Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт гийн Шүүгдэгч овогт ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 1923001700107 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” худалдааны төвд галч ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын багийн ийн хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн орчимд Завхан аймгийн сумын төвд иргэн Т.*******ы гарыг хутгаар зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч овогт *******ийн ******* нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн ийн хэсгийн ******* тоотод байх өөрийн гэртээ эхнэр Т.******* “ архи уулаа” гэж хэлэхэд дургүйцэж түүнтэй хэрүүл маргаан үүсгэн маргалдаж гартаа барьсан хутгаа Т.*******д өгөхгүй гэж булаацалдаж байхдаа түүний гарыг зүсэж гэмтээсэн хэргийн үйл баримт нь хохирогч Т.*******ы “... 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ... гэртээ ирсэн чинь манай нөхөр согтуу хэвтэж байсан. Яах гээд архи уугаад байдаг юм. Хоёр гурван өдөр уулаа болихгүй бол энэ орон гэрээ аваад зайлаарай гэж хэлсэн. Манай нөхөр босч ирээд над руу дайраад тогооны шкафан дээр байсан хутгыг аваад над руу дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалаад хутгыг булааж авах гэж байгаад гарандаа зүсүүлсэн...” гэсэн мэдүүлгээр, Т.*******ы цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу очиж шалгахад хохирогч уйлсан, гар нь цус болсон байдалтай байсан талаар мэдүүлсэн гэрч М.*******гийн “..цагдаа И.*******... бид хоёрыг очиход уйлсан ..., гар нь цус болсон, хутгаар хурууныхаа өндгийг зүсүүлсэн байдалтай байсан...” гэсэн мэдүүлгээр болон мөрдөн байцаалтын шатанд Д.*******ын өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “... эхнэр...мөнгө муутай байхад архи уусан байх юм зайл гэж хэлээд уурлаад байхаар нь ширээн доогуур байсан хутгыг авч гарах гэсэн чинь эхнэр хажуунаас орж ирээд хутга авах гэж булаацалдсан тэгээд эхнэр хутгыг гарнаас мулт татаж аваад гараад явсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Д.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №000000187 дугаартай “.. Иргэн Т.*******ы биед: зүүн бугуйн үений гадна хэсэгт, баруун эрхий хурууны өндөгний хэсэгт баруун эрхий хурууны дунд үений хэсэгт, баруун дунд хурууны өндөгний хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 4 удаагийн иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. .. дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Д.******* нь хохирогчийг гар хурууг хутгаар зүссэн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Д.******* иргэн Т.*******ы Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж түүнийг мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Д.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгчээс хохирогч хохирол нэхэмжлээгүй тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Д.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолын хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 38.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 / дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.******* нь 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Д.******* өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчийн өмчлөлийн цагаан өнгийн Портер маркийн 76-73 ЗАН улсын дугаар бүхий автомашиныг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/59 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25.5 см урттай хар өнгийн иштэй хутгыг устгасугай.

8. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцлэл бичих эрхтэй болохыг тус тус дурьсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ