| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0034/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/40 |
| Огноо | 2022-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч Э.Ууганзаяа
Шүүгдэгч *******,*******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 178/2022/0039/Э/ индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******,******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 02 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуугаар нь 2021 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 02 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт *******,******* нартай маргалдах явцдаа тэднийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 11-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн... ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт цагаан өнгийн блокон байшинд болсон байв.Уг байшинд ороход гал тогооны өрөөнд эд зүйл эмх замбараагүй хөглөрсөн байсныг 1-н тоогоор тэмдэглэв... гал тогооны өрөөний баруун хойт буланд байсан буйдангийн дунд хэсэгт даавуу нь цус мэт зүйлээр бохирлогдсон байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 23-26-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 27-28-р хуудас/
Хохирогч ******* овогт ийн / 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 12 сарын 21-ний орой би дэлгүүрээс нэг пиво аваад гарч иртэл дэлгүүрийн гадаа *******тэй тааралдаад би “ чи надаас идэшний адуу авна гэчихээд худлаа хэлээд авсангүй” гэхэд ******* “ хэнээс идшээ авхаа би өөрөө мэдье” гээд намайг заамдаж аваад бид хоёр хоорондоо маргасан. Тэгээд *******тэй хамт явж байсан А.Аскербек бид хоёрыг салгасан.Би гэртээ хариад амарч байтал шөнө 02 цагийн үед манай байшингийн хаалгыг хүмүүс цохиод байхаар нь би онгойлгоход *******, *******ийн хамт явж байсан.******* “ чи идэшний нэг адуугаа ******* бид хоёрт дахин дахин хэллээ” гээд миний урдаас заамдахаар нь би бас заамдаад барьж байтал миний хажуунаас нэг нь нүүр лүү алгадсан.Би *******ийг баруун гараараа барьж байгаад зүүн гараараа *******ийн хүзүүн тус газар нь цохисон.Бид гурав ноцолдож байтал нэг нь намайг хавирч унагаагаад, уначихсан байхад 2-3 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг / хэргийн 29-р хуудас/
Хохирогч овогт ийн / 40 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...******* эхнэрийнхээ хамт манайд ирээд бид хоёр нэг шил архи уучихаад *******ийн гэрт очсон.******* ******* хоёр хоорондоо маргалдаад нэгнийгээ заамдалцаад байж байхаар нь би дундуур нь ороод салгах гэтэл ******* миний нүүрэн тус газар цохисон. Миний хамраас цус гарч бид гурав ноцолдоод би газар унаад босоод ирэхэд ******* миний дээд талын хувцсыг тайлаад байсан. Тэднийхээс гараад байж байтал ******* гарч ирээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиж газар унагаад зүүн хавирга руу өшиглөсөн. Ээж нь ирэхэд мөн ******* миний толгой руу гараараа 2,3 удаа цохисон. ******* бид хоёр *******ээс идэшний адуу авахаар болоод туранхай болохоор нь аваагүй юм... гэх мэдүүлэг / хэргийн 36-р хуудас/
Хохирогч овогт *******абайгийн ийн /37 настай , эрэгтэй, дээд боловсролтой, багш ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эхнэр хүүхдийн хамт *******ийнд очоод нэг шил архи уусан.******* бид хоёр *******ээс идэшний адуу авна гэж хэлчихээд аваагүй болохоор дахин дахин хэлээд гомдоод байдаг байсан. Бид хоёр тэднийд очиж учраа хэлье гээд очиход ******* миний цээж рүү түлхээд оруулаагүй.******* миний уруул руу гараараа нэг удаа цохисон.******* бид хоёрын дунд ороод салгах гэтэл ******* намайг гэр лүүгээ чирч оруулсан. Гэрт ороод ******* тэр хоёр хоорондоо ноцолдоод байхаар би дундуур нь ороод салгах гэтэл ******* миний баруун өвдөг рүү баруун талын хөлөөрөө өшиглөсөн... гэх мэдүүлэг / хэргийн 41-42-р хуудас/
Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...шөнө 02 цагийн үед манайд ******* *******ийн хамт ирсэн. Гэрийн гадна хүмүүсийн дуу чанга чанга яриад байхаар нь би гараад иртэл *******, ******* хоёр хоорондоо зодолдож байсан.******* тэр хоёрын дунд орж салгаад явж байсан.Би нөхрөө гэртээ оруулаад хаалгаа түгжих гэтэл ******* хаалга татаад ороод ирсэн. Би хадам ээжийг дуудчихаад буцаад ороод ирэхэд гал тогооны өрөөнд ******* манай нөхөр *******ийг заамдаж аваад толгойгоороо нэг удаа мөргөсөн. ******* зөрүүлээд *******ийн нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохисон.*******,*******тэй нийлж манай нөхөр *******ийн толгойн тус газар нь цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 49-р хуудас/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн ... *******ийн биед баруун хөлийн өвдөгний үений холбоосын суналт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хэргийн 71-72-р хуудас/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн ...*******ийн биед дагзны баруун дээд хэсгийн хуйхны шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны баруун хэсгийн цус хуралт, духны зүүн хэсгийн зулгаралт, зүүн шанаа хэсгийн зулгаралт, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, баруун гарын 1 дүгээр хурууны дотор хэсгийн шарх, хэвлийн баруун хажуу хэсгийн зулгаралтууд, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн шууны гадна дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. *******ийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / 76-77-р хуудас/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар 27-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн ...*******ийн хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.Тухайн гэмтэл нь шинжээч эмч цагдаагийн дэслэгч Б.Оргилболд миний 2021 оны 12 сарын 23-ны өдөр гаргасан 63 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийн зэрэгт өөрчлөлт оруулах үндэслэл болно. Рентгэн зургийн дүгнэлт хангалтгүй байсан тул тухайн үеийн нөхцөл байдлаар дүгнэлт гаргасан нь шинээр үүссэн нөхцөл байдалтай шалтгаан хамаарлын холбоотой байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 81-82-р хуудас/
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай нөхөр ******* найз ******* хоёр нэг Ерөөл архи хувааж уугаад 23 цаг болж байхад манайхаас гарсан.Би гэртээ амарч байтал үүрээр 4 цагийн үед манай нөхрийг сумын цагдаа гэрт хүргэж ирсэн.Манай нөхөр гэрт ирэхдээ нүүр ам нь цус болчихсон байсан...гэх мэдүүлэг / хэргийн 96-р хуудас/
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...намайг *******ийн гэрт ороход ******* ******* хоёр хоорондоо зодолдож манай нөхөр ******* дундуур ороод салгаж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 101-р хуудас/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би *******ийн гэрт очоод *******тэй маргалдаж байх явцдаа түүний нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон.******* бид хоёр 2021 оны 11 дүгээр сард *******ээс идэшний адуу авахаар тохиролцсон.Тэгээд тухайн үедээ *******ээс авалгүй өөр хүнээс адуу авснаас болоод ******* адуу авна гэчихээд авсангүй гээд үг хаяад гомдоллоод байхаар нь ******* бид хоёр учраа олохоор тэднийд очсон...гэх мэдүүлэг / хэргийн 134-135-р хуудас/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...*******, ******* нар манайд согтуу ирээд хэрүүл маргаан хийх гээд ******* намайг заамдаад авахаар миний уур хүрээд *******ийн нүүр ам хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Харин *******ийн нүүр, ам, толгой хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон...гэх мэдүүлэг / хэргийн 140-141-р хуудас/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...******* бид хоёр манай гэрт нэг шил архи хувааж уучихаад манайхаас гараад *******ийн гэрт очиж нэг шил Ерөөл архи хувааж уусан.Тэгээд бид хоёр *******ийнд очиж учраа олохоор тэдний гэрт очсон.*******,******* хоёр маргалдаад барилцаад авахаар нь дундуур нь ороод салгах гэтэл ******* намайг нэг удаа нүүр хамар луу цохисон ба *******ийн эхнэр бид нарыг салгаад гэрийн гадна гаргахад миний хойноос дахиж ирээд намайг газар дээр унагаад миний нуруу хавирга руу өшиглөөд толгой руу 2-3 удаа цохисон.Би *******ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хэргийн 146-147-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх *******ийн гэрт очиж маргалдах явцдаа түүний биед халдан бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* нь *******,******* нартай маргалдан тус бүрийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар согтуугаар бүлэглэн *******ийг зодсон, ******* нь *******,******* нарыг цохисон үйлдэл нь хүсэж тус тусын биед гэмтэл учруулахыг хүсэж үйлдсэн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *******,******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шөнийн цагаар *******ийн гэрт очиж маргалдсан байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бүлэглэн, хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* нь хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч *******, ******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бүлэглэн, хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* нь хохирогч *******,******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч *******, хохирогч *******, ******* нарын мэдүүлэг,гэрч Д.Кулимхан, , А.Гулсара нарын мэдүүлэг, ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлт,мөн өдрийн 64 дугаартай шижнээчийн дүгнэлт, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч *******, *******, ******* нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч *******ийг хохирогч *******,******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, шүүгдэгч ******* нь хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 63,64 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон.
Хохирогч *******, ******* нарын өгсөн... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, бид нар учраа олж эвлэрсэн... гэх мэдүүлгээр / хэргийн 107,109-р хуудас/ шүүгдэгч *******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй,
Хохирогч *******ийн өгсөн...бид гурвын биед адилхан гэмтэл учирсан байх тул нэгнээсээ нэхэмжлэх зүйл байхгүй,надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлгээр / хэргийн 104-р хуудас/ шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 150,161-р хуудас/-аар, шүүгдэгч ******* нь урьд ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 169-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбараар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар гэрч ийн өгсөн... ******* айлын дундах хүүхэд, хүнд тусархуу, даруу төлөв, зантай, сэргэлэн цайлган зантай авьяаслаг хүн байгаа юм.Улаанбаатар хотод Шонхор дээд сургууль төгссөн.2006 онд гэр бүл болж одоо 4 хүүхэдтэй .... гэх мэдүүлэг /хэргийн 124-р хуудас/,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар гэрч гийн өгсөн...******* хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй,******* их сургуулийг төгссөн.Одоо эхнэртэйгээ ******* суманд амьдардаг... гэх мэдүүлэг / хэргийн 127 -р хуудас/
Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар гэрч ын өгсөн... ******* нь одоогоор эрхэлсэн ажилгүй, эхнэр 3 хүүхэдтэйгээ амьдардаг, зуны цагт тариа ногоо тарьж амьдардаг,зан араншингийн хувьд даруухан, хүнд тусархаг, цагаан цайлган, ажилсаг хүн байгаа юм... гэх мэдүүлэг / хэргийн 130-р хуудас/ шүүгдэгч нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа,******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт, мал тоолуулсан тухай тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч *******, *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, *******, ******* нар шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй. Улсын яллагчийн санал болгосон 450000 төгрөгний торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх прокурорын саналыг зөвшөөрч байна гэх тайлбар,дүгнэлт
Шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч *******, *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгч нарын санал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, *******, ******* нарт тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Жантекейхангельд овогт *******абайгийн , ******* овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Жантекейхангельд овогт *******абайгийн , ******* овогт , овогт нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, *******, ******* нарт мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС