| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00319/И |
| Дугаар | 130/ШШ2017/00415 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2017/00415
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 130/ШШ2017/00415 | Баян-Өлгий аймаг |
Зохигчийн эвлэрлийг ,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, утас 9******, РД:БЮ****** Т******* овогт Т.Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: - гийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, утас 9*********, М****** овогт Б.От холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Б.О шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдүүдэд тэтгэмж гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Отай 2010 онд анх танилцаад мөн оны 3 дугаар сарын 28-нд албан ёсоор гэр бүл болсон, 3 хүүхэдтэй. Анхны хүүхдээ төрүүлэх хүртэлх хугацаанд бид тус тусын ажлаа эрхэлж, гэр бүлийн хамтын амьдрал ерөнхийдөө хэвийн байсан боловч сүүлд нөхөр, хадам аав, хадам ээж, нөхрийн эгч нар, тэдний хүүхдүүд хүртэл намайг үргэлж дарамтлан, гар хүрч, удаа дараа гэрээс хөөж явуулж байсан. Нөхөр Б.От эцэг эхээсээ тусдаа гарч, өөрсдийнхөө амьдралаа зохиох талаар удаа дараа хүсэлт тавьсаар ирсэн боловч, огт хайхралгүй ирсэн болно. Хадам аав, ээж, миний ээж гэх мэт 2 талын хүмүүс оролцон ярилцах гэсэн боловч мөн бүтэлгүйтэн өдий хүрсэн юм. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид Б.О нь өөрийн эцэг эхээс тусдаа гарч гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлнэ хэмээн тохиролцсон юм. Гэтэл тэрээр амласан амлалтаасаа буцаж, эргээд хуучин байсан хэвэндээ орсон. 2017 оны 1-сарын 21-ний өдрөөс эхлэн өөрийн төрхөмдөө ээжийн хамт 3 хүүхэдтэйгээ амьдарч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдүүдэд эцгээс нь тэтгэмж гаргуулахыг хүсэж байна гэжээ
Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Б.О нарын хооронд байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Эвлэрлийн гэрээнд: Бид Т.Б, Б.О нар нь дараах байдлаар эвлэрч байна. 1)Б.О нь өнөөдрөөс эхлэн 10 хоногийн дотор байшин авч эцэг эхээсээ тусдаа гарч эхнэр хүүхдүүдийн хамт амьдрахаар болж.
2) Т.Б хариуцагч Б.Оын тусдаа амьдрах тухай саналыг хүлээн авч гэр бүлээ цуцлуулахгүйгээр нөхөр хүүхдийн хамт амьдрахаар болж эвлэрсэн болно. Иймд бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.От холбогдох Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Б.О нар хоорондоо сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээгээ бичгээр байгуулсан байна.
Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Б.О нар эвлэрсэн тул энэ хэргийн зохигч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 132 дугаар зүйлийн 132.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Б.О т холбогдох Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдүүдэд тэтгэмж гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн зохигчид хоорондоо эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК