Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/276

 

 

 

 

 

 

 

  2022        02         23                                    2022/ШЦТ/276

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

    улсын яллагч Б.Энхбат,

    шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

          шүүгдэгч Я.А, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч П.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Я.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2102 00433 0326 дугаартай хэргийг шүүх 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 211 дугаартай прокурорын тогтоолоор 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 749 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар торгож, оногдуулсан торгуулийн ял дээр урд шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж, нэгтгэн нийт ялыг 950.000 төгрөгөөр тогтоосон,

          2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, Г овогтой Я-ын А.

 

          2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль, татвар эдийн засагч мэргэжилтэй, “Ньюгалакси” ХХК-д туслах ажилтан, ам бүл 4 эх, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 3 дугаар гудамжны 00 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Б овогтой П-ийн А.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч П.А нь “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах, ашиг олох” зорилгоор 2021 оны 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 985,2 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу ургамлыг хууль бусаар түүж бэлтгэж, олж авсан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85 дугаар байрны 36 тоот хүртэл тээвэрлэсэн,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар олж авсан дээрх өвсийг хатааж, 0,4242 грамм цэвэр жинтэй “шавар” гэх зүйл болгон бэлтгэж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85 дугаар байрны 36 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Худалдаалах зорилгоор хадгалж байсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисноос 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Галактик” ресторанд цэвэр жин нь 0,3642 граммыг 60.000 төгрөгөөр Я.А-д худалдсан,

Шүүгдэгч Я.А нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Галактик” ресторанд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, 0,3642 грамм, цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг П.А-гаас 60.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь

                                                                                                                                                             

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахиж  ийм үйлдэл гаргахгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй Миний хувьд маш их гэм буруутай. Нэг удаа ийм хэрэгт холбогдсон. Ахиж ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Аав, ээж, шүүх хуулийн байгууллагын итгэлийг алдсандаа гэмшиж байна. Ахиж ийм үйлдэл гаргахгүй.” гэв.

 

     Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-52-53/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-54-57/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-58-63/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-64-69/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-70-75/, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 154 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1хх-76-77/, П.А-гийн эзэмшлийн “Хаан” банкны 5071302491 дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-78-79/, “Хаан” банкны депозит дансны хуулга /1хх-82-84/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-85-88/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-89/, П.А-гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-90-94, 160-162/, Я.А-н гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-96-99, 165-166/, гэрч С.Тэмүүжингийн өгсөн мэдүүлэг /1хх-101-104/, гэрч Т.Мөнгөнболорын өгсөн мэдүүлэг /1хх-108/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 4921 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-115-122/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 4922 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-127-131/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 4923 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-136-139/, Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн 922 дугаартай дүгнэлт /1хх-145/, Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн 894 дугаартай дүгнэлт /1хх-151-152/, шүүгдэгч Я.А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-193/, шүүгдэгч П.А-гийн хувийн байдлын тухай баримтууд /1хх-182-192/, шүүгдэгч П.А-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-229/, “Ньюгалакси” ХХК-ийн албан бичиг /1хх-230/, шүүгдэгч П.А-гийн баклаврын дипломны хуулбар /1хх-236/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /2хх-52-55/ зэргийг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч П.А нь “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах, ашиг олох” зорилгоор 2021 оны 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 985,2 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу ургамлыг хууль бусаар түүж бэлтгэж, олж авсан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85 дугаар байрны 36 тоот хүртэл тээвэрлэсэн,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар олж авсан дээрх өвсийг хатааж, 0,4242 грамм цэвэр жинтэй “шавар” гэх зүйл болгон бэлтгэж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85 дугаар байрны 36 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Худалдаалах зорилгоор хадгалж байсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисноос 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Галактик” ресторанд цэвэр жин нь 0,3642 граммыг 60.000 төгрөгөөр Я.А-д худалдсан,

шүүгдэгч Я.А нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Галактик” ресторанд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, 0,3642 грамм, цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг П.А-гаас 60.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөрийн биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Тэмүүжингийн өгсөн: “ ...Уг шавар гэх мансууруулах бодисыг 2-3 хоногийн өмнө найз Я.А-тэй уулзах үедээ түүнд байсан “шавар” мансууруулах бодисыг нууцаар авсан юм. Я.А намайг өөрийнх нь түрийвч дотор байсан карт дээр наалдсан “шавар” мансууруулах бодисоос авсаныг мэдээгүй. Би өөрт нь мэдэгдэхгүй нууцаар авсан. Я.Ариун-Эрдэнийг хаанаас хэзээ мансууруулах бодис авсан талаар мэдэхгүй. ... 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Я.Ариун- Эрдэнэ над руу яриад “Мөнгө байна уу, нэг данс руу 100.000 төгрөг шилжүүлээч” гэхээр нь Я.А-н өгсөн данс руу 50.000 төгрөгийн 2 удаа гүйлгээ хийж нийт 100.000 төгрөг шилжүүлсэн. Ямар учиртай мөнгө, хэний данс руу шилжүүлснийг нь тухайн үед Я.А-эс асуугаагүй, гүйлгээ хийхдээ ч данс эзэмшигчийнх нэрийг анзаараагүй..” гэх мэдүүлэг /1хх-103-104/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мөнгөнболорын өгсөн: “....Манай том эгч Мөнгөнзул нь Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит өртөөнд төмөр замд ажилладаг юм, тэгээд 2021 оны 9 дүгээр сард П.А нь Мөнгөнзул эгчийг Улаанбаатараас Салхит руу хүргэж өгчихөөд ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-107-108/,

 

         Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 4921 дугаартай дүгнэлтэд:  

         1. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №2 гэж хаягласан ногоон өнгийн хуванцар зүйлд наалдсан бор өнгийн шавар мэт зүйл, №3 гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №5 гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл болон шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

2.3. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №2 гэж хаягласан ногоон өнгийн хуванцар зүйлд наалдсан бор өнгийн шавар мэт зүйл, №3 гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №5 гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ илэрсэн.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

-Шинжилгээнд ирүүлсэн “Ариунбуян У395122737, 2021.10.26” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

4. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 37,2 гр, №2 гэж хаягласан ногоон өнгийн хуванцар зүйлд наалдсан бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,06 гр, №3 гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 383,0 гр, №4 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 496,3 гр, №5 гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 68,7 гр байсан ба шавар мэт зүйлээс 0,03 гр, ургамал мэт зүйл тус бүрээс 0,1 гр-ыг шинжилгээнд зарцуулав гэсэн 4921 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-115-122/,

 

           Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 4922 дугаартай дүгнэлтэд:  

1. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж хаягласан 2 талдаа бор өнгийн шавар мэт зүйл наалдсан шар өнгийн асаагуур 1 ширхэг, №2 гэж хаягласан бор өнгийн шавар мэт зүйл наалдсан хар өнгийн карт 1 ширхэг, №3 гэж хаягласан хуйлсан 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг болон шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

2. 3. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж хаягласан 2 талдаа бор өнгийн шавар мэт зүйл наалдсан шар өнгийн асаагуур 1 ширхэг, №2 гэж хаягласан бор өнгийн шавар мэт зүйл наалдсан хар өнгийн карт 1 ширхэг, №3 гэж хаягласан хуйлсан 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ илэрсэн.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

-Шинжилгээнд ирүүлсэн “Я.А Ц399072739, 2021.10.26” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

4. №1 гэж хаягласан шар өнгийн асаагуурт /2 талдаа/ наалдсан бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,2785 гр, №2 гэж хаягласан хар өнгийн картанд наалдсан бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,0857 гр байсан ба шавар мэт зүйлүүдээс 0,05 гр-г шинжилгээнд зарцуулав гэсэн 4922 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-127-131/,

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн 922 дугаартай дүгнэлтэд:

          1. П.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

  1. П.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

     3. П.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. П.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. П.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.” /1хх-145-147/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн 894 дугаартай дүгнэлтэд:

 1. Я.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

 2. Я.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

 3. Я.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

 4. Я.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

 5. Я.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.” /1хх-151-152/,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд П.А-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын эхээр манай эхнэр Мөнгөнболорын төрсөн эгч Мөнгөнзулын хамт Улаанбаатар хотоос Дархан- Уул аймгийн Хонгор сумын Салхит гэх газар луу хүргэж өгөхөөр Дархан явах замын машинд очоод маргааш нь буцаад Улаанбаатар хот руу такси гаар явсан. Миний суусан такси замдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын харалдаа түр зогссон, би замын хажуу руу гарч бие засаж байхдаа тэнд каннабис өвс ургасан байхыг хараад би гялгар уутанд каннабис өвснөөс түүгээд үүргэвчиндээ хийж Улаанбаатар хотод гэртээ авчираад гал тогооныхоо өрөөнийхөө тавилгын дээд хэсэгт дэлгэж хатаасан. Тэгээд би тэр өвснөөс тамхины цаасанд хийж тамхи шиг 4- 5 удаа татаж хэрэглэсэн. 2021 оны 9 дүгээр сараас үлдсэн өвс гал тогооны тавилгын дээд хэсэгт байсаар байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын эхээр Ариун-Эрдэнэ над руу утсаар яриад “чамд өвс байна уу, шавар байсан ч болно худалдаж авъя” гэж хэлсэн, тэгэхээр нь би өвсөө ундааны саванд хийж байгаад дээрээс нь ахуйн газаар шахаж, бага зэргийн “шавар” гаргаж асаагуурын хоёр талд нааж, Ариун-Эрдэнэд 100,000 төгрөгөөр худалдсан, тухайн үед би өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5071302491 тоот данс руу Ариун-Эрдэнээс 100,000 төгрөг шилжүүлж авсан. Түүнээс гурван хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ариун-Эрдэнэ “дахиад авъя” гэхээр нь би өмнөх шигээ адил “шавар” хийж асаагуурын хоёр талд нааж мөн адил 100,000 төгрөгөөр худалдаж Ариун-Эрдэнэ миний “Хаан” банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ариун-Эрдэнэ дахиж залгаад “шавар авмаар байна” гэхээр нь би мөн л өмнө шигээ хийж, асаагуурын хоёр талд нааж өгөөд 100,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед Ариун-Эрдэнэ өөр хүний данснаас 50,000 төгрөгөөр 2 удаа 100,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ариун-Эрдэнэтэй утсаар яриад “шавар авъя” гэхээр өмнөх шигээ “шавар” хийгээд Ариун-Эрдэнийн түрээсэлж ажиллуулдаг баруун зам “Алтжин бөмбөгөр”-ийн хажууд байдаг “Галактик нэртэй паб дээр нь асаагуурын хоёр талд нааж аваачиж өгөөд бэлнээр 60.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /1хх-160-162/,

 

          2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 23 цаг 15 минутаас 23 цаг 50 минутын хугацаанд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Галактик” ресторанд нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр явуулж “..Я.А-н биеэс №1 гэж дугаарласан 2 талдаа бор өнгийн шавар мэт зүйл наалдсан шаргал өнгийн асаагуур, №2 гэж дугаарласан бор өнгийн “Шавар” мэт зүйл наалдсан хар өнгийн карт, №3 гэж дугаарласан хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт...” зэрэг эд зүйлсийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-51-53/,

 

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2 цаг 15 минутаас 2 цаг 50 минутын хугацаанд П.А-ы оршин суух Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85 дугаар байрны 36 тоотод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр явуулж “...П.А нь “Миний ухаан санаа эрүүл, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна, надад болон миний амьдарч байгаа гэрт “өвс”, “шавар” гэх мансууруулах бодис байгаа, би сайн дураар гаргаж өгнө” гэж хэлээд өөрийн өмссөн бор өнгийн куртикны зүүн талын халааснаас цагаан өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл гаргаж өгснийг №1 гэж дугаарлан, ногоон хуванцар зүйлд хар бор өнгийн шавар мэт зүйл наалдсан байсныг №2 гэж дугаарлан хураан авав. Мөн П.А-ы гэр дотор ертөнцийн зүгээр хойд хэсэгт байрлах гал тогооны тавилгын дээд талд “өвс” байгаа гэж хэлсний дагуу шалгахад өвс, ургамал мэт зүйлийг тарааж байрлуулсан байсныг 2 хэсэг хар өнгийн гялгар уутанд хувааж хийж №3, №4 гэж дугаарлан хураан авав.

№1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйлийг жинлэхэд 54.7 грамм, №3 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл 394,2 грамм, №4 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл нь 480,2 грамм жинтэй байна. Ногоон өнгийн хуванцар зүйлд наалдсан шавар мэт зүйлийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шилжүүлж бодит жинг тогтоохоор тогтов...Нэгжлэгээр үүдний хэсэгт байрлах хувцасны өлгүүрийн дээл талд хар өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл байсныг №5 гэж дугаарлан албаны жингээр шалгахад уутны хамт 78,4 грамм байсныг тэмдэглэлд тусгав..” зэрэг эд зүйлсийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-58-61/,

 

Шүүгдэгч П.А нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан “...урьдчилсан байдлаар П.А-ы биеэс /ТНС/ марихуан илэрсэн...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-64-65/,

 

Шүүгдэгч Я.А нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан “...урьдчилсан байдлаар Я.А-н биеэс ЯНС/ марихуан илэрсэн...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-68-69/,

 

Прокурорын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 154 дугаартай тогтоол /1хх-76-77/,

 

Шүүгдэгч П.А-гийн эзэмшлийн “Хаан” банкны 5071302491 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-78-79, 82-84х/,

Мөрдөн шалгах ажиллагаагаар хураагдсан эд зүйлст үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-85-88/,

Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1/89х/,

Шүүгдэгч Я.А-н хэрэглэж байсан гар утасны дугаарын орсон, гарсан, мессежний холболтын талаарх лавалгаа /1хх-22-26/,

Шүүгдэгч Я.А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-193/,

           Шүүгдэгч П.А-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-229/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч П.А-г “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах, ашиг олох” зорилгоор 2021 оны 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 985,2 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу ургамлыг хууль бусаар түүж бэлтгэж, олж авсан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85 дугаар байрны 36 тоот хүртэл тээвэрлэсэн,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар олж авсан дээрх өвсийг хатааж, 0,4242 грамм цэвэр жинтэй “шавар” гэх зүйл болгон бэлтгэж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85 дугаар байрны 36 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Худалдаалах зорилгоор хадгалж байсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисноос 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Галактик” ресторанд цэвэр жин нь 0,3642 граммыг 60.000 төгрөгөөр Я.А-д худалдсан,

Шүүгдэгч Я.А нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Галактик” ресторанд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, 0,3642 грамм, цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг П.А-гаас 60.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Я.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч П.А нь “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах, ашиг олох” зорилгоор 2021 оны 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 985,2 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу ургамлыг хууль бусаар түүж бэлтгэж, олж авсан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85 дугаар байрны 36 тоот хүртэл тээвэрлэсэн,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар олж авсан дээрх өвсийг хатааж, 0,4242 грамм цэвэр жинтэй “шавар” гэх зүйл болгон бэлтгэж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85 дугаар байрны 36 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Худалдаалах зорилгоор хадгалж байсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисноос 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Галактик” ресторанд цэвэр жин нь 0,3642 граммыг 60.000 төгрөгөөр Я.А-д худалдсан,

Шүүгдэгч Я.А нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Галактик” ресторанд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, 0,3642 грамм, цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг П.А-гаас 60.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөрийн биедээ хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

   Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч П.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Я.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Я.А-н 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Галактик” ресторанд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, 0,3642 грамм, цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг П.А-гаас 60.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөрийн биедээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалын болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг хадгалах гэж үзнэ.

 

Шүүгдэгч П.А-гийн “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах, ашиг олох” зорилгоор 2021 оны 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 985,2 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу ургамлыг хууль бусаар түүж бэлтгэж, олж авсан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85 дугаар байрны 36 тоот хүртэл тээвэрлэсэн,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар олж авсан дээрх өвсийг хатааж, 0,4242 грамм цэвэр жинтэй “шавар” гэх зүйл болгон бэлтгэж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85 дугаар байрны 36 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Худалдаалах зорилгоор хадгалж байсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисноос 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Галактик” ресторанд цэвэр жин нь 0,3642 граммыг 60.000 төгрөгөөр Я.А-д худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

         Тус гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг авч үзвэл, хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хараат байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг. Худалдсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хэлнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж хуульчилсан. Шүүгдэгч П.А-гийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байна.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.А, Я.А нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд шүүгдэгч П.А, Я.А нарыг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогтын зүгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Уг заалтын шаардлагыг миний үйлчлүүлэгч хангаж байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын хамгийн бага ял нь 2 жил байгаа юм. Үүний хоёрны нэгээс доошгүй ял оногдуулах боломжтой гэсэн хуулийн заалт байгаа учраас гэм буруу зүйлчлэлтэй маргахгүй, хийсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ялын хоёрны нэгээс доошгүй ял оногдуулж нэг удаа боломж олгож өгнө үү” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Урьд шүүгдэгч Я.А нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 219  хоног буюу 7 сарын 9 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял /2хх-52/-ын үлдэгдэлтэй болох нь ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Я.Ариун-Эрдэнийг эдлээгүй үлдсэн 219  хоног буюу 7 сарын 9 хоногийн хугацааг мөн хугацаагаар хорих ялаар солихоор тогтов.   

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэгт үйлдсэн ...тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Я.А-д энэ шийтгэх тогтоолоор буюу оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж эдлээгүй үлдсэн 7 сарын 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэхыг ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Я.А энэ хэрэгтээ 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сар 3 хоног цагдан хоригдсон ба үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулах нь тооцохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалж байгаа эд мөрийн баримт болох 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол Банкинд хүргүүлж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, №1 гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 37,2 грамм, №2 гэж хаягласан ногоон өнгийн хуванцар зүйлд наалдсан бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,06 грамм, №3 гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 383,0 грамм, №4 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 496,3 грамм, №5 гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 68,7 гр байсан ба шавар мэт зүйлээс 0,03 грамм, №1 гэж хаягласан шар өнгийн асаагуурт /2 талдаа/ наалдсан бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,2785 грамм, №2 гэж хаягласан хар өнгийн картанд наалдсан бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,0857 грамм зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.А-гийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 60.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний хувьд ноогдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Г овогтой -ийн А-ийг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

           шүүгдэгч Б овогтой П-ийн А-г “Үргэлжилсэн үйлдлээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.А-д 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-д 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А-д оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, түүнээс эдлээгүй үлдсэн 219  хоног буюу 7 сарын 9 хоногийн хугацааг мөн хугацаагаар хорих ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Я.А-д энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж түүнээс эдлээгүй үлдсэн 219  хоног буюу 7 сарын 9 хоногийн хугацааг мөн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэхыг ялыг 1 жил 7 сар 9 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Я.А-н цагдан хоригдсон 1 сар 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, нийт түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар 6 хоногийн хугацаагаар тогтоосугай.

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч П.А-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Я.А-д оногдуулсан 1 жил 6 сар 6 хоногийг хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 60.000 төгрөгийг шүүгдэгч П.А-гийн хувьд ноогдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалж байгаа эд мөрийн баримт болох 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол Банкинд хүргүүлж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, №1 гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 37,2 грамм, №2 гэж хаягласан ногоон өнгийн хуванцар зүйлд наалдсан бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,06 грамм, №3 гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 383,0 грамм, №4 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 496,3 грамм, №5 гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 68,7 гр байсан ба шавар мэт зүйлээс 0,03 грамм, №1 гэж хаягласан шар өнгийн асаагуурт /2 талдаа/ наалдсан бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,2785 грамм, №2 гэж хаягласан хар өнгийн картанд наалдсан бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,0857 грамм зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

  9. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, П.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

              10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Я.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

       11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Я.А, П.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

                              

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС