Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Батзаяа,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр

Хохирогч Ц.Б

Шүүгдэгч А.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Монгол овогт Алтан-Алимын Баяд холбогдох 2116000000098 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан 5 дугаар баг Цагаан нуур 2-19 тоотод оршин суух хаягтай, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автомашины механикч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, эмээгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ТА0000 регистрийн дугаартай, М овогт А-Аын Б,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Б нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” ХХК-ны засварын газарт 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн үед иргэн Ц.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цаас зүсэгчийн ирээр түүний баруун бугалга, зүүн шууг зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 07 дугаар сарын 23-ны өглөө засварт 150 дугаартай машиныг оруулж ирсэн. Тухайн машины хөргөлтийн шингэнийг тосож аваад ундааны сав, цаасны хутганы иртэй авч ороод М.Этэй уулзах гээд орсон. Орохдоо “юу байцгаана даа залуучуудаа” гэж хэлээд орсон. Тэгэхэд үүдний сандал дээр Г Бтай хамт суусан, М-Э Ня хоёр хамт суусан, На миний араас дагаж орж ирж байсан. Тэгээд би “юу байцгаана даа залуучуудаа” гэж хэлээд ороход Ба чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэхээр нь би чамтай яриагүй байна гэж хэлээд М.Этэйюм яриад эргээд харах гэхэд араас барьж аваад өргөж авч шидээд газар унагаад дээрээс миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Би “яаж байнаа” гэж хэлээд босч ирэхэд На салгасан. Босч ирэхэд Ба хуучин сууж байсан Гийн хажуу талын сандал дээр сууж байсан. Тэгээд “яаж байнаа” гэж хэлээд маскаа авахад А.Баын цамц урагдсан цус гарч байсан. Тэгээд эмч рүү аваад явсан гэв.

Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр үед А.Бгаднаас орж ирээд тэр хэдтэй мэндэлчихээд дугуйн хэд юу хийж байгаа юм гэхээр нь чамд хамаагүй гэж хэлсэн. Орж ирээд надтай нэлээд маргалдсан. Тэгж тэгж байгаад би шууд зүүн шанаа руу нь цохисон намайг эргээд өшиглөхөөр нь би дээгүүр нь тэврээд унагасан. Гарт нь цаасны хутга байсан бол өөрийгөө зүсмээр юм. Яаж байгаад намайг зүссэн талаар мэдэхгүй байна. Сүүлд орилоод дайрсан. Ня цаанаа цаасны хутгаар юм хийж байсан. Тэр цаасны хутгыг аваад намайг зүссэн байх гэж бодож байна. Эмнэлэгт нойрсуулах эм хийсэн учир зарим зүйлийг мартсан. Тэр хүн унаж байхдаа яагаад өөрийнхөө гарыг зүсээгүй юм. Хамгаалалтгүй цаасны хутга байсан. Ня, Нямдаг нар салгасан гэдэг зүйл байхгүй. Наад хүн чинь над руу орилоод дайрсан. Тэгээд ирээд суухад гараас цус гарч байсан. На бид хоёрыг салсан байхад гаднаас орж ирээд цус гарч байна эмнэлэг явъя гэсэн. Тэгээд эмнэлэг явсан байгаа. Эмнэлэгт очоод боолт хийлгэсний дараа үл тоосон байдалтай ирсэн. Тэр үед дарга нар нь яриад шүүх гэхгүйгээр яриад тохиролцчих. Хуулийн зөвлөх дээр очоод бүх гарсан хохирлыг төлж барагдуулна гээд бичиг хийлгэчих гэж ярьсан. Тэгээд энд ирээд Кристалд манай эхнэртэй хамт хоолонд орсон. Тэгэхэд чи манай дүүтэй чацуу юм байна хоёулаа ярилцъя гэсэн. Тэгээд орой нь өмгөөлөгч авсан байсан. Тэрнээс хойш надтай сонин харилцаад байгаа. 09 дүгээр сарын 30-нд шүүх хуралд ороод 10 дугаар сарын 01-нд ажилдаа очсон. Тасгийн дарга нэг өдөр дуудаад яаж байна гэхээр нь гар өвдөөд байна гэхэд “өвдөөд байгаа бол өөрөөр ярьж  болно шүү” гэж хэлсэн. Тэгээд 20-оод хоногийн дараа намайг ажлаас халсан. Тэгээд дарга нар сонин харилцаатай болсон байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 08-09 цагийн хооронд ажилдаа очсон юм. Би Лампа-77 дугаарын тээврийн хэрэгслийн дугуйг солих гээд сэрээт өргөгчийн шланк нь өмнөх өдөр задарсан байсан, тэгээд тэрний шланкийг зассан уу? гэж асуухаар шланк базагчийн өрөөнд очсон юм аа. Тэгээд байж байтал гаднаас Бая орж ирсэн тэгснээ намайг дугуйны пизда энд юугаа хийгээд явж байгаа юм, дугуйныхан хүн биш гэхээр нь би хэрэлдэж, маргалдсан чинь Бая над руу хүрээд ирсэн би цохиод авсан, тэгсэн чинь миний хөл рүү өшиглөөд эргэхэд би араас нь тэвэрч аваад газар унагасан чинь босож ирээд надтай заамдалцаж хэрэлдсэн тэгээд бид хоёр салаад би сандал дээр очоод суухад миний гараас цус гарч байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-рт/,

 

Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Бая нь гаднаас орж ирээд дугуйны пизда энд үлийгээ хийгээд сууж байгаа юм гэхээр нь” би “чамд хамаагүй” гэсэн, тэгсэн чинь дугуйны пизда нар хүн биш Аагий, Шоогий 2 короно тусаад буцаад хот явсан гэсэн энэ 3 мангар нь дугуйгаа хийж чадахгүй энд байж байгаа юм уу гэхээр нь би чамд хамаагүй гэсэн чинь Говь-Алтайнхан мангар өвцийчхөөд өвгөн шиг гэж намайг доромжилсон. Тэгэхээр нь чи пизда минь миний нутагт хоолоо олж идэж байж яахаараа тэгдэг юм гэж хэлээд би зүүн шанаа руу нь нэг удаа цохисон. Тэгтэл миний баруун хянга руу өшиглөчхөөд эргэхэд нь араас нь тэвэрч авч газар унагасан. Бая над руу орилж дайрч ирээд зүүн гараараа заамдаж авсан. Тэгэхээр нь би болиулах гээд баруун гараа түлхсэн чинь миний баруун гар луу цохих шиг болсон. Тэгэхээр нь би түлхчхээд Гийн хажууд суухад миний гарнаас цус гарч байсан. Тэгэхэд Бая би цаасны хутгаар зүсчихлээ гэж хэлсэн. Тэгээд би ажлын газрын эмчид үзүүлчхээд 103 түргэн тусламж дээр оёо тавиулсан... тэгэхээр би цуг ажилладаг залуу гэж бодоод өмнө мэдүүлэг өгөхдөө тодорхой юм яриагүй юм. Бая нь эхнэр бид 2-ыг дуудаж Андуудад хоолонд орж, хохирол мөнгийг чинь өгий. Та эмчилгээ хийлгэ, би энэ сарын цалин мөнгийг чинь өгий гэж байснаа өмгөөлөгч авснаас хойш тоохоо больсон...” гэх мэдүүлэг /хх217-218-рт/,

 

Гэрч П.Нийнмөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 07 сарын 23-ны өглөө 07 цагаас 08 цагийн үед би Баятай хамт шланк базагчийн өрөөнд орсон, тэгээд Бая нь ороод сайн муу сурсан байх тэгсэн чинь Ба гэх залуу                                                  чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь Бая нь чамтай яриагүй байна гэж хэлээд цаашаа харсан чинь Ба нь араас нь очиж тэвэрч аваад өргөөд газарт унагасан, тэгээд нэг удаа цохисон, тэгээд би очоод салгасан чинь Ба нь сууж байсан газартаа очоод суусан чинь өмсөж байсан цамцны тохой хэсэг дээр нь цус болсон байсан тэгээд үзсэн чинь зүсэгдсэн байхаар нь би гараараа базаад уурхайн эмчид үзүүлэхээр машинд суулгаад явуулсан...Би Баятай нэг хэлтэст ажилладаг болохоор танина. Баыг танихгүй тэр өдөр харсан, би ажилд ороод удаагүй байна...Яг юунаас болсныг нь би мэдэхгүй байна Бая гаднаас орж ирээд мэндэлсэн чинь Ба чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд Баяг араас нь тэврээд газарт шидээд унагачхаад гараараа нэг удаа цохиж авсан юм. Тэгээд би очоод салгасан юм...А.Бнь Баын бие махбодид санаандгүй гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Ба нь А.Баяг араас нь тэвэрч аваад газарт унагаад нэг удаа гараараа цохичихоор нь би салгасан...Би гаднаас А.Баятай хамт ороход гартаа цаасны хутганы ир, ундааны сав барьчихсан бронк хийнэ гэж хэлээд бариад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-рт/,

 

Гэрч Н.Нягийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 07 сарын 23-ны өглөө 07 цагаас 08 цагийн үед би өрөөндөө шаардах хуудас бичиж байсан манай өрөөнд Ба сууж байсан гаднаас А.Борж юу байцгаана залуучууд аа гэж хэлсэн чинь Ба хариуд нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь А.Бнь чамтай яриагүй байна гэж хэлээд миний байсан зүг рүү алхсан байх тэгээд нэг харсан чинь Ба нь Баян араас тэвэрчихсэн өргөөд газарт унагаачхаад Ба нь дугуйныхан гэхээр хүн биш юм уу гэж хэлээд нэг удаа цохих шиг болсон, тэгээд Ба буцаад сууж байсан сандал руугаа явсан. А.Бгазраас босож ирээд Баыг тоглоомоо даадаггүй юм уу гэж байсан би шаардахаа бичиж байгаад Ба руу харсан чинь гараас нь цус гарч байсан. Тэгээд уурхайн эмчид үзүүлэхээр явсан...Би танина ажлын найзууд байгаа юм...Яг юунаас болсныг би мэдэхгүй байна, Бая гаднаас орж ирээд мэндэлсэн чинь Ба чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд Баяг араас нь тэврээд газарт шидсээр тэгээд салсан, зодоон цохион болоогүй...А.Бнь гаднаас орж ирэхдээ баруун гар талдаа цаасны хутганы ир, зүүн гартаа ундааны сав барьсан байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52-рт/,

 

Гэрч О.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 07 сарын 23-ны өглөө 07 цагаас 08 цагийн үед би ажлаа хийгээд сууж байсан чинь Ц.Б ирээд дампний дугуй хийгээд өгөөч гэж хэлж ирсэн юм. Дампний дугуйг сэрээт өргөгчөөр хийдэг би техникийг барьдаг юм, би тухайн үед шланк базуулах гээд шланк базагчийн өрөөнд Бтай хамт ороод сууж байсан чинь гаднаас Бая юу байна залуучууд гэж мэндэлсэн чинь миний хажууд сууж байсан Ба нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэх шиг болсон чинь Бая чамтай яриагүй байна гэсэн чинь Ба чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд Баяг араас нь баглаж тэврээд газар луу шидчихсэн, тэгээд Бая нь босож ирээд чи яагаад байгаа юм бэ дээрэлхээд байгаа юм уу гэхээр нь хажуугаас нь та хоёр больцгоо гэж хэлсэн тэгээд Ба нь миний хажууд буцаж ирээд суусан чинь баруун гарын цамцны суга нь урагдсан, цус гарч байсан тэгээд уурхайн эмчид үзүүлэхээр явсан...Ц.Б  А.Бхоёрын дунд хэрүүл маргаан, зодоон болсон юм байхгүй Ц.Б бид 2 шланк базагчийн өрөөнд байж байсан чинь Бая орж ирээд юу байна залуучууд гэсэн чинь Ц.Б нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэх шиг болсон А.Бчамтай яриагүй байна гэсэн чинь Ц.Б нь А.Баяг араас нь гарыг баглаж тэврээд газар луу шидчихсэн, тэгээд Ц.Б нь миний хажууд орж ирээд суусан чинь цамцны баруун талын гарын суга нь урагдсан, цаанаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62-рт/,

 

Шүүгдэгч А.Баян мөрдөн байцаалтад өгсөн “.....Тэгээд замаар шланк базагчтай уулзах гэж орохдоо юу байцгаана залуучууд аа гэж хэлж орсон, тэгэхэд Ба чамд хамаагүй гэж өөдөөс хэлсэн, тэгэхээр нь би чамтай яриагүй байна гэж хэлээд эргэж хараад шланк базагч М.Этэйярих гэж байтал араас тэвэрч авч өргөж газарт шидсэн. Тэгээд зүүн талын шанаа руу нэг удаа цохисон, тэгэхээр нь би яаж байна гээд босоод ирэхэд Баын баруун гарын цамц нь урагдсан цус дусаж байсан...тэгэхээр нь эмчид аваачиж үзүүлсэн...би баруун гартаа цаасны хутганы ирээ барьсан байсан, түүгээр баруун бугалга, зүүн шууг зүсэж гэмтэл шарх учруулсан...Би 1.600.000 төгрөгийн цалинтай...миний нэр дээр эд хөрөнгө байхгүй...дахин ийм үйлдэл гаргахгүй, хүний биед гэмтэл шарх учруулсандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-рт/,

 

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 260 дугаартай “...Ц.Бын биед гэмтэл учирсан байна... Ц.Бын биед баруун бугалга, зүүн шуунд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Ц.Бын биед учирсан шарх гэмтэл нь тус бүрдээ  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 69-70-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм: Шүүгдэгчийн хувьд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх нь нээлттэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэтгэлцээний үндсэн дээр хохирогчийн биед баруун шуу болон зүүн бугалгад 2 зүсэгдсэн шарх гэмтэл учирсан байдаг. А.Баягийн хэлж байгаагаар Ц.Бын баруун шуунд гэмтэл учрах боломжгүй нөхцөл байдал учирч байгаа. Тэгэхээр хохирогчийн биед гэмтэл учирсан нөхцөл байдал байгаа. Хохирогчийн хэлж байгаагаар босч ирээд намайг заамдаж авсан гэдэг мэдүүлэг нь хэргийн байдалд нийцэж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд гэрч нар мөн мэдүүлдэг. Хувийн таарамжгүй харилцааны улмаас цаасны хутгаар гэмтэл учруулж байгаа нь болгоомжгүй учруулсан гэмтэл биш юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчтой уулздаг, дарга нарыг яриулдаг байдал нь өөрөө буруутай учраас ийм үйлдэл хийдэг. А.Баягийн улмаас хохирогчид учирсан гэмтлийг болгоомжгүй учруулах боломжгүй юм. Баруун гарт учраад байгаа гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр 15 сантиметр урттай гэмтэл байгаа. Үүнийг болгоомжгүй санамсаргүй байдлаар учруулах уу гэдэг талаар шүүх дүгнэлт хийх байх. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар олох ёстой байсан орлого, эмчилгээ сувилгааны зардлаа нэхэмжлэх ёстой. Ц.Б нь тухайн үед Алтайн Хүдэр ХХК-д ажиллаж байсан. 1,500,000 төгрөгийн цалинтай 2 жил гаруй ажиллаж байсан. Гэмт хэргийн хор уршгийн улмаас 2021 оны 07 дугаар сарын 23-аас 10 дугаар сарын 01-н хүртэл ажлаа хийж чадаагүй. Ажилгүй байсан хугацаа буюу 3,350,000 төгрөгийн цалинг нэхэмжилж байгаа. Эмийн баримт 346230 төгрөг, шатахууны баримт 62995 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 450.0000 төгрөг,  нийт 4,262,267 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнийг гаргуулж өгнө үү. Тухайн байгууллагадаа 2, 3 жил ажиллаж байхад цомхотголоор ажлаас халаагүй байх. Шарх сорвины улмаас ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Цаашид гарах эмчилгээ сувилгааны зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр дүгнэлтдээ: Гэмт хэргийн шинж буюу объект, субъект, субъектив талын гурван үндсэн шинжийг хангасан тохиолдолд гэмт хэрэг мөн байна. Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд ял шийтгэл оногдуулах асуудал яригдана...Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр А.Бсанаатайгаар Ц.Бын биед халдсан зүйл тогтоогдохгүй байгаа. Барьцалдаж авсны дараа А.Ббаруун гар руу цохих шиг болсон гэж хохирогч худал мэдүүлсэн. Тухайн үед хажууд нь байсан 4 гэрч унаснаас хойш барьцалдаж аваагүй гэдэг. Хохирогчийн мэдүүлэг няцаагдаж, шүүгдэгчийн мэдүүлэг нотлогдож байна. Авч шидэх процесс үүссэн байдаг. Шууд болон шууд бус санаатайгаар хохирол учруулъя гэж сэдэл санаатайгаар зүсээгүй. Өөрөөр хэлбэл гэм буруугийн асуудал няцаагдаж байгаа гэж үзэж байна. Харилцан зодолдсон үйл баримт байхгүй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд буюу санаатай байхыг шаарддаг. Хэргийн нөхцөл байдлаас харж үзэхэд хохирогч болон шүүгдэгч хэзээ зүссэнийг мэдэхгүй. А.Баягийн энэ үйлдэлд шууд болон шууд бус санаатайгаар Ц.Бын биед хохирол учруулсан гэдэг нь нотлогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд гэм буруугийн зарчим тусгайлан заагдсан. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан. 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэж хуульчилсан. Улсын Дээд шүүх 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолоор тайлбарласан ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал нотлогдоогүй байна. Хэргийн бодит байдал тогтоогдоогүй байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байна гэж үзэн хэргийг буцаасан. Прокурорт буцаад хэрэг цагдаа дээр очиход ганцхан хохирогчийн мэдүүлэг өөрчлөгдсөн. Яагаад гэрч нарыг асуугаагүй юм. Шүүгдэгчийн хувьд хохирол учруулахдаа санаатайгаар учруулсан гэдэг үйл баримт тогтоогдохгүй байгаа учир цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дээрхи баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байна гэж шүүх үзлээ.

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан шаардлагыг мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн хэрэгжүүлээгүй байна.

 Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж хуульчилсан тул улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дээрхи нотлох баримтууд, гэм буруугийн дүгнэлтээр  шүүгдэгч А.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай нотлоогүй  байна гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дүгнэлтдээ “...Ц.Бын өгсөн мэдүүлэг хх31-32-рт, 217-218-рт, эд мөрийн баримтаар тооцож хураан авсан мөрдөгчийн тогтоол, шинжээч эмчийн хохирогч Ц.Бын биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрч П.Нийнмэдүүлэг хх45-46-рт, гэрч Н.Нягийн мэдүүлэг хх50-52-рт, гэрч Гийн мэдүүлэг хх60-62-рт зэрэг гэрч нарын мэдүүлгээр...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна гэжээ.

Хохирогч болон үйл баримтыг шууд харсан гэрч нарын мэдүүлэг хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой бөгөөд хавтаст хэрэгт хохирогч Ц.Б хохирогчоор 2 удаа, гэрчээр 1 удаа тус тус мэдүүлэг өгсөн бөгөөд хохирогчийн мэдүүлэгүүдэд шүүгдэгч А.Бнь гаднаас орж ирээд зүй бусаар мэндэлж хэл амаар доромжилж маргалдан дөхөж ирэхэд Ц.Б шүүгдэгчийг 1 удаа цохиход шүүгдэгч хөлрүү нь өшиглөсөн улмаар Ц.Б нь А.Баяг дэвэрч аваад унагахад босож ирээд заамдалцсан  талаар мэдүүлжээ. Гэтэл тухайн үед өрөөнд хамт байсан болсон асуудлыг шууд харсан гэрч П.Н, Н.Ня, О.Г нарын мэдүүлэгүүд болон шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр А.Бгаднаас орж ирээд мэнд мэдэхэд хохирогч Ц.Б чамд ямар хамаа байна гээд А.Баяг араас нь тэвэрч аваад газар унагаад нүүрэн хэсэгт нь цохисон Ц.Б буцаад сандал дээрээ суухад гараас нь цус гарсан байсан талаар тус тус мэдүүлжээ.

Дээрхи хохирогч Ц.Б, гэрч П.Н, Н.Ня, О.Г нарын мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд шүүгдэгч А.Баяг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай нотлоогүй бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дурьдсан асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоогоогүй хэргийг шүүхэд ирүүлжээ. Тухайлбал: Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахад хохирогчоос мэдүүлэг авч харин тухайн болсон асуудлыг шууд харсан хэрэгт ач холбогдол бүхий гэрчүүдээс дахин мэдүүлэг аваагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нийгэмд аюултай үйлдэл  байдаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч А.Баягийн тухайн үйлдэлд хандсан  шууд болон шууд бус санаатай идэвхтэй үйлдэл, сэтгэхүйн хандлага тогтоогдоогүй нь яллах талын нотлох баримтууд болох гэрч П.Нийнмөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Бая нь ороод сайн муу сурсан байх тэгсэн чинь Ба гэх залуу чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь Бая нь чамтай яриагүй байна гэж хэлээд цаашаа харсан чинь Ба нь араас нь очиж тэвэрч аваад өргөөд газарт унагасан, тэгээд нэг удаа цохисон, тэгээд би очоод салгасан чинь Ба нь сууж байсан газартаа очоод суусан чинь өмсөж байсан цамцны тохой хэсэг дээр нь цус болсон байсан тэгээд үзсэн чинь зүсэгдсэн байсан... Би гаднаас А.Баятай хамт ороход гартаа цаасны хутганы ир, ундааны сав барьчихсан бронк хийнэ гэж хэлээд бариад явж байсан” гэх мэдүүлэг, Гэрч Н.Нягийн мөрдөн байцаалтад өгсөн “...гаднаас А.Борж юу байцгаана залуучууд аа гэж хэлсэн чинь Ба хариуд нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь А.Бнь чамтай яриагүй байна гэж хэлээд миний байсан зүг рүү алхсан байх тэгээд нэг харсан чинь Ба нь Баян араас тэвэрчихсэн өргөөд газарт унагаачхаад Ба нь дугуйныхан гэхээр хүн биш юм уу гэж хэлээд нэг удаа цохих шиг болсон, тэгээд Ба буцаад сууж байсан сандал руугаа явсан. А.Бгазраас босож ирээд Баыг тоглоомоо даадаггүй юм уу гэж байсан би шаардахаа бичиж байгаад Ба руу харсан чинь гараас нь цус гарч байсан... А.Бнь гаднаас орж ирэхдээ баруун гар талдаа цаасны хутганы ир, зүүн гартаа ундааны сав барьсан байхыг харсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...гаднаас Бая юу байна залуучууд гэж мэндэлсэн чинь миний хажууд сууж байсан Ба нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэх шиг болсон чинь Бая чамтай яриагүй байна гэсэн чинь Ба чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд Баяг араас нь баглаж тэврээд газар луу шидчихсэн, ... тэгээд Ба нь миний хажууд буцаж ирээд суусан чинь баруун гарын цамцны суга нь урагдсан, цус гарч байсан тэгээд уурхайн эмчид үзүүлэхээр явсан...Ц.Б, А.Бхоёрын дунд хэрүүл маргаан, зодоон болсон юм байхгүй...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...гаднаас Бая орж ирсэн тэгснээ намайг дугуйны пизда энд юугаа хийгээд явж байгаа юм, дугуйныхан хүн биш гэхээр нь би хэрэлдэж, маргалдсан чинь Бая над руу хүрээд ирсэн би цохиод авсан, тэгсэн чинь миний хөл рүү өшиглөөд эргэхэд би араас нь тэвэрч аваад газар унагасан чинь босож ирээд надтай заамдалцаж хэрэлдсэн тэгээд бид хоёр салаад би сандал дээр очоод суухад миний гараас цус гарч байсан......”  гэх мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарын дүгнэлт нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байгаа боловч хэрэгт авагдсан хэргийг бүрэн дүүрэн нотлоогүй нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн шууд болон шууд бус санаатай үйлдлээр л уг хохирол учирсан байх магадлалтай гэсэн таамаглалд үндэслэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй юм.

Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтад 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эхэлж өгсөн мэдүүлэгтээ “...би араас нь тэвэрч аваад газар унагасан чинь босож ирээд надтай заамдалцаж хэрэлдсэн тэгээд бид хоёр салаад би сандал дээр очоод суухад миний гараас цус гарч байсан...” гэж мэдүүлдэг бөгөөд тухайн үед хэдийд нь гар зүсэгдсэн талаар мэдээгүй талаар мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлэг нь тухайн үйл явдлыг харсан гэрч П.Намдаг, Н.Ня, О.Г нарын мэдүүлгээр давхар нотлогддог.    

 

Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад дахин өгсөн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэгтээ “...Бая над руу орилж дайрч ирээд зүүн гараараа заамдаж авсан. Тэгэхээр нь би болиулах гээд баруун гараа түлхсэн чинь миний баруун гар луу цохих шиг болсон. Тэгэхээр нь би түлхчхээд Гийн хажууд суухад миний гарнаас цус гарч байсан. Тэгэхэд Бая би цаасны хутгаар зүсчихлээ гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн нь өөр бусад байдлаар нотлогдохгүй байх бөгөөд тухайн үйл явдлыг харсан гэрч П.Нийн“Ба нь араас нь очиж тэвэрч аваад өргөөд газарт унагасан, тэгээд нэг удаа цохисон, тэгээд би очоод салгасан чинь Ба нь сууж байсан газартаа очоод суусан чинь өмсөж байсан цамцны тохой хэсэг дээр нь цус болсон байсан тэгээд үзсэн чинь зүсэгдсэн байсан...” гэх, гэрч Н.Нягийн мөрдөн байцаалтад өгсөн “...Баян араас тэвэрчихсэн өргөөд газарт унагаачхаад Ба нь дугуйныхан гэхээр хүн биш юм уу гэж хэлээд нэг удаа цохих шиг болсон, тэгээд Ба буцаад сууж байсан сандал руугаа явсан. А.Бгазраас босож ирээд Баыг тоглоомоо даадаггүй юм уу гэж байсан би шаардахаа бичиж байгаад Ба руу харсан чинь гараас нь цус гарч байсан......” гэх, гэрч О.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ба чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд Баяг араас нь баглаж тэврээд газар луу шидчихсэн, ... тэгээд Ба нь миний хажууд буцаж ирээд суусан чинь баруун гарын цамцны суга нь урагдсан, цус гарч байсан...” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг гэм буруугүйгээр хор уршиг учруулсан бол гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдэж улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болно.

 

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч А.Баярмангай нь хохирогчийн биед хөнгөн хохиролыг шууд болон шууд бус санаатай хэлбэрээр учруулсан гэх сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэр нотлоглохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Монгол овогт Алтан-Алимын Баяд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 4.262.267 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цамц, цаасны хутганы ир 1 ширхэгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт А-Аын Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 4.262.267 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цамц, цаасны хутганы ир 1 ширхгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

4. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.  

 

5. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ч.МӨНХТУЯА