.      

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ