Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгч Д.Знарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А Д овогт Д-ийн Зхолбогдох 2016000950093 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, Азура канстаркшин ХХК-ны захирал ажилтай, ам бүл 5 аав, ээж, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо хандгайт 6-82 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДЖ00000 регистрийн дугаартай, А Д ургийн овогт Дын З

 

Хэргийн товч утга: Шүүгдэгч Д.Знь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Ө-төөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай, сонгуулийн санхүүжилтийн мөнгө орж ирэхээр таны авто машины үнийг өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Ө-н эзэмшлийн 13-93 ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилж бусдад 23.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн С.Ц-дөөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай, сонгуулийн санхүүжилтийн мөнгө орж ирэхээр таны авто машины үнийг өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч С.Ц-нэзэмшлийн 50-90 ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилж бусдад 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Знар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ:  Улсын яллагчийн яллах дүгнэлтийг сонслоо. Үүн дээр “Үнэн ба Зөв” намын дарга гэж зохиомол байдал бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн гэж байна. Тухайн үед “Үнэн ба Зөв” намын дарга албан тушаалтай байсныг мөрдөн байцаагч болон цагдаагийн байгууллагын удирдлагууд мэдэж байгаа. О гэдэг хүний мэдүүлгийг сонсоход энэ хүн өөрөө надтай өрний асуудалтай тэр нь цагдаагийн газар шалгагдаж байгаа. Гэрчийн мэдүүлгүүд нь асар их гүтгэлгийн чанартай байна. Гэхдээ би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Д.Зийниргэний үнэмлэхний зурагт лавлагаа /2-р хх-ийн 7-рт/

     

Д.Зийнурьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас /1-р хх-ийн 250-рт/

     

Яллагдагч Д.Зийннэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа /1-р хх-ийн 249-рт/

     

Үнэн ба Зөв намын дарга А.Оаас Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн албан бичиг /1-р хх-ийн 47-рт/

             

Ашид билгүүн ХХК-ны 13-93 ГАА улсын дугаартай Ланд 80 маркийн тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-ийн 95-97-рт/

 

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч Д.Зийниргэн Ш.Ө-тгаргаж өгсөн баталгааны хуулбар /1-р хх-ийн 34-рт/

 

Хохирогч Ш.Ө-сгаргаж өгсөн 13-93 ГАА улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийн зургийг хавтас хэрэгт тусгах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 43-45-рт/,

 

Хохирогч Ш.Ө-н эзэмшлийн 13-93 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 56-рт/,

 

50-90 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийг хохирогч С.Ц-дхүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх- ийн 136-137-рт/,

 

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 96 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 140-рт/

 

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Бүртгэлийн 454 дугаартай Тээврийн хэрэгсэл Зээлээр худалдах, Худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-ийн 146-147-рт/

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Бүртгэлийн 460 дугаартай Тээврийн хэрэгсэл Зээлээр худалдах, Худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-ийн 146-147-рт/

5090 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 148-рт/

Хохирогч Ш.Ө-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /хх-ийн 62-63-рт/, хохирогч Ш.Ө-н мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 65 дугаар тал/,

Гэрч Ө.Нынмөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /1-р хх-ийн 69-рт/,

Гэрч Ө.Нийнмөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /1-р хх-ийн 73-рт/

Гэрч М.Цийнмөрдөн байцаалтад өгсөн эдүүлэг, /1-р хх-ийн 75-рт/

Гэрч Б.Б-Оынмөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /1-р хх-ийн 87-рт/,

Гэрч Д.Сийнмөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /1-р хх-ийн 89-90-рт/,

Гэрч А.Оын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /1-р хх-ийн 84-рт/

Хохирогч С.Ц-нмөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /1-р хх-ийн 153-154-рт/

Хохирогч С.Ц-нмөрдөн байцаалтад  дахин өгсөн мэдүүлэг/1-р хх-ийн 156-рт/,

Гэрч Д.Аийнмөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /-1р хх-ийн 171 дүгээр тал/

Гэрч Ю.Дийнмөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /1-р хх- ийн 160-рт/

Гэрч Ю.Дийнмөрдөн байцаалтад өгсөн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 174-рт/

Гэрч С.Сайнбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /1-р хх-ийн 162-рт/

Гэрч Г.П-Оын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Гэрч М.Хийнмөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1-р хх-ийн 166-рт/,

Д.Зийнмөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 108-109-рт/

Д.Зийнмөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 196-197-рт/ болон 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №899 дугаартай Ашид билгүүн ХХК-ны эд зүйлийн үнэлгээ гаргасан дүгнэлт /1-р хх-ийн 177-180-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Знь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Ө-төөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай, сонгуулийн санхүүжилтийн мөнгө орж ирэхээр таны авто машины үнийг өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Ө-н эзэмшлийн 13-93 ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилж бусдад 23.000.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

Ашид билгүүн ХХК-ны 13-93 ГАА улсын дугаартай Ланд 80 маркийн тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-ийн 95-97-рт/

 

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч Д.Зийниргэн Ш.Ө-тгаргаж өгсөн баталгааны хуулбар /1-р хх-ийн 34-рт/

 

Хохирогч Ш.Ө-сгаргаж өгсөн 13-93 ГАА улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийн зургийг хавтас хэрэгт тусгах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 43-45-рт/,

 

Хохирогч Ш.Ө-н эзэмшлийн 13-93 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 56-рт/,

 

Хохирогч Ш.Ө-н мөрдөн байцаалтад өгсөн “...Говь-Алтай аймгийн үнэн ба зөв намын дарга Дамдинцогтын Зү гэх хүнд өөрийн эзэмшлийн 1393 гаа улсын дугаартай ланд крузер 80 маркийн машиныг 2021 оны 02 сарын 21-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ хийн 23 сая төгрөгөөр зарсан Д.З-ээсмөнгө авах гээд очиж уулзах болгонд худлаа хэлж, сүүлдээ хот руу явж алга болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63-рт/

Хохирогч Ш.Ө-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Д.Займгийн Үнэн ба Зөв намдаа унах юм аа мөнгийг нь намаас өгөх юм аа гэж хэлээд миний Ланд крузер 80 машиныг авсан юм аа...надад Д.З1.800.000 төгрөг өгсөн...Би Машинаа залилуулсанд маш их гомдолтой байна. Миний машиныг өгөлгүй 1 жил 6 сар орчим Д.Ззугтаж алга болсон одоо би Зүээс 21.200.000 төгрөгийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65 дугаар тал/

Гэрч Ө.Нынмөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 02 сарын 21-ны өдөр би аавын машиныг унаж явж байсан бөгөөд манай дүү Нямсамбуу Тоёота Ланд крузер 80 авна гэсэн зар харчхаад аавд хэлсэн юм байна лээ. Тухайн өдрийн 15 цагийн орчим манай аав Шүүхийн тамгын газрын үүдэнд машиныг ирж авсан. Тэгээд цагийн дараа манай аав ирээд нотариатаар батлуулах юм гэнэ ээ сарын дараа мөнгийг өгнө гэнэ гэхээр нэг цонхны үйлчилгээний нотариат дээр очиход аймгийн үнэн ба зөв намын дарга Д.Згэх өөрийгөө танилцуулаад аавын 13-93 ГАА улсын дугаартай авто машиныг 23 сая төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад аав Д.Згэх хүнд машинаа өгөөд явуулсан. Мөн Зү сонгууль ойртсон юм чинь залилан гэж байхгүй, найдвартай, надад итгэ гэж ятгаж байсан....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 69-рт/

Гэрч Ө.Нийнмөрдөн байцаалтад өгсөн “...Манай аав Ш.Ө2020 оны 02 сараас машинаа зарах талаар хэлж байсан. 2020 оны 02 сарын 21-ны өдөр ланд крузер 80 машин худалдаж авна аймгийн зарын групп дээр тавьсан байхаар тухайн хүнтэй холбогдоход сайхан машин байвал өнөөдөртөө авна гэхээр би аавд хэлсэн. Тэгээд аав тэр хүнд худалдан авах гэрээ хийж өгч явуулсан байсан. Гэрээний хугацаа дуусахад би гэрээний хугацаа дуусахад аавтай хамт Үнэн ба зөв намын байран дээр очиход Үнэн ба зөв намын даргаар ажилдаг гэдгийг мэдсэн. Аав бид 2 санаа зоволтгүй удахгүй мөнгө орно гээд явуулсан. Мөн Д.З-ээсмөнгө авах гээд очиж уулзах болгонд худлаа хэлж, бүр сүүлдээ хот руу явж алга болсон...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 73-рт/,

Гэрч Д.Сийнмөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 03 сарын 05-ны өдөр 1393 гаа улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарна гээд явж байхад нь үзсэн маш их эвдрэл гэмтэлтэй засвар хийхээр байсан тул авахаа болилоо гэхэд 88112519 гэсэн дугаараас байн байн залгаад чи худалдаад авчхаач мөнгөний хэрэг их байна гээд байхаар нь би зөвшөөрч тухайн машиныг 12.500.000 төгрөгөөр худалдан авч эхнэрийнхээ нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Би Д.Згэгчийг огт танихгүй, яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж байсан. гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 89-90-рт/,

Гэрч Б.Б-Оынмөрдөн байцаалтад өгсөн “...Манай нөхөр надад хэлэхдээ 1393гаа улсын дугаартай машиныг худалдах гэж ирсэн Д.Згэх хүн худалдан авах гэрээг байгуулах гээд нотариат орох үед энэ машин чиний нэр байдаггүй юм байна ш тээ гэхэд тэрээ энэ бол манай ахын машин, сонгуульд нэр дэвших гээд мөнгө хэрэгтэй болсон байгаа гэж хэлсэн. Тэр үед Д.Згэх хүнд итгэмжлэл байсан болохоор шилжүүлсэн байх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 87-рт/,

Д.Зийнмөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед буюу 2020 оны 02 сарын орчим аймгийн Үнэн ба зөв намын даргаар ажиллаж байсан. Намын ажилд ашиглах гэж аймгийн Fасеbоок зарын грүпп дээр машин ланд крузер 80 машин байна авахуу гэхээр нь авъя гээд уулзаж авахаар тохирч нотариат дээр очиж гэрээ хийхэд Ш.Өгуай хүүтэйгээ ирсэн. Тэгээд машинаа 23 сая төгрөгөөр тохиролцож, гэрээг нотариатаар хийж сарын дараа мөнгийг өгөхөөр тохирч 13-93 гаа улсын дугаартай автомашиныг авсан. Би уг машиныг намын ажилд унаж байсан ба намаас санхүүжилт орж ирээгүй. Тэгээд машины мөнгө өгөх хугацаа болсон 2021 оны 03 сарын 21-ны өдөр болоход мөнгийг өгч чадаагүй. Ш.Өгуай мөнгөө нэхээд ирэхээр нь та түр хүлээж бай гэж хэлдэг байсан. Ш.Өгуайд ярьж тохирсон 23 сая төгрөгөөс 1800000 төгрөгийг өгсөн. Одоог хүртэл би үлдэгдэл 2,120,0000 төгрөгийг өгч чадаагүй . Тухайн машиныг Улаанбаатар хотод оруулаад 2020 оны 03 сарын 10-ны үеэр байх 12.000.000 төгрөгөөр Сүхээ гэх залууд зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-109-рт/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хоёр. Мөн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн С.Ц-дөөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай, сонгуулийн санхүүжилтийн мөнгө орж ирэхээр таны авто машины үнийг өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч С.Ц-нэзэмшлийн 50-90 ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилж бусдад 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 50-90 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийг хохирогч С.Ц-дхүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх- ийн 136-137-рт/,

 

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 96 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 140-рт/

 

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Бүртгэлийн 454 дугаартай Тээврийн хэрэгсэл Зээлээр худалдах, Худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-ийн 146-147-рт/

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Бүртгэлийн 460 дугаартай Тээврийн хэрэгсэл Зээлээр худалдах, Худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-ийн 146-147-рт/

5090 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 148-рт/

Гэрч А.Оын мөрдөн байцаалтад өгсөн “...Д.ЗГовь-Алтай аймаг дахь “Үнэн ба зөв” намын даргаар ажиллаж байсан гэж үзэж болохгүй. Яагаад гэхээр намын дүрмээр Говь-Алтай аймагт салбар хороог байгуулах тогтоолыг тухайн үедээ гаргасан. Тухайн тогтоол, намын хорооны тамгыг Улаанбаатар хотоос Зү авч явсан ба намын гишүүд хуралдаж намын даргаа сонгох ёстой байдаг. Тухайн үед Д.Зүийг намын даргаар сонгосон тогтоол ирээгүй учраас Д.Зүийг намын дарга гэж үзэж болохгүй. 2020 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааны үеэр сурталчилгаанд ашиглах зорилгоор авто машин худалдан ав гэж үүрэг өгөөгүй. Говь-Алтай аймгийн үүрт санхүүжилт өгнө гэж хэлээгүй. Тухайн үед Д.Знь би бүх асуудлыг зохицуулж байна. Та битгий оролц гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 84-рт/

Хохирогч С.Ц-нмөрдөн байцаалтад өгсөн “...Манайх 50-90 ГАА улсын дугаартай Тоёота Ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Шарга сумын Улаантуг багийн Засаг дарга Гантулга гэх танил хүн залгаад “Аймгийн үнэн ба зөв намынхан Ланд 80 маркийн машин авч байна. Танайх тэнд очоод машин зарах талаар ярилцаарай гэж хэлээд 88310403 гэсэн гэр утасны дугаар өгсөн юм. Тэгээд 88310403 дугаар луу манай нөхөр Алтансүх залгаж холбогдоход “Өөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба Зөв намын дарга Зү” гэж танилцуулаад манай машиныг үзэж сонирхъё “Хөгжил хорооллын урд засмалын тэнд хүрээд ир” нь би нөхрийн хамт очсон. Тэгтэл өндөр нуруутай, туранхайвтар биетэй 23 орчим насны эрэгтэй хүн, өөрөөсөө намхан 2 эрэгтэй хүнтэй гарч ирээд нөгөө 2 эрэгтэй хүнийг Манай намын жолооч нар байгаа юм. Сонгуулийн сурталчилгаанд хэрэглэх гэж байгаа гээд манай машиныг үзэж сонирхоод унаж үзсэн юм. Тэгээд худалдаж аваад нөхөр бид 2-с үнийг асуухад бид 19.5 сая төгрөг гэхэд 19 сая төгрөгөөр худалдаж авч болж байна гээд тохиролцсон юм. Тэгээд тэр даруй Аймгийн нутгийн удирдлагын ордонд байрлах нотариат дээр дагуулан очиж “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж мөнгийг нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Намаас санхүүжилт орж ирэхээр нь өгнө” гэсэн юм. Мөн тухайн гэрээнд гэрээний үүргээ биелүүлээгүй тал нь хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор байгуулсан юм. Түүнээс хойш Зү гэгч нь утсаа авахгүй. Мөнгө орно гэж худал хэлсээр байгаад өдийг хүрсэн юм...Би З-ийг  харвал танина. Мөн хамт байсан 2 эрэгтэй хүнийг харвал танина...Манайх 50-90 ГАА улсын дугаартай Тоёота Ланд крузер 80 маркийн хар ногоон өнгөтэй, 1996 онд үйлдвэрлэгдсэн. Дизель хөдөлгүүртэй, автомат хурдны хайрцагтай, буруу буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй, ХБР810062908 гэсэн арлын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа..Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод амьдардаг өөрийн танил Бн Д гэх хүнээс 2017 оны 04 дүгээр сард 20 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Манайх тээврийн хэрэгсэлтэй холбоотой өр, авлага, зээл байхгүй...Би өөрийн тээврийн хэрэгслийг 19 сая төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 153-154-рт/

Хохирогч С.Ц-нмөрдөн байцаалтад  дахин өгсөн “...Д.Знадад Говь-Алтай аймгийн Үнэн ба Зөв намын дарга гэж хэлээд миний Ланд крузер 80 маркийн авто машиныг албандаа унаж ашиглан, намын санхүүжилтээр мөнгө орж ирэхээр машины чинь мөнгийг өгнө гэж хэлээд миний машиныг авсан...миний машинд учирсан хохирол болох 1.125.000 төгрөгийн хохирлыг гаргаж өгвөл надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 156-рт/,

Гэрч Д.Аийн“...Манай эхнэр С.ЦД.З-д 50-90 ГАА улсын дугаартай авто машиныг зарах үед нь би хажууд нь байсан мөн Д.Зтэйирсэн 2 залуу байсан. Д.Зби аймгийн “Үнэн ба Зөв” намын дарга гэж танилцуулаад машиныг үзэж байгаад авахаар болоод намын шугамаар мөнгө орж ирэхээр нь танай машины мөнгийг 2 сарын дараа өгнө гэж хэлээд 2020 оны 02 сарын 21-ны өдөр нотариат дээр гэрээ хийгээд машиныг авч явсан...Манай эхнэр С.Ц, Д.З-д 19 сая төгрөгөөр машинаа зарахаар гэрээ хийсэн. Түүнээс 2020 оны 11 сарын орчим 500.000 төгрөг машины торгуулийг төлж бай гээд өгсөн...Машинаа авсны дараа үзэхэд гадна сэв, зураас, хөгжим бусад эд зүйл, эвдэрсэн байсныг үнэлгээний компаниар үнэлгээ гаргуулж тогтоолгосон...” гэх мэдүүлэг, /-1р хх-ийн 171 дүгээр тал/

Гэрч Ю.Дийн“...Би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 6-82 тоотод эхнэр Сэржханд, хүү Зү, хүү Төрбилэг, Зөнбилэг нарын хамт амьдардаг юм...Би тухайн Тоуоtа Land cruiser-80 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай дүү С над луу залгаад 50-90 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар цагдаагаас авна гээд байна. Тэгэхээр нь би “та нар наймаа хийхдээ надаас асуухад яадаг юм” гэхээр би тухайн өдрөө Сийнд очоод 50-90 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг очиж авсан юм...Миний том хүү З нь тусдаа гарсан бөгөөд одоо Улаанбаатар хотод байгаа хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Мөн Сонгуульт ажилтай гээд яваад байгаа...Би тухайн тээврийн хэрэгслийг хэрхэн яаж авсныг сайн мэдэхгүй байна. Ямартай ч худалдах, худалдан авах зээлийн гэрээ хийсэн талаар сонссон юм...” гэх мэдүүлэг, /1-р хх- ийн 160-рт/

Гэрч Ю.Дийнмөрдөн байцаалтад өгсөн дахин өгсөн “...Одоо хаан байгаа талаар мэдэхгүй байна. 2020 оны 05 дугаар сарын үед манай хүү Д.Знамайг тус машиныг хашаанд аваачаад тавь гэсэн тэгэхээр нь Говь-Алтай аймагт байдаг хашаандаа аваачиж тавих гэж байсан чинь нэг үл таних эмэгтэй хүрч ирээд би наад машиныг чинь зарсан юм, харин одоо хүртэл төлбөр мөнгийг нь өгөхгүй байна буцааж авна гэхээр нь Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэс дээр очсон бөгөөд тухайн үед дэслэгч О.Хишиг-Эрдэнэ гэж хүнд машиныг хүлээлгэж өгсөн. Тэрнээс хойш яасан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 174-рт/

Гэрч С.Сын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Нотариатын салбарын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн нотариатч ажилтай бөгөөд 2016 оноос хойш ажиллаж байна...Би Да овогтой гэх хүнийг танина. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй бөгөөд нотариатаар үйлчлүүлж байсан учир танина...Д.Знь 2020 оны 02 дугаар сарын 21 -ны өдөр Тоёота Ланд крузер 80 маркийн 3 тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж тухайн гэрээг гэрчилсэн юм. Тухайн зээлийн гэрээнд 2 талын харилцан тохиролцсон нөхцөлүүдийг тусгасан байгаа. Иргэний хуульд зааснаар гэрээний биелэлтийг хангаагүй худалдан авагч тал нь хоног тутам 0.5%-н алданги төлнө гэснийг тусгасан. Мөн хүчин төгөлдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээ байсан юм...Тухайн тээврийн хэрэгслийн зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийхэд Д.Зболон зээлээр машинаа худалдаж байгаа С.Цболон түүний нөхөр гээд эрэгтэй хүн байсан юм...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 162-рт/

Гэрч Г.П-Оынмөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр Д.Зманай найз М.Хатанбүүвэй нар Д.Зийнтүрээсэлж байсан байранд байж байгаад Д.Згараад гуравлаа ланд крузер-80 аваадахъя гэж хэлээд гарсан. Хөгжил хорооллын орчим 5090 ГАА улсын дугаартай Ланд-80 маркийн машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн зогсож байсан. Д.Зөөрийгөө тус аймаг дахь Үнэн ба Зөв намын дарга гэж танилцуулаад Хатанбүүвэй бид хоёрыг манай намын ажилчид байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Ланд 80 маркийн машиныг 19 сая төгрөгөөр авахаар тохиролцож намын санхүүжилт орж ирэхээр мөнгийг өгнө гэж нотариатаар гэрээ байгуулж сарын дараа мөнгийг өгнө гээд авсан...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Хийнмөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр Тухайн өдөр Д.Зманай найз М.Хатанбүүвэй нар Д.Зийнтүрээсэлж байсан байранд байж байгаад Д.Згараад гуравлаа ланд крузер-80 аваадахъя гэж хэлээд гарсан. Хөгжил хорооллын орчим 5090 ГАА улсын дугаартай ланд-80 маркийн машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн зогсож байсан. Д.Зөөрийгөө тус аймаг дахь Үнэн ба Зөв намын дарга гэж танилцуулаад Г.Пүрэв-Очир бил хоёрыг манай намын ажилчид байгаа юм гэж хэлж байсан. тэгээд ланд-80 маркийн машиныг авахаар тохиролцож намын санхүүжилт орж ирэхээр мөнгийг өгнө гэж нотариатаар гэрээ байгуулж сарын дараа мөнгийг өгнө гээд авсан. Тухайн машиныг Д.Зөөртөө авсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 166-рт/,

Д.Зийнмөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2020 оны 02 сарын 21-ны ланд крузер 80 машин авна гээд аймгийн Fасеbоок зарын грүпп дээр зар тавихад С.Цгэх хүн залгаад машин байгаа талаар хэлсэн. Тэгээд хөгжил хорооллын орчим хүрээд ир гэхэд нөхрийнхөө хамт ирсэн. Тэгээд би өөрийгөө Үнэн ба зөв намын дарга гэж өөрийгөө танилцуулж С.Ц-нланд крузер 80 маркийн машиныг үзээд 19 сая төгрөгөөр авахаар тохиролцож, мөнгийг сарын мөнгө орж ирэхээр өгөхөөр болж нотариат дээр очиж гэрээ байгуулаад машиныг авсан. Тэгээд сарын санхүүжилтийн мөнгө орж ирээгүй. С.Цмөнгө нэхээд ирэхээр нь та түр хүлээж байгаарай гэж хэлж байсан. Өдрийг нь санахгүй байна тухайн машиныг гражид хийчих гээд аав Г.Дамдинцогтод явуулахад буцаагаад С.Цавсан байна лээ. Одоо надаас элэгдэл хорогдол, машины эвдэлсэн эд зүйлийн мөнгө нэхэж байгаа би тэр мөнгийг өгнө...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-197-рт/ болон 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №899 дугаартай Ашид билгүүн ХХК-ны эд зүйлийн үнэлгээ гаргасан дүгнэлт /1-р хх-ийн 177-180-рт/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтууд нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэв.

         Дээрх гэмт  хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэгдэнэ. Тус гэмт хэргийг шүүгдэгч А.Зү үйлдсэн гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч А.З-ийг  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирлын тухайд: Хохирогч С.Ц“учруулсан хохирлоо нөхөн төлсөн санал гомдолгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул С.Ц-нхохирлыг бүрэн барагдуулсан гэж үзлээ.

Хохирогч Ш.Ө-т23.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 21.300.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.З-ээс21.200.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Ө-толгох нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Д.Знь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзлээ.

          Шүүгдэгч Д.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “... Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн...” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, 12.14 дэх хэсэгт “...Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж тус тус заажээ.

          Шүүгдэгч Д.Знь нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх заалтад заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.

          Мөн шүүгдэгч Д.Зурьд нь өршөөлд хамрагдаж байгаагүй, байнга оршин суух газрын хаягтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлхөө илэрхийлж байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангасан гэж үзэн түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солих үндэслэлтэй юм.

          Шүүгдэгч Д.Зүийг өөрийн оршин суугаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу хохирогч Ш.Ө-тучирсан 21.200.000 төгрөгийг 4 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих, мөн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгчид сануулж шийдвэрлэв.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирол төлөөгүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А Д овогт Дын З-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Д.Зүийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.З-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.З-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын Чингэлтэй  дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5.  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу хохирогч Ш.Ө-тучирсан 21.200.000 төгрөгийг 4 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч Д.З-д авсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5-д тус тус зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих, мөн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Д.З-д мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.З-ээс21.200.000 төгрөгийн хохирлыг  гаргуулж хохирогч Ш.Ө-толгосугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирол төлөөгүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.МӨНХТУЯА