Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
Хэргийн индекс | 186/2022/0068/Э |
Дугаар | 2022/ ШЦТ/155 |
Огноо | 2022-02-21 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Уянга |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/155
2022 02 21 2022/ШЦТ/155
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч П.А,
нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт,
улсын яллагч Д.Уянга нарыг оролцуулан эрүүгийн 2111000001340 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Гэгээнсан овогт П.А
Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 4,
урьд Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаартай тогтоолоор 3 жил 2 cap хорих ял шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч П.А нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир” нэртэй авто угаалгын газрын дэргэд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч О.Мтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дýх хэсэгт заасан гэмт хэрэгт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч П.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21-22 цагийн үед байх Мөнхбаатар над руу яриад хаана байгаа юм бэ, уулзаж хамт нэг газар суух уу гэхээр нь тэгье гээд зурагтын автобусны буудлын орчимд уулзаад хамт “Амрита” нэртэй бааранд орж ууж суусан. Гэхдээ архи бол уугаагүй, бид 2 дан пиво уусан. Бараг 1 хүний 10,10 орчим шил пиво уусан байх. Тэгээд би уусан зүйлдээ нэлээн согтсон болоод тэр үү ерөнхийдөө болсон үйл явдлаа сайн санахгүй байна. Ямартай ч тэр газраасаа гараад бид 2 хамт такси бариад явж байхдаа муудалцаад тэр таксинаасаа бууснаа санаж байна. Буусан газраа муудалцаж байсан. Ингээд нэг мэдэхэд миний баруун гар цус болчихсон, цагдаа нар ирээд намайг барьж аваад, цагдаагийн хэлтэс дээр авч ирээд эрүүлжүүлэх байранд хүргэж өгч саатуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
- хохирогч О.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би өчигдөр 2021 оны 11 сарын 09-ний өдөр ..өөрийн таньдаг найз Алтан-Өлзийтэй Зурагтын тэнд байдаг Монгол Үндэсний телевиз байрны гадна хоёулхнаа уулзсан Уулзаад бид хоёр хамтдаа модны хоёр руу явсан. ... бид тэндээсээ 03 цагийн орчимд гарсан ба бид Алтан-Өлзийгийнд хонох гээд явж байхад ...Алтан-Өлзий агсраад байсан ба тэгээд бид хоёр муудалцаж эхэлсэн. Тэгээд Алтан-Өлзий миний нүүр рүү 2,3 удаа цохисон. Тэгээд би зөрүүлээд хавсарч унагах гээд хөл хий гишгээд, би өөрөө уначихсан. Алтан-Өлзий миний дээрээс унасан. Тэгээд би буцаагаад дээр нь гараад бид хоёр өнхрөлдсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,
- хохирогч О.Мын гаргасан гомдол /хавтаст хэргийн 5 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.А, хохирогч О.М нар нь хамт шөнийн цэнгээний газарт үйлчлүүлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар П.Агийн гэрлүү явах замдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан хохирогчийг зодсон болох нь тоогдож байна.
Мөн - хохирогч О.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хоорондоо цохилцсон зүйлгүй. Тэгсэн чинь, миний дээд талын нэг шүд уначихсан, дээд талын 2 шүд хөдлөөд байна...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 9-10 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11091 дугаартай шинжээчийн “О.Мын биед дээд үүдэн зүүн 1 дүгээр шүдний булгарал, дээд баруун 3. зүүн 3 дугаар шүдний сулрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч О.Мөнхбатын Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.
Иймд ш¿¿ãäýã÷ П.А нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир” нэртэй авто угаалгын газрын дэргэд хохирогч О.Мтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн гудамд явж байхдаа согтуурхан агсам тавьж, хоорондоо маргалдан, улмаар зодож хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж, биед нь дээд үүдэн зүүн 1 дүгээр шүдний булгарал, дээд баруун 3, зүүн 3 дугаар шүдний сулрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
ш¿¿ãäýã÷ П.Агийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир” нэртэй авто угаалгын газрын дэргэд хохирогч О.Мтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн гудамд явж байхдаа хоорондоо маргалдан, улмаар шууд санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч П.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан, түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор 600 нэгжээр торгох ял тохирно гэж үзэн оногдуулж, хохирогчид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 5 сарын хугацаанд шүүгдэгчийг бусдад учруулсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан П.Ад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.М нь цаашид гарах эмчилгээний зардалд 7,570,000 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирогчийн зүгээс энэ талаар гаргаж өгсөн баримт нь “Чарм клиник” гэх хувийн эмнэлгээс авсан тодорхойлолт 1 хуудас баримт байна. Шүүх дан ганц хувийн эмнэлгийн 1 хуудас тодорхойлолтыг үндэслэн ирээдүйд гарах эмчилгээний зардлыг тооцож олгох боломжгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Харин хохирогч О.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно.
Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.2, 36.4 36.6, 36.7, 36.8, 36.10 äóãààð ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Шүүгдэгч Гэгээнсан овогт П.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ãýìò õýðýã ¿éëäñýí ãýì áóðóóòàéä òîîöñóãàé.
2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт çààñíààð П.Аг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан П.Аг цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг нэг хоногийн торгох ялын 15 /арван тав/ нэгж буюу 15000 /арван таван/ мянган төгрөгөөр тооцож нийт 45 /дөчин тав/ нэгж буюу 45000 /дөчин таван/ мянган төгрөгийн торгох ялд шилжүүлэн, түүнд оногдуулсан 600000 /зургаан зуун/ мянган төгрөгийн торгох ялаас хасаж, нийт биечлэн эдлэх торгох ялыг 555 /таван зуун тавин тав/ нэгж буюу 555000 /таван зуун тавин таван/ мянган төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 4 äэх çààñíààð П.Аг òîðãуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Хохирогч О.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтыг тус тус журамлан шүүгдэгч П.Аг 5 /тав/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч П.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.
10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
11. Òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä òîãòîîëä äàâæ çààëäàõ ãîìäîë, ýñýðã¿¿öýë ãàðãàâàë òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëж, П.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлñ¿ãýé.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ