| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00418/И |
| Дугаар | 138/ШШ2017/00661 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2017/00661
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг ******* ******* тоотод оршин суух, ЖГ76111*******64 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 4 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Ч., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.той 2006 онд танилцан дотносч 2008 оноос хамтран амьдарч 201******* онд охин А.Мөнхзаяаг төрүүлсэн. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй ч гэсэн иргэний бүртгэлийн газар өргөдөл бичээд охиноо өөрийн нэрээр овоглосон юм. нь ажил хийнэ гэж олон сар хоногоор гэрээсээ явдаг ч охин болон ар гэртээ санхүү болон эд материалын туслалцаа дэмжлэг үзүүлдэггүй. Охиноо өсөж торних, сурч боловсроход нь анхаарал тавьдаггүй. Иймд Гэр бүлийн тухай хуулийн дагуу Ч.оос охин А.Мөнхзаяад хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ч. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие улирлын чанартай ажил хийдэг учир гэр бүлдээ хайр, халамж муу тавьдаг нь үнэн. 201******* оны 11 сарын 05-ны өдөр төрсөн охин Мөнхзаяа нь миний төрсөн хүүхэд юм. Тийм ч учраас өөрийн нэрээр овоглосон. Хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэмж төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Надад хүүхэддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ч.т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.
Н.*******, Ч. нар нь хууль ёсны баталгаагүй 2008 оноос 2016 он хүртэл 8 жилийн хугацаанд хамтран амьдарсан байх бөгөөд энэ хугацаанд 201******* оны 11 сарын 05-ны өдөр охин А.Мөнхзаяаг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0000947756 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Ч. нь 201******* оны 11 сарын 05-ны өдөр төрсөн охин А.Мөнхзаяаг өөрийн төрсөн хүүхэд болохыг хүлээн зөвшөөрч захиргааны байгууллагад хандан өөрийн нэрээр овоглосон болох нь тогтоогдож байна. Иймд шүүхийн журмаар эцэг тогтоох шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ", мөн хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-д зааснаар “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” болно.
Иймд 201******* оны 11 сарын 05-ны өдөр төрсөн охин А.Мөнхзаяаг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Ч.т үүсч байх тул хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1*******2 дугаар зүйлийн 1*******2.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 201******* оны 11 сарын 05-ны өдөр төрсөн охин А.Мөнхзаяад 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.оос сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28411 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ч.оос улсын тэмдэгтийн хураамжид 28411 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ