Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

    2022         02          22                                          2022/ШЦТ/28

       

       М*******НГ*******Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2204000000001 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                *******.Наранжаргал

 Улсын яллагч                                                Э.*******аасанбаяр

 Шүүгдэгч                                                  ******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, ..........оны .........дүгээр сарын .......-ний өдөр .......аймгийн .......суманд төрсөн, ......настай, ........, .........боловсролтой, .......... мэргэжилтэй, ******* дүүргийн “..........” эмийн үйлдвэрт савлагч ажилтай, ам бүл ......., .......... хамт /иргэний үнэмлэхний хаягаар ........аймаг, ........сум,........ дүгээр баг, .........., түр оршин суух/ одоо ******* дүүргийн .........дүгээр хороо, .......... дугаар гудамжны .........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 642 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/40 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овгийн ******* ******* /РД:***********/.

******* нь цагдаагийн ахлагч ******* “тээврийн хэрэгслээ унтраа” гэсэн шаардлагыг эсэргүүцэж түүний хэвлийн тус газарт 1 удаа цохиж, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...******* нь нэг цагдаагийн хамтаар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд согтууралын зэрэг шалгаад ******* миний машиныг журмын хашаан дотор оруулаад намайг “машины хөдөлгүүрээ унтраа” гэж хэлсэн. Тэгэхээр би *******  “унаж ирсэн юм бол өөрөө унтраа” гэж хэлсэн. Тухайн үед миний машины түлхүүр статчер дотроо хугарчихсан байсан учраас хөдөлгүүр унтрахгүй байсан. Тэгэхээр нь би машиныхаа баруун талд нь гараад ******* “алив холдож бай” гэж хэлээд жолооч талын хаалгаа хүчтэй нээхдээ баруун гарын тохой хэсгээрээ ******* гэдэс орчим нь санамсаргүй цохьсон. *******и машиныхаа статчерийг оролдож байгаад машины хөдөлгүүрээ унтраахад ******* над руу “чи намайг цохилоо” гээд гавлах гэж барьж авсан. Тэгэхээр нь би ******* “цохьсон ч яадаг юм бэ” гэж хэлээд бид хоёр барьцалдаж, харилцан ноцолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...........оны .........дүгээр сарын .........-ны орой 00 цагийн үед пост дээр үүрэг гүйцэтгэж байх үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ******* гэх залууг авчирсан. Тэгээд машиныг журмын хашаанд оруулж байрлуулсан. Машиныг унтраах гэсэн боловч түлхүүр байхгүй болохоор нь “түлхүүр нь хаана байна, машинаа унтраачих” гэсэн чинь “чи унаж ирсэн юм бол өөрөө унтраахгүй юу” гэхэд нь би “чиний машин юм байгаа биз дээ, түлхүүр байхгүй би яаж унтраах юм гэсэн чинь” намайг “арчаагүй пизда, хувцасны гол, гөлөг” гэх мэтээр харааж байгаад машинаа унтраасан. Тэгээд машинаасаа бууж хаалгаа хааж, эргэж хараад миний хэвлийн хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. Ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

Мөрдөн байцаалтад гэрч Э.Г мэдүүлсэн: “...Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх ******* тээврийн хэрэгслийг ахлагч ******* журмын хашаанд хийх гээд явсан ба 5 минут орчим хүлээгээд ирэхгүй байхаар нь гараад журмын хашаа руу харахад ******* нь ахлагч ******* ноцолдоод байж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод гавласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09шэ/341 дугаартай дүгнэлтэд: “******* биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 45-46/,

              ******* дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *******/20 дугаартай тушаалаар “цагдаагийн ахлагч ******* 2021.04.14-ний өдрөөс Захиргааны удирдлагын тасагт цагдаа жолоочийн албан тушаалд томилсугай” гэжээ. /хх-ийн 11/

             ******* дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүний 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан томилгоогоор “******* 140 пост 08 цагаас 08 цаг хүртэл ахлагч *******” гэжээ. /хх-ийн 10/

              Цагдаагийн үнэмлэхний хуулбараар “...******* нь ******* дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн цагдаа үнэмлэхний дугаар ******* олгосон огноо 2020.05.14-ний өдөр хүчинтэй хугацаа 2022.05.01” гэжээ. /хх-ийн 12/

              Албан тушаалын тодорхойлолтоор “...эргүүлийн цагдаа жолооч. Албан тушаалын зорилго нь “гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм журмыг сахиулах, зөрчлийг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх ажилд оролцох, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаварыг биелүүлэх” гэжээ. /хх-ийн 13-14/

              Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...************** регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ.  /хх-н 74/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай ......оны ......дүгээр сарын ........-ны 01 цаг 10 минутын тэмдэглэлээр “******* дүүргийн 2 дугаар хороо, Замын цагдаагийн постын гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож саатуулагдсан ******* дүүргийн 4 дүгээр хороо, гийн 10-09 тоотод оршин суух ******* нь эргүүлийн цагдаа а/ч ******* хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан” гэжээ. /хх-н 2/,

              Мөрдөгчийн согтуурал шалгасан “******* согтуурлыг драггер багажаар шалгахад 1.49 хувьтай” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-н 4-5/,

   Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаа санд урьд 2 удаа ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 84/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-91, 112-114/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь хохирогч цагдаагийн ахлагч ******* албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн       107/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

******* нь согтуугаар .......оны .......дүгээр сарын .....-ны шөнө 01 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаан дотор цагдаагийн ахлах ахлагч ******* “тээврийн хэрэгслээ унтраа” гэсэн шаардлагыг эсэргүүцэж түүний хэвлийн тус газарт 1 удаа цохиж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...******* “алив холдож бай” гэж хэлээд жолооч талын хаалгаа хүчтэй нээхдээ баруун гарын тохой хэсгээрээ ******* гэдэс орчим нь санамсаргүй цохьсон. *******и ******* “цохьсон ч яадаг юм бэ” гэж хэлээд бид хоёр барьцалдаж, харилцан ноцолдсон” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч ******* “...******* намайг “арчаагүй пизда, хувцасны гол, гөлөг” гэх мэтээр харааж байгаад машинаа унтраасан. Тэгээд машинаасаа бууж хаалгаа хааж, эргээж хараад миний хэвлийн хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19/, гэрч Э.Г “...Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх Д.******* тээврийн хэрэгслийг ахлагч ******* журмын хашаанд хийх гээд явсан ба 5 минут орчим хүлээгээд ирэхгүй байхаар нь гараад журмын хашаа руу харахад ******* нь ахлагч ******* ноцолдоод байж байсан” эх мэдүүлэг /хх-ийн 38/ гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хуульд зааснаар “хууль сахиулагч” гэж цагдаа...”-г ойлгох ба Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заасан байна.

Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагын эсрэг үл тоож, цохих, зодох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илэрдэг.  

Хохирогч ******* нь ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргын  2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *******/20 дугаар тушаалаар 2021 оны 4 дүгээр сарын 14ий өдрөөс ******* дүүрэг дэх цагдаагийн хэлтэсийн Захиргаа удирдлагын тасагт цагдаа жолоочоор томилогдон ажиллаж байсан байх ба, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 24 цагийн хугацаагаар “Г-140 пост үүрэг гүйцэтгэж ажилласан байна.

Энэ хугацаанд 2021 оны 11 дүгээр сарын 22ы шөнөсогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонзөрчлийн дагуу цагдаагийн хэлтэсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд шүүгдэгч ******* нь хууль сахиулагч *******тээврийн хэрэгслээ унтраа” гэсэн шаардлагыг эсэргүүцэн улмаар түүнд хүч хэрэглэн эсэргүүцэж хэвлийн тус газарт нь цохьсон болох нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь хууль сахиулагч ******* албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад прокурорын яллах дүгнэлтэд “гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тусгана” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ гарсныг нотолно” гэж тус тус заасан.

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу сар, өдрийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 01 цаг гэж зөрүүтэй дүгнэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэрэг нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 01 цагийн үед гарсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөв дүгнэж ирүүлэхийг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч ******* нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч ******* нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтээ хавтаст хэргийн 106 дугаар талд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 1 жилийн хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.  

******* нь “урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ******* дүүргийн “” эмийн үйлдвэрт савлагч ажилтай” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Хамгийн сүүлд ******* нь ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/40 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ба ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаартай “Торгох ялыг өршөөн хэлтрүүлэх” тухай шүүгчийн захирамжаар уг торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-н 109-110/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хохирогч ******* нь албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч бөгөөд түүнийг үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж болгон заасан тул энэ нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд давхардуулан тооцохгүй болно.

Иймд шүүгдэгч ******* хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  Т*******ГТ**************Х нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* ******* 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш               1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч ******* төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       *******.*******АЙГАЛМАА