| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00439/И |
| Дугаар | 138/ШШ2016/00606 |
| Огноо | 2016-05-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 138/ШШ2016/00606
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Хаан банкны Дорнод салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн Халхгол сумын 1-р баг Нарлагийн 2-01 тоотод оршин суух, СФ88032710 регистрийн дугаартай, Чонод овогт Улаанхүүгийн Хүрэлсүхэд холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.400.230 төгрөг 25 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 4 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч У.Хүрэлсүх нь Хилийн цэргийн 0198-р ангид ахлагч албан тушаал дээр ажиллаж байхдаа Сүмбэр тооцооны төвөөс 2015 оны 4 сарын 23-ны өдөр 8.100.000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй хэрэглээний зориулалтаар авсан болно. Зээлдэгч У.Хүрэлсүхтэй 2016 оны 10 сарын 22-ны өдөр уулзалт хийж зээл төлөхийг удаа дараа сануулсан боловч зээлийн гэрээний 7.1.1, 7.1.3, 7.1.9 дэх заалтуудыг удаа дараа зөрчиж, зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж 367 хонож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээл 6.088.866 төгрөг 19 мөнгө, хуримтлагдсан хүү 1.243.563 төгрөг 42 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 67.800 төгрөг 58 мөнгө, нийт 7.400.230 төгрөг 25 мөнгөний үлдэгдэлтэй байна. Иймд У.Хүрэлсүхээс зээлийн төлбөр болох 7.400.230 төгрөг 25 мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.Хүрэлсүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие хилийн цэргийн 0198-р ангид ажиллаж байхдаа Хаан банкнаас 8.100.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч зээлээ төлнө. Иймд Хаан банкнаас нэхэмжилсэн 7.400.230 төгрөг 25 мөнгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Дорнод салбар нь хариуцагч У.Хүрэлсүхээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.400.230 төгрөг 25 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч У.Хүрэлсүх нь Хаан банкны Дорнод аймгийн Халхгол суманд байрлах Сүмбэр тооцооны төвөөс 2015 оны 4 сарын 23-ны өдөр ЗГ/282 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 8.100.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр зээлсэн байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2015 оны 4 сарын 23-ны өдрийн ЗГ/282 дугаартай барьцаат зээлийн гэрээ, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.400.230 төгрөг 25 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хаан банкны Дорнод салбарын зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.400.230 төгрөг 25 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.354 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Хүрэлсүхээс улсын тэмдэгтийн хураамжид. 66.677 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 66.677 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дорнод салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ