| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0027/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/44 |
| Огноо | 2022-02-24 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Улсын яллагч З.Алтансолонго
Шүүгдэгчийн өмгөөлөгч , шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн дугаартай, 178/2022/0027/Э/, индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* овогтой ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн “******* ” гэх нэртэй газраас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр А.*******ийн эзэмшлийн 2 тооны адуу буюу бод мал хулгайлж, хохирогчид 1.650.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
-Хохирогч ******* овогт ын *******ийн /47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* гэх газраас 2 тооны адуу, шүдлэн байдас, хязаалан үрээ хоёрыг алдаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өгсөн...бор зүсмийн шүдлэн байдас 3 настай зөв талын ташаан толгой хэсэгт тамганы дээд амыг нь толгой хэсэг рүү харуулж дарсан саран тамгатай, халтар зүсмийн хязаалан үрээ 4 настай, тамгыг нь бор байдастай ижил зөв талын гуян дээр нь дарсан. Тэр хоёр адуунд чихэнд нь им тэмдэг байхгүй...гэх мэдүүлэг /хэргийн 18- 22 дугаар хуудас/
-Иргэний нэхэмжлэгч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... С.******* 2019 оны хавар 3 сарын үед байх ирж уулзаад хүний машин мөргөчихлөө гэж хэлээд надаас 450.000 төгрөг гуйхаар нь чи надад барьцаанд тавих юм авч ирж өг гэж хэлсэн чинь таньд би хоёр даага авч ирж өгье гэж хэлэхээр нь 300.000 төгрөг бэлнээр өгөөд явуулсан. Мөнгө өгч явуулсан өдрөөс хойш 2 хоногийн дараа 2 адуу авч ирж үлдээгээд явахдаа 2 хоногийн дараа авна гээд явсан боловч тэр чигээрээ утсаа авахгүй алга болоод өдий хүрч байгаа юм. ...Халтар зүсмийн эр шүдлэн үрээ ямар тамгатай байсныг мэдэхгүй байна. Мянгад гээд манай базын адуунд байж байгаад үхэж үрэгдсэн эсэх нь мэдэхгүй алга болсон юм. Хөх бор даага эм зөв талын ташаан толгой дээр саран тамгатай одоо соёолон гүү болоод Ө. гэдэг хүний адуунд Ховд сумын шил Түмт хавиар байгаа.Би С.*******гаас нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хэргийн 26-28,118 дугаар хуудас/
-Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай аавд С.******* адуу зарахдаа өөрийн адуу гэж хэлээд зарсан байсан. ...Бор ягаан зүстэй 2 даага байсан, зүс имийг нь сайн мэдэхгүй байна. Хавар байсан аав им тамгыг сайн мэдэж байгаа... гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хуудас/
-Шүүгдэгч С.Базарагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2019 оны 4 дүгээр сард өдрийг сайн санахгүй байна. ******* сумын ******* багт байсан өөрийн эзэмшлийн 7 адуунаас 2 даагыг авч ирж зарах зорилгоор Х. гэх хүнээс 300.000 төгрөг авч, түүгээрээ машин хөлслөөд шатахуун хийгээд адуунд очихоор явсан боловч, манай адуу бэлчээртээ байгаагүй. Тэгээд олдохгүй болохоор буцаад аймгийн төв явж байтал замд “******* ” гэх газарт манай нутгийн малчин болох аавын талын хамаатан А.******* гэдэг хүний 2 тооны адуу байсан. Тэгээд уг хоёр адууг хад руу шахаж байгаад ногтлоод барьж авсан. Тэгээд уг хоёр адууг ачаад аймгийн төвд ирээд Х.д 740.000 төгрөгөөр зарсан юм. ...Би яаж мэдсэн гэхээр зүүн ташаа толгой амсуулаад дарсан саран тамгаар нь таньсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 66-68 дугаар хуудас/
-Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 34-43 дугаар хуудас/
-Шинжээч гийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “эм адуу нь 5 настай буюу соёолон адуу байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 130 дугаар хуудас/
-Хөрөнгийн үнэлгээнийн “” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121-124 дүгээр хуудас/
-Хохирогч А.*******ийн 2018 оны мал тооллогын баримт /хх-ийн 44-52 дугаар хуудас зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч С.*******гийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* гэх газраас хохирогч А.Баямнмөнхийн 2 тооны адуу хулгайлсан үйлдэл нь хохирогч А.*******ийн мэдүүлэг, гэрч Х., А. нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч С.******* мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Прокуророос шүүгдэгч С.*******г хохирогч А.*******ийн 2 тооны адуу хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон.
Шүүгдэгч С.*******г бусдын өмчлөлийн малыг бэлчээрт байхад нь мэдсээр байж хулгайлж бусдад өгч байгаа үйлдэл нь шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдсэн байх ба амар хялбар аргаар амьдрах хүсэл зорилго нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.******* нь хохирогч А.*******д 1650000 төгрөгний хохирол учруулсан нь мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч А.*******ийн... нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан... гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Х.ийн...би ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй.С.*******гаас хохирол бүрэн барагдуулсан... гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч С.*******д бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.******* нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч С.******* урьд нь 4 удаагийн шийтгэлтэй нь хэргийн 84-110 дугаар талд авагдсан шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, “ял шийтгэлтэй эсэхийг шалгах тухай хуудсаар тус тус тогтоогдож байна.
Мөн аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 289 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил, 09 сар, 10 хоногийн хугацааны хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг Ховд аймгийн ******* сумаас гарахыг хориглож тогтоосон, одоо түүнийг Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлалт тогтоосон байна./хэргийн 174-р хуудас/
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8,6.9 дүгээр зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 10 хоногийн ялыг нэмж нэгтгээд нийт 3 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 740000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх санал,дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ээс: Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирлоо төлж барагдуулсан, төлөх хохирол төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзан Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү гэх санал дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-т “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”
Мөн хуулийн 3-т” хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохиролыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохиролоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тодорхойлсон тул прокуророос гаргасан саналд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэх 750.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч С.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа нөхөн төлсөн нь хохирогчийн болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдсон.Иймд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогоо хохирол нөхөн төлөхөд зарцуулсанд тооцож, шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах хөрөнгө, орлого байхгүй гэж дүгнэв.
Шүүхээс: Шүүгдэгч С.*******г бусдын мал хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, гэмт хэргийн нийгмийн аюул, хор хохирол, бусдад учруулсан хохирлын байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******д 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 10 хоногийн ялыг нэмж нийт 2 жил 11 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учирсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ээүүгийн 213601050266 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч С.*******гийн эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн нийт 02 жил 11 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч С.*******г оршин суухХовд аймгийн сумын нутггаас явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохиролгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС