Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

     

   

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бэд холбогдох эрүүгийн ....6 дугаартай хэргийг 2022 оны 02 сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Б

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг... тоотод иргэн М.Бтой таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт нь архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:      

Шүүгдэгч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тус хэрэг болсон өдөр Дорноговь аймгийн Айраг суманд хүндэтгэлийн арга хэмжээнд очсон. Арга хэмжээ дууссаны дараа цайллага болж байх үеэр З намайг гэртээ дуудсан. Згийн гэрт С.Б, М.Б, М.Б нартай тааралдсан. Дараа нь  Айраг сумын караокед С.Б, Б, М.Б нартай дахин таарсан. Караокеноос гараад С.Бы гэрт очиж 1 шил архи уухаар болсон. Тэгээд С.Бы гэрт архи уугаад байж байхад М.Б “дарвалзсан амыг чинь ханз татна шүү, яах гэж далчиганаад байгаа юм” гэж бид нарт хэлсэн. Ярилцаж байх хооронд ууж байсан архи дууссан байсан. Би архины шилээр М.Бийн дух хэсэгт нь цохисон гэсэн мэдүүлэг,  

Хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Дорноговь аймгийн Айраг суманд 2021 оны 12 дугаар сарын 11-нд Улс аймгийн алдар цолтнуудад хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдаан болсон. Би уг барилдаан урилгаар ирж хүндэтгэлийн арга хэмжээний хүлээн авалтад оролцсон. Орой нь З гэдэг хүний хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон. 23 цагийн орчимд сумын караокед Б, Б, Э, Х нарын хамт ороод дуулсан. 00 цаг болоод караоке хаах болчихлоо гараарай гэхэд нь Б, Б бид гурав Быд очихоор болсон. Б манай найз Б хамт явна гээд Б, Б бид нар Бых руу явсан. Б караокены зааланд найзуудтайгаа архи уугаад сууж байхад нь Б таарсан гэсэн. Б өөрийн хар өнгийн Harer маркийн автомашиныг жолоодоод Быд очсон. Быд 0.75 литрийн Еdеn нэртэй архи Б, Б Б бид нар хувааж уугаад байхад Б над руу чи манай 2 найзыг дээрэлхээд байна уу түрүүнээс хойш дээрэлхэж харьцаад байна гээд байсан. Тэгэхээр нь өөдөөс нь би Быг дээрэлхээгүй тоглоомоор хэлж байна гэж хэлэхэд чимээгүй болсон. Би тэр хооронд Бтой юм яриад сууж байхад Б миний хажуугаас орж ирээд миний нүүр хэсэг рүү архины шилээр цохисон, архины шил хагараад миний нүүрнээс цус гоожоод Бы эхнэр эмнэлэг дуудаад манай дүү Х ирээд намайг эмнэлгийн автомашинд суулгаад сумын эмнэлэгт хүргэгдсэн. Миний зовхинд оёдол тавьсан мөн толгойд оёдол тавина гэхээр нь оёдол тавиулаагүй. Би гомдолтой байна. Миний баруун нүдэнд юм тороод харахад хүндрэлтэй байна. Эмчилгээний төлбөрийг буруутай хүнээс гаргуулан авах. ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

 

Гэрч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Айраг сумын заан Згийн хүндэтгэлийн цайллагад Бы хамт очиж оролцсон. Цайллага дээр Б, Бтэй таарсан. Цайллага дуусаад сумын төв рүү орж Б, Б бид нар караокед орсон. Бтэй караокед таараад караокеноос Б, Б, Б бид нар Б-ыд очиж нэг шил 0.75 литрийн архи уусан. Би архинаас нь уугаагүй. Архи ууж дуусаж байтал Б, Б хоёр юм яриад сууж байхад Б архины шил гараараа аваад Бийн нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би Бийг салгаад эмнэлэг дуудсан. Бийн нүүрнээс нэлээн их цус гарсан. Эмнэлгийн автомашин ирэхэд Б алга болсон байсан. Гэр лүүгээ явсан байх...гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 19 дүгээр тал),

Гэрч С.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний орой Б, Б, Б бид нар манайд очиж 0.75 литрийн архи хувааж ууж байтал Б, Б 2 хоорондоо үг хаяад маргалдаад байсан. Б над руу хэл амаар доромжлоод байсан би өөдөөс нь юм яриагүй. 2012 оны 12 дугаар сарын 12-ны 02 цагийн орчимд Б, Бийн нүүр хэсэг рүү архины шилээр нэг удаа цохисон, Б Бийг салгаад аваад гарсан. Бийн нүүрнээс нь цус гараад эмнэлэг дуудаад эмнэлгийн машин ирээд аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/028 дугаартай "... М.Бийн биед зүүн нүдний дээд зовхины шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 40 дүгээр тал),

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 4-10 дугаар тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 30 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг... тоотод иргэн М.Бтой маргалдан  улмаар түүний нүүрэн лүү архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Дорноговь аймгийн Айраг суманд 2021 оны 12 дугаар сарын 11-нд ... Быд 0.75 литрийн Eden нэртэй архи Б, Б, Б бид нар хувааж ууж байхад Б над руу чи манай 2 найзыг дээрэлхээд байна уу түрүүнээс хойш дээрэлхэж харьцаад байна гээд байсан. Тэгэхээр нь би Быг дээрэлхээгүй тоглоомоор хэлж байна гэж хэлэхэд чимээгүй болсон. Би тэр хооронд Бтой юм яриад сууж байхад Б миний хажуугаас орж ирээд миний нүүр хэсэг рүү архины шилээр цохисон, архины шил хагараад миний нүүрнээс цус гоожоод ...сумын эмнэлэгт хүргэгдсэн. ...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ...Архи ууж дуусаж байтал Б, Б хоёр юм яриад сууж байхад Б архины шил гараараа аваад Бийн нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би Бийг салгаад эмнэлэг дуудсан. Бийн нүүрнээс нэлээн их цус гарсан....гэсэн мэдүүлэг, гэрч С.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний орой Б, Б, Б бид нар манайд очиж 0.75 литрийн архи хувааж ууж байтал Б, Б 2 хоорондоо үг хаяад маргалдаад байсан. Б над руу хэл амаар доромжлоод байсан би өөдөөс нь юм яриагүй. 2012 оны 12 дугаар сарын 12-ны 02 цагийн орчимд Б, Бийн нүүр хэсэг рүү архины шилээр нэг удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/028 дугаартай "... М.Бийн биед зүүн нүдний дээд зовхины шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.Б  хохирогч М.Б нар нь согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байх явцдаа шүүгдэгч нь “манай найзтай дээрэлхэж харьцлаа” гэж хохирогчтой маргалдаж улмаар шүүгдэгч Э.Б  нь хохирогч М.Бийн нүүр лүү архины шилээр цохиж эрүүл мэндэд нь халдсан үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  байна.

Шүүгдэгч Э.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Бэд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй нь шүүгдэгч Э.Бэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Э.Бэд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Э.Бийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

         Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 Хохирогч М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй,эмчилгээний зардалд 3100000 төгрөг авсан, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

   1.Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Э.Бэд оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН