Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0060

 

Нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Х- банк ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, К- банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Орхон, УБХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, ЧХ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булган, ХХБ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, А- банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хүрэлбаатар, Хн- ХХК, ХХБ- ХХК, Гб ХХК-уудын өмгөөлөгч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, Ц.Тэрбиш нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй, ШӨХТ газрын улсын ахлах байцаагч Б.А, Ж.О, улсын байцаагч М.М, К.Ж нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х- банк шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Б.А, Ж.О болон Улсын байцаагч М.М, К.Ж нар нь 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 дугаартай "Мэдээлэл хүсэх тухай" Улсын байцаагчийн албан шаардлагыг 03 дугаар сарын 11-ний өдөр гардан авч танилцан 04 дүгээр сарын 10-ны өдөр гомдол гаргасан боловч тус газар нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу зохих хариуг 05 дугаар сарын 12-ны өдөрт багтаан өгөөгүй учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасан үндэслэлийн дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Х- банк ХХК нь дараах үндэслэлээр 7/169 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг захиргааны хууль бус акт гэж үзэж байна. Улсын байцаагчид хяналт шалгалтыг явуулахдаа хуульд заасан зарчимд тулгуурлан гагцхүү хуулиар олгосон эрхийн хүрээнд гүйцэтгэсэн эсэх талаар:

Төрийн хяналт шалгалтыг улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан зарчмыг баримтлан гүйцэтгэх үүрэгтэй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төрийн хяналт шалгалтын зарчмыг тодорхойлсон ба тус зарчмын 4.1.2-т "Хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх", 4 дүгээр зүйлийн 4.1.6-д хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх" зарчмыг тус тус баримтлан ажиллахаар заасан байна. Төрийн хяналт шалгалтыг улсын байцаагч нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу зөвшөөрөгдсөн арга хэлбэрээр хийх үүрэгтэй. Нэр бүхий улсын байцаагч нарын ирүүлсэн албан шаардлагаас дүгнэн үзэхэд уг хяналт шалгалтыг хууль тогтоомжид заасан зарчмыг баримтлан, хуульд нийцүүлэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байгаа бөгөөд хяналт шалгалтын хүрээнд үйлдсэн Албан шаардлага гэх акт нь хуульд нийцсэн байх, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг дараах байдлаар хангахгүй байна үзэж байна.

Хяналт шалгалтыг гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэсэн байх шаардлагыг хангаж буй эсэх талаар:

Төрийн хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу гүйцэтгэх зарчимтай бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Хяналт шалгалтыг эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг..." хийхээр заасан. Өөрөөр хэлбэл хяналт шалгалтыг хийх, түүнийг явуулах журам нь хуульд заасны дагуу гүйцэтгэгдэж байж хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангах юм. Улсын байцаагчийн албан шаардлагад "Иргэдээс арилжааны банкны үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол ихээр ирүүлж байгаатай холбогдуулан..., ...арилжааны аж ахуйн нэгж, иргэдэд олгож буй зээлийн нөхцөл, зээлийн хүү, шимтгэл, болон тэдгээртэй байгуулж буй гэрээ нь холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох хяналт шалгалт хийж байна." гэснээс үзэхэд уг хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан иргэний гаргасан гомдлын хүрээнд хийгдэж буй төлөвлөгөөт бус хяналт шалгалт байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.1-т "Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр... хийнэ" гэж, 52.2-т "... иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ", 52.3-т "Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ" гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл иргэний гаргасан гомдол, хавсаргасан нотлох баримт нь үндэслэлтэй гэж үзвэл Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх шийдвэр гарган хяналт шалгалтыг эхлүүлж тухайн хяналт шалгалтыг хийх болсон үндэслэл буюу тухайн иргэний гаргасан гомдлын хүрээнд удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийнэ гэж хуульчилсан байна. Гэтэл Улсын байцаагч нар хяналт шалгалт хийх болсон үндэслэл буюу хэн гэдэг иргэний Х- банкинд холбогдуулан гаргасан, ямар агуулгатай гомдлын хүрээнд тус хяналт шалгалтыг хийж байгаа, уг хяналт шалгалтын удирдамж зэргийг огт танилцуулахгүйгээр шууд албан шаардлага ирүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан шалгалт явуулах дараалал, журмыг зөрчиж байна. Үүнээс гадна албан шаардлагад хяналт шалгалтын хамрах хүрээг хэт өргөн асуудлаар тодорхойлсон, тэрхүү агуулгаар Х- банкинд холбогдуулан иргэдийн гаргасан гомдол, нотлох баримт байгаа эсэх, үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй буюу уг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийх хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Бидний мэдэж буйгаар нэг адил албан шаардлагыг нийт банкуудад хүргүүлсэн байгаа бөгөөд иргэдийн аль нэг банкинд холбогдуулан гомдол гаргасныг нийт банкинд хамааруулж шалгалт явуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Хяналт шалгалтын удирдамжийг танилцуулаагүй эс үйлдэхүйн талаар:

Улсын байцаагчийн албан шаардлагад "Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө газрын даргын баталсан 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот хяналт шалгалтын удирдамжийн дагуу...", "...хяналт шалгалт хийж байна" гэжээ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зуйлийн 5.6-д "Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ" гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тус хяналт шалгалтыг хийх болсон үндэслэл, зорилго, хамрах хүрээ, бүрэлдэхүүн зэргийг танилцуулж 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот хяналт шалгалтын удирдамж, хяналтын хуудсыг танилцуулж, нэг хувийг гардуулж өгөөгүй үйлдлээрээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалтыг зөрчиж байна. Мөн уг хяналт шалгалтыг хийх удирдамж байгаа эсэх нь ч тодорхойгүй байна.

3. Удирдамжгүйгээр хийх хяналт шалгалтад хамаарах эсэх талаар:

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т "Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд, шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр удирдамжгүйгээр хийж болно" гэж заасан. Дээрх заалтад заасан нөхцөл байдал үүсээгүй байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар удирдамжгүйгээр шалгалтыг хийж байгаа нь хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж байна. Түүнчлэн хяналт шалгалт хийх гэж буй байгууллагад удирдамж, шалгалтын зорилгоо танилцуулаагүй, шалгалт хийх эрхтэйгээ нотлох баримт бичгийг үзүүлээгүй бөгөөд шалгалтыг эхлүүлсэн гэсэн мэдээлэл банкинд байхгүй байхад албан шаардлага ирүүлэн баримт, мэдээлэл гаргуулан авахаар шаардаж байгаа нь хяналт шалгалтыг ил тод, нээлттэй, шударга, хараат бусаар явуулан шалгуулагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй тэдгээрт хүндэтгэлтэй хандах зарчмуудыг илтэд санаатайгаар зөрчиж байна гэж дүгнэж байна.

4. Улсын байцаагч хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, хууль бус шаардлага тавьсан хууль зөрчсөн үйлдэл гаргасан талаар:

Улсын байцаагч нар нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг батлагдсан удирдамжийн хүрээнд гүйцэтгэх үүрэгтэй байтал хяналт шалгалтын удирдамжийг шалгуулагчид танилцуулалгүйгээр буюу удирдамжгүйгээр шалгалт хийхээр завдаж зөвхөн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хяналт шалгалт хийж байх явцдаа шалгуулагчаас баримт материал, мэдээлэл гаргуулан авах эрхийг урвуулан ашиглаж баримт бичиг гаргуулан авах гэсэн оролдлогоороо хуулиар олгогдоогүй эрхийг эдлэх гэсэн зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаж байна. Үүнээс гадна Улсын байцаагчийн албан шаардлагад "...хяналт шалгалтын ажилд шаардлагатай дараах баримт, материалыг 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дотор Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлнэ үү" гэжээ. Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зэрэгт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарт олгогдоогүй эрхийг эдлэхийг шаардаж байна. Улсын байцаагчид хяналт шалгалтын хүрээнд баримт материал гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан авч нотлох баримтын зорилгоор ашиглах эрх олгогдоогүй байна. Энэ үйлдлээрээ өөрийн албан тушаалд хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж эрх мэдлээ урвуулан баримт, материал гаргуулан авахаар шаардлага тавьж байна. Түүнчлэн баримт бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэхийг шаардаж байгаа үйлдлээрээ Улсын байцаагч хяналт шалгалтад холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гарган, түүнийгээ батлах замаар уг хяналт шалгалт /эхлүүлээгүй/-ыг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл нэр бүхий улсын байцаагч нарын уг оролдлого нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

5. Улсын байцаагч нарын гаргасан захиргааны акт хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа талаар:

Төрийн хяналт шалгалтыг гагцхүү хуульд заасан үндэслэлийн дагуу гүйцэтгэх зарчимтай байдаг бөгөөд зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх үүргийг хуулиар эрх олгогдсон улсын байцаагч нар хүлээдэг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэр бүхий улсын байцаагч нар 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн 7/169 тоот "Мэдээлэл хүсэх тухай" Улсын байцаагчийн албан шаардлагыг үйлдэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай зэрэг хуулийн зүйл заалтыг үндэслээгүй байна. Энэ нь уг албан шаардлага хуульд үндэслэсэн байх зарчим, хуульд заасан шаардлагад нийцээгүй байна. Үүнээс гадна Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэр бүхий улсын байцаагч нар Улсын байцаагчийн албан шаардлага гэх албан бичгийг ирүүлсэн. Төрийн хяналт шалгалтын тухай, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай зэрэг хууль тогтоомжид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч ямар тохиодолд албан шаардлагыг шалгуулагчид хүргүүлэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй хэдий ч Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.3-т "татварын хууль тогтоомжийг

зөрчихөд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор шаардлага бичих бөгөөд түүнд татварын албаны даргын эсхүл татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчил гарахад нөлөөлсөн нөхцөл, шалтгааныг арилгаж, хариу өгөх хугацаа, уг шаардлагыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана" гэж заасан байдаг. Хууль, Улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд хууль тогтоомжид хэрэглэсэн нэр томъёог нэг мөр ойлгож хэрэглэх зарчмыг тогтоосон байдаг. Иймд төрийн хяналт шалгалттай холбоотой хууль тогтоомжид албан шаардлага гэх захиргааны актыг хууль тогтоомжийг зөрчихийг нотлосон шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор бичихээр хуульчилсан байна гэж үзэж болох юм. Гэтэл нэр бүхий улсын байцаагч нар тус хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэл

журмын дагуу гүйцэтгээгүй, ямар хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт шалгалтыг гүйцэтгэж улсын байцаагчийн албан шаардлага гэх захиргааны актыг үйлдэж байгаа нь ойлгомжгүй, хяналт шалгалт хийгээгүй, зөрчил илрүүлээгүй атлаа Улсын байцаагчийн "албан шаардлага ирүүлсэн, албан шаардлагаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах зорилгоор баримт бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан авахаар оролдож байгаа зэргээс нэр бүхий улсын байцаагч нарын 7/169 дугаартай "Мэдээлэл хүсэх тухай" албан шаардлагыг хуульд нийцээгүй буюу захиргааны хууль бус акт гэж үзэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Б.А, Ж.О, улсын байцаагч М.М, К.Ж нарын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 тоот "Мэдээлэл хүсэх тухай" Улсын байцаагчийн албан шаардлага буюу уг хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Х- банк шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн гэх тус хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан зарчим, үндэслэл журмын дагуу хийгдээгүй буюу хууль тогтоомжид нийцэхгүй байна гэж үзэж байгаагаа улсын байцаагчийн албан шаардлагыг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлд бичиж хүргүүлсэн. Гэтэл тус хяналт шалгалтад үндэслэн 06 дугаар сарын 04-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 5/78 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт, ШӨХТ газрын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/426

дугаартай Улсын байцаагчийн албан шаардлага зэргийг нэмж ирүүлснийг дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа үүгээр нэмэгдүүлж байна. Улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлгүй талаар:

Улсын байцаагчийн дүгнэлтэд: "Хяналт шалгалтын ажлын хүрээнд арилжааны банкууд болон холбогдох бусад байгууллагуудаас хяналт шалгалтын ажилд шаардлагатай тайлбар, мэдээ, мэдээлэл баримт, материалуудыг гаргуулан авч судлан шалгалаа. Хяналт шалгалтаар Х- банкны үйл ажиллагаанд дараах зөрчлууд илэрлээ" гэжээ. Гэтэл Х- банк нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн Мэдээлэл хүсэх тухай 7/169 тоот албан шаардлагад гомдол гаргаж, захиргааны хэрэг үүсгүүлээд байхад Улсын ахлах байцаагч болон улсын байцаагч М.М, К,Жархынбек нар гаргаж Х- банкнаас мэдээ мэдээлэл, баримт, материалуудыг гаргуулан авч шалгахад дараах зөрчил илэрсэн гэж дүгнэлт гаргасан байна. Улсын байцаагч нар уг дүгнэлтээ юунд үндэслэж гаргасан нь тодорхойгүй бөгөөд дүгнэлтийг бодит мэдээ, мэдээлэл баримтад тулгуурлан гаргаагүй буюу хяналт шалгалтын хүрээнд гаргаж буй захиргааны акт үндэслэлтэй байх, бодитой байх шаардлагыг хангахгүй байгаа юм.

2. Мөн Улсын байцаагчийн дүгнэлтэд "Хяналт шалгалтаар Х- банкны үйл ажиллагаанд дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд: Х- банк нь өрхийн хэрэглээний зээл, орон сууц, хашаа байшингийн зээл, оюутны зээл зэрэг зээлийг олгохдоо зээл олголтын шимтгэлд үнийн дүнгийн 0.5-1 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр, хураамжид 500-15000 төгрөг төлбөр авдаг байна. Харин "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 1.3.17-т "шимтгэл, хураамж" гэж банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлсэн хэмжээг, эсхүл тогтмол тогтоосонд дүнг ойлгоно" гэж зааснаас үзэхэд шимтгэл, хураамж нь зээлдэгчээр төлүүлж болох нэг төрлийн, нэг удаагийн төлбөр байхаар тогтоосон байна" гэж дүгнэжээ. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарны 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 1.3.17 дахь заалт буюу "хураамж, шимтгэл" гэдэгт юуг ойлгохыг тодорхойлсон тодорхойлолтыг задалж үзвэл "шимтгэл, хураамж" гэж банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлсэн хэмжээг, эсхүл тогтмол тогтоосон дүнг ойлгоно" гэж заасан. Өөрөөр хэлбэл "шимтгэл нь банкнаас тогтоосон үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлсэн төлбөр" бол, хураамж нь тогтмол байхаар банкнаас тогтоосон төлбөр" гэдгийг тодорхойлсон болохоос шимтгэл хураамж нь нэг л зүйл гэж тодорхойлсон агуулгагүй юм. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч нар тус журамд заагаагүй зүйлсийг өөрсдийн үзэмжээр дүгнэн тайлбарлаж байгаа нь Монгол банкны баталсан эрх зүйн актыг илт мушгин гуйвуулсан нөгөө талаар тухайн хэм хэмжээг тайлбарлах, мөрдүүлэх эрх олгогдоогүй атлаа эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл болжээ.

3. Мөн Улсын байцаагчийн дүгнэлтэд "Х- банкны зүгээс тухайн зээл олголтын зардал гэх зээлийн дүнгийн 0,5-1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг авдаг байх боловч хураамж гэх зээл олголтын зардлыг дахин авч байгаа нь дээрх журмын зохицуулалтад нийцээгүй байна. Х- банкны зээл олгохдоо авдаг зээлийн шимтгэл болон хураамж зэрэг нь нэг төрлийн, нэг удаагийн төлбөр байхаар журамлагдсан байхад зээлдэгч нарт зээл олгохдоо гардаг тус тусын зардал гэх ойлголтыг төрүүлсэн мэдээллийг өгч байгаа нь өөрийн зээлийн үйлчилгээний талаар үнэн бодит байдлыг гуйвуулсан, худал зөрүүтэй мэдээлсэн, бусдыг төөрөгдүүлсэн байх бөгөөд энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэл болж байна" гэжээ. Монголбанкны Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 3.2-т "Зээлийн бүтээгдэхүүний шимтгэл хураамж" гээд 3.2.1-т "Зээлдэгчээс авах шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно. Зээлдэгчийн оршин байгаа газар, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн байдлаас хамааран ялгаатай шимтгэл, хураамж тогтоохыг хориглоно" гэж зааснаас үзэхэд Х- банк зээлдэгчээс хэдэн төрлийн ямар

хураамж, шимтгэл авахыг тогтоох эрхтэй юм. Монголбанкны тус журамд зээлийн гэрээнд тусгаагүй шимтгэл, хураамжийг зээлдэгчээр төлүүлэхийг хориглосон, харин зээлийн хураамж, шимтгэлийг зэрэг авахыг хориглосон заалт огт байхгүй болно. Цаашилбал Монголбанкны тус журмын 3.2.2-т "Банк зээлдэгчээс авах шимтгэл, хураамж болон цаашид авч болзошгүй шимтгэл, хураамжийг зээлийн гэрээнд заавал тусгана" гэж зааснаас үзэхэд хэрэв зээлийн гэрээнд цаашид авч болзошгүй хураамж, шимтгэлийн талаар тусгасан бол өмнө хураамж, шимтгэл авсан эсэхээс үл шалтгаалан хураамж, шимтгэл дахин авах эрхтэй болохыг тодорхой заасан байна. Дээрхээс дүгнэн үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар Монголбанкны тус журмыг "зээлийн хураамж, шимтгэл нь нэг төрлийн төлбөр, зээлийн хураамж, шимтгэл хоёрыг зэрэг авахгүй, зээлийн хураамж, шимтгэл нь нэг удаагийн төлбөр гэж журамласан байна" гэж тайлбарлаж байгаа нь ч хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Монголбанкны журмын агуулгад нийцэхгүй байна.

4. Мөн Улсын байцаагчийн дүгнэлтэд "зээлийн шимтгэлийг зээл олгосноос гарч буй зардал гэж тайлбарлаж буй боловч зээл олгохтой холбогдуулан гарах зардалтай харьцуулахад өндөр тогтоогдсон. Гэрээний харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчмыг зөрчиж бөгөөд зээлдэгчийн эрхийг дордуулсан гэж үзэх үндэслэл болно. Зээл олгохтой холбогдуулан гарсан зардлаас өндөр хэмжээний төлбөр авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 ... дахь заалтыг зөрчиж байна" гэжээ. Х- банкны хувьд тус хяналт шалгалттай холбоотой "зээлийн шимтгэл, хураамж нь зээл олгосонтой холбоотой гарч буй зардал юм" гэх агуулгатай тайлбар, түүнтэй холбоотой баримт, мэдээ, тайлан гаргаж өгч байгаагүй бөгөөд ийм тайлбарыг өгсөн гэдэг нотлох баримт байхгүй болно. Үүнээс гадна Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар Х- банкны зээл судлах, зээл олгохтой холбоотой гардаг үйл ажиллагааны зардалыг бодитоор тооцоолсон баримт, мэдээлэл, судалгаа огт байхгүй атлаа Х- банкны тогтоосон зээлийнхураамж, шимтгэл нь зээл олгоход гарч байгаа зардлаас өндөр тогтоосон гэж дүгнэж байгаа нь тус хяналт шалгалт нээлтэй, ил тод, шударга явагдах ёстой Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан зарчимд нийцэхгүй байна. Улсын байцаагчийн албан шаардлага үндэслэлгүй талаар:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн 5/426 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлагад "Хяналт шалгалтаар танай банкны зүгээс Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.10 дахь заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/78 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр тогтооосон байна. Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/78 тоот дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгах талаар дараах арга хэмжээг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор авч хариу ирүүлэхийг шаардаж байна" гэжээ. Х- банкны хувьд дээрх үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн хяналт шалгалт, тус хяналт шалгалтын хүрээнд гаргасан Улсын байцаагчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэж байгаа учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж заасныг үндэслэн тус Улсын байцаагчийн 5/426 дугаартай албан шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй буюу илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/78 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт, тус дүгнэлтийг үндэслэсэн гаргасан ШӨХТ газрын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/426 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлага зэрэг захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Х- банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. Үүнд: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 дугаартай "Мэдээлэл хүсэх тухай" Улсын байцаагчийн албан шаардлага, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/78 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/426 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлага тус бүрийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх гэжээ.

Нэхэмжлэгч Гб шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй, ШӨХТ газрын Улсын байцаагч нарт холбогдох маргаан бүхий захиргааны акттай холбоотой хэрэг маргааныг хянан хэлэлцэж байгаа билээ. Нэхэмжлэгч Гб нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага: ШӨХТ газрын Улсын ахлах байцаагч Б.А, Ж.О, Улсын байцаагч М.М, К.Ж нарын гаргасан 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/75 дугаарт Улын байцаагчийн дүгнэлт, ШӨХТ газрын Улсын ахлах байцаагч Б.Агийн гаргасан 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 5/428 дугаарт Улсын байцаагчийн албан шаардлага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7., 9.1.9-д заасан буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль тогтоомж зөрчсөн байх тул захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч ХХБ- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах цаагч Б.А, Ж.О, М.М, К.Ж нарын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/85 тоот дүгнэлт болон улсын байцаагч М.Маас 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 5/424 тоот улсын байцаагчийн албан шаардлагыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтад заасны дагуу тус банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.А, Ж.О, М.М болон К.Ж нарын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/85 тоот улсын байцаагчийн дүгнэлт болон улсын байцаагч М.Маас 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 5/424 тоот улсын байцаагичйн албан шаардлага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх заалтанд заасны дагуу өөр бусад байдлаар холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3 дахь заалтанд заасны дагуу захиргааны байгууллагаас гаргасан акт нь илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А- банк шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Б.А, Улсын ахлах байцаагч Ж.О, Улсын байцаагч М.М, Улсын байцаагч К.Ж нарт холбогдох захиргааны хэрэгт гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа А- банк ХХК-аас дараах байдлаар өөрчилж байна.

Өөрчилж буй нэхэмжлэлийн шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/83 тоот "Хяналт шалгалтын тухай" дүгнэлт, тус дүгнэлтийг үндэслэн гаргасан ШӨХТ газрын 2014 оны 06 дугаар сар 03-ны өдрийн 5/421 тоот дугаар бүхий "Зөрчил арилгуулах тухай" Улсын байцаагчийн албан шаардлагыг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх. А- банк нь Улсын байцаагчийн дээрх дүгнэлт болоод түүнд үндэслэсэн "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлагыг хуульд нийцээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн захиргааны хууль бус акт гэж үзэж байгаа үндэслэлүүдээ 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1361 дугаар бүхий улсын байцаагчийн дүгнэлт болоод албан шаардлагыг хүчингүй болгуулах агуулгатай нэхэмжлэлдээ бичиж хүргүүлсэн. ШӨХТ газрын нэр бүхии дээрх байцаагчид нь хяналт шалгалтыг явуулахдаа "Төрийн хяналт шалгалтын тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлийн зүйлийн 4.1.2, дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.4, 5.6, 5.7, 5.9-д заасан хяналт шалгалтын нийтлэг үндэслэл, журмыг зөрчсөн тул тэдгээр гүйцэтгэсэн гэх хяналт шалгалт нь хууль бус юм. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгээгүй хяналт шалгалтын хүрээнд гаргасан Улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/83 тоот "Хяналт шалгалтын тухай" дүгнэлт, тус дүгнэлтийг үндэслэн гаргасан ШӨХТ газрын 2014 оны 06 дугаар сар 03-ны өдрийн 5/421 дугаар бүхий "Зөрчил арилгуулах тухай" Улсын байцаагчийн албан шаардлага нь хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж гарсан, эрх зүйн үндэслэлгүй захиргааны акт тул тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Хн- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хн-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, "Хн-" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаас олгосон 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/7442 дугаартай итгэмжлэлийг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/77 дугаар дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/425 дугаар албан шаардлага зэргийг бүхэлд нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх" болгон өөрчилж байна. Хн-наас 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсан "хяналт шалгалтыг Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмын дагуу явуулаагуй, хяналт шалгалт хийх үндэслэл, удирдамж болон хяналтын, шалгалтын явцад хөтөлсөн тэмдэглэлийг шалгуулагч банкинд танилцуулаагүй, удирдамжийн хувийг гардуулж өгөөгүй, хяналт шалгалт хийсний дараа актыг танилцуулж тайлбар авах ажиллагаа хийлгүйгээр албан шаардлага, дүгнэлт гаргасан" гэх үйл баримтууд нь эдгээр захиргааны актуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй", 9.1.9 "захиргааны акт өөр бусад байдлаар хууль тогтоомж зөрчсөн" гэдэг үндэслэлд хамаарч, "илтэд хууль бус" болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Капитрон банк шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь хариуцагч болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Б.А, Ж.О болон Улсын байцаагч М.М, К.Ж нарт холбогдуулан тэдний гаргасан 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/79 тоот "Хяналт шалгалтын тухай" Улсын байцаагчийн дүгнэлт болон 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/420 тоот "Зөрчил арилгуулах тухай" Улсын байцаагчийн албан шаардлага зэргийг бүхэлд нь хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Дээрх хариуцагч нарт холбогдуулан гаргасан нзхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчдийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/79 тоот "Хяналт шалгалтын тухай" Улсын байцаагчийн дүгнэлт болон 2014.оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/420 тоот "Зөрчил арилгуулах тухай" Улсын байцаагчийн албан шаардлага зэргийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Б.А, Ж.О болон Улсын байцаагч М.М, К.Ж нар нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5/79 тоот "Хяналт шалгалтын тухай" Улсын байцаагчийн дүгнэлт, Улсын ахлах байцаагч Б.А нь 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5/420 тоот "Зөрчил арилгуулах тухай" Улсын байцаагчийн албан шаардлага тус тус үйлдэж тус банкинд ирүүлсэн байдаг. Улсын байцаагчийн дүгнэлтээр банкыг Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2, 12.1.10 дах заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзээд Улсын байцаагчийн албан шаардлагаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан.Үүнд: Өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг

-     Зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх,

-     Зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх,

-     Зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох гэжээ.

Харин Улсын байцаагч нар нь хяналт шалгалтыг явуулахдаа хууль тогтоомжид заасан үндэслэл бүрдээгүй байхад хийсэн, хуульд заасан зарчмыг баримтлаагүй, хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй бөгөөд хяналт шалгалтын хүрээнд үйлдсэн албан шаардлага гэсэн захиргааны акт нь хуульд нийцсэн байх, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байгаа тул банкны зүгээс эдгээр актуудыг үл хүлээн зөвшөөрч илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр дараах үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Нэг. Хяналт шалгалтыг гагцхүү хуульд заасан үндэслэлийн дагуу гүйцэтгэсэн байх шаардлагыг хангаагүй тухай.

Захиргааны акт нь иргэн, хуулийн этгээд рүү чиглэн эрх зүйн үр дагавар бий болгох тул түүнийг гаргах үндэслэлийг нэг бүрчлэн тодорхойлдог. Эрх зүйн үндэслэл нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нэг бүрчилсэн нөхцөл буюу хуульд заасан тохиолдлууд юм. Харин тэдгээр үндэслэл бүрдээгүй байхад Захиргааны акт гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан дагуу илт хууль бус захиргааны акт болох юм. Харин төрийн хяналт шалгалтыг явуулж болох хууль зүйн үндэслэлийг "Төрийн хяналт шалгалтын тухай" хуульд дараах байдлаар тодорхойлсон байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна", 5.2-т "Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана", 52 дугаар зүйлийн 52.1-д "Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ", 52.2-д "Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ", 52.3-д "Төлөвлөгөөт, бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ" гэж тус тус заасан байдаг. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь иргэдээс арилжааны банкны үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол ихээр ирүүлж байгаатай холбогдуулан шалгалт хийсэн гэсэн байх тул Улсын байцаагчдийн хийсэн хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар иргэний гаргасан гомдлын хүрээнд хийгдэж буй төлөвлөгөөт бус хяналт шалгалт байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд заасны дагуу иргэний гаргасан гомдол, хавсаргасан нотлох баримт нь үндэслэлтэй гэж үзвэл төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх шийдвэр гарган хяналт шалгалтыг эхлүүлж тухайн хяналт шалгалтыг хийх болсон үндэслэл буюу тухайн иргэний гаргасан гомдлын хүрээнд удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийхээр байна. Гэтэл Улсын байцаагч нар нь Капитрон банкинд холбогдуулан гаргасан иргэдийн гомдол, нотлох баримт байхгүй байхад буюу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад хяналт шалгалт хийсэн гэж захиргааны акт гаргасан нь захиргааны байгуулга илэрхий бөгөөд ноцтой алдаа гаргасан байна.

Хоёр. Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн тухай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д Захиргааны акт нь өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн тохиолдолд илт хууль бус байхаар заасан байх бөгөөд Улсын байцаагч нар нь дараах байдлаар холбогдох хууль тогтоомж зөрчсөн байна.

Хяналт шалгалтын удирдамжийг танилцуулаагүй эс үйлдэхүйн талаар

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д "Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ" гэж заасан байдаг.

Гэтэл Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газраас тус хяналт шалгалтыг хийх болсонүндэслэл, зорилго, хамрах хүрээ, бүрэлдэхүүн зэргийг танилцуулаагүй юм. Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын дарга нь 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот хяналт шалгалтын удирдамж баталсан гэх боловч ямар ч хяналт шалгалтын удирдамжийг банкинд танилцуулаагүй, нэг хувийг гардуулж өгөөгүй үйлдэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дах заалтыг зөрчиж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д "Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр удирдамжгүйгээр хийж болно" гэж заасан байдаг. Иймд хуульд заасан удирдамжгүйгээр хяналт шалгалт хийх нөхцөл байдал үүсээгүй байхад

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь удирдамжгүйгээр шалгалтыг хийсэн нь хууль тогтоомжийг зөрчиж байна.

Хяналт шалгалтын явцад улсын байцаагчийн шалгалтын тэмдэглэл хөтлөөгүй тухай.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д "Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана" гэж, 5.9.1-т "Шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал", 5.9.2-т "Улсын байцаагчийн санал, дүгнэлт", 5.9.3-т "Шалгуулагч этгээдийн санал, хүсэлт" гэж тус тус заасан байдаг. Мөн хуулийн 5.10-д "Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана" гэж заасан байна. Гэтэл хяналт шалгалт хийсэн гэх улсын байцаагч нар нь шалгалтын тэмдэглэл үйлдсэн эсэх нь тодорхой бус байгаа бөгөөд банкинд ямар нэгэн тэмдэглэлийн хувийг гардуулсан, танилцуулж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй юм. Иймд улсын байцаагч нар нь шалгалтын тэмдэглэл үйлдэж нэг хувийг шалгуулагчид өгөх, шалгуулагчад танилцуулж гарын үсэг зуруулах, шалгуулагч этгээдийн санал, хүсэлтийг тусгах гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Улсын байцаагч нар нь хяналт шалгалт хийх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад хяналт шалгалт хийсэн, шалгалт хийх гэж байгууллагад удирдамж, шалгалтын зорилгоо танилцуулаагүй, шалгалт хийх эрхтэйгээ нотлох баримт бичгийг үзүүлээгүй хирнээ хяналт шалгалт хийсэн, шалгалт хийсэн тухай тэмдэглэл үйлдэж шалгуулагч буюу банкинд танилцуулж гарын үсэг зуруулаагүй, нэг хувийг гардуулж өгөөгүй хирнээ "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлага ирүүлсэн зэрэг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хяналт шалгалтыг ил тод, нээлттэй, шударга, хараат бусаар явуулан шалгуулагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй тэдгээрт хүндэтгэлтэй хандах зарчмуудыг илтэд зөрчсөн байна. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/420 тоот "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлага болон 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/79 тоот "Хяналт шалгалтын тухай" Улсын байцаагчийн дүгнэлт зэргийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч К- банк шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч М.Мын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/422 тоот албан шаардлагыг дараах үндэслэлээр захиргааны акт нь хуульд нийцсэн байх, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчсөн гэж үзэж байна.

1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тус шалгалтыг хийх болсон үндэслэл, зорилго, хамрах хүрээ, бүрэлдэхүүн, мөн дээрх албан шаардлагын үндэслэл болгон гаргасан 2014 оны 03 дугаар сарын 06-ны 1/8 тоот хяналт шалгалтын удирдамж, хяналтын хуудсыг танилцуулаагүй, нэг хувийг гардуулж өгөөгүй үйлдлээрээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д "хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ", 5.7-д "Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хүрээнд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ", 5.9-т "Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх", 5.10-т "Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулах", 52.2-т "Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ" гэсэн заалтуудыг зөрчсөн,

2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т "хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно" гэж заасан. Гэтэл улсын байцаагч дээрх нөхцөл байдал үүсээгүй байхад хяналт шалгалтын удирдамжгүйгээр шалгалт явуулсан нь Хяналт шалгалтын тухай хуулийн 5.3-т заасныг зөрчсөн,

3. Хяналт шалгалтын удирдамжийг шалгуулагчид танилцуулалгүйгээр буюу

удирдамжгүйгээр шалгалт хийхээр завдаж, зөвхөн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хяналт шалгалт хийх явцдаа шалгуулагчаас баримт материал, мэдээлэл гаргуулан авах эрхийг урвуулан ашиглаж, баримт бичиг гаргуулан авсан үйлдлүүд нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасан: "хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлтээ гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн;

4. Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д "Улсын байцаагч зөрчлийг хянан шалгахдаа зөрчлийн тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх, .. энэ ажиллагаа явуулахад Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмыг баримтална", Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 /зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох/, 3.2 /нотлох баримттай танилцах/, 3.3 /зөрчлийн талаар тайлбар өгөх, нотлох баримт, хүсэлт гаргах/ зэрэг заалтыг зөрчсөн. Улсын байцаагч М.Мын дээр дурьдсан хуулийн заалтуудыг зөрчиж, К- банкны эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцах, тэгш хандах, хяналт шалгалт хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаа нээлттэй байх зарчмыг баримтлалгүй хяналт шалгалт явуулж, эрх зүйн үндэслэлгүй акт гаргасан үйлдлээрээ хяналт шалгалтын зорилго, удирдамжтай танилцах, хяналт шалгалтад биечлэн оролцох, зөрчлийн талаар тайлбар өгөх, зөрчлийн тэмдэглэл, нотлох баримттай танилцах, нотлох баримт, хүсэлт гаргах, шалгуулагч К- банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Улсын байцаагч М.Мын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/422 тоот албан шаардлага, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн "хяналт шалгалтын тухай" 5/76 тоот улсын байцаагчийн дүгнэлтийн үндэслэл болсон 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот удирдамж, хяналтын хуудсын нэг хувийг өгөөгүй, шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулаагүй зэрэг үйлдэл нь энэхүү хяналт шалгалтыг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. К- банк нь дээрх асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан боловч тус газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/814 тоот албан бичгээр гомдлыг хангах боломжгүй гэж хариу ирүүлсэн. Иймд Хяналт шалгалтын тухай хууль зөрчсөн, хуульд заасан үндэслэл журмын дагуу

явуулаагүй шалгалтад үндэслэж гаргасан үндэслэлгүй захиргааны акт болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Мын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/422 тоот албан шаардлага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/76 тоот улсын байцаагч Б.А, Ж.О, М.М, К.Ж нарын актыг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К- банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Мын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/422 тоот албан шаардлага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/76 тоот улсын байцаагч Б.А, Ж.О, М.М, К.Ж нарын актыг тус тус хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ЧХ- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тус банкинд 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 тоот "Улсын байцаагчийн албан шаардлага" ирүүлж, "...арилжааны банкуудаас аж ахуйн нэгж, иргэдэд олгож буй зээлийн нөхцөл, хүү, шимтгэл, хураамж болон тэдгээртэй байгуулж буй гэрээ нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох хяналт шалгалт хийж байгаа тул шаардлагатай баримт, матөриалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэх"-ыг мэдэгдсэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хяналт шалгалт эхлэхээс өмнө бидэнд удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг гардуулах, хяналт шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулах зэрэг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д тодорхойлсон хяналт шалгалт явуулах журмыг баримтлаагүй. Мөн албан шаардлагад дурдсанаар "иргэдээс арилжааны банкны үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол ихээр ирүүлж байгаатай холбогдуулан" хяналт шалгалт хийж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.2-т "...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хянапт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ... эхлүүлнэ" гэж заасантай нийцэхгүй байгаа учир тухайлан манай байгууллагад холбогдуулан аливаа өргөдөл гомдол гаргаагүй, хяналт шалгалт хийх бодитой үндэслэл байгаагүй үзэж байна. Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь биднээс баримт, материалыг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтын хэмжээнд шаардлага хангаж ирүүлэхийг шаардаж байгаа нь "хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийж", Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4-т заасан хориглолтыг зөрчсөн гэж үзэхээр байгаа юм. Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь тус банкинд ирүүлсэн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/80 тоот Улсын байцаагчийн дүгнэлтэд "...зээл олгохтой холбогдуулан гарах зардлаас өндөр хэмжээний төлбөр авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх"-ийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна" гэж дүгнэсэн ба чухам ямар үндэслэл, тооцоо, баримтаар биднийг дүгнэж байгаа талаар огт тодорхойлоогүй. Ийнхүү илтэд үндэслэлгүй дүгнэлтээ үндэслэн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/418 тоот улсын байцаагчийн албан шаардлага ирүүлж, "зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх, зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох" зэрэг арга хэмжээг авахыг шаардсан болно. Тус банк нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д "Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ" гэж заасны дагуу бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нөхцлийг тогтоож, Монголбанкинд тухай бүр бүртгүүлдэг бөгөөд өөрийн вэб сайт болон бусад сувгаар нийтэд болон зээлдэгч, харилцагч нарт тогтмол мэдээлдэг талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тайлбар өгч, холбогдох мэдээ, мэдээллийг гарган өгч байхад бодитой хянан үзээгүй нь ойлгомжгүй байна. Ийнхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хяналт шалгалтыг үндэслэлтэй, шударга явуулах, шалгуулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх зэрэг хуулиар тодорхойлсон төрийн хяналт шалгалтын зарчмуудыг илтэд гажуудуулсны дээр Банкны тухай хуулийн 5.1-д заасан "... Монголбанк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй" тухай зарчмыг зөрчиж, банкны үйл ажиллагааг хууль бусаар хязгаарлах, нөлөөлөхөд чиглэсэн үйлдэл гаргасан байна. Иймд холбогдох хууль тогтоомжид заасан хяналт шалгалт явуулах журмыг зөрчсөн үйлдлийн үндсэн дээр аливаа хууль, эрх зүйн үндэслэлгүй гарсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 тоот "Улсын байцаагчийн албан шаардлага", 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/30 тоот "Улсын байцаагчийн дүгнэлт", 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/418 тоот "Улсын байцаагчийн албан шаардлага"-ыг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч УБХБ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг тус шүүхэд хянан шийдвэрлэж байгаа билээ. Бид уг нэхэмжлэлийн шаардлага хэсгийг "ШӨХТ газрын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн "Хяналт шалгалтын тухай" 5/81 тоот, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн "Зөрчил арилгуулах тухай" 5/419 тоот актыг тус тус хүчингүйд тооцуулах тухай" гэж тодорхойлсон. Уг шаардлагыг дараах байдлаар тодруулан, тайлбарлаж байна. ШӨХТ газрын улсын байцаагч нар нь дээрх актуудыг үйлдэхдээ бүрэн эрхээ хэтрүүлж, тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан байх тул эдгээр актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Иймд 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн "Хяналт шалгалтын тухай" 5/81 тоот, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн "Зөрчил арилгуулах тухай" 5/419 тоот актуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Хн-, ХХБ-, Гбны өмгөөлөгч П.О шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: ...Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зээлийн үйлчилгээндээ шимтгэл хураамж тооцож авч байхад уг журмыг давж Өрсөлдөөний тухай хуулийг үндэслэж маргаан бүхий дүгнэлт, шаардлагаа гаргасан нь хууль бус, улсын байцаагч нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь хууль болон журамд нийцэж байгаад хяналт, шалгалт явуулах ёстой байхад журмыг давж өөрсдийн дүгнэлт, шаардлагыг гаргасан ... гэв.

Хариуцагч нар нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч ЧХ- ХХК, К- банк ХХК, УБХБ ХХК, А- банк ХХК, Капитрон банк ХХК, Гб ХХК, Хн- ХХК зэрэг банкнуудын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан дараахь нэмэлт тайлбарыг өгч байна.

Нэг. Хяналт шалгалт холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу явагдсан талаар.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот хяналт шалгалтын удирдамжийн дагуу арилжааны банкуудын аж ахуйн нэгж, иргэдэд олгож буй зээлийн нөхцөл, зээлийн хүү, шимтгэл, хураамж болон тэдгээртэй байгуулж буй гэрээ нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох хяналт шалгалтын ажлыг хийсэн. Хяналт шалгалтын ажлын хүрээнд улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 тоот албан шаардлагаар хяиалт шалгалт хийж байгаа тухай мэдэгдэж,

хамрагдаж буй банкуудад хяналт шалгалтын ажилд шаардлагатай баримт материал, тайлбар мэдээллийг ирүүлэхийг үүрэг болгосон. Гэвч банкуудын зүгээс 7/169 тоот улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй байсан тул улсын байцаагчийн албан шаардлагыг дахин хүргүүлж хяналт шалгалтын ажилд шаардлагатай баримт материалыг гарган ирүүлэхийг үүрэг болгосон боловч шаардлагыг биелүүлээгүй бөгөөд энэ нь хяналт шалгалтаас санаатайгаар зайлсхийсэн, хяналт шалгалтын ажилд саад учруулсан, байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэл болсон байдаг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль зэрэг хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм. Тухайн хяналт шалгалтын хувьд Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.3 дахь заалтын буюу иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол болон өөрийн санаачлагын дагуу хяналт шалгалт хийсэн. Мөн түүнчлэн тус газар нь өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчлийг хянан шалгах, шийдвэрлэх ажлыг Өрсөлдөөний тухай хуулийн 22, 23, 24, 25 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хийж гүйцэтгэдэг. Хууль тогтоогчид ийнхүү зах зээлийн өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, зөрчил гарсан тохиолдолд цаг алдалгүй таслан зогсоох төрийн байгууллагын үйл ажиллагааг тусгайлан хуульчлах болсон шалгаан

нь хяналт шалгалтын онцлог байдал, олон улсын жишигт нийцүүлсэнтэй шууд холбоотой юм. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т "Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино." гэж зааснаас тодорхой харагдаж байгаа юм. Мөн түүнчлэн зах зээлийн ерсөлдөөний асуудалд холбогдох асуудлыг хянан шалгах ажиллагааг илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Өрсөлдөөний тухай хууль билээ. Харин нэхэмжлэгч нарын шаардлагын үндэслэл буюу шалгалтын тэмдэглэлийг хөтлөөгүй гэх зэрэг асуудал нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан Мэргэжлийн хяналтын байгууллагын зөрчлийг хянан шалгах үйл ажиллагаанд холбогдох зохицуулалт юм. Тус газрын улсын байцаагч нар нь Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д "улсын байцаагч зөрчлийг хянан шалгахдаа зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх, шаардлагатай эд зүйл, баримт бичгийг түр хураах эрхтэй бөгөөд энэ ажиллагааг явуулахад Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмыг баримтална", Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "тэмдэглэлийг амаар гаргасан гомдол, хүсэлт, шаардлага хүлээн авах, зөрчил гаргасан этгээд, хохирогч, шинжээчийг асуух, зохих эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас үзлэг, шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагааны үед хөтөлнө" гэж тус тус заасны дагуу зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад "зөрчлийн тэмдэглэл" үйлдэхээр байна. Тухай хэргийн хувьд "зөрчлийн тэмдэглэл" үйлдэх нөхцөл, шаардлага гараагүй тул үйлдээгүй болно. Харин Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т "Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана." гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн зөрчлийг хянан шалгах ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зөвхөн 10, 11 дүгээр зүйлд заасан зохицуулалт хамаарах юм.

Хоёр. Хяналт шалгалтад хамрагдсан банкуудын хууль зөрчсөн үйлдлийн талаар:

Нэхэмжлэгч арилжааны банкууд нь зээлдэгчийн авч буй зээлийн хэмжээнээс үл хамааран зээлийн дүнгийн /зээлийн төрлөөс хамааран/ 0,25-1 хувь хүртэлх хэмжээний шимтгэл, мөн хураамжид 500-40,000 төгрөг авч байна. Гэтэл зээл олгосны нэмэлт зардал яагаад зээлийн үнийн дүнгийн 0,25-1 хувь хүртэл байгаа нь тодорхойгүй. Зээлдэгч бүх баримт бичгээ нотариатаар гэрчлүүлэх, барьцааг улсын

бүртгэлд тэмдэглүүлэх зэрэг зардлаа өөрөө төлдөг. Харин банк зээл олгох эсэх талаар "судалгаа" хийж, зээлдэгчийн эдийн засгийн чадавхийг үнэлдэг. Үүнд зээлдэгчийн барьцаа хөрөнгийг үзэх, улсын бүртгэлийн лавлагаатай танилцах, зээлийн баримтыг бэлтгэх, хувилах зэрэг багтана энэ нь зээлийн үнийн дүнгийн 0,25-1 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрэх боломжгүй. Нэхэмжлэгч арилжааны банкуудын зээл олгох чадвар нь бусад аж ахуй эрхлэгчдээс давуу бөгөөд нийтэд мэдээлж тухайн зээлийн шимтгэлийн хэмжээг байнга хэрэглэх замаар давуу байдлаа буруугаар ашиглаж, зээлдэгчийг хохироож байна. Өөрөөр хэлбэл зээл авахыг хүссэн этгээд хамгийн түрүүнд банкнаас зээл авахаар зорьж очдог. Зээлийн шимтгэл, хураамжийг авдаг арилжааны банкууд яагаад зээлийн шимтгэл авч байгаа талаар тайлбарлахдаа зээл олгоход гарч байгаа зардал гэж мэдээлдэг боловч яг ямар зардал гарч байгаа, зээлийн үнийн дүнгээс хамаарч ялгавартай зардал гаргадаг эсэх талаар огт тайлбарладаггүй бөгөөд бусдыг төөрөгдүүлж, угаасаа авах ёстой мэт ойлголт төрүүлдэг. Зээлдүүлэгч арилжааны банк болон зээлдэгч нь гэрээний харилцаанд оролцохдоо тэгш эрхтэй боловч арилжааны банк нь хөрөнгийн болон эрхийн давуу байдлаа ашиглан өөрийн шимтгэл, хураамж авах нөхцөлийг шууд тулгаж нөгөө тал гэрээний нөхцлийг хүлээн авахаас аргагүй байдалд оруулах замаар зээлдэгчдийг хохироож байна.Өрсөлдөөний тухай хуулийн үзэл баримтлал нь аж ахуй эрхлэгчдийн шударгаар өрсөлдөх боломжийг хангах, хэрэглэгчийг хохироохоос хамгаалах зорилготой бөгөөд үүнийг хэрэгжүүлэх зорилгоор Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т "өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно, 12.1.10-т "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно гэсэн заалтуудаар бүх аж ахуй эрхлэгчдийн зах зээлийн үйл ажиллагааг журамласан байдаг. Дээр дурьдсанаар Капитрон банк, ХХБ-, Гб, А- Банк, Хн-, К- банк, ЧХ-, УБХБ, Х- банк зэрэг 9 банк нь өөрийн давуу байдлаа ашиглан зээл олгоход гарч буй зардлыг буруу мэдээлж бусдыг төөрөгдүүлсэн, шимтгэл, хураамж авах гэрээний нөхцөлийг тулгасан, уг шимтгэл, хураамжийн хэмжээг үндэслэлгүйгээр, ялгавартай тогтоож авдаг зэрэг үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т "өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно, 12.1.10-т "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй, 12 дугаар зүйлийн 12.9-т Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж байна.

Гурав. Улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагууд нь илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохгүй талаар.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан илт хүчин төгөлдөр бусад тооцох захиргааны актад хамаарахгүй болох нь дараах байдлаар нотлогдох юм. Үүнд: Уг захиргааны актууд нь утга агуулгын илэрхий алдаагүй, Уг захиргааны актыг батлан гаргасан албан тушаалтан нь тодорхой буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нар Өрсөлдөөний тухай хуулиар эрх олгогдсон улсын байцаагч нар захиргааны акт гаргасан, Захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой буюу арилжааны нэр бүхий банкууд, Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй, Нийтийн ёс зүйн хэм хэмжээнд бүрэн нийцсэн,Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлтэй буюу Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулиудыг үндэслэн гаргасан; Захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй; Уг захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчөөгүй. Иймд Чингис хаан, К-, Улаанбаатар хотын, А-, Капитрон, Голомт, Хаан зэрэг банкнуудын гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын дүгнэлт, албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаар шийдвэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3.2-т заасныг баримтлан Х- банк, ЧХ-ны ШӨХТ газрын улсын байцаагчийн Мэдээлэл хүсэх тухай 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7/169 дугаар шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 19 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 1.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 311.2, 10 дугаар зүйлийн 10.9.8, Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1.4, 20 дугаар зүйлийн 20.2, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9-т заасныг тус тус баримтлан Гб, ХХБ-, А- банк, Хн-, К- банк, УБХБ, Капитрон банк, Х- банк, ЧХ-уудад гаргасан ШӨХТ газрын улсын байцаагч нарын Зөрчил арилгуулах тухай 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/418, 5/419, 5/420, 5/421, 5/422, 5/424, 5/425, 5/426, 5/428 дугаар албан шаардлагууд болон Хяналт шалгалтын тухай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 5/75, 5/76, 5/77, 5/78, 5/79, 5/80, 5/81, 5/83, 5/85 дүгнэлтүүдийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч К.Ж, Б.Итгэлбат бид Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаар шийдвэрийн Гб, ХХБ-, А- банк, Хн-, К- банк, УБХБ, Капитрон банк, Х- банк, ЧХ-уудад гаргасан Шударга өрсөлдөен, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын "зөрчил арилгуулах тухай" 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/418, 5/419, 5/420, 5/421, 5/422, 5/424, 5/425, 5/426, 5/428 дугаар албан шаардлага болон "хяналт шалгалтын тухай" 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 5/75, 5/76, 5/77, 5/78, 5/79, 5/80, 5/81, 5/83, 5/85 дугаартай дугнэлтүүдийг тус тус хүчингүй болгосныг дараах үндэслэлээр эо зөвшөөрч, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсгийг үндэслэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэгдүгээрт, Диспозитив зарчим зөрчсөн талаар:

Нэхэмжлэгч болох Х- банк, Гб, ХХБ-, А- банк, Хн-, Капитрон банк, Чингис банкууд маргаан бүхий захиргааны актуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхээс маргаан бүхий актуудыг өөрийн санаачилгаар хүчингүй болгосон нь хэргийг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг ноцтойгоорзөрчсөн.

Зүй нь нэхэмжлэгчид зөвхөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-т заасан шийдвэрийг шүүхээс гаргуулахыг хүссэн боловч шүүх өөрийн санаачилгаар хүчингүй болгох үндэслэлийг хайж олж, дүгнэлт хийсэн нь буруу болсон.

Хоёрдугаарт, Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар баталсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Уг журмын 1.1-т зааснаар мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоорбатлан гаргасан байх бөгөөд шимтгэл, хураамж гэж банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлсэн хэмжээг, эсхүл тогтмол тогтоосон дүнг ойлгохоор зохицуулсан байдаг. Хэрэв арилжааны банкууд зээлийн шимтгэл, хураамж авахаар бол уг мэдээллийг харилцагчдад үнэн зөв өгч байхыг үүрэг болгосон байдаг бөгөөд шимтгэл, хураамжийг давхардуулан авах эрх олгогдсон зохицуулалт журамд байхгүй байхад журмын зохицуулалтыг нэхэмжпэгч банкуудад ашигтай байдлаар буруу тайлбарласан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Монголбанкнаас тодруулга авахад " хадгаламж, зээлийнтөрлийн талаарх мэдээллийг төлбөр мэт хүснэгтлэн тус бүр дээр нэр, хувь хэмжээг тодорхойлохоор зохицуулаагүй болохыг 2014.10.28-ны өдрийн 6-10/983 тоот албан бичгээр мэдэгдсэн бөгөед үүгээр шимтгэл, хураамжийг давхардуулан авах эрхгүй гэдгийг тодорхой илэрхийлсэн байхад үүнийг огт нотлох баримтаар үнэлээгүй болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Монгопбанкны ерөнхийлөгчийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А-85 дугаар тушаалаар өөрчлөлт оруулж, шимтгэл, хураамжийг салгаж тус тусад нь тайлбарласан болохыг тэмдэглэж, хэрэгт ач холбогдолгүй буюу маргаан бүхий актуудын дараа гарсан нотлох баримтанд тулгуурлаж шүүх шийдвэр гаргасан байна.

Гуравдугаарт, нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар:

Улсын байцаагч нар зүй нь арилжааны банкууд өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн үнэн зөв өгч байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох шаардлагыг хүргүүлэхдээ харилцагч буюу зээлдэгчид шимтгэл, хураамж гэх зардал нь юуны төлөө, хэдэн төгрөг зарцуулж байгаа талаар мэдээлэл өгдөггүй, гарч буй зардал нь бодит зардалтай уялдахгүй байгаа болохыг тогтоосон. Энэхүү үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд банкуудын зүгээс одоо авч буй зардал гэх шимтгэл, хураамж нь бодитой эсэх, юуны төлөө авч буйгаа зээлдэгчдэд тайлбарлаж, мэдээлэл өгдөг талаар нотлоогүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй байхад шүүхээс нотлох баримтгүйгээр нэхэмжлэгч банкуудыг зөвтгөсөн. Улсын байцаагч нараас гаргаж өгсөн зээлийн шимтгэл, хураамжийн бодит зардалтай хэрхэн уялдаж байгаа судалгааг нэхэмжлэгч банкуудаас холбогдох нотлох баримт авалгүйгээр хийсэн гэж үзэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3дугаар зүйлийн З1.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч банкуудаао ямар нэгэн баримт, материал гаргаж өгөөгүй, хяналт шалгалтаас зайлсхийоэн талаарх нотлох баримт хэрэгт авагдсныг шүүх хараагүй мэт өнгөрүүлж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүрэгтэй болохын хувьд ШӨХТГ-ын судалгааг эргэлзээтэй гэж үзвэл нэхэмжлэгч банкуудаас нотлох баримт гаргуулан авч харьцуулан судлах үүрэгтэй байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг ноцтойгоор зөрчсөн. Нэхэмжлэгч банкууд шимтгэл, хураамжийн зардлын тооцоо хийсэн оудалгааг ямар нэгэн нотлох баримтаар үгүйсгээгүй байхад шүүх ямар нэгэн үндэслэлгүйгээр хийсвэр дүгнэлт хийсэн. Шүүх бүрэлдэхүүн дээрх байдлаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэж заасныг зөрчиж, нотлох баримтад үндэслэгдээп/й шийдвэр гаргасан. Хариуцагч бид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий актуудын үндэслэл болсон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй. 12 дугаар зүйлийн 12.9-т Бараа. ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг нэхэмжлэгч банкууд хэрхэн зөрчсөн талаар үндэслэл бүхий тайлбарууд гаргаж байсан боловч огт хүлээж аваагүй. Иргэний хуупийн 202 дугаар зүйлийн 202.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахьнөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна: 202.2.5-т гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон гэж заасныг арилжааны банкууд ноцтойгоор зөрчиж байна. Нэхэмжлэгч банкуудын стандарт нөхцөл болох 1 хувийн шимтгэл авах нөхцөл нийтэд илэрхий, энэ талаар нотлох баримтууд хэрэгт авагдоан бөгөөд 1 хувийн шимтгэл авч байгаа нь гаргаж буй зардлаас хэт өндөр байгаа талаар холбогдох тооцоо судалгаа, түүний үндэслэл, нэхэмжлэгч банкуудаас үп/йсгээгүй зэргийг харгалзахгүйгээр үндэслэлгүй шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан. Тодруулбал, иргэн өөрийн хэрэгцээндээ зээл авч, түүний төлөө 1 хувийн шимтгэл төлөхөөр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасныг зөрчсөнөөрөө Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9-т "хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно" гэж заасныг зөрчиж байхад огт энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаар шийдвэрийн Гб, ХХБ-, А- банк, Хн- К- банк; УБХБ, Капитрон банк, Х- банк, ЧХ-уудад гаргасан Шударгаөрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын "зөрчил арилгуулах тухай" 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/418, 5/419: 5/420, 5/421, 5/422, 5/424, 5/425, 5/426, 5/428 дугаар албан шаардлага болон "хяналт шалгалтын тухай" 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 5/75, 5/76, 5/77, 5/78, 5/79, 5/80, 5/81, 5/83, 5/85 дугаартай дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгосон хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өерчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

1.  Нэхэмжлэлийн Мэдээлэл хүсэх тухай улсын байцаагчийн албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана, 20.3-т улсын байцаагчийн хэрэгжүүлэх эрх, үүргийг заасны дотор 20.3.2-т судалгаа, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлан, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, аж ахуй эрхлэгчээс үнэ төлбөргүй гаргуулан авах, 26 дугаар зүйлийн 26.1.2-т ...хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, нэн даруй үнэн зөв гаргаж өгөх гэж аж ахуй эрхлэгч, байгууллага, албан тушаалтны үүргийг тус тус заажээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын даргын баталсан 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 дугаар Хяналт шалгалтын удирдамж-ийн дагуу тус газрын улсын байцаагч нар нь нэр бүхий банкуудад хяналт шалгалтыг хийж дүгнэлт, шийдвэр гаргахын тулд дээрх хуулийн зохицуулалтад заасан эрх хэмжээний хүрээнд шаардлагатай мэдээ, мэдээлэл, нотлох баримтуудыг шаардах эрхтэй, харин хяналт шалгалтад хамрагдаж буй байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан нь шаардсан баримт мэдээллийг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, үнэн зөвөөр гаргаж өгөх үүрэгтэй байна.

Хэрэв байгууллага, аж ахуйн нэгж нь дээрх хуулиар тогтоосны дагуу улсын байцаагчийн шаардсан баримт, мэдээллийг гаргаж өгөөгүй бол хариуцлага хүлээлгэхээр Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.10-т, харин улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд тогтоосон хугацаанд шүүхэд гомдол гаргаж болох талаар мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааж зохицуулжээ.

Аливаа захиргааны актын алдаа нь хэн ч харсан илт тодорхой бөгөөд тэрхүү алдаа нь ноцтой хор уршигтай байх тохиолдолд, түүнчлэн ноцтой биш хэдий ч хэн ч харсан ойлгохуйц алдааг агуулсан эсхүл хэдийгээр илт тодорхой бус боловч ноцтой хор уршиг учруулж болохуйц алдааг агуулсан гэх зэрэг тохиолдлуудад тухайн захиргааны актыг илт хүчин төгөлдөр бус-д тооцох учиртай.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Мэдээлэл хүсэх тухай 7/169 дүгээр албан шаардлага гаргасан нь хуульд нийцсэн, түүнчлэн тус газрын албан шаардлагад заасан мэдээллийг үл маргах журмаар гаргаж өгөхийг аж ахуйн нэгж байгууллагад үүрэг болгосон, түүнчлэн хэрэв гаргаж өгөөгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх талаар хуульд зааж журамласан байх тул Х- банк, ЧХ-ны тус албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

2.  Нэхэмжлэлийн Улсын байцаагчийн хяналт шалгалтын тухай дүгнэлт, Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа талаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч байгууллагад хяналт шалгалтыг хийж дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, шалтгаан нөхцлийг арилгахыг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас шаардах, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах зэрэг өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгчид, мөн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бүрэн эрх чиг үүрэгтэй байгууллага байх тул нэр бүхий банкуудад тус байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу шалгалт хийж дүгнэлт шаардлага гаргасан нь хууль тогтоомжид нийцсэн гэж дүгнэсэн нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нараас улсын байцаагч нарын дүгнэлт шаардлагыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан нэхэмжлэлдээ тус шаардлагыг илт хүчин төгөлдөр бус гэж үзсэн үндэслэл буюу илэрхий тодорхой алдааг агуулсныг, өөрөөр хэлбэл батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхой бус, эрх хэмжээгүй этгээд гаргасан, хууль бус үйлдлийг гүйцэтгүүлэхээр шаардсан, нийтийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх мэт захиргааны актын илт тодорхой хууль бус байдлыг тодорхойлон заагаагүй, харин ...хяналт шалгалт хийх бодитой үндэслэл байгаагүй ...улсын байцаагч нар актуудыг үйлдэхдээ бүрэн эрхээ хэтрүүлж, тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглэлгүйгээр захиргааны актыг гаргасан... Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалт явуулах журмыг баримтлаагүй ...банкуудад холбогдуулан гаргасан иргэдийн гомдол, нотлох баримт байхгүй байхад буюу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад хяналт шалгалт хийсэн... гэх үндэслэлээр буюу маргаан бүхий акт гэх агуулгаар маргажээ.

Иймд нэхэмжлэгч нарын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/418, 5/419, 5/420, 5/421, 5/422, 5/424, 5/425, 5/426, 5/428 дугаар Зөрчил арилгах тухай албан шаардлагууд болон Хяналт шалгалтын тухай 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/75, 5/76, 5/77, 5/78, 5/79, 5/80, 5/81, 5/83, 5/85 дүгнэлтүүд нь хэн ч харсан илт тодорхой болон ноцтой алдаа дутагдлыг агуулсан захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Харин шүүх дээрх албан шаардлага, дүгнэлтүүдийг маргаан бүхий акт буюу хүчингүй болгох захиргааны акт гэж үзэж уг актын улмаас нэхэмжлэгч банкуудын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хариуцагчаас тус захиргааны актыг гаргасан нь хууль журамд нийцсэн эсэх талаар хэргийн оролцогчдын маргасан үндэслэл тус бүрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

2.1. Нэхэмжлэлийн Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын Зээлийн шимтгэл хураамжийг давхардуулан авахгүй байх гэсэн шаардлагын тухайд:

Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрлийг банкинд олгох, түүний өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах болон үйл ажиллагааг нь зохицуулахтай холбогдсон дүрэм, журам шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина, 28 дугаар зүйлийн 28.1-д Монголбанкны Ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 28.1.2/-т банкны үйл ажиллагааны зохистой харьцаа, хэм хэмжээ, шаардлагыг тусгасан бодлого, санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалт зэрэг асуудлаар дүрэм, журам, заавар, тушаал гаргах гэж тус тус гэж заажээ.

Банкны үйл ажиллагааны бодлого зохицуулалт, бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлаарх харилцааг зохицуулсан дүрэм журмыг батлан гаргахаар зааж зохицуулсан дээрх хуулийн хүрээнд Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.17-д Шимтгэл, хураамж гэж банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлсэн хэмжээг, эсхүл тогтоосон дүн гэж, мөн журмын 1 дүгээр хавсралтын Зээлийн бодит өртөг тооцох гэсэн гуравдугаар зүйлд Зээлийн шимтгэлийг банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг, харин хураамж нь банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй тодорхой дүн гэж тус тус заажээ.

Тус журмын дээрх зохицуулалтаас үзвэл шимтгэл-ийг тухайн арилжааны банкнаас зээлийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоож харилцагчаар төлүүлэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл, шимтгэл нь зээлийн үнийн дүнгээс хамаарч өөр өөр байхаар, харин хураамж-ийг тухайн банк тодорхой дүнгээр тогтоож харилцагч бүрээр төлүүлэх тогтсон дүн байхаар тус тус заажээ.

Иймд арилжааны банкуудын Монгол банкны Ерөнхийлөгчөөс батлан гаргасан хүчин төгөлдөр үйлчилж буй журмын дагуу харилцагчид үзүүлж буй зээлийн үйлчилгээндээ шимтгэл, хураамжийг тус тусад нь тооцон авч байгааг шууд буруутгах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас банкинд мөрдөгдөж буй журмыг буруу тайлбарласан талаар болон ЧХ-, ХХБ- зэрэг банкууд зээлийн үйлчилгээндээ хураамж авдаггүй болох талаар зөв дүгнэжээ.

2.2.    Нэхэмжлэлийн Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаарх мэдээллийг зээлдэгчдэд бүрэн үнэн зөв өгч байх гэсэн шаардлагын тухайд:

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч банкууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, шаардлага зэргийг тодорхойлон тогтоож, Монгол банкинд тухай бүр бүртгүүлдэг, түүнчлэн цахим мэдээллийн сувгаар болон бусад сурталчилгааны аргаар зээл, зээлийн төрөл, зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаарх мэдээллийг харилцагч үйлчлүүлэгчдэд үнэн зөв өгөөгүй, төөрөгдүүлсэн гэх байдал тогтоогдоогүй байна.

Тодруулбал, хариуцагч нь ...илэрсэн зөрчлийг таслан зогсоох... бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байтал нэхэмжлэгч банкуудаас зээлийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааны явцад зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаарх мэдээллийг бүрэн үнэн зөв өгөөгүйгээс хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй хариуцагчаас энэ талаарх зөрчлийг тогтоосноо нотлоогүй байх тул өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаарх мэдээллийг зээлдэгчдэд бүрэн үнэн зөв өгч байх гэсэн албан шаардлагыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

2.3. Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын Зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох гэсэн шаардлагын тухайд:

Хэдийгээр хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч банкуудаас хэрэглэгч, харилцагч нарт үзүүлж буй үйлчилгээний нэг төрөл болох зээл нь өөр өөр зориулалтын олон төрөлтэй байхын дээр тус бүр өөр өөр хувиар тооцож зээлийн үнийн дүнгийн тодорхой хувиар шимтгэл авдаг нь тогтоогджээ.

Харин нэхэмжлэгч банкуудаас шимтгэл-ийг зээлийн үйлчилгээ үзүүлэхэд гарч буй зардалтай холбож тайлбарласан, харин хариуцагч нараас зээлийн үнийн дүнгээс хамаарч гарах зардал өөрчлөгдөхгүй адилхан зардал гарна гэж тайлбарлан маргах хэдий ч тус тайлбараа нотлох холбогдох тооцоо судалгаа, харьцуулалтыг хийж түүндээ тулгуурлан дүгнэлт гаргаагүй байх тул хариуцагчийн гаргасан Зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох гэсэн албан шаардлагыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

 

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр буюу маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шалгаж тогтоон маргааныг шийдвэрлэх үүрэгтэй. Харин хэргийн оролцогч болох нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг няцаах буюу өөрийн гаргасан захиргааны акт хууль журамд нийцсэн, алдаагүй болохыг нотлох холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх, эсхүл эх үүсвэрийг шүүхэд зааж мэдүүлэх зэрэг эрх, үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учиртай.

Шүүх нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд хариуцагчийн Зээл олгосны шимтгэл гарч буй зардлаас өндөр тогтоогдсон, ...үндэслэлтэй тогтоох гэх шаардлага, үндэслэлд холбогдох нотлох баримтуудыг гаргуулахаар Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас удаа дараа[1] шаардсан, харин хариуцагчаас гаргасан Зээл судалсны бодит зардлын судалгаа гэх баримтыг тус албан шаардлагын үндэслэлтэйг нотлох баримт гэж үзэх боломжгүй, шүүх хариуцагчийн гаргасан захиргааны актад заасан тухайн зөрчил дутагдал байсан эсэхийг шалгаж тогтоох үүрэггүй, харин хариуцагчаас хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын үйл ажиллагаанд алдаа дутагдал байсныг шалгаж тогтоосноо, улмаар тухайн алдаа дутагдлыг засаж залруулахаар гаргасан өөрийн шийдвэр үндэслэл бүхий байсныг нотлох үүргийг хуулиар хүлээсэн. Тодруулбал,

Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Улсын байцаагч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:, 20.3.3-т хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл хариуцагч улсын байцаагч нар нь иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагад өрсөлдөөний тухай хууль тогтоомж, хэрэглэгчийн эрх зөрчигдсөн эсэх талаар хяналт шалгалтыг хийх бүрэн эрхийн хүрээнд зөрчил, дутагдал байгаа эсэхийг шалгаж, тогтоох, хэрэв зөрчил дутагдал илэрвэл Өрсөлдөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргах бүрэн эрх, чиг үүрэг бүхий этгээд байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлд хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, нэн даруй үнэн зөв гаргаж өгөхийг үүрэг болгосон

байх ба иргэн аж ахуйн нэгж, байгууллагаас тус үүргийг зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 27 дугаар зүйлд дагуу улсын байцаагчаас захиргааны хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэй байхаар зааж журамласан байх тул хариуцагчаас хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагыг гаргаж нэхэмжлэгч банкуудад хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй, шүүх нэхэмжлэгч Х- банк, ЧХ-уудын Мэдээлэл хүсэх тухай албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

Гэвч хариуцагчийн ...нэхэмжлэгч банкууд нотлох баримт гаргаж өгөөгүй, хяналт шалгалтаас зайлсхийсэн ... зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох, шаардлагыг хүргүүлэхдээ харилцагч буюу зээлдэгчид шимтгэл, хураамж гэх зардал нь юуны төлөө, хэдэн төгрөг зарцуулж байгаа талаар мэдээлэл өгдөггүй, гарч буй зардал нь бодит зардалтай уялдахгүй байгаа болохыг тогтоосон ... шүүх нотлох баримт цуглуулах үүрэгтэй болохын хувьд ШӨХТГ-ын судалгааг эргэлзээтэй гэж үзвэл нэхэмжлэгч банкуудаас нотлох баримтыг гаргуулан авч харьцуулан судлах үүрэгтэй байсан... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1.1-д хяналт шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг, 31.1.2-д хяналт шалгалтын арга, хэлбэр гэж тухайн хяналт шалгалтад хамаарах баримт бичгийг хянан үзэх, шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг ... байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объект, ... үзлэг хийх, бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны орчноос дээж авч шинжлэх, турших, учирсан хор хохирол болон гаргасан зөрчлийн хоорондох уялдаа холбоог тогтоох зорилгоор шинжилгээ явуулах зэрэг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын албан тушаалтан, түүнчлэн хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг ойлгохоор заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл улсын байцаагч нар нь шалгалтын явцад шалгалтад хамааралтай баримт бичгийг хянан үзэж, шалгуулагч этгээдийн эзэмшил эд зүйлд үзлэг хийх, бүтээгдэхүүн, үйлчилгээний орчноос дээж авч шинжлэх, учирсан хохирол болон зөрчил, дутагдлын хоорондох уялдаа холбоо, харилцан хамаарлын тогтоох зорилгоор эрх бүхий мэргэжлийн шинжээч, шинжилгээний байгууллагыг татан оролцуулж шинжилгээ явуулах зэрэг арга хэлбэрээр шалгуулагч этгээдийн бүтээгдэхүүн үйлчилгээ нь холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангаж байгаа эсэх, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, зөрчил дутагдал бодитоор илэрсэн эсэхийг хариуцах буюу өөрийн шийдвэр, үйл ажиллагаа бодит байдалд болон хууль тогтоомжид нийцсэнийг нотлох үүргийг хариуцахаар байна.

Гэтэл хариуцагч нараас банкны зээлийн шимтгэл нь зээл олгоход гарч буй зардалтай харьцуулахад өндөр эсэх талаарх нэхэмжлэгч банкуудын баримт бичгийг хянаж үзэж, зээл олгоход авч буй шимтгэлийг зээл авсантай холбоотой гарч буй зардалтай хэрхэн уялдаж байгаа талаар шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулах арга хэлбэрийг сонгох гэх зэрэг дээрх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд банк тус бүрээс гарч буй зээлийн төрөл тус бүрээр тодорхой судалгаа тооцооллыг хийж, хангалттай нотлон тогтоогоогүй байх тул Зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох гэсэн албан шаардлагыг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ