| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0282/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/313 |
| Огноо | 2021-12-15 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О
Улсын яллагч С.Б
Хохирогч Х.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч П.А нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ад холбогдох эрүүгийн 2125003140348 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д овогт П.А
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч П.Аыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 5-24 тоотод төрсөн охин Н-н Н-г 1 сар 10 хоногтой байхад нь болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч П.Аын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-хохирогч Х.Н мэдүүлсэн: Тухайн өдөр орой нь найзуудтайгаа хамт архи уучихаад гэртээ ирсэн. Эхнэр намайг архи уучихсан гээд 3 настай охиныг маань хажууд унт гэж хэлсэн. Охиноо хэвтээгээр хөхүүлж байсан. Эхнэр охиныг амьсгалахгүй, сэрэхгүй байна гээд шөнө намайг унтаж байхад дуудсан. Гомдол саналгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас:
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12-р хуудас/
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15-р хуудас/
-хохирогч Х.Н мэдүүлсэн...миний талийгаач охин мэндлээд 1 сар хүрээд л золгүй явдлаар нас барсан ... Миний охин талийгаач Наранзаяа маань 2021 оны 08 дугаар сарын 01-ний орой 22 цаг 50 минутын үед 2,240 грамм жинтэй Орхон аймаг Баян-Өндөр сумын төрөх тасагт мэндэлж байсан. Шөнө 03 цаг өнгөрч байхад үед манай эхнэр А намайг сэрээгээд хайраа охин амьсгалахгүй байна шүү дээ гээд орилоод байхаар нь би “чи тоглоод байгаа юм уу ” гэж хэлээд охин Н дээр очоод аман дээр нь чихээ тавиад сонстол амьсгалахгүй байсан. Тэгээд би охиноо тэвэрч аваад түргэн дуудсан. Удалгүй түргэн ирсэн. Эмч миний охин Н-г эрхий хуруугаараа зүрхэн дээр нь дараад, хиймэл амьсгал хийгээд чагнуураар 2-3 удаа чагнаад “ахаа охин чинь нас барсан байна” гэж хэлээд цагдаа руу 04 цагийн үед залгаж дуудлага өгсөн...Тухайн өдөр манай эхнэр А нь Пүүжээ эгч бид хоёртой 0,5 литрийн архийг хувааж уусан, мөн талийгаач Н-г нас барсан талаар мэдээд орны толгой дээр байсан 0,5 литрийн архины талаар байсан ба түүнийг бид 2 хуваагаад уусан байсан. Миний зүгээс гаргах санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг/хх-н 17-19, 23-25-р хуудас/,
-гэрч Л.П-ийн мэдүүлсэн...2021 оны 09 дүгээр сарын 10-ны үүрээр том охин А, хүү А нар манай гэр буюу Зүүн дэнжийн 4-14 тоотод ирээд А над руу залгаад хүүхэд нас барсан юм шиг байна, түргэн дуудсан гэж байна, тань руу залгахаар утас чинь холбогдохгүй байна тэгэхээр нь би хүрээд ирлээ юу болчихов ааваа 3-уулаа Аын гэрт очъё гэхээр нь би 2 зээгээ эхнэр Б-нд үлдээгээд Яргуйт баг овоотын 5-24 тоотод очтол цагдаа нар ирсэн байсан. А намайг тосож гарч ирээд уйлаад, сая түргэн ирээд үзсэн, түргэн цагдааг дуудсан гэж надад хэлсэн. Ааас жаахан архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ... А нь маргааш нь надаа хэлэхдээ би шөнө 3 өнгөрөөгөөд талийгаач Аыг хөхүүлэх гээд сэртэл нүүр нь хөхөрсөн байсан. Би 1 өнгөрөөгөөд талийгаач Наранзаяаг хөхүүлчихээд унтаад өгсөн юм. Тэгээд 03 цагийн үед хөхүүлэх гэтэл л талийгаачийн нүүр ам хөхөрсөн байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 31-33/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 246 дугаартай ...Пүрэвийн Аын /ФВ95050444/-ын биеэс авсан гэх цусанд 3,35 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана..” гэх дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаартай “...Талийгаач Н.Н-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.Талийгаачийн үхлийн шалтгаан ам, хамрыг таглах хэлбэрийн механик амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. Талийгаачийн ходоодонд агууламжгүй байна.Талийгаач нь цогцсын үзлэг хийхэд нас бараад 1- 2 цаг болсон байжээ...” гэх дүгнэлт /хх-н 54-58-р хуудас/
Шүүгдэгч П.Аын гэрчээр болон сэжигтнээр мэдүүлсэн .... Би 2021 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед байхаа / цагийг сайн санахгүй байна/ талийгаач охин Наранзаяаг уйлаад байхаар нь хэвтэж байгаад зүүн талынхаа хөхийг хөхүүлж байгаад нам унтаад өгсөн байсан. Би 04 цагийн үед сэрээд харсан чинь миний зүүн талын хөх ил гарсан, талийгаач охин цаана нь унтаж байсан би босоод халуун савнаас цай уучихаад, охин Наранзаяагийн памперсийг солих гэтэл охины нүүр хөхөрсөн, ямар ч хөдөлгөөн байхгүй болсон байсан. Тэгээд би нөхөр Ням-Эрдэнийг дуудаад охин хөдлөхгүй байна яачихваа гэж хэлтэл босч ирээд ам руу нь 3-аас 4-н удаа үлээсэн. Тэгээд шууд түргэн дуудтал удалгүй түргэн ирээд охин Наранзаяаг чагнуураар чагнаад, хиймэл амьсгаа хийж, цээжин дээр нь хэд хэд дараад өнгөрсөн талаар бид 2-т хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 74-р хуудас/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
ҮЙЛ БАРИМТ: Шүүгдэгч П.А нь 2021 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө архи согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 5-24 тоот гэртээ шөнийн 02-04 цагийн хооронд төрсөн охин 01 сар 10 хоногтой Н.Наранзаяаг хэвтээгээр хөхүүлж байгаад унтаж, хөхөөрөө ам хамрыг нь дарснаас хохирогчийн амьсгалын зам бөглөрч механик амьсгал бүтэлт болж нас барсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэв.
Шүүгдэгч П.А нь 2021 оны 09 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн охин 01 сар 10 хоногтой Н.Нг хэвтээгээр хөхүүлэхдээ унтаж зүүн хөхөөрөө охины ам хамрыг дарснаас болж амьсгал бүтэлт болж нас барсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Х.Н ... Шөнө 03 цаг өнгөрч байхад үед манай эхнэр А намайг сэргээд хайраа охин амьсгалахгүй байна шүү дээ гээд орилоод байхаар нь би “чи тоглоод байгаа юм уу ” гэж хэлээд охин Н дээр очоод аман дээр нь чихээ тавиад сонстол амьсгалахгүй байсан...Эмч миний охин Нг эрхий хуруугаараа зүрхэн дээр нь дараад, хиймэл амьсгал хийгээд чагнуураар 2-3 удаа чагнаад ахаа охин чинь нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.П-гийн ... А нь маргааш нь надаа хэлэхдээ би шөнө 3 өнгөрөөгөөд талийгаач Аыг хөхүүлэх гээд сэртэл нүүр нь хөхөрсөн байсан. Би 1 өнгөрөөгөөд талийгаач Наранзаяаг хөхүүлчихээд унтаад өгсөн юм тэгээд 03 цагийн үед хөхүүлэх гэтэл л талийгаачийн нүүр ам хөхөрсөн байсан тэгээд нөхөр Ням-Эрдэнээ дуудаж харуулаад түргэнд дуудлага өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 246 дугаартай П. Аын /ФВ95050444/-ын биеэс авсан гэх цусанд 3,35 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаартай ....Талийгаач Н.Наранзаяагийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн үхлийн шалтгаан ам, хамрыг таглах хэлбэрийн механик амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. Талийгаачийн ходоодонд агууламжгүй байна. Талийгаач нь цогцсын үзлэг хийхэд нас бараад 1-2 цаг болсон байжээ...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй бүрэн тогтоогдсон ба хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна. Шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч П.А нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг гэж дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгч П.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсний улмаас хохирол хор уршиг учирсан болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг доод хэмжээгээр оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Х.Н нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Дамбуу овогт Пүрэвээгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдьсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ