| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2022/0063/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/126 |
| Огноо | 2022-02-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүгдэгч Ч.С,
нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Г.Билгүүжин нарыг оролцуулан,
Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чингисийн Ст холбогдох эрүүгийн 2102 00481 0345 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Чингисийн С /РД: ./, Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй /хэрэгт холбогдох үедээ ШШГЕГ-ын харьяа Баривчлах байранд хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан/, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-94 тоотод оршин суух хаягтай боловч одоо Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар микро 95 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.С нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг, Улаан толгой гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
Улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 33/1 дүгээр байрны гадна нийтийн эзэмшлийн талбайд дээрх түүж бэлтгэсэн “өвс” гэх нэршилтэй 126.1 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 288 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ч.С
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ч.С нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг, Улаан толгой гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 33/1 дүгээр байрны гадна нийтийн эзэмшлийн талбайд дээрх түүж бэлтгэсэн “өвс” гэх нэршилтэй 126.1 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтаст хэргийн 7-13 дугаар тал/,
2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ч.Сын биед үзлэг хийж “мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгасан “...4, 5 дугаар багананд 1 улаан зураас тодорч “Эерэг” гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4840 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл, хуванцар савтай шээсний дээж зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн №8 гэж хаягласан шар өнгийн гялгар уутанд битүүмжилсэн 126.1 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн өвс, ургамал зүйлд делта-9 тетрагидроканнабинол илрэв. “Чингис С ФД 02240638 2021.10.21” гэж хаягласан шээсэнд делта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.
Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-25 дугаар тал/,
Шүүгдэгч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах байранд хамгаалалтын ажилтнаар ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сард ээлжийн амралтаа аваад Орхон аймагт гэр рүүгээ амрахаар явсан. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Улаан толгой гэх газарт өвс ургадаг гэхээр нь түүх зорилгоор ганцаараа яваад том уутны талаар түүгээд түүсэн өвснөөсөө жоохныг цаасанд ороож хэрэглээд Улаанбаатар хот руу вагонд суусан. Тухайн үед өвсөө цүнхэнд хийсэн байсан. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өглөө Улаанбаатар хотод ирээд 16 цагийн үед ууттай өвсөө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33/1 байрны ард байрлах контейнарын ард талд нь хаягдал дугуй байхаар нь уг дугуйн завсар хийсэн байсан. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр түрээсэлж буй Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 10 дугаар байрны 18 тоотод байх үед гаднаас цагдаа нар орж ирээд өвсөө өөрийн хүсэлтээр зааж өгсөн...” гэх /хавтаст хэргийн 80-82 дугаар тал/,
шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт, би 2021 оны 10 дугаар сарын дундуур Эрдэнэт хотод амарч яваад өвс гэх зүйлийг түүж бэлтгэсэн. Тухайн зүйлийг би сонирхож хэрэглэсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө нураасан. Миний буруу. Энэ бүхэн дуусвал би сайхан амьдрахын төлөө хичээнэ гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ч.Сын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4840 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдав.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст ажил, гэр болон шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж хамрах бүсийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээр тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Ч.С зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өвс гэх нэршилтэй 126,1 грамм цэвэр жин бүхий сэтгэцэт нөлөөт бодис нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдсан байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí
ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Шүүгдэгч Боржигон овогт Чингисийн Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст ажил, гэр болон шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж хамрах бүсийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээр тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ч.С бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өвс гэх нэршилтэй 126,1 грамм цэвэр жин бүхий сэтгэцэт нөлөөт бодисыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдсан байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã× П.АРИУНБОЛД