| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02185/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/02034 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/02034
| 2017 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/02034 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 14-р хороо, 10-10 тоотод оршин суух, регистр ЧИ68030706, Цэдэвийнхэн овогт Цэдэвийн Цэрэнхорлоогийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 11-р хороо, Зүүн ард аюуш 1-р гудамж 37 тоотод оршин суух, регистр УУ66042026, Нөмрөг овогт Жанчивын Оюунхандад холбогдох 1 500 600 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэдээ: Ц.Цэрэнхорлоо миний бие 2015 оны 9-р сарын 24-ний өдөр Ж.Оюунхандад 2 750 000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Гэвч Ж.Оюунханд нь гэрээний үүргээ үл биелүүлж байх тул Ж.Оюунхандаас 1 500 600 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Оюунханд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Цэрэнхорлоогийн нэхэмжилсэн 1 500 600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг дараах графикаар төлөхөөр нэхэмжлэгчтэй тохирсон болно. 2017 оны 8-р сарын 10-наас эхлэн сар бүр 200 000 төгрөгөөр 8 сарын хугацаатай төлнө. Энэ хугацаа маань 2018 оны 3-р сард дуусч байгаа. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоо шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбартаа танилцлаа. Энэ тайлбарт дурьдсан графикийн дагуу төлбөрийг барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоо нь Ж.Оюунханд холбогдох 1 500 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шатанд хариуцагч Ж.Оюунханд нь нэхэмжлэлийн шаардлага 1 500 600 төгрөгийг 2017 оны 8-р сарын 10-наас эхлэн 2018 оны 3-р сар хүртэл сар бүр 200 000 төгрөгөөр 8 сарын хугацаатай төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.Цэрэнхорлоогийн нэхэмжлэлийн шаардлага 1 500 600 төгрөгийг 2017 оны 8-р сарын 10-наас эхлэн 2018 оны 3-р сар хүртэл сар бүр 200 000 төгрөгөөр 8 сарын хугацаатай төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Ж.Оюунхандын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 960 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ж.Оюунхандаас 19 480 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА