Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2017/00688

 

      Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

        Дорнод аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 4 сарын          11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 1980 оны 4 сарын 03-ны өдрөөс Дорнод аймаг дахь Эмийн сангуудийн удирдах конторт цэвэрлэгчээр ажилд ороод 1982 оны 2 сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байгаа боловч миний ажлаас чөлөөлөгдсөн Улсын эм хангамж-үйлдвэрлэлийн газрын харьяа Дорнод аймгийн эмийн сангуудыг удирдах  конторын даргын 1982 оны 2 сарын 26-ны өдрийн 08 дугаар тушаал дээр Балдансамбуугийн ******* гэж овгийг маань буруу бичсэн байгаа тул ажиллаж байсан гэдгээ тогтоолгох шаардлагатай байна. Мөн 198******* оны 10 сарын 09-ний өдрөөс Дорнод аймгийн Чойбалсан хотын Нийтийн хоолны трестэд түр угаагчаар ажилд орсон. Тэгээд 1992 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл угаагчаар ажилласан. Миний бие 198******* оны 10 сарын 09-ны өдрөөс 1992 онд “ТЭС” хувиараа эрхлэх аж ахуй руу шилжиж ажиллах хүртлээ Нийтийн хоолны трестэд тасралтгүй ажилласан. Иймд Д.******* намайг 1980 оны 4 сарын 03-ны өдрөөс 1982 оны 2 сарын 16-ны өдрийг хүртэл Улсын эм хангамж-үйлдвэрлэлийн газрын харьяа Дорнод аймгийн эмийн сангуудыг удирдах конторт угаагч, цэвэрлэгчээр, мөн 198******* оны 10 сарын 09-ний өдрөөс 1992 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл Дорнод аймгийн Чойбалсан хотын Нийтийн хоолны трестэд угаагч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

      Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь 1980 оны 4 сарын 03-ны өдрөөс 1982 оны 2 сарын 16-ны өдрийг хүртэл Улсын эм хангамж-үйлдвэрлэлийн газрын харьяа Дорнод аймгийн эмийн сангуудыг удирдах конторт угаагч, цэвэрлэгчээр, мөн 198******* оны 10 сарын 09-ний өдрөөс 1992 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Чойбалсан хотын Нийтийн хоолны трестэд угаагч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

       Нэхэмжлэгч Д.******* нь 1980 оны 4 сарын 03-ны өдрөөс 1982 оны 2 сарын 16-ны өдрийг хүртэл Улсын эм хангамж-үйлдвэрлэлийн газрын харьяа Дорнод аймгийн эмийн сангуудыг удирдах конторт угаагч, цэвэрлэгчээр мөн 198******* оны 10 сарын 09-ний өдрөөс 1992 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл Дорнод аймгийн Чойбалсан хотын Нийтийн хоолны трестэд угаагч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Улсын эм хангамж-үйлдвэрлэлийн газрын харьяа Дорнод аймгийн эмийн сангуудыг удирдах конторын даргын 1980 оны 4 сарын 23-ны өдрийн 29 дүгээр тушаал, 1982 оны 2 сарын 26-ны өдрийн 08 дугаар тушаал, Дорнод аймгийн Чойбалсан хотын Нийтийн хоолны трестийн даргын 198******* оны 10 сарын 17-ны өдрийн 164 дүгээр тушаал, 1986 оны 10 сарын 06-ны өдрийн 1*******8 дугаар тушаал, Дорнод аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1992 оны 9 сарын 01-ний өдрийн 87 дугаар тушаал, 1981 оны 4 сарын 10-ны өдөр нээсэн Д.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нэхэмжлэгчийн цалингийн түүвэр, гэрч Ж.Готовын мэдүүлгээр батлагдаж байна.

      Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ыг 1980 оны 4 сарын 03-ны өдрөөс 1982 оны 2 сарын 16-ны өдрийг хүртэл Улсын эм хангамж-үйлдвэрлэлийн газрын харьяа Дорнод аймгийн эмийн сангуудыг удирдах конторт угаагч, цэвэрлэгчээр, 198******* оны 10 сарын 09-ний өдрөөс 1992 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Чойбалсан хотын Нийтийн хоолны трестэд угаагч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

       2 . Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 сарын 18-ны өдрийн 138/ШЗ2017/01070 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.*******ыг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

     *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ