| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00365/И |
| Дугаар | 138/ШШ2016/00629 |
| Огноо | 2016-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 138/ШШ2016/00629
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг 20 дугаар байрны 1-р подволд байрлах “Таван-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг 20 дугаар байрны 39 тоотод оршин суух, ЖИ79010130 регистрийн дугаартай, Авж овогт Доржийн Дархансүмбэрт холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 147.680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 3 сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Таван-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Таван-Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны харьяа 20-р байрны 39 тоотод оршин суугч иргэн Д.Дархансүмбэр нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн хөлс 2017 оны 3 сарыг дуустлах 147.680 төгрөгийг манай байгууллагад төлөх ёстой байсан боловч Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу иргэний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Д.Дархансүмбэрээс 147.680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Дархансүмбэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын 6-р баг 20-р байрны 39 тоотод оршин суудаг. “Таван-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 147.680 төгрөгийг 2017 оны 6 сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулах болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Таван-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Дархансүмбэрээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 147.680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Дархансүмбэр нь “Таван-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 147.680 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн 147.680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Дархансүмбэр хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Дархансүмбэр нь нэхэмжлэгч “Таван-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 147.680 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5080 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дархансүмбэрээс улсын тэмдэгтийн хураамжид 2540 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 2540 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Таван-Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ