| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00334/И |
| Дугаар | 130/ШШ2017/00413 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2017/00413
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 130/ШШ2017/00413 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, С овогт Л.Кны хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.К, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 82 дугаартай захирамжаар Х**** овогтой Х.Кд үрчлүүлсэн холбогдох хэсгийг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19 дугаартай захирамжаар Х овогтой Нийг эмэг эх Л.Кд үрчлүүлсэн холбогдох хэсгийг тус тус хүчингүйд тооцуулах тухай.
Хүсэлт гаргагч Л.К шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 2001 оны 01 дүгээр сарын 15-нд төрсөн Хг 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өлгий сумын Засаг даргын 82 тоот захирамжаар, 2002 оны 04 дүгээр сарын 02-нд төрсөн Н ийг Өлгий сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19 тоот захирамжаар өөрийн хүү Х аас үрчилж авсан юм. Би одоо нас өндөр болж цаашид Х, Н нарыг асран халамжилж, өсгөхөд боломжгүй болсон тул эцэг эх Х, Ж нарт халамжилж, хүмүүжүүлэн өгөхөөр өгч байгаа юм. Иймд Засаг даргын 82, 19 тоот захирамжуудыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Л.К шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би өөрийн хүүгийнхээ 2 хүүхдийг үрчилж авсан. Би өөрөө 4 хүүхэдтэй бөгөөд тухайн үед өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж 2 хүүхэд үрчилж авсан байсан. Одоо эдгээр хүүхдүүд 15-16 нас хүрсэн байгаа учир хүүхдүүдийг төрүүлсэн эцэг эхэд нь буцааж өгөх хүсэлттэй байна. Би одоо 63 настай учир хүүхэд асрах чадваргүй байна. Хүүхдүүд маань одоо 16 нас хүрч цахим иргэний үнэмлэх авах насанд хүрсэн учир төрүүлсэн эцэг эхэд нь буцааж өгөх хүсэлттэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.К нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 82 дугаартай захирамжаар Х овогтой Х.Кд, 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 19 дугаартай захирамжаар Х овогтой Нийг эмэг эх Л.Кд үрчлүүлсэн холбогдох хэсгийг тус тус хүчингүйд тооцуулахыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Хын Х.Кд, Өлгий сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Х овогтой Нийг эмэг эх Л.Кд тус тус үрчлүүлжээ.
Охин Х 2001 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, хүү Н 2002 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус тус Х.Х, М.Ж нарын гэр бүлд төрсөн нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 231/003575 /123/ болон 231/003578 /1224/ дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар, охин Хг үрчлэгч эх Л.Кд үрчлүүлж, үрчлэлтийг Өлгий сумын үрчлэлтийн бүртгэлийн 61-рт бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09-р сарын 08-ны өдрийн 231/003577 /285/ дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа-гаар, хүү Нийг үрчлэгч эх Л.Кд үрчлүүлж, үрчлэлтийг Өлгий сумын үрчлэлтийн бүртгэлийн 16-рт бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09-р сарын 08-ны өдрийн 231/003579 /286/ дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа-гаар болон хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус нотлогдож байна.
Хүү Н, охин Х нарын төрүүлсэн эцэг эх нь болох Х.Х, М.Ж нарын Бид Хуанбай овогтой Х, Мөтекей овогтой Ж нар нь охин Х, хүү Н нарыг Л.Кнд үрчлүүлсэн байсан. Одоо Л.К нь өндөр настай болсон тул цаашид тэднийг асран халамжлах чадваргүй болсон тул цаашид бидний асрамжид байлгахыг зөвшөөрч байна. Н, Х нарыг асран хүмүүжүүлэх бүрэн боломжтой гэх нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг тус тус үндэслээд хүсэлтийн шаардлагыг хангаж, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 82 дугаартай захирамжаар Х овогтой Х.Кд үрчлүүлсэн холбогдох хэсгийг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19 дугаартай захирамжаар Х овогтой Нийг эмэг эх Л.Кд үрчлүүлсэн холбогдох хэсгийг тус тус хүчингүйд тооцож, хүү Н, охин Х нарыг төрүүлсэн эцэг, эх Х.Х, М.Ж нарын асран хамгаалалтад үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүү К.Н нь Билге-Тегин бүрэн дунд сургуулийн 8А ангид суралцаж байгаа нь Билге-Тегин бүрэн дунд сургуулийн захирлын тодорхойлолтоор, охин К.Х Бастама бүрэн дунд сургуулийн 11А ангид суралцаж байгаа нь Бастама бүрэн дунд сургуулийн захирлын тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 82 дугаартай захирамжаар Х овогтой Х.Кд үрчлүүлсэн холбогдох хэсгийг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19 дугаартай захирамжаар Х овогтой Нийг эмэг эх Л.Кд үрчлүүлсэн холбогдох хэсгийг тус тус хүчингүйд тооцож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 82 дугаартай захирамжаар Х овогтой Х.Кд үрчлүүлсэн холбогдох хэсгийг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19 дугаартай захирамжаар Х овогтой Нийг эмэг эх Л.Кд үрчлүүлсэн холбогдох хэсгийг тус тус хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д тус тус зааснаар хүү Н, охин Х нарыг төрүүлсэн эцэг, эх Х.Х, М.Ж нарын асран хамгаалалтад үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.Кы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН