Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/129

 

   

                                                           

 

 

 

   

2022        02         14                            

   

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Э.Э,

нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Б.Дөлгөөн нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Энхчимэгийн Эт холбогдох эрүүгийн 2211 00000 0077 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Энхчимэгийн Э, /РД:ИГ98053013/ Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хан баян констракшн” ХХК лифтний үйлдвэрт угсрагч ажил хийдэг гэх, ам бүл 5, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгын 7-4023 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар иргэн Г.Алтан-Одын биед нь дух, зүүн дээд доод зовхи, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, дээд уруулын дунд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт гаргасан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол үйлдэгдсэн, шүүгдэгч хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар иргэн Г.Алтан-Одын биед нь дух, зүүн дээд доод зовхи, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, дээд уруулын дунд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Г.Алтан-Од мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би ажлаасаа тарчхаад ажлынхаа хүмүүстэй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэмүүжингийн гэрт нь сууж 0,75 литрийн “Хараа” нэртэй цагаан архи, 1 том 2,5 литрийн “Сэнгүр” уугаад байж байхад цаг нилээн орой болсон байхад гаднаас Тэмүүжингийн найз болох Э ирсэн. Тэгээд бид нар авсан архиа уугаад байж байхад би Этай бага зэрэг үгнээс болж маргалдаж, үг зөрөх болсон, тэгээд бид хоёр эвлэрээд гар барихад Э надад хандаж ямар чанга атгадаг юм бэ гээд өдөөд байхаар нь тэгээд хоёулаа гарч уулзья гээд байшингийн гадна талд нь гарсан. Би тухайн үед ажлынхаа гутлыг өмссөн байсан ба их хальтардаг гутал байсан, тэгээд Э түлхэхэд би газар хальтарч унахад намайг дээрээс нүүр лүү дэвсэж цохисон. ...Бид нар хамт байхад Э.Э өөрийгөө бөө гээд байхаар нь би бөөд итгэдэггүй гэснээс болж бид хоёр маргалдаж, муудалцах болсон...” гэх /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Цолмонгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №776 дугаартай дүгнэлтэд:

Г.Алтан-Одын биед дух, зүүн дээд зовхи, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт дээд уруулын дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн гэмтлүүд байна.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

Шүүгдэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр найз болох Тэмүүжингийн 32-ийн тойргийн тэнд байдаг гэрт нь очсон, хаягийг нь тодорхой мэдэхгүй, гэрт нь очиход Тэмүүжин дүүтэйгээ, Алтан-Од, нэг танихгүй залуу байсан. Тэгээд би ууж байсан пивоноос нь хоёр аяга уугаад пиво нь дуусаад би архинаас нь хоёр хундага уугаад байж байхад Аптан-Одтой бага зэрэг маргалдаад байхаар нь би явлаа гээд гар барих гэтэл Алтан-Од миний гарнаас хүчтэй атгаад цээжээрээ түлхээд чи яагаад байгаа юм бэ гээд дахиад маргалдаад гадаа гарахаар болоод, заамдалцаад байж байхад Алтан-Од их өндөр болохоор миний гар ч хүрэхгүй байсан ба миний нүүр лүү хоёр удаа цохиод, унагаах гэж байхад нь би өөрийг нь газар унагааж байгаад нүүр лүү 4-5 удаа гараараа цохиж байхад Билгүүн, Тэмүүжин нар гарч ирж салгасан...” гэх /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,

шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна зэрэг мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч Г.Алтан-Одын мэдүүлэг, дээр дурдсан шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овогт Энхчимэгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Э.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×         П.АРИУНБОЛД