Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02000

 

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/02000

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 7-1-р байрны 30 тоотод оршин суух,  регистр ШБ 68033070, Дуутан овогт Мягмарын Бямбацэрэнгийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: П.Баярсайхан нь 2016 оны 5-р сарын 25-ны өдөр М.Бямбацэрэнгийн эзэмшлийн Тоёота ланд круйзер 200 маркийн 91-92 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр унаж явахдаа ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр итгэмжлэл хийлгэн Их Алтай хүрд ХХК-ийн авто ломбарданд барьцаалан 12 000 000 төгрөгийн зээл авсан байдаг. Тээврийн хэрэгслээ барьцаанд тавигдсаныг мэдээд П.Баярсайхантай холбогдоход удахгүй зээлээ төлөөд автомашиныг чинь аваад өгнө гэсэн боловч төлөхгүй байсан тул арга буюу 12 810 000 төгрөгийг Их Алтай хүрд ХХК-д төлж, автомашинаа чөлөөлж авсан. 2016 оны 10-р сарын 07-ны өдөр П.Баярсайханы Хан-Уул дүүргийн 15-р хороо 3-88 тоот хаягаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан ч хаягтаа байхгүй учраас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулаагүй. Иймд Хан-Уул дүүргийн 15-р хороо 3-88 тоот хаяганд оршин суудаг гэх регистр МД84090774, 1984 оны 9-р сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 8875-8085, 8907-0714, 8883-6580 дугаарын утастай байсан, Пүрэвсүхийн Баярсайханыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч М.Бямбацэрэн нь П.Баярсайханыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

   П.Баярсайхан нь М.Бямбацэрэнгийн эзэмшлийн Тоёота ланд круйзер 200 маркийн 91-92 УБҮ улсын дугаартай автомашиныг барьцаалан 12 000 000 төгрөгийг Их Алтай хүрд ХХК-иас 2016 оны 5-р сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээлжээ.  

 

Уг төлбөрийг Их Алтай хүрд ХХК-д М.Бямбацэрэн төлсөн гэх ба энэхүү төлбөр гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд  Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш 3-р байрны 88 тоотод оршин суух хаягтай боловч тус хаягтаа амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2016 оны 10-р сарын 20-ны өдрийн 53 дугаар эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

   Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

 П.Баярсайхан нь утас: 8875-8085, 8907-0714, 8883-6580, регистр МД84090774, Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш 3-р байрны 88 тоотод амьдарч байсныг дурьдах нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Пүрэвсүхийн Баярсайханыг эрэн сурвалжилсугай.

 

            2. П.Баярсайханыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

   4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА