| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00410/И |
| Дугаар | 138/ШШ2017/00636 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 138/ШШ2017/00636
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******-р байрны ******* тоотод оршин суух, ХЕ7*******31219 регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын Отгонжаргалын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын *******-р баг ний тоотод оршин суух, ЖЮ820222*******2 регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 350.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 4 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонжаргал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 201******* оны 5 сарын 11-ний өдөр И.д нийт 1.*******50.000 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг өгсөн. нь нийт 1.*******50.000 төгрөгнөөс 1.300.000 төгрөг төлсөн. Иймд И.аас үлдэгдэл мөнгө болох 350.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч И. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Отгонжаргалын нэхэмжлэлтэй танилцлаа. Дээрх нэхэмжлэлд дурдсан 350.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэгдэл 50.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч миний бие И.аас 350.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад И. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 300.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул миний бие үлдэгдэл 50.000 төгрөгөөсөө татгалзаж байна. И. нь надад 300.000 төгрөг төлөхөөр болсон тул бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Бид нар энэ хэргийн талаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь хариуцагч И.д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч И. нь 201******* оны 5 сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б.Отгонжаргалаас 1.*******50.000 төгрөгийн гар утаснуудыг худалдаж авсан байх бөгөөд худалдах-худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 350.000 төгрөгийн 50.000 төгрөгөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 300.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч И. нь бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч И. нь нэхэмжлэгч Б.Отгонжаргалд худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.аас улсын тэмдэгтийн хураамжид 4.825 төгрөг, ******* сумын татварын албаны 5422**************149 тоот данснаас 5.575 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Отгонжаргалд олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн тэмдэгтийн хураамж 250 төгрөгийг ******* сумын татварын албаны 5422**************149 тоот данснаас буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ