Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2017/00662

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

     Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

     Дорнод аймгийн ******* сумын -р багт оршин суух, ЖЖ550510******* регистрийн дугаартай,  овогт ын ид холбогдох,

    Хөлслөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны сарын 1-ны өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. нь хүү Батчулууны Баттулгын өмгөөллийн хөлсийг төлөхөөр гэрээ хийсэн. 2014 оны сарын 10-ны өдрөөс хойш одоог хүртэл төлөөгүй. Иймд Д.аас 250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д. миний бие өөрийн төрсөн хүү болох Батчулууны Баттулгын өмгөөллийн хөлсийг төлөхөөр өмгөөлөгч М.*******тай 2014 оны сарын 10-ны өдөр гэрээ хийсэн нь үнэн. Иймд өмгөөлөгч М.*******гийн нэхэмжилсэн 250.000 төгрөгийг 2017 оны 7 сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

      Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хянаад   ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.аас хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    Хариуцагч Д. нь 2014 оны сарын 10-ны өдөр нэхэмжлэгч М.*******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан байх бөгөөд өмгөөллийн хөлс 250.000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

      Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй байна.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Хариуцагч Д. нь нэхэмжлэгч М.*******д хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 250.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Алтантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 4.075 төгрөг, ******* сумын татварын албаны 542210614******* тоот данснаас 4.075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай. 

     . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ