Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Г.Эрдэнэ,

хохирогч Б.Аянга,

шүүгдэгч Д.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:           

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Дондовын Энхбаярт холбогдох эрүүгийн 2016 2501 0637 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгой 29-737 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Дондовын Энхбаяр, /РД:ЦД63012011/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Энхбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгой 29-737 тоот гэртээ эхнэр Б.Аянгыг хардалтын улмаас маргалдан, улмаар түрийтэй гутлаар цохисноос бие махбодид нь зүүн богтос ясны хугарал, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Энхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 01 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд байх. Өглөө Аянгыг ажилд нь хүргэж өгөөд орой ажил нь тарах үед нь түүнийг авахаар утасдахад “манай найзын төрсөн болж, би найзуудтайгаа бааранд сууж байна” гэсэн. Тэгээд би дараа нь дахин залгатал Бадам гэдэг хүүхэн утсыг нь аваад “бид нар Цэцэгмаагийнд төрсөн өдөр тэмдэглэж байна” гээд Аянгатай яриулаагүй. Дахин залгахад утсаа авахгүй байсан. Тэр оройн 22 цагийн үед дахин залгатал Аянга утсаа аваад нэг эвгүй аахилж, шуухитнаад, бас цаана нь эрэгтэй хүн аахилж, шуухитнаад байсан. Тэгээд би балмагдаад гэртээ хариад гэрээсээ дахин залгатал Бадам гэдэг хүүхэн утсыг авахаар нь юу болоод байгаа талаар асуутал “бид нар одоо гарлаа” гэж байсан. Аянга өөрөө надтай яриагүй. Тэгээд тэрнээс хойш утсаа аваагүй. Маргааш орой нь Аянга ээлжтэй байсан бөгөөд 2-3 хоногийн дараа Аянга гэртээ ирээд юу ч болоогүй юм шиг сэлбэлзээд байсан. Би уурлаад хаагуур явж ирсэн талаар нь лавлаж асуутал тэр хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би гутлаа аваад “чи хүнтэй хурьцал үйлдэж байсан биз дээ. Тэр хүн чинь хэн гэдэг, ямар машинтай, ямар залуу байдаг юм. Чи яаж танилцсан юм бэ” гэтэл тэр “тэр бол Ганбаяр гэдэг залуу, машины дугаар нь 75-92. Тэр Баянбүрдийн тэнд наймаа хийдэг залуу бөгөөд манай эмнэлэгт хэвтэж байхад нь би танилцсан” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би уурлаад Аянгын гар руу нь нэг цохиод “чи гарч тамхи авчир” гэсэн. Тамхи авч орж ирээд Аянга “гар өвдөөд байна” гэхээр нь би гарыг нь барьж үзэхэд эвгүй болсон байхаар нь эмнэлэг рүү авч явсан гэв.

Хохирогч Б.Аянга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 01 дүгээр сарын 28-ны орой 17 цагийн үед би хамт ажилладаг Цэцэгмаа, Бадам нартай цуг бааранд сууж байгаад Цэцэгмаа эгчийнд хамт очсон. Тэднийд ууж байхдаа би өөр хүнтэй унтсан зүйл байхгүй. Энхбаяр нь яагаад намайг өөр хүнтэй унтсан гэж хэлүүлсэн бэ гэдэг тал дээр тайлбарлахад Энхбаяр нь архи уусан үедээ намайг хүнтэй унтсан гээд зоддог байсан юм. Би буудалд орсон гэж хэлэхээр намайг зодохоо больдог байсан учир би энэ хүнд зодуулахаасаа айгаад тэр үед “Ганбаяртай унтсан” гэж хэлсэн юм. Намайг “хүнтэй унтаагүй” гэхээр зодоод “унтсан” гэхээр зодохоо больдог хүн юм. Би тэр хүний нэр болон машин, утасны дугаар зэргийг зохиож хэлж болохгүй. Би зодуулахаасаа айж энэ хүний тулгасан тэр зүйлийг зохиож хэлсэн юм. Би энэ хүний аясыг дагуулж өөрийгөө хамгаалж тэгж хэлсэн. Үнэн болсон зүйлийн талаар Цэцэгмаа, Бадам нар мэднэ. Би 4 хүүхдээ бодоод энэ 16 жилийн хугацаанд гомдол нэхэж явж байгаагүй. Би гар хугарсан талаараа ээждээ хэлээгүй бол энэ хэрэг ингэж үүсэхгүй чимээгүй өнгөрөх байсан байх. 01 дүгээр сарын 29-ний орой би ажилтай байсан бөгөөд яагаад утсаа тасалсан бэ гэхээр би айгаад утсаа тасалсан юм. Маргааш нь би тэр Цэцэгмаа эгчийндээ өнжөөд дараа өдөр нь гэртээ харьсан. Би гэртээ очоод Энхбаярыг тайвшруулах гээд урьд өдөр нь гэрт нь хоносон Цэцэгмаа эгчтэйгээ яриулах гэсэн боловч Энхбаяр хүлээж авахгүй байсан. Энхбаяр нь өөрийн бодсон бодлоо хүч тулган хүлээн зөвшөөрүүлдэг гэв.

Шүүгдэгч Д.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Аянга уг нь өглөө ажлаа тараад ирэх ёстой байсан. Тэр өдрөөс өмнө 3 хоног гэртээ ирэлгүй алга болсон. Энэ асуудлаас болж маргаан үүсээд би Аянгыг гэртээ ирэхэд нь “чи ингээд гадуур заваараад явж бай” гээд өөрийнхөө түрийтэй гутлаа барьж байгаад хөл рүү нь цохиход Аянга зүүн гараараа хаахад гарын шуу хэсэг рүү цохисон. Тэгээд Аянгыг гар өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт аваачиж үзүүлсэн чинь гар нь шуугаараа хугарсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 28-31, 65 дугаар хуудас/,

Хохирогч Б.Аянгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би ажилтай хоносон өдрийнхөө өмнөх өдөр нь ажлын эгч Цэцэгмаагийн гэрт хоносон тэгээд манай нөхөр Д.Энхбаяр хардаад ууртай байсан. Уурлаад байхаар нь Цэцэгмаа эгчтэй яриулсан, тэгсэн ч уур нь гарахгүй намайг хардаад хромон гутлаа аваад миний зүүн хөл дал руу цохиод дараа нь толгой руу цохих гэхээр нь гараараа хаасан. Тэгээд миний гар руу цохиод миний гарны савхан яс хугараад өвдөөд байхаар нь ээж рүүгээ залгаад тасалсан. Д.Энхбаярын уур нь гараад тайвширч эхэлсэн. Тэгэхээр нь би миний гар хөндүүрлээд өвдөөд байна гэж хэлсэн чинь эмнэлэг дагуулж явсан. Эмнэлэг дээр ээж болсон асуудлыг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг. /хх 14-16, 62-64 дүгээр хуудас/,

Гэрч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай охин Аянга над руу залгаад “миний бие муу байна, өглөө ажлаасаа буугаад гэртээ байна” гэхээр нь би гэр рүү нь явж байхад дахиад залгаад “би ажил дээрээ байна” гэхээр нь эмнэлэг дээр нь очсон. Аянгатай уулзахад “Энхбаяр намайг зодоод, миний гарыг хугалсан байна” гэж хэлсэн, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг. /хх 19-20 дугаар хуудас/,

Гэрч Д.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энхбаяр аймар уурласан байдалтай согтуу надтай яриад “янханууд чинь та нар янхандаа биз дээ” гэх зэргээр хэл амаар доромжилхоор нь “тийм зүйл байхгүй ирээд үз” гэж хэлсэн. Тэгсэн өдөр нь 14 цагийн орчим Аянга гараа хугалуулсан гээд ээжтэйгээ эмнэлэг дээр явж байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг. /хх 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹2280 дүгнэлтэд:

  1. Б.Аянга-н биед зүүн богтос ясны хугарал, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 25 дугаар хуудас/,

Шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоол /хх 23-24, 69 дүгээр хуудас/,

Өвчний түүх /хх 37-43, 70-75 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 35 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Энхбаяр болон түүний хүүхдүүдийн гэрчилгээний хуулбар /хх 76-80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Энхбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгой 29-737 тоот гэртээ эхнэр Б.Аянгыг хардалтын улмаас маргалдан, улмаар түрийтэй гутлаар цохисноос бие махбодид нь зүүн богтос ясны хугарал, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Энхбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Энхбаярт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан албадан ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэв албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Энхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.