| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2022/0030/э |
| Дугаар | 2022/ШЦТ/34 |
| Огноо | 2022-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овогт Ц-ийн О-т холбогдох эрүүгийн 2235000180032 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Ц-ийн О, 1997 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын есдүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .........
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны орой Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт хохирогч Б.А-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2235000180032 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: - Б.А-г хохирогчоор тогтоосон тогтоол (хавтаст хэргийн 03 дугаар хуудас),
Б.А-гаас хохирогчоор мэдүүлэг авсан “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...18 цаг болж байхад Улаангом сумын 9, 10 дугаар багийн төвийн байранд болдог нийтийн бүжигт очсон. ...Бид нар мөн тэнд бүжиглэж байтал нэг шар үстэй залуу миний найз А.Ц-г дуудаад танхимаас дагуулаад гарсан. Би юу болсныг мэдэх гээд тэр хүмүүсийн хамт гартал тэд нар багийн төвийн хашаан дотор зогсож байсан. Миний найзыг дууддаг залуу надаас “чи энэ залуугийн юу юм бэ?” гэж асуухаар нь “би найз нь байна, юу болсон юм бэ?” гэхэд тэр залуу шууд ирээд миний зүүн хацар луу нэг удаа алгадахаар нь би тэр залуугийн баруун хацар луу баруун гараараа нэг удаа алгадаад “чи яаж байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэр залуу миний нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөхөд танхимаас гарч ирсэн эгч нар “юу болоод байгаа юм бэ?” гэж хэлээд бид хоёрыг салгасан. Тэр залуу салгасан хүн рүүгээ дайраад байсан ба намайг зогсож байтал араас нуруу руу нэг хүн өшиглөхөд би газарт өвдөглөж унасан. Намайг унасан байхад алгаддаг залуу заалнаас гарч ирээд миний дээрээс дарж суугаад миний нүүр, нүд хэсэгт гараараа хоёроос гурван удаа цохиход хажууд байсан хүмүүс салгасан...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас),
- А.Ц-гээс гэрчээр мэдүүлэг авсан “...Би бүжигт очоод найзуудтайгаа багийн төв дээр болох бүжгийн танхим руу ороод сандал дээр сууж байтал миний урд нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсчихсон байсан. Эрэгтэй хүнд нь хандаж “та хоёр сандал дээр суучих, надад юм харагдахгүй байна” гэхэд тухайн залуу над руу дайрч маргалдаж байгаад “хоёулаа гараад зодолдох уу?” гэхээр нь “тэгье” гэж хэлээд бүжгийн танхимаас хамт гарсан. Бид хоёрын араас миний найз болох Б.А гарсан. Б.А бид хоёрын урд нөгөө залуу алхаж байсан. Танхимаас гарахад миний урд зогсож байсан залуу гэнэт Б.А-тай зодолдоод эхэлсэн. Би Б.А-г салгаад зогсож байтал нөгөө залуу дахиад түүнийг мөргөөд цохиод эхэлсэн. Удалгүй танхим дотор байсан хүмүүс гарч ирээд тухайн зодооныг салгаж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
- С.Б-оос гэрчээр мэдүүлэг авсан “...Би бүжиглэж байтал хүмүүс “гадаа зодоон болоод байна” гэж хэлэхээр нь би юу болсон юм бол гэж бодоод заалнаас гараад харахад Б.А газар уначихсан зүүн нүд нь хавдаж, нүдний доод хэсгээс нь цус гарчихсан байсан. Би Б.А-г газар уначихсан байхаар нь газраас тулж босгоод сандал дээр суулгаад юу болсон талаар асуухад “Ц.О гэх залуу намайг цохичихлоо” гэж хэлсэн...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),
- З.Э-аас гэрчээр мэдүүлэг авсан “...Бэргэн эгч П.Н бид хоёр багийн төв дээр ирэхэд багийн төвийн гадна хүмүүс бужигнасан цагдаа дууд гээд хүмүүс орилоод байсан. Юу болсон юм бол гээд яваад очиход хадам дүү Б.А нь багийн төвийн гадна хүнээр зодуулчихсан байдалтай сандал дээр сууж байсан. Би гайхаад Б.Агаас юу болсон талаар асуухад “би хүнд зодуулчихлаа” гэж хэлэхээр нь “ямар хүн чамайг зодсон юм бэ?” гэж асуусан. ...Б.А шар өнгийн буржгар үстэй, шар өнгийн гуталтай, бор шаргал өнгийн куртик өмссөн саарал өнгийн биеийн тамирын өмдтэй өндөр залуу руу хуруугаараа заагаад “тэр ах намайг зодсон хүн мөн байна” гэж хэлэхээр нь би очиж тэр залууг зогсоогоод цагдаад дуудлага өгсөн...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),
- Н.Б-оос гэрчээр мэдүүлэг авсан “...бүжиглэж байгаад би халууцаад бүжгийн танхимаас гарахад Ц.О, Б.А хоёр хашаан дотор зодолдож байсан. Би салгах гээд яваад очиход Ц.О намайг түлхэж унагаасан. Би босоод харахад багийн төвийн танхимаас хоёр эгч гарч ирээд Ц.О-ыг салгаж аваад доош эргээд явж байсан” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 23 дугаартай “Үзүүлэгч Б.А-н биед тархи доргилт, зүүн нүдний хэсэгт язарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд, баруун, зүүн зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн чамархайн хөхлөг сэртэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Тархи доргилт, зүүн нүдний доод хэсэгт язарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд, баруун, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас) шинжлэн судалсан.
Шүүгдэгч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан, мөн нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан хохирогч Б.А-гийн “...миний зүүн хацар луу нэг удаа алгадахаар нь би тэр залуугийн баруун хацар луу баруун гараараа нэг удаа алгадаад “чи яаж байгаа юм бэ?” гэхэд тэр залуу миний нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөхөд танхимаас гарч ирсэн эгч нар “юу болоод байгаа юм бэ?” гэж хэлээд бид хоёрыг салгасан. Тэр залуу салгасан хүн рүүгээ дайраад байсан ба намайг зогсож байтал араас нуруу руу нэг хүн өшиглөхөд би газарт өвдөглөж унасан. Намайг унасан байхад алгаддаг залуу заалнаас гарч ирээд миний дээрээс дарж суугаад миний нүүр, нүд хэсэгт гараараа хоёроос гурван удаа цохиход хажууд байсан хүмүүс салгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас), гэрч А.Цгийн “...Бүжгийн танхимаас гарахад миний урд зогсож байсан залуу гэнэт Б.Атай зодолдоод эхэлсэн. Би Б.Аг салгаад зогсож байтал нөгөө залуу дахиад түүнийг мөргөөд цохиод эхэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас), гэрч С.Батболдын “...Б.А газар уначихсан зүүн нүд нь хавдаж, нүдний доод хэсгээс нь цус гарчихсан байдалтай байсан. Би Б.Аг газар уначихсан байхаар нь газраас тулж босгоод сандал дээр суулгаад юу болсон талаар асуухад “Ц.О гэх залуу намайг цохичихлоо” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас), гэрч З.Эрдэнэсувдын “...Б.А шар өнгийн буржгар үстэй, шар өнгийн гуталтай, бор шаргал өнгийн куртик өмссөн саарал өнгийн биеийн тамирын өмдтэй өндөр залуу руу хуруугаараа заагаад “тэр ах намайг зодсон хүн мөн байна” гэж хэлэхээр нь би очиж тэр залууг зогсоогоод цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), Н.Батболдын “...бүжиглэж байгаад би халууцаад бүжгийн танхимаас гарахад Ц.О, Б.А хоёр хашаан дотор зодолдож байсан. Би салгах гээд яваад очиход Ц.О намайг түлхэж газар унагаасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын есдүгээр багийн нутагт байрлах багийн төвийн хашаанд шүүгдэгч Ц.О нь гэрч А.Ц-тэй үл ялих зүйлээр маргалдаж, мөн уг маргааны явцад хохирогч Б.А-г найзыгаа өмөөрлөө гэж шалтаглан биед нь халдсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.Агийн биед тархи доргилт, зүүн нүдний доод хэсэгт язарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд, баруун, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 23 дугаартай (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас) дүгнэлтээр тогтоогдож байна. Тодруулбал хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.О нь танхайн сэдэлтээр, дөрвөн удаагийн үйлдлээр хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.О-ын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.А “...Би эмнэлэгт үзүүлээд эмчилгээний мөнгө 36’000 төгрөг болсон. Надад гомдол санал болон Ц.О-аас нэхэмжлэх зүйл байхгүй” (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас) гэж мэдүүлсэн, хөнгөн зэргийн гэмтэл нь дөрвөн долоо хоногоос доош хугацаанд эрүүл мэндийг сарниулдаг буюу эдгэрдэг тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч “...шүүгдэгч Ц.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600’000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал” гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Л.Н-гийн “...Ц.О нь зан аашийн хувьд хүнтэй зөв боловсон харилцдаг, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, ер нь бол даруу зантай, ...хүн үг хэлэвч өөдөөс нь сөрдөггүй, хүлээж авах үгээ хүлээгээд авчихдаг, дуу цөөнтэй, тусархаг, хорт муу зуршилгүй, харилцааны соёлтой, ахмад хүмүүсээ хүндэлдэг, хар бор ажилд сайн, үнэнч шударга, ар гэртээ халамж сайн залуу юм. Ц.О-ын сайн тал нь нийгмийн ажилд сайн, ажил голохгүй хийдэг, гэр бүлийнхэндээ байнга тусалж дэмжиж байдаг, хайр халамж сайтай, гэр бүлдээ ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), Улаангом сумын есдүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), шүүгдэгч Ц.О-ын яллагдагчаар өгсөн “...сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.О нь олон нийтийн газар үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халдаж хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овогт Ц-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.О энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Ц.О торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА