Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/145

     2022          02          08                                    2022/ШЦТ/145

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Х.Нарангуа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2108000000000 тоот хэргийг 2021.12.20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Алтанбулаг суманд 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч, зураглаач мэргэжилтэй, “Г” ХХК-нд зураглаач, найруулагч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо Цагаан Хуарангийн 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Эндээ овогт Н-ийн Ж /РД:**00000000/ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Монлаагийн 3-8 тоотод амьдран суух Ц.Эын гэрт иргэн Б.Бтэй хөзөр тоглож байгаад “булхайцлаа” гэх шалтгаанаар  маргалдан, гэрээс гарч түүний нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.Бий:  “2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд найз Хөлөгөөтэй уулзаад бид хоёр Хөлөгөөгийн найз гэх Жоохноогийнд очсон. Тэгээд Жоохноо гэх айлынд эхнэр, хүүхдүүд нь байсан. Хөлөгөө, Жоохноо, түүний эхнэр бид 4 байж байхад удалгүй танихгүй нэг эмэгтэй ирсэн. Мөн удалгүй ******* ирээд бид нар дэлгүүрээс архи авч Жоохноогийн гэрт нь уусан. ******* болон танихгүй эмэгтэй хоёр нэг баг, Жоохноо бид хоёр нэг баг болоод хөзөр тоглож байгаад би *******т хандаад “чи битгий луйвардаад” гэсэн чинь ******* уурлаад гэрээс гарсан. Тэгэхээр нь би араас нь дагаж гараад бид хоёр маргалдсан. Маргалдаж байхад ******* миний уруул руу нэг удаа мөргөхөд би газарт унасан. Би шүдэндээ аппараттай учраас аппарат уруул руу шигдээд орчихсон их цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Гэрч Б.Гийн: “...Намайг унтсан хойгуур тэд нар хөзөр тоглож байгаад Б.Б, ******* нар хоорондоо маргалдсан. Намайг сэрэхэд *******, Б.Б нар хоорондоо маргалдаад гараад явахаар нь араас нь бие засах гээд гарсан чинь тэр хоёр хоорондоо хэрэлдэж байснаа *******, Б.Бий нүүрэн тус газарт нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Гэтэл Б.Б саваад унасан. Тэгэхээр нь би очоод салгасан. Гадаа зодоон маргаан болоход би бие засах гээд гарсан. Бусад нь гэрт байсан. Б.Б өөрөө цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

- Гэрч Б.Н-ийн “2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн үед манай гэрт Б.Б Б.Г нар ирсэн. Бид манайд архи уусан. Удалгүй араас нь Ц.Ц, ******* нар ирсэн. Би нэлээн согтуу байсан. Маргааш нь Б.Б, ******* нар хоорондоо маргалдаад Б.Бий шүдний аппарат гэмтсэн гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

- Гэрч Ц.Эын “Манай гэрт найз Б.Г, Б.Б нар ирсэн. Араас нь Ц.Ц, ******* нар ирсэн. Тэгээд бид нар хөзөр тоглосон. ...гаднаас Б.Б орж ирээд ******* “мөргөчихлөө, цагдаад дуудна, гэрийн хаягаа өг” гэхээр нь “юу яриад байгаа юм. Цагдаад дуудахаар бол гэрээс гар” гээд Б.Б, *******, Б.Г нарыг явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

- Гэрч Б.Тийн “Б.Н-ийн найзууд нь ирчихсэн архи ууж байсан. 21 цагийн үед Б.Ц ахынхаас сүх аваад мод хагалж байхад ахын найз намхан *******, шүдэндээ аппараттай Б.Б нар гарч ирээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд ******* Б.Бий цээж рүү нэг цохиод татаад нүүр хэсэг рүү нь мөргөсөн чинь Б.Б газар унасан. Б.Б, ******* нар маргалдаж байхад Б.Г гэрээс гарч ирсэн. Зодоон болсны дараа гэрээс Б.Ц, Ц.Э, танихгүй эмэгтэй нар гарч ирсэн. Гадаа байхад Б.Б, *******ыг зодож цохиогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

- Гэрч Ц.Цгийн “Тухайн өдөр найз Ц.Эынд 20 цагийн үед очсон. Намайг очиход Б.Ц Ц.Э, Б.Г, Б.Б бид нар хоёр шил архи уусан. Би *******ыг гэртээ хүргүүлэх гээд дуудсан. Б.Б тоглоомоос болоод хэрүүл өдөөд байсан. ******* “тоглоомоо болъё” гээд орон дээр сууж байгаад гараад явсан. Б.Н-ийнх гэрт байдаг учраас гадаа *******, Б.Б нар хоорондоо маргалдаад байгаа нь сонсогдож байсан. Б.Г унтаж байгаад Б.Б, ******* нарын араас гарсан чинь Б.Б орилоод ******* мөргөчихлөө гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9936 дугаартай “Б.Бий биед дээд уруулын салстад няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Б.Бий биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 23 цагийн үед найз Ц.Эын гэрт хөзөр тоглож байх явцдаа “булхайцлаа” гэх шалтгаанаар Б.Бтэй маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.Б, гэрч Ц.Э, Б.Т, Ц.Ц нарын мэдүүлэг, шинжээчийн 2021.10.20-ны өдрийн 9936 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “намайг араас боохоор нь “зайлалдаа” гээд түлхчсэн чинь эргээд ирээд намайг толгойн тус газар утастай гараараа 1 удаа цохихоор нь би “зайлалдаа” гээд мангасдаад унагасан чинь цагдаад дуудлага өгсөн. Би мөргөсөн асуудал байхгүй, хүмүүс гэрчилнэ. Миний толгой хавдсан, би шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэж мэдүүлсэн /хх-13-14/ байна. Уг мэдүүлгийн дагуу мөрдөгчөөс 20021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор *******ын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч ******* нь шүүх эмнэлэгт үзүүлээгүй байх ба шүүх хуралдаанд “Тухайн үед томилолтоор хөдөө явсан байсан учир үзүүлж чадаагүй. Одоо би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гомдол, саналгүй” хэмээн мэдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргаагүй тул прокуророос *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* нь тухайн асуудлаар гомдол гаргаж жичдээ шалгуулах эрхтэй байна.

Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас Б.Бий биед “дээд уруулын салстад няцарсан шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 9936 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна..

Хохирогч Б.Бийг шинжээч шүдний эмчид үзүүлж, рентгэн зураг авахуулахаар явуулсан боловч ирээгүй тул шинжээч үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн дүгнэлтээ гаргасан ба хохирогч Б.Б “...цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөөд дараа нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд маргааш нь шүдний аппарат хийлгэсэн эмнэлэг дээрээ очоод аппарат руу шигдэж борсон уруулын арьсаа салгуулсан. Тэгээд эмч “гайгүй” гэж хэлэхээр нь толгойн зураг болон шүдний рентген зураг авахуулаагүй юм. Зураг авахуулах шаардлагагүй учраас шүүх эмнэлэгт дахин очоогүй” гэж мэдүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг /хх-9/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хохирогч Б.Б “тухайн өдөр таксинд 35000 төгрөг, эмнэлэг рүү явахад 15000 төгрөг, шүдний эмчилгээнд 40000 төгрөг, миний гар руу өшиглөж гар утас газарт унагаснаас болж Ай фоне икс ар маркийн гар утасны дэлгэцний наалт хагарч 40000 төгрөгөөр солиулна, 1 өдрийн ажилд яваагүй 80000 төгрөг” нийт 210000 төгрөг нэхэмжилжээ. /хх-9/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д“ Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******аас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Дээрх хуульд зааснаар хохирогч Б.Б өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******аас шаардах эрхтэй боловч иргэний нэхэмжлэлээ нотлох баримтыг гаргаж өгөөгүйн улмаас шүүхээс тухайн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Б.Бий гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс хохирогч Б.Бд шүүх хуралдааны товыг 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр мэдэгдсэн боловч хохирогч нь шалтгаанаа мэдэгдэхгүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь урьд 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Баянгол дүүргийн шүүхийн 2008.02.22-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж, шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар тэнссэн,

2. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.09-ний өдрийн 1554 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон уг ялыг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр эдэлж дуусгасан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын хуулбар хувь баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2008.02.22-нд шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул уг хэрэгтээ Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон, 2019.10.09-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг бүрэн эдэлсэн байх тул урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, орлогын байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Эндээ овогт Н-ийн Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эндээ овогт Н-ийн Жт 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогч Б.Бий 210000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Б.Б нь нотлох баримтаа бүрдүүлэн өөрийн болон *******ын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ