Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Д.Үын өмгөөлөгч Х.Энхбат

Шүүгдэгч Б.Эн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Н.Цын өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Д.Ү

Шүүгдэгч Б.Э

Шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ү, Б.Э, Н.Ц нарт холбогдох 2116000000014 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Чандмань суманд 1975 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд чь ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар багт оршин суух, Д00000 регистрийн дугаартай, Э овогт Дийн Ү,

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Чандмань суманд 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Чандмань сумын 5 дугаар багт оршин суух, Д00000 регистрийн дугаартай, Ц овогт Н Цо,

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Чандмань суманд 1975 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ганцаараа амьдардаг, Говь-Алтай аймгийн Чандмань сум, 3 дугаар багт оршин суух, ДО00000 регистрийн дугаартай, Ж овогт Бийн Э.

 

Хэргийн товч утга: Шүүгдэгч Д.Ү, Н.Ц, Б.Э нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сард 5 хоног, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 2 хоног, нийт 7 хоногийн хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул 3-р багийн нутаг дэвсгэр “Хавчиг-Овоот” гэх нэртэй газар нийт 39.62м2 буюу 0.004га талбайд 4.18м3 газрын хэвг. 2 Д.Үнэнбаатарын эзэмшлийн улсын дугааргүй “Doosan-55v” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаватор /унагалдай/, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, алт шигших төхөөрөмж 1 ширхэг зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 136.606 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хоёр хүнтэй хамт олборлолт хийснээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Газрын хэвлийд хууль бусаар халдсан гэм буруугаа зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Газрын хэвлийд халдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх- ийн 40-42-рт/,

 

Д.Ү, Н.Ц, Б.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Үын эзэмшлийн улсын дугааргүй “Doosan-55v” маркийн улаан өнгийн экскаватор, шороо шигших төхөөрөмжид үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 43-53-рт/,

 

Д.Үын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 54-60-рт/,

 

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №1/85 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 71-96-рт/,

 

Хохирогч Ч.Эн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1-р хх-ийн 9-10, 133-рт/,

 

Гэрч Д.Жы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 34-35-рт/,

 

Гэрч Ш.Цн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1-р хх-ийн 135-рт/,

 

Гэрч Н.Сийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1-р хх-ийн 21-22-рт/,

 

Гэрч Т.Нийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 28- 29-рт/,

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан үүсгүүрийг 100.000 төгрөгөөр, алт шигших төхөөрөмжийг 300.000 төгрөгөөр, Д.Үын эзэмшлийн улсын дугааргүй “Doosan-55v маркийн улбар шар өнгийн бага оврын экскаваторыг 5.000.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-621/2232 дугаартай эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 148-150-рт/,

 

Говь-Алтай аймгийн прокурорын газарт гаргасан Н.Ц, Д.Ү, Б.Э нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /2-р хх 12-14-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Үын өмгөөлөгч Х.Энхбат дүгнэлтдээ: Гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээж байгаа. Миний үйлчлүүлэгч нь хувиараа гар аргаар алт олборлосон үйлдлээ өөрөө сайн дураар хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлж ирсэн. 4.18 куб.метр газрын хэвлийд халдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагчаас 2 жилийн хугацаагаар тэнсэх ялыг хүлээн зөвшөөрч байгаа учир эрүүгийн хариуцлага оногдуулж өгөхийг хүсч байна гэв.

 

Шүүгдэгч Н.Цын өмгөөлөгч Ж.Дорждэрэм дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, зэрэг баримтуудыг хурааж авсан. 4 сая төргийн зардлыг хүлээн авсан. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэх санал оруулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд байгаа. Хуульд заасан доод хэмжээгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломж байгаа. Иймээс эрх зүйн байдлыг доордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэгт холбогдсон, урд ял шийтгэгдэж байгаагүй, хохирлыг төлж барагдуулсан.  Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч М.Энхзаяа дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Э өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас эхэлж оролцож байгаа. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг зохих хэмжээгээр нөхөн төлсөн байгаа. Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах саналыг оруулсан. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрх хэмжээ нь шүүхэд байгаа. Ам бүл ганцаараа амьдардаг. Иймээс ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Ү, Н.Ц, Б.Э нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сард 5 хоног, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 2 хоног, нийт 7 хоногийн хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул 3-р багийн нутаг дэвсгэр “Хавчиг-Овоот” гэх нэртэй газар нийт 39.62м2 буюу 0.004га талбайд 4.18м3 газрын хэвлийд Д.Үнэнбаатарын эзэмшлийн улсын дугааргүй “Doosan-55v” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаватор /унагалдай/, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, алт шигших төхөөрөмж 1 ширхэг зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 136.606 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд энэ нь хавтаст хэрэгт цугларсан

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх- ийн 40-42-рт/,

 

Д.Ү, Н.Ц, Б.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Үын эзэмшлийн улсын дугааргүй “Doosan-55v” маркийн улаан өнгийн экскаватор, шороо шигших төхөөрөмжид үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 43-53-рт/,

 

Д.Үын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 54-60-рт/,

 

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №1/85 дугаартай “...тухайн газар нь хориглосон хязгаарласан бүсэд хамаарахгүй, эвдэгдсэн газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарахгүй эвдэгдсэн газар нь нийт 39,62 метр квадрат, буюу 0.004 га талбайд 4.18 метр куб газрын хэвлийд халдсан, Уг газраас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ нь 136.606 төгрөг, тус газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд гарах зардлын хэмжээ нь 260.591 төгрөг байна алтны агууламж тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 71-96-рт/,

 

Хохирогч Ч.Эын мөрдөн байцаалтад өгсөн “...Дээрх 3 хүнтэй садан төрлийн холбоогүй юм. Би Говь-Алтай аймгийн Чандмань сумын засаг дарга. Хавчиг овоот гэх газар нутаг нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3-р баг буюу Эрдэнэ-Уул багийн нутагт байдаг нутаг юм. Хавчиг овоот гэдэг нь бол өвөлжөөнийх нэр энэ өвөлжөө нь одоогоор тус багийн малчин Ш.Цын эзэмшилд байдаг юм байна лээ. Цн нэр дээр байдаггүй юм. Уг газарт Д.Ү нь яаг ямар үйл ажиллагаа явуулсан талаар бол надад мэдэх зүйлгүй надад хүмүүс ярихдаа, траектороор газар ухаж байгаад, аймаг руу баригдаад явсан байна гэж л дуулсан юм. Би тэр газрыг нь үзэж харсан зүйлгүй юм. Гомдол санал алга байна. Нэхэмжлэх зүйлийн талаар би сайн мэдэхгүй байна. Хуулийн байгууллагаас ирж хэмжилт хийж, ажилласан, хохирлын үнэлгээг нь тусгайлсан байгууллагаас гаргадаг гэх мэдээлэлтэй байгаа юм. Тиймээс эдгээр байгууллагаас уг газрын Үнэлгээг гаргана байх манай байгууллагын зүгээс бол хохирол тал дээр мэдэх зүйлгүй байна” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 9-10, 133-рт/,

 

Гэрч Д.Жны мөрдөн байцаалтад өгсөн “...Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар баг буюу Эрдэнэ-Уул багт Засаг даргын ажилтай “Хавчиг овоот” гэдэг газар нь манай багийн нутаг дэвсгэрт ордог одоогоор тус багийн Ш.Ц гэдэг хүний өвөлжөө бууц эзэмших эзэмшилд байдаг одоохондоо айл буугаагүй байна. Н.Ц 2019 онд авсан гээд яриад байгаа юм. Н.Ц нь манай багийн иргэн биш тул хуулиараа уг бууцыг ашиглах, эрхгүй болж байгаа юм. Тиймээс уг өвөлжөөг эзэмших эрх байхгүй. 2021 оны зун Н.Цын эхнэр надтай уулзаад багийн иргэдийн нийтийн хурлаар оруулж өгөөч гэж хүсэлт тавихаар нь би зөвшөөрөөгүй өөр багийн иргэнийг оруулах боломжгүй гэдгийг нь хэлээд явуулсан. Уг газарт ямар ажиллагаа явуулсан талаар мэдэхгүй Ү трактороор уг газрыг ухаж байгаад баригдаад явсан гэж л дуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35-рт/,

 

Гэрч Ш.Цын мөрдөн байцаалтад өгсөн “...Хавчиг овоот” гэх газар нь миний өвөлжөөний газар байгаа юм. Миний бие 2005 оноос уг газар өвөлжиж байгаад 2015 оноос хойш өвөлжилгүй “Улаан үзүүр” гэх газар өвөлжиж байгаа. Би Ц гэх хүнд “Хавчиг овоот” гэх газраа огт зараагүй. Харин хадам ах Эрдэнэбилэг гэж хүнд 2019 онд мөнгөний хэрэг гараад 2.400.000 төгрөгт зарсан. Зарахдаа би гэрчилгээг нь таны нэр лүү шилжүүлж өгнө гэж хэлээд одоог хүртэл нэр дээр нь шилжүүлж өгөөгүй юм” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 135-рт/,

 

Гэрч Н.Сийн мөрдөн байцаалтад өгсөн “...Хавчиг овоот гэх өвөлжөөг 2020 оны намар манай нөхөр Эрдэнэ гэдэг хүнээс 3,500,000 төгрөгөөр авсан. Манай дэлгүүрээс эд зүйл аваад үлдсэн мөнгийг нь эд зүйл аваад үлдсэн мөнгийг нь энэ зун өгч тооцоо дууссан бичиг баримт нь манай нэр дээр гараагүй Н.Цэрэнбат гэдэг хүний нэр дээр байгаа. Намайг аймаг явахад Үнэнбаатар алт авчирч өгөөд тэр алтыг нь би аймагт аваачиж өгөөд Нийн хүүхэд Мийн данс руу хийсэн колонкод бензин шатахууны өртэй гээд мөнгийг нь хийсэн 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр хийсэн 2 сая төгрөг хийсэн өөр надад алт мөнгө төгрөг өгөөгүй түлшний мөнгөө гаргаж аваад гар нинжаагаар ажилласан газраа дараад өгөөрэй гэж хэлсэн юм ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 21-22-рт/,

 

Гэрч Т.Нийн мөрдөн байцаалтад өгсөн “...Д.Ү нь эхлээд Оын өвөлжөөн дээр трактороо орхиод тэр өвөлжөөг янзалж байсан юм. Би болохоор 2021 оны 07 дугаар сарын сүүлээр байх байх өвөлжөөгөө янзлуулахаар авчирсан тэгээд манай өвөлжөөг 20 иод хоног янзалсан. Манай өвөлжөөний нэр Баянтолгой гэдэг өвөлжөө байгаа юм. Би цаг хугацааг нь сайн санахгүй байна. Дунд нь трактор нь эвдрээд орхиж яваад 10 аад хоносон санагдаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28- 29-рт/,

 

Д.Ү, Н.Ц, Б.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан үүсгүүрийг 100.000 төгрөгөөр, алт шигших төхөөрөмжийг 300.000 төгрөгөөр, Д.Үын эзэмшлийн улсын дугааргүй “Doosan-55v маркийн улбар шар өнгийн бага оврын экскаваторыг 5.000.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-621/2232 дугаартай эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 148-150-рт/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Дээрхи үйл баримт нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг. Шүүгдэгч нарын тухайд хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд халдсан бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг “бүлэглэн” үйлдсэн гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Ү, Н.Ц, Б.Э нарыг хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Хохирлын тухайд: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

 

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч Д.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/29 дугаартай шинжээчийн дүгнэлт үнэлгээний дүгнэлтээр “...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 136,606 төгрөгөөр тогтоосон байх тул уг үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг 273.212 төгрөгөөр тогтоож, харин нөхөн сэргээлт хийх зардал нь уг шинжээчийн дүгнэлтээр 260,591 төгрөг гарсан байна.

 

Шүүгдэгч нар нь Байгаль орчинд учирсан хохирол болох 273.212 төгрөг, нөхөн сэргээлт хийх зардал болох 260,591 төгрөгийг тус тус төлсөн байна..

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Д.Ү, Н.Ц, Б.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ү, Н.Ц, Б.Э нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаартай “хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилжээ.

 

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд ашигт малтмал эрэн хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэх” саналыг шүүхэд гаргажээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан“...Хуульд заасан доод хэмжээгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломж байгаа. Иймээс эрх зүйн байдлыг доордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авч шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 3, 4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Ү, Н.Ц, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж тус бүрт нь ашигт малтмал эрэн хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Ү, Н.Ц, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд, хохирол төлсөн байдлыг Эрүүгийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 5,000,000 төгрөгийн үнэ бүхий Doosan-55 маркийн экскаватор, 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан мотор, 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий шороо шигшигч зэргийг хураан авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн худалдан борлуулж үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын үлдэгдэл болох 1,300,000 төгрөгийг Нуман-Алтай ХХК-д олгож, үлдсэн 4,100,000 төгрөгийг улсын орлого болгохыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь Байгаль орчин уур амьсгалын санд 273.212 төгрөгийг төлсөн мөн нөхөн сэргээлтийн зардал 260,591 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас 2,000,000 төгрөгийг тус тус төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овогт Дийн Ү, Ц овогт Нн Ц, Ж овогт Бийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү, Н.Ц, Б.Э нарт тус бүрд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү, Н.Ц, Б.Э нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 3, 4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Ү, Н.Ц, Б.Э нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж тус бүрт нь ашигт малтмал эрэн хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг шүүгдэгч нар нь зөрчсөн тохиолдолд шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Д.Ү, Н.Ц, Б.Э нарт сануулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 5,000,000 төгрөгийн үнэ бүхий Doosan-55 маркийн экскаватор, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан мотор, 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий шороо шигшигч зэргийг хураан авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, улсын орлого болгох, үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын үлдэгдэл болох 1,300,000 төгрөгийг Нуман-Алтай ХХК-д олгож үлдсэн 4,100,000 төгрөгийг улсын орлого болгохыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч нар нь Байгаль орчин уур амьсгалын санд 273.212 төгрөг мөн нөхөн сэргээлтийн зардал 260,591 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас 2,000,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, энэ хэрэгт цагдан хоригдоогүй тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ү, Н.Ц, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ү, Н.Ц, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ч.МӨНХТУЯА