Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Хохирогч Э.Д

Шүүгдэгч Б.М, Э.Б, Г.Д-Унарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Бийн М, Б овогт Эийн Б, О овогт Гн Д-У нарт холбогдох 2116000220002 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Оргил 10-р баг, 23-1-9 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДМ000 регистрийн дугаартай, Ш овогт Бийн М,

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Говь-Алтай аймаг, Цогт сум, Баянтоорой 7-р баг, Хөдөө тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДМ0000 регистрийн дугаартай, Б овогт Эийн Б,

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Аптай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, БМП наводчик оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамтаар Говь-Алтай аймаг, Цогт сум, Баянтоорой 7-р баг, Хөдөө тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДМ95091811регистрийн дугаартай, ДМ0000, О овогт Г Д-У

 

Б.М, Э.Б, Г.Д-Унар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд, мөн 2021 оны 01 дүгээр сарын 01- 03-ны өдрийн

 

хооронд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр, Говийн их дархан цаазат газрын “А” бүс болох “Чойгийн ус” гэх нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж ашиг олох зорилгоор газрын хэвлийд 1.1 м3 хэмжээтэй халдан, 40 уут чулуу олборлож, Б.Мын өмчлөлийн 70-89 ГАА улсын дугаартай “Nissan Patrol“ маркийн саарал өнгийн автомашинаар тээвэрлэн байгаль экологид 362.430 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ:  2020 оны 12 дугаар сар 2021 оны 01 дүгээр сард 2 удаа алт олборлож байгаа газар руу явсан. 2 удаагийн үйлдлээр 40 уут 1800 килограмм чулуу олборлосон гэмт хэрэгт холбогдсон байгаа. Энэ гэмт хэрэг хийсэн үйлдэлдээ гэм буруутай гэдгийг ойлгож байгаа гэв.

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ 2020 оны 12 дугаар сард 1 удаа, 2021 онд 1 удаа чулуунд явсан үйлдэлдээ гэмшиж байгаа. Тэр хийсэн хэргээ ойлгож байна гэв.

 

Шүүгдэгч Э.Д-Ушүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Ашиг олох зорилгоор алтанд явсан нь үнэн. Тэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би шүүх хуралдаанд өөрөө биеэр оролцож байна. Эрдэнэ сумын газар нутаг нь дархан цаазат буюу хамгаалалттай газар. Ширээний ард сууж байгаа шүүгдэгч, шүүгч нар хөрсөн дээр нь очиж үзсэн үү. Тэр их газрыг эвдэж сүйтгэж газрын хэвлийд халдсан нь нөхөн олговор нь 200.000 төгрөг гэхээр харамсалтай байна. Бид нар нэг удаагийн эргүүл хяналт хийхэд 200 литр түлш зарцуулдаг. Нэг удаагийн эргүүл хяналтаар 800.000-д төгрөг зарцуулж байдаг. Цагдаагийн байгууллага, экологийн цагдаагийн газартай хамтраад эргүүл хамгаалалт ажиллуулж байгаа. Тухайн газар 3 хүнийг ээлжээр ажиллахад хоол хүнс гээд 8 сая төгрөг зарцуулж байгаа. Тухайн гарч байгаа зардлыг манайхаас гаргадаг. Тухайн үйлдэж байгаа гэмт хэргийг хамтын хүчээр орж байж хамгаалж чадаж байгаа. 5 дугаар сараас хойш хамгаалалт гаргаад ажиллаад тэмдэглэгээ хийгдээд явдаг. Нөхөн сэргээлтийн мөнгө гэж ордог боловч эдгээр зардлаа нөхөж чадахгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан чулууг өөрсдөө аваад иргэдийн хурлаар тухайн мөнгийг тодотгол хийгээд явж байгаа. Үүнээс хойш тухайн чулууг өгөхгүй гэж байгаа бол бид нар хохирогчоор ороод байх шаардлага байхгүй. Улсын орлого болгоно гэж байна. Улсын орлого тодорхой мөнгө авч байгаа. Манайд хураагдсан чулууг өгчих гэж байгаа. Тэнд очсон хүмүүс нэг нь ч нэг ширхэг чулуу авдаггүй. Миний харж байгаагаар цагдаа дээр болон шүүх хуралдааны танхим хөнгөхөн явж байна. Бодит амьдрал дээр юу болдгийг мэдэхгүй. Үүний дараа дахиад нэг хэрэг орж ирнэ. Хошууч Баттөрөөс ахлуулсан баг очсон. 12 тээврийн хэрэгсэл хураагаад явуулсан.  Тэгэхэд тэр нь 3 машин болсон. Үлдсэн машинуудыг Эрдэнэ сумын байгаль орчны байцаагч шийдвэрлэнэ гэж хэлээд аваад үлдсэн байдаг. Би энэ талаар хэргийн материалтай танилцахдаа бичээд үлдээсэн. Манай сумын хоёр хүн цагаан ногоон стана хураалгасан мөнгийг нь төлөөд эргүүлээд авсан. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт худал санагдаж байна. Хураагдаад байгаа чулуу, хөрс эвдсэн торгуулийг манай руу тодорхой хэмжээ рүү оруулчих гэж байгаа юм. Бэлэн төлсөн торгууль нь байгаль орчны дансанд орж байгаа. Хуулиараа байгаль орчны дансанд орсон мөнгө хуулиараа заагдсан компаниар хийгдэх хэрэгтэй. Өнөөдрийн хэрэг дээр нөхөн сэргээлтийн зардал 200.000 төгрөг орлоо гэхэд ирж очих шатахууны зардлаа ч төлж хүрэхгүй.  Хураагдсан чулууг Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар авч шатахууны зардлаа нөхье гэсэн саналтай байна. Төсвийн байгууллага ямар төсөвтэй тэрийгээ юунд зарцуулдаг талаар та бүхэн мэдэж байгаа байх. Эдгээр зүйлийг хэлэх гэсэн юм гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-15-рт/,

 

Б.М, Э.Б, Г.Д-Унарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Мын өмчлөлийн 70-89 ГАА улсын дугаартай “Nissan Patrol” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 57-58, 74-79-рт/

 

Б.М, Э.Б, Г.Д-Унарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Мын өмчлөлийн 70-89 ГАА улсын дугаартай “Nissan Patrol” маркийн тээврийн хэрэгслийг 3.298.000 төгрөгөөр үнэлсэн мэргэшсэн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаартай үнэлгээний дүгнэлт /2-р хх-ийн 20-26-рт/

 

Б.М, Э.Б, Г.Д-Унарын олборлосон гэх 40 шуудай нийт 1878кг чулууг хураан авсан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 46-рт/,

 

Б.М, Э.Б, Г.Д-Унарын олборлосон гэх 40 шуудай нийт 1878кг чулуунд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 16, 47-54-рт/,

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 93-94-рт/,

 

Б.М, Э.Б, Г.Д-Унарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 2 ширхэг хүрз, 1 ширхэг лантуу, 2 ширхэг жоотуу зэргийг хураан авсан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 56-рт/,

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Б.М, Э.Б, Г.Д-Унарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 2 ширхэг хүрз, 1 ширхэг лантуу, 2 ширхэг жоотуу зэргийг үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 225-рт/,

 

Б.Мын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 70-73-рт/,

 

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн шинжээч А.Ц-Аийн2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1/29 дугаартай гэх дүгнэлт /1-р хх-ийн 234-с 2-р хх-ийн 13-рт/,

 

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дугаартай зарлиг/1-р хх-ийн 112-рт/,

 

Хохирогч Э.Дын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 122-124, 126-рт/,

 

Гэрч Ж.Д-ийнмөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн148-рт/,

 

Гэрч Б.Бынмөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1-р хх-ийн 155-157, 178-рт/,

 

Гэрч Ц.Тынмөрдөн байцаалтад мэдүүлэг /1-р хх- ийн 159, 176-рт/,

 

Гэрч Д.Оынмөрдөн байцаалтад мэдүүлэг /1-рхх-ийн 161, 170-рт/

 

Гэрч Б.Тийнмөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 163, 174-рт/

 

Гэрч Б.Б-Эийнмөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлэг/1-р хх- ийн 165-167, 172-рт/,

 

Гэрч Б.Оийнмөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 181-185-рт/,

 

Гэрч Ч.Дын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 187-188-рт/,

 

Гэрч Г.Дийнмөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 191-рт/,

 

Шинжээч А.Ц-Аийнмөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 45-46-рт/,

 

Шинжээч З.Гийн мэдүүлэг /2-р хх-ийн 38-39-рт/,

 

Шинжээч Б.Үийнмэдүүлэг /2-р хх-ийн 31- 32-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.М, Э.Б, Г.Д-Унар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд, мөн 2021 оны 01 дүгээр сарын 01- 03-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр, Говийн их дархан цаазат газрын “А” бүс болох “Чойгийн ус” гэх нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж ашиг олох зорилгоор газрын хэвлийд 1.1 м3 хэмжээтэй халдан, 40 уут чулуу олборлож, Б.Мын өмчлөлийн 70-89 ГАА улсын дугаартай “Nissan Patrol“ маркийн саарал өнгийн автомашинаар тээвэрлэн байгаль экологид 362.430 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Э.Дын мөрдөн байцаалтад өгсөн“...Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын ажилтай. Их говийн дархан цаазат газрын “А” хэсэг нь манай сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэрт ордог юм. Монгол Улсын тусгай хамгаалалттай газрын “А” бүсэд хамаардаг 1975 онд Улсын Их хурлын 84 дүгээр тогтоолоор Улсын дархан цаазат газар болгосон. 2020 оны 10 дугаар сараас иргэд тухайн газрыг ухаж эхэлсэн, ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгогдсон зүйл байхгүй Б.Мыг танихгүй ...Байгаль орчинд учруулсан хохирлын 362.430 төгрөгийг төлүүлэх, мөн олборлолт хийсэн чулууг Эрдэнэ сумын тамгын газар орлогод авах хүсэлт байна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-124, 126-рт/,

 

Гэрч Ц.Тынмөрдөн байцаалтад өгсөн “...Мийн  чулууг хураагаад зөөж байхад нь очсон. Д ын машинаар зөөсөн. Д , Т, О, Б, Б-Э болон хэсгийн төлөөлөгч нар байсан.” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 159, 176-рт/,

 

Гэрч Д.Оынмөрдөн байцаалтад өгсөн “...Мөнхжаргал нарыг танина. Манай сумын хүмүүс юм. Өөр ямар нэгэн холбоо байхгүй. Манай дархан газрын машинтай Д  жолоочоор нь яваад Т, Б, Тн бид нар Мийн  амбаараас ууттай чулуунуудыг цагдаагийн байр луу зөөж өгсөн юм” гэх мэдүүлэг /1-рхх-ийн 161, 170-рт/

 

Гэрч Б.Тийнмөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө Базаррагчаа хэсгийн төлөөлөгч хурааж байна. Очоод зөөгөөд өгөөч гээд Мөнхжаргал гэх хүний амбаараас чулуу зөөж цагдаагийн байранд авч ирсэн юм. 50-70 орчим хүнд жинтэй. Тухай үед грамм үзээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163, 174-рт/

 

Гэрч Б.Б-Эийнмөрдөн байцаалтад өгсөн “...Би 9 цагийн үед тосгоны төвд байсан. Ажлын газраас мэргэжилтэн Батбаатар утсаар залгаж дуудсан. Тэгээд өөрийн мотоцикльтой ажлын газарт яваад очиход 13-32 ГАҮ улсын дугаартай албаны Уаз пургон машинд суулгаад тосгоны дэзд талд байдаг Э.Б гэх айлд аваад очсон. Тэгээд тэнд нэг онгорхой амбаар байсан. Энэ хэний амбаар вэ гэж мэргэжилтнээс асуухад Б.Мын амбаар гэсэн. Тэгээд дотор нь ороод үзэхэд шуудайтай чулуу хураасан байдалтай байсан ба амбаараас чулуу зөө гэхээр нь ирсэн пургон автомашинд шуудайтай чулууг зөөж ачин тосгоны цагдаагийн байрны кабонд буулгасан. Миний бие байсан. Тэгээд мэргэжилтэн Батбаатар, байгаль хамгаалагч Д , Түвшинзул, О, Төрхөмсүрэн нар байсан” гэх мэдүүлэг/1-р хх- ийн 165-167, 172-рт/,

 

Гэрч Б.Оийнмөрдөн байцаалтад өгсөн “...Мөнхжаргал манай төрсөн дүү, Батсайхан миний нөхөр байгаа юм аймгаас Мөнхжаргал ирээд хөдөө явна гэж ирээд хамт явсан хаашаа явсан хэнийг дагуулж явсан талаар мэдэхгүй амбаар манай ээжийн нэртэй байгаа юм ээж нас бараад амбаарын түлхүүр Мөнхжаргалд байдаг хөдөө явж байна гээд хоёр удаа явж ирсэн Мөнхжаргал өөрийнхөө 7089 гаа гэсэн машинтай явсан амбаарт чулуу шороо байсныг мэдээгүй дархан газрынхан цагдаа ирээд амбаарт ороход дотор нь байсныг мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-185-рт/,

 

Гэрч Ч.Дын мөрдөн байцаалтад өгсөн “...Нийт 40 уут байсан ба килограмм-лж үзээгүй. Тоолоод шуудайтай чулуунууд нь уутандаа янз бүр байсан. Дүүрэн, тал, багахан тал зэрэг байсан юм. Уаз Пургон маркийн 13-32 ГАҮ улсын дугаартай /700кг орчим ачдаг ачааны биш суудлын автомашин/ тухайн үед дугуй муутай учраас тааруулаад 3 удаа ачсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187-188-рт/,

 

Гэрч Г.Дийнмөрдөн байцаалтад өгсөн “...Д-У миний төрсөн хүүхэд байгаа юм Мөнхжаргал, Батсайхан нартай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй би аймаг дээр эмчлүүлж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянтооройд ирсэн манай хүүхэд гэртээ ганцаараа байдаг би хүүхэдтэйгээ холбоо барьж байгаагүй болохоор мэдэх зүйл алга байна юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-р тал/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-15-рт/,

 

Б.М, Э.Б, Г.Д-Унарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Мын өмчлөлийн 70-89 ГАА улсын дугаартай “Nissan Patrol” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 57-58, 74-79-рт/,

 

Б.М, Э.Б, Г.Д-Унарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Мын өмчлөлийн 70-89 ГАА улсын дугаартай “Nissan Patrol” маркийн тээврийн хэрэгслийг 3.298.000 төгрөгөөр үнэлсэн мэргэшсэн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаартай үнэлгээний дүгнэлт /2-р хх-ийн 20-26-рт/

 

Б.М, Э.Б, Г.Д-Унарын олборлосон гэх 40 шуудай нийт 1878кг чулууг хураан авсан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 46-рт/,

 

Б.М, Э.Б, Г.Д-Унарын олборлосон гэх 40 шуудай нийт 1878кг чулуунд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 16, 47-54-рт/,

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 93-94-рт/,

 

Б.М, Э.Б, Г.Д-Унарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 2 ширхэг хүрз, 1 ширхэг лантуу, 2 ширхэг жоотуу зэргийг хураан авсан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 56-рт/,

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Б.М, Э.Б, Г.Д-Унарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 2 ширхэг хүрз, 1 ширхэг лантуу, 2 ширхэг жоотуу зэргийг үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 225-рт/,

 

Б.Мын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 70-73-рт/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Дээрхи үйл баримт нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг. Шүүгдэгч нарын тухайд хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд халдсан бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг “бүлэглэн” үйлдсэн гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.М, Э.Б, Г.Д-Унарыг хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Хохирлын тухайд: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

 

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч Д.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/29 дугаартай шинжээчийн дүгнэлт үнэлгээний дүгнэлтээр “...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 362,430 төгрөгөөр тогтоосон байх тул уг үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг 711,912 төгрөгөөр тогтоох, харин нөхөн сэргээлт хийх зардал нь 281,581 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт олгох нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Б.М, Э.Б, Г.Д-Унар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.М, Э.Б, Г.Д-Унар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дугаартай “хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд ашигт малтмал эрэн хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэх” саналыг шүүхэд гаргажээ.

 

Иймд шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 3, 4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.М, Э.Б, Г.Д-Унарт тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж , уг оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж тус бүрт нь ашигт малтмал эрэн хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М, Э.Б, Г.Д-Унарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүлйин 1.2-д зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан шүүгдэгч Б.Мын эзэмшлийн 3.298.000 төгрөгийн үнэлгээ бүхий 7089 ГАА улсын дугаартай Nissan Patrol маркийн тээврийн хэрэгсэл, мөн 20,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг хүрз, 1 ширхэг лантуу, 2 ширхэг жоотуу зэргийг хураан авч, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Мын эзэмшлийн 3.298.000 төгрөгний үнэлгээ бүхий 7089 ГАА улсын дугаартай Nissan Patrol маркийн тээврийн хэрэгсэл болон  20,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг хүрз, 1 ширхэг лантуу, 2 ширхэг жоотуу зэргийг худалдан борлуулсны орлогоос нийт 724,860 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд, мөн нөхөн сэргээлтийн зардал 281,581 төгрөгийг Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгож, үүнээс үлдсэн 2,311,559 Нуман-Алтай ХХК-д шинжилгээний ажлын зардалд шилжүүлж, мөн шинжилгээний ажлын зөрүү болох 988,441 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн нэг шүүгдэгчээс 329,480 төгрөгийг гаргуулж Нуман-Алтай ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1878 килограмм жин бүхий 40 уут чулууг худалдан борлуулж улсын орлого болгохыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргах, шүүгдэгч нар нь хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлөөгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шонхор овогт Бийн М, Б овогт Эийн Б, О овогт Гн Д-У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.Б, Г.Д-Унарт тус бүрд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.Б, Г.Д-Унарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 3, 4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.М, Э.Б, Г.Д-Унарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж тус бүрт нь ашигт малтмал эрэн хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг шүүгдэгч нар нь зөрчсөн тохиолдолд шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.М, Э.Б, Г.Д-Унарт сануулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг  баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан шүүгдэгч Б.Мын эзэмшлийн 3.298.000 төгрөгийн үнэлгээ бүхий 7089 ГАА улсын дугаартай Nissan Patrol маркийн тээврийн хэрэгсэл, мөн 20,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг хүрз, 1 ширхэг лантуу, 2 ширхэг жоотуу зэргийг хураан авсугай.

 

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Мын эзэмшлийн 7089 ГАА улсын дугаартай Nissan Patrol маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны орлого буюу 3.298.000 төгрөг, мөн 20,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг хүрз, 1 ширхэг лантуу, 2 ширхэг жоотуу зэргийг худалдан борлуулсны орлогоос нийт 724,860 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд, мөн нөхөн сэргээлтийн зардал 281,581 төгрөгийг Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгож, үүнээс үлдсэн 2,311,559 төгрөгийг Нуман-Алтай ХХК-д шинжилгээний ажлын зардалд шилжүүлж, шинжилгээний ажлын зөрүү болох 988,441 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн нэг шүүгдэгчээс 329,480 төгрөгийг гаргуулж Нуман-Алтай ХХК-д олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 21.5 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3-д  дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1878 килограмм жин бүхий 40 уут чулууг худалдан борлуулж улсын орлого болгохыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Хэрэг битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлөөгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Э.Б, Г.Д-Унарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М, Э.Б, Г.Д-Унарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ч.МӨНХТУЯА