Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01693

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01693

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн,  

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй, “Хэт моторс” ХХК-д

   Нийгмийн даатгалын шимтгэлд 173,961,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хэт моторс” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 4 дүгээр сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 115,974,074 төгрөгийн шимтгэл төлөөгүй байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагийг барагдуулах талаар удаа дараа сануулж, шаардсан мөн харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэглийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан итгэлцийн журмаар ажилласан боловч хэлсэн тохиролцосн үр дүндээ хүрээгүй. Иймд “Хэт моторс” ХХК-иас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй Нийгмийн даатгалын шимтгэл 115,974,074 төгрөг, алданги 57,987,037 төгрөг, бүгд 173,961,111 төгрөгийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлтэй “Хэт моторс” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 115,974,074 төгрөг, алданги 57,987,037 төгрөг, нийт 173,961,111 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч “Хэт моторс” ХХК нь Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 115,974,074 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулаж, алданги болох 57,987,037 төгрөгөөс татгалзаж байна. Энэхүү эвлэрлийн гэрээг баталж өгнө үү. Шимтгэл төлөх хуваарийг хавсаргав гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Хэт моторс” ХХКд холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлд 173,961,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь 173,961,111 төгрөгийг хариуцагч “Хэт моторс” ХХК-иас нэхэмжилснээс 57,987,037 төгрөгөөр багасгаж, хариуцагч “Хэт моторс” ХХК нь үлдэх 115,974,074 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 7 сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 6,000,000  өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 7,974,074 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсд бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлтэй, “Хэт моторс” ХХКд холбогдох 173,961,111 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь нийт нэхэмжлэлийн шаардлагаа 57,987,037 төгрөгөөр багасгаж, хариуцагч “Хэт моторс” ХХК нь үлдэх 115,974,074 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 7 сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 6,000,000  өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 7,974,074 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсд бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Хэт моторс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 368,910 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулуулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА