Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2017/00668

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

      Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******ын ******* тоотод оршин суух, ЖЮ5709*******614 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ы хүсэлттэй

      Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг *******017 оны 4 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 1974-1976 онд Барилга ТМС-ийн сантехникийн ангид суралцаж төгссөн. 1976 оны 9 сард Дорнод аймгийн Барилга трестийн сантехникийн *******-р бригадад ажилчнаар орсон. Тэгээд 1977-1980 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд буюу 1980 оны 7 сарын 07-ны өдрөөс Барилга трестийн сантехникийн *******-р бригадад ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 1985 онд 7-р таван жилийн гавшгайч, 1991 онд Монгол Ардын хувьсгалын 70 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байсан. Би хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Аймгийн архиваас лавлагаа авахад ажилд орсон тушаал олдоогүй. Харин ээлжийн амралт авч байсан, цэрэгт явахдаа тэтгэмж авч байсан, цэргээс ирээд ажилд томилогдсон, албан хаагчдын цалингийн интервал тогтоож байсан зэрэг тушаалууд олдсон. Миний хувьд ажиллаж байх хугацаандаа цалингаасаа Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар байнга төлж байсан. Татвар төлж байсан дэвтрээ хуулбарлан шүүхэд өгсөн. Иймд намайг 1976 оны 9 сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 сарын 30-ны өдөр хүр11тэл,  1980 оны 7 сарын 07-ны өдрөөс 1991 оны 1******* сарын 31-ний өдөр хүртэл Дорнод аймгийн Барилга трестийн *******-р бригадад сантехникчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

      Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь Дорнод аймгийн Барилга трестийн *******-р бригадад сантехникчээр 1976 оны 9 сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 сарын 30-ны өдөр хүртэл, 1980 оны 7 сарын 07-ны өдрөөс 1991 оны 1******* сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

         Нэхэмжлэгч Ж.******* нь Дорнод аймгийн Барилга трестийн *******-р бригадад сантехникчээр 1976 оны 9 сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 сарын 30-ны өдөр хүртэл, 1980 оны 7 сарын 07-ны өдрөөс 1991 оны 1******* сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Дорнод техник туслалцааны барилгын трестийн даргын 1977 оны 6 сарын *******9-ний өдрийн “1977 оны ээлжийн амралт олгох тухай” 1*******4 дүгээр тушаал, 1977 оны 8 сарын 13-ны өдрийн “Ардын цэргийн албанд явсан залуучуудад зохих тэтгэмж амралт олгох тухай” 164 дүгээр тушаал, 1980 оны 7 сарын 07-ны өдрийн “Ажилд томилох тухай” 150 дугаар тушаал, 1987 оны 10 сарын *******0-ны өдрийн “Албан хаагчдын цалингийн интервал тогтоох тухай” 386 дугаар тушаал, 1991 оны 3 сарын *******8-ны өдрийн “Нөхөн тушаал гаргах тухай” *******9 дүгээр тушаал, Ж.*******ы Сантехникийн слесарийн мэргэжлийн ангид суралцаж төгссөн 1976 оны 6 сарын *******8-ны өдрийн 33564 дугаартай үнэмлэх, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний *******80990 дугаартай бат илэрхийлэх, Монгол Ардын Хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медаль зэргээр батлагдаж байна.

       Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

       Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ыг Дорнод аймгийн Барилга трестийн *******-р бригадад сантехникчээр 1976 оны 9 сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 сарын 30-ны өдөр хүртэл,  1980 оны 7 сарын 07-ны өдрөөс 1991 оны 1******* сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

      ******* . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ