Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02032

 

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02032

Улаанбаатар хот

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3-р хороо, 2-р хороолол,  65-р байрны 20 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧЗ54092803, Жамбагэлэн овогт Довдонбалын Рэгжидмаагийн хүсэлттэй хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Рэгжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Рэгжидмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1954 оны 9-р сарын 28-нд Төв аймгийн Баянцаган суманд төрсөн. Довдонбалын Рэгжидмаа юм. Би анх 1972 оны 8-р сарын 25-нд Тээврийн яамны авто сургуульд элсэн орж суралцсан. Миний хөдөлмөрийн дэвтрийг анх нээхдээ Довдонбалын Рэгзэдмаа гэж бичигдсэн байсан.

 

 

 Одоо тэтгэвэр тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэрийн нэр зөрүүтэй болсон, одоогийн бүх бичиг баримт  “Галсандагва” гэж байгаа тул хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Рэгжидмаа нь хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр  тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Довдонбалын Рэгжидмаа нь Төв аймгийн Баянцагаан сумын төрөх эмнэлэгт 1954 оны 9-р сарын 28-ны өдөр төрж, түүнд 1875 тоот төрсний гэрчилгээ, улмаар иргэний үнэмлэх олгогджээ.  

 

Д.Рэгжидмаагийн иргэний үнэмлэхт бичигдсэн регистрийн ЧЗ54092803 дугаар, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн төрсөн он нь түүний төрсөн он, сар, өдөртэй тохирсон байна.

 

Түүнд олгогдсон 063837 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт өөрийн нэрийг “Рэгзэдмаа” гэж бичсэн нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэн нэр  “Рэгжидмаа”  гэж бичсэнтэй зөрүүтэй байна. Иймд “Довдонбалын Рэгзэдмаа” нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Довдонбалын Рэгжидмаа” болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

 Иргэний  хэрэг  шүүхэд    хянан   шийдвэрлэх  тухай хуулийн 115-р  зүйлийн 115.2.1, 116, 118, 135-р зүйлийн 135.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн  135.2.4 дэх хэсэгт зааснаар “Довдонбалын Рэгзэдмаа”  нэрээр бичигдсэн 063837 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь “Довдонбалын Рэгжидмаа” болохыг тогтоосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6-р зүйлийн 2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА