| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02325/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01999 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01999
| 2017 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2017/01999 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1-р хороо, 22а байр 86 тоотод оршин суух, регистр ЗЮ57051317, Боржигон овогт Лувсандашийн Гансүхийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Гансүх шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1991 оны 7-р сарын 1-нээс 1993 оны 2-р сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хянан байцаагчаар ажиллаж байсан. Миний ажилд томилсон тушаал олдохгүй байгаа учир тэтгэвэр тогтоолгох зорилгоор тус байгууллагад ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Гансүх нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Л.Гансүхийн ажиллаж ажилд томилогдсон талаарх баримт, тушаал нь Архивын ерөнхий газарт хадгалагдаагүй байх ба ажиллаж байсан талаарх баримтыг өөрөөр олж авах боломжгүй байна.
Л.Гансүх нь 1991 оны 7-р сарын 01-ээс 1993 оны 2-р сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хянан байцаагчаар ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 7-р сарын 02-ны 51 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх цалин тогтоох тухай захирамж, хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Иймд тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн Л.Гансүхийн хүсэлтийг хангах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Лувсандашийн Гансүхийг 1991 оны 7-р сарын 01-нээс 1993 оны 2-р сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хянан байцаагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-рзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА