Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 0928

2019 оны 12 сарын 19 өдөр       Дугаар 128/ШШ2019/0914               Улаанбаатар хот

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар.

Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэн Б.Буын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204098185 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан

2019 оны 12 сарын 20 өдөр            Дугаар 128/ШШ2019/0928          Улаанбаатар хот

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.ЧБ, Б.Чх

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 261 дүгээр захирамжийн Б.ЧБ, Б.Чх  нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 тоот захирамжийн 1 дэх заалтын Б.Хө, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох,

3. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжийн Б.Хө, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б.Хө, Ж.О нарт газар өмчлүүлсэн хэсгийг /бүртгэл/-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё, нэхэмжлэгч Б.ЧБ, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М ,гуравдагч этгээд Б.Хө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.ЧБ, Б.Чх нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Б.Чх миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 326 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд, Рашаантын 17-38 тоот амины хашааны зориулалтаар 650 м.кв газрыг 010406294 тоот гэрчилгээгээр эзэмшиж байтал манай аав Цао Юн Юйгээс тус газар дээрх байшинг түрээслэн амьдарч байсан Б.Хө гэгч нь миний газрыг хууль бусаар эзэмшихээр 2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 74 тоот, 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 430 тоот захирамж тус тус гаргуулан Улсын бүртгэлд бүртгүүлэн авсан байсныг Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 264 тоот шийдвэрээр дээрх захирамжуудын Б.Хө, Ж.О нарт холбогдох заалт, газар өмчлөх эрхийн болон хувийн сууц өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 264 тоот шийдвэр нь Монгол улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 тоот тогтоолоор шийдвэр магадлалыг хэвээр үлдээж гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон болно. Гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон учраас Б.Чх миний бие Сүхбаатар дүүргийн Газрын албанд өргөдөл гаргаж уг газрыг дүү Б.ЧБтайгаа хуваан эзэмшихээр тохиролцож Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 213 тоот захирамжаар Б.Чхэд 500м.кв газрыг, Сүхбаатар дүүргийн засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 212 тоот захирамжаар Б.ЧБал 324 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн болно. Бид нар холбогдох хуулийн дагуу гарсан шийдвэрээр газар эзэмших эрхээ авсан гэж бодож явтал Б.Хө, Ж.О нар нь бид хоёрын эзэмшиж буй газраас 129 м.кв газрыг Ж.Оийн нэр дээр, үлдсэн 700 м.кв газрыг Б.Хө өөрийн нэр дээр тус тус өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан болохыг 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн юм. Бидний эзэмшилийн газрыг Б.Хө, Ж.О нар нь өөртөө хууль бусаар өмчлөн авсныг мэдэмэгцээ Сүхбаатар дүүргийн Өмч Газрын Харилцааны албанд Б.Чх миний бие 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, Б.ЧБ миний бие 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гомдолоо гаргасан юм. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өмч Газрын Харилцааны Албанаас 1385 тоот албан бичгээрхариу өгөхдөө Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 тоот захирамжаар өмчлөх эрх үүссэн ба 2009 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрээр 18643313562148 тоот нэгж талбарыг өөрчилсөн байна гэж хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байснаас болж Захиргааны хэргийн шүүхэд 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн засаг даргад өргөдөл гаргасан. Бидний гаргасан өргөдөл Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/1713 тоот бичгээр хариу өгөхдөө Нийслэлийн засаг даргаын 2014 оны А/286 тоот захирамжаар иргэн Ж.От 129 м.кв газар, Б.Хөд 700 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 17-38 тоот хашааны газар өмчлүүлсэн байна. Иймд гомдлоо шүүхэд гаргаж шийдвэрлүүлэнэ үү гэжээ. 2009 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 264 тоот шийдвэр нь Б.Хө, Ж.О нарт газар өмчлүүлэх захирамжийн холбогдох заалт Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Б.Хө нь Б.Чх миний 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр тогтоолтой газрыг хууль бусаар өмчилж Б.Чх, Б.ЧБ бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгуулсан байх тул Б.Хө, Ж.О нарт газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/286 тоот хууль бус захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

            Нэхэмжлэгч нар нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Б.Хө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашааны 17-ын 38-А тоот, Жигжидмаагийн Ж.О Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Рашааны 17-38 тоот газруудыг эзэмшүүлэх тухай захирамж тухайн үед гараагүй гээд холбогдох байгууллагаас олдохгүй байсныг сая хариуцагч талаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 473 тоот захирамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Иймд Б.Хө, Ж.О нарт газар эзэмшүүлсэн 473 тоот захирамж нь хууль бус тул түүнийг хүчингүй болгож өгнө үү” гэж нэмэгдүүлсэн байна.

            Шүүхийн шаардсаны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нар нь дараах байдлаар тодруулсан байна.

1. Нэхэмжлэгч Б.ЧБ миний бие Сүхбаатар дүүргийн Засаг Даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 212 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 17-38А тоотод 324 м.кв газрыг эзэмших болж 0354940 тоот гэрчилгээг авсан юм. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг Даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 261 тоот захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаар захирамжийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 17-38А тоот хашааны газарт Банзрагчийн Чулуунсүх, Банзрагчийн Чулуунбат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэжээ. 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 261 тоот захирамжид 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 212 тоот захирамж гэж бичэгдээгүй. Сүхбаатар дүүргийн Засаг Даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 261 тоот захирамж нь Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 495 тоот тогтоолыг үндэслэсэн гэсэн боловч Улсын Дээд Шүүхийн дээрхи тогтоол нь Б.ЧБ надад ямар ч хамааралгүй бөгөөд уг иргэний шүүхийн магадлал тогтоолд Ч миний газар болоод эд хөрөнгөнд ямар ч тогтоол шийдвэр гараагүй юм.

            Иймд нэхэмжлэгч Б.ЧБ надад газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй бөгөөд хууль бус гэж үзэж байна.

            2. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 473 тоот захирамж гарч Б.Хө, Ж.О нарт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 17-38А тоот газрыг эзэмшүүлсэн нь мөн Нийслэлийн Засаг Даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ны А/286 тоот захирамжаар Б.Хөд 700м.кв, Ж.От 129м.кв газар өмчлүүлсэн байсан.Б.Хө миний эзэмшил газраас 200 м.кв, эхнэр Ж.О нь 129 м.кв талбайг өмчилж авсан байсан.

            Иймд нэхэмжлэгч Б.Бт миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.

            А. Сүхбаатар дүүргийн Засаг Даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 261 тоот захирамжийн 1 дэх заалтаар Б.ЧБын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх боловч Б.ЧБад газар эзэмшүүлсэн захирамжийн тоот байхгүй ба ямар ч хамааралгүй болгосон байгаа учир Сүхбаатар дүүргийн Засаг Даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 261 тоот захирамжийг Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар илт хууль бус акт болохыг тогтоолгох.

            Б. Сүхбаатар дүүргийн Засаг Даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 тоот захирамжийн Б.Хө, Ж.О нарт холбогдох хэсэг нь нэхэмжлэгч миний газар эзэмших эрх буюу Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дах заалтуудыг зөрчсөн байх тул уг захирамжийн 1 дэх заалтийн Б.Хө, Ж.О нарт холбогдох хэсгийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар хүчингүй болгуулах.

            В. Нийслэлийн Засаг Даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжийг гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31.1.2 дахь заалтыг үндэслэсэн нь хууль бус байх тул А/286 тоот захирамж дахь Б.Хө, Ж.О нарт 129 м.кв, 700 м.кв газар өмчлүүлсэн хэсгийг Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтаар хүчингүй болгуулах.

            Г. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэн газар өмчлөх бүртгэлийг бүртгэсэн гэх боловч Б.Хө, Ж.О нарын тухайн үед улсын бүртгэлд гаргасан нотлох баримтууд нь хууль бус байсан тул эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах зэрэг тодруулга хийж байна” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Б.ЧБ, Б.Чх нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг өгч байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 473 дугаар захирамж дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг үндэслэсэн. Хавсралтад иргэний хэргийн 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэнийг тусгаагүй байсан болохоор яг юу үндэслэсэн гэдэг шалтгаанаар няцаасан. Иргэн Б.ЧБ, Б.Чх нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон. 2009 оны захиргааны хэргийн анхан, давах, дээд шүүхийн тогтоолыг үндэслээгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсч байсан. Тухайн эд хөрөнгийг Иргэний шүүх гуравдагч этгээд Б.Хөгийн эзэмшил гэж тогтоосон учир манайхыг энэ тогтоолыг үндэслэсэн гэж харахаар байгаа. Яагаад хүчингүй болгож байгаа тухай үндэслэлийг тогтоогоогүй. Ийм учир нэмэгдүүлсэн шаардлагад энэ асуудлаар тодруулгыг хийсэн байна. 

Захиргааны маргаан  нь 2009 он шийдвэрлэгдэж н.Алтансүхийн эзэмшил байна гэж даалгасан. Гэвч иргэний журмаар объект гуравдагч этгээд Б.Хөгийнх гэсэн байдаг. Маргаан бүхий 473 дугаар захиргааны акт иргэний эсвэл захиргааны маргаантай холбоотойгоор үндэслэх хэсэгт тусгаагүй. 2006 онд Б.Хөд 700 м.кв газар, түүний эхнэр 129 м.кв давхардуулж олгосон. 2008 оноос газрын төлбөр төлөхтэй холбоотойгоор маргаан үүссэн.

Б.ЧБ, Б.Чх нар нь Сүхбаатар дүүргийн Газрын алба, Сүхбаатарын Засаг дарга, Үл хөдлөх хөрөнгийн газар,Нийслэлийн Засаг дарга нарыг хариуцагчаар татан гуравдагч этгээдээр Б.Хөг оролцуулан захиргааны хэрэг үүссэн. 2009 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 264 дүгээр шийдвэр, 2009 оны10 дугаар сарын 27-ны өдрийн 374 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 15 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Б.Хөгийн газрын гэрчилгээг хүчингүй болгож, захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгож хууль бус болохыг тогтоосон. Иргэн Б.Чхийн эзэмших эрхийг сэргээсэн. Үүний дараа объектын маргаан үүсэж иргэний журмаар Б.Хөгийн эзэмшлийн объект гэж шийдвэрлэсэн. Манайх 2013 онд олгосон. 473 дугаар шийдвэр хууль бус үндэслэлгүй гарсан гэж маргаж байна. Захиргааны байгууллага 3 шатны шүүхийн материалыг хэрэв хавсаргасан бол одоогийн ийм нөхцөл байдал үүсэхгүй байх байсан.

Тухайн газар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль алиных нь нэр дээр биш н.Батбаяр гэдэг хүний нэр дээр байгаа. Авилгатай тэмцэх газарт бид нарыг болон холбогдох хүмүүсийг бүгдийг нь өгсний дагуу бид шалгагдаад явж байгаа. 2006 онд Б.Хөд олгосон газрын асуудлын дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Үүний дагуу бид нарыг үндэслэлээ буруу гаргасан гэж маргаж биднийг буруутгах үндэслэл болсон. Б.Хө нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний 64 дүгээр гэрээгээр манайд нөхөн олговортойгоор худалдсан. Эхнэр нь 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр н.Мөнх-Очир гэх хүнд шилжүүлсэн. н.Мөнх-Очир нь  2015 оны 12 дугаар сарын 31-ний 62 дугаар гэрээгээр нөхөн олговортойгоор шилжүүлсэн. Засаг даргын ажилчдын амьжиргааг хангах орлогоосоо татаж авсан. Бид цэгцгүй байдлаас болж шүүхэд мэдээлэл гаргахдаа Б.Хө, Ж.О нарын нэр дээр байна гэж гарч ирдэг. Авилгатай тэмцэх газарт тасралтай 5 сар шалгагдахдаа манай хийсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг Сүхбаатар дүүргийн тамгын газраас 195,000,000 орчим төгрөг гарч байгаа боловч төрийн бус байгууллага өндөр сууцруу шилждэг. Тухайн үед манай хэлтсийн дарга нарын нэг нь төлөөлөн удирдах зөвлөлд байж байдаг. Өндөр сууцанд манай ажилчдын байр байдаг, төрийн бус байгууллага СӨХ гэдэг нэрээр байж байдаг. Мэдээллийн санд өөрчлөлт орон нэгдсэн зүйл хийгээгүй боловч тухайн газар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Б.ЧБ, Б.Чх, Б.Хө нарын хэнийх нь ч эзэмшил биш иргэн н.Батбаярын эзэмшлийнх. Газрын алба шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл өөрчлөлт оруулж болохгүй гэсэн. 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан бөгөөд тухайн захирамжид маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн бөгөөд Ба-т газар олгосон захирамж түүнээс хойш гарсан. 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 40  хувийг, газар чөлөөлөгдсөнөөс хойш 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр түдгэлзүүлэх захирамж гарахаас өмнө 60 хувийг н.МӨ-т шилжүүлсэн үйл баримт байгаа. Дүүргийн Засаг дарга 200,000,000 төгрөгийн хохиролд орсон үйл баримт байна. 2018 оны 07 дугаар сарын эхээр наадмын өмнө гомдол гаргасан. Тухайн гомдлын агуулгад “хууль зөрчиж газар олгосон. Иймд эрх бүхий албан тушаалтанд хариуцлага оногдуулж, газрыг маань эргүүлж олгоно уу” гэсэн агуулгатай гомдол гаргасан. 2015 он, 2018 оноос бүх шүүхийн шийдвэрийг архиваас авч үзсэн. 820 м.кв 11 дүгээр хороо, Рашаантын 38 тоот газарт давхцалтай газар  олгогдсон. Дотоод аудитын газраас үүнийг шалгасан.

Шүүхийн шийдвэрийг дагуу тэр газрыг 2006 онд Б.Хөд олгодог нь буруу юм. Тэгж сэргээхдээ дахиж олгосон буруу. Шүүхийн шийдвэр эцэслэн гаргаж олгосон байсан. 2009 онд маргаж сэргээгдсэн. Манайд болон нийслэлд энэ талаар даалгасан байсан. Огт гаргахгүй явж байгаад буцаагаад Б.Хөд газар олгосон. Өмнө нь олгосон байхад дахин олгосон асуудал байна. Бодит байдал дээр нэхэмжлэгч гуравдагч этгээдэд газар байхгүй байна. Шүүхээр эцэслэн шийдвэрлэе гэхэд мэдээллийн санд болон цаасаар байхгүй. Газрын кадастрын мэдээллийн санд тэгж харагддаг. Одоо хэний ч нэр дээр байхгүй н.Батбаяр дээр байгаа. Бид арьсаа хамгаалж болохгүй. Бид онол болон хуулийн алдаа гаргасан. Бидний буруутай үйл ажиллагаанаас ийм асуудал үүссэн үү. Манайд дүүргийн хэмжээнд ямар ч газар байхгүй. Хуулийн болон процессын алдаа манай байгууллага гаргасан” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.ЧБ, Б.Чх нарны нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/286 дугаар захирамжийн иргэн Б.Хө, Б.О нарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1.Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасны дагуу тус захирамжийг батлан гаргасан.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/286 дугаар захирамжийг батлан гаргах эх сурвалж болсон баримтууд хуурамч болох нь хамтран хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хариу тайлбар баримт зэргээр нотлогдож байна.

Иргэн Б.ЧБ, Б.Чх нар Сүхбаатар дүүргийн Газрын алба, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Засаг дарга нарыг хариуцагчаар тодорхойлж, гуравдагч этгээд иргэн Б.Хөг оролцуулан захиргааны хэрэг үүссэн бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 264 дүгээр шийдвэрээр “....Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 74, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 430 дугаар захирамжийн Б.Хөд холбогдох хэсэг...”-ийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд Давж заалдах шатны шүүхийн 2009  оны 376 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 15 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилчдын нийгмийн асуудал шийдвэрлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Хөд Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоо эгүүлэн авах 362 дугаар гэрээ  байгуулан  162.846.803 төгрөгийн нөхөн олговрыг иргэн Б.Хөд олгосон байна.

Иймд Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргын буруутай захиргааны актын улмаас 2014 оны А/286 дугаар захирамжаар иргэн Б.Хөд газар өмчлүүлсэн шийдвэр гаргасан нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа болно” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Газрын Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын бүртгэгч Ц.Өлзийжаргал, Н.Анхбаяр нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Хө нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжаар өмчлүүлсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны 38 А тоот 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраа 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг нотлох баримт гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Г2203009067 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 134046 тоот гэрчилгээ олгосон байна. Улмаар иргэн Б.Хө нь уг газраа Сүхбаатар дүүргийн тамгын газарт нөхөн олговортойгоор худалдаж байгаа тул газрын өмчлөх эрхээсээ татгалзсан тухай хүсэлтийг 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гаргасныг УБЕГ-ын даргын 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 260 дугаар тушаалаар хувийн хэрэг бүртгүүлийг хаасан байна.

            Мөн Б.Хө нь уг газар дээр баригдсан 238.2 м.кв талбайтай хувийн сууцаа 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлэх хүсэлт нотлох баримтуудаа гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү2203029492 дугаарт бүртгэсэн байна.

Улмаар Б.Хө 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хувийн сууцаа бүүлган нурааж, өмчлөх эрхээсээ татгалзсан хүсэлтийг үндэслэн УБЕГ-ын Даргын бүүлган нурааж, өмчлөх эрхээсээ татгалзсан хүсэлтийг үндэслэн УБЕГ-ын Даргын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1157 тоот тушаалаар хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна. Иргэн Ж.О нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/286 тоот захирамжаар өмчлүүлсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны 38 тоот 129 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраа 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг нотлох баримт гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Г2203009066 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 134045 тоот гэрчилгээ олгосон байна. Улмаар уг газраа иргэн Ч.Мөнх-Очир луу 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ХХАГ-ний дагуу худалдан авсан байна. Ч.Мөнх-Очир нь 2015 оны 2 дугаар сарын 4-ны өдөр газар өмчлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 260 тоот тушаалаар хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна. Иргэн Б.Хө, Ж.О, Х.Тэлүүн нар нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 430 тоот захирамжаар өмчлүүлсэн Сүхбаатар дүүргийн 11 дүүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны 38 тоот гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газраа 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлэг нотлох баримт гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Г2203002809 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 00067333 тоот гэрчилгээ олгосон байна. Улмаар уг газраа иргэн Б.Хө, Ж.О нарын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэг өргөдөл болон Нийслэлийн захиргааны хэргийн 2009 оны 264 тоот шүүхийн шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 376 тоот магадлал, 2010 оны Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 15 дугаартай тогтоолыг үндэслэн газар өмчлөх эрхийг хүчингүй болгож Улсын бүртгэлийн ерөнхийн газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 808 тоот тушаалаар хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна. Уг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны 38 тоот газар дээрээ иргэн Б.Хө, Ж.О, Х.Тэлүүн нар нь 183.5 м.кв хувийн сууцаа 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү2203014755 дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн 000212431 тоот гэрчилгээ авсан байх бөгөөд өмчлөгч нарын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэг өргөдөл болон Нийслэлийн захиргааны хэргийн 2009 оны 264 тоот шүүхийн шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 376 тоот магадлал, 2010 оны Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 15 дугаартай тогтоолыг үндэслэн газар өмчлөх эрхийг хүчингүй болгож Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 808 тоот тушаалаар хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна.

            Иргэн Б.Хөд холбогдуулж Нийслэлийн Засаг даргын 2006 оны 430 тоот захирамжийг гаргуулан авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 201525022173 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 21 тоот Прокурорын тогтоолоор уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

            Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан иргэн Б.Хө, Ж.О нар нь Нийслэлийн Засаг Даргын А/286 тоот захирамжаар өмчлүүлсэн газраа бүртгэлийн байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулж байсан хэдий ч тэдгээр иргэд нь өмчлөх эрхээсээ татгалзаж гаргасан хүсэлтийг үндэслэн хувийн хэрэг бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар тус тус хаасан байна манай байгууллага хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Хө шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбартаа: “...1994 оноос хойш тасралтгүй гэр бүлийн хамт амьдарч байсан. 2009 онд захиргааны хэргийн шүүхээс Б.Чх бид хоёрын газрыг давхцуулан олгосон гэсэн шийдвэр гарч байсан. Хэний өмчлөлийн газар эсэх талаар газрын албанаас хариу өгч байсан. Иргэний шүүхээс өмчлөлийг тогтоолгосон. Дөрвөн өрөө байшин байсан. Б.Чхийн маргаж буй объект нь нэг өрөө байсан. Тухайн хүн өөрөө энэ талаар ялгаж салгадаггүй. Иргэний шүүхээр шийдсэн шийдвэрийн дагуу нөхөн олговроор Сүхбаатар дүүрэгт зарсан. Газраа өгсөн. Давхардуулж газар олгосон байна. 2004 онд Б.Чхэд, 2006 онд надад газар эзэмших эрхийг тус тус олгосон. Шүүхэд маргаж байгаагүй. Өмч хөрөнгийг шийдүүлж газрын асуудлыг шийдүүл гэсэн. Олон албан байгууллагад хандаж байсан. Миний хувьд шийдүүллээ гэж ойлгосон. Өмч хөрөнгийн эзэнд газар олгодог гэсэн байдлаар шийдвэрлэсэн гэж ойлгосон. Сүхбаатар дүүргийн албан хаагч давхцуулан олгосон нь буруу. Нэг газрыг 2004, 2006 онд давхцуулж олгосон гэж ойлгож байна. Б.Чхийн талд шийдвэр гарсан. Миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Би өмчийн хөрөнгийн эзэн ч миний доод талын газар будлианд орсон. Иргэний хэргийн шүүхээр өмчлөгч гэдгээ тогтоолгосон. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэж 163,000,000 төгрөгийг авсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдааны ирцийн тухайд: 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн, өмгөөлөгч Б.Б, Б.Да нар нь тус өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх /өвчтэй, хөдөө ажлаар явсан гэх/ нотлох баримтуудаа ирүүлээгүй, гуравдагч этгээд  өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоход татгалзах зүйлгүй гэсний дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч  Б.ЧБ, Б.Чх нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.ЧБ, Б.Чх нараас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр:

2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02 ны өдрийн 473 тоот захирамжийн нэг дэх заалтын Б.Хө, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох,

3. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр 14 өдрийн А-286 тоот захирамжийн Б.Хө, Ж.О нарт газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах,

4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б.Хө, Ж.О нарт газар болон эд хөрөнгө өмчлүүлсэн хэсгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

            Нэг. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 261 дүгээр захирамжийн Б.ЧБ, Б.Чх нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Анх нэхэмжлэгч Б.Чхэд  Сүхбаатар дүүргийн Засаг дарга  2011 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 213 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 17-38-д 500 м.кв газрыг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 212 дугаар захирамжаар Рашаантын 17-38а-д  Б.ЧБад 324 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр захирамж гарч 0354940, 0354949 тоот гэрчилгээнүүдийг олгосон байна.

            Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2013 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 261 дүгээр захирамжаар Б.ЧБ, Б.Чх нарын газрыг хүчингүй болгосон бөгөөд захирамжийн захирамжлах хэсэгт “...Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 554 дүгээр магадлалыг хэвээр үлдээх, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 495 тоот тогтоолыг тус тус үндэслэн 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаар захирамжийн 11 дүгээр хороо Рашаантын 17-ын 38 тоот хашааны газарт Банзрагчийн Чулуунсүх, Банзрагчийн Чулуунбатад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж дурджээ,

            Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дээрх захирамжинд дурьдсан 495 тоот тогтоол нь Б.ЧБын газар болон эд хөрөнгөд огт хамааралгүй гарсан тогтоол бөгөөд Б.Чхийн эзэмшилийн 500 м.кв газар дээр барьсан барилга болон гаражын маргааны асуудлаар шийдвэрлэсэн тогтоол байхад уг тогтоолыг хариуцагч төрийн захиргааны байгууллага нягталж шалгалгүйгээр Б.ЧБын газар болон өмч хөрөнгөнд хамааруулж дээрх 261 дүгээр захирамжийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 495 тоот тогтоолын хянавал хэсэгт “....Зохигчдын хооронд үүссэн газрын маргааны явцад Б.Хөгийн газрын болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хүчингүй болсон тухай баримтууд хэрэгт авагдсан байгаа боловч энэ нь түүний байшинг эзэмшин амьдарч байгаа нь хууль ёсных гэдгийг үгүйсгэх баримт биш,  харин маргааны зүйл болсон хашаа байшинг хариуцагч буюу Б.Хө нь 1994 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 180.000 /нэг зуун наян мянган төгрөг/-р худалдан авсан талаархи баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй..” гэж дүгнэсэн байх бөгөөд уг тогтоолын үндэслэл болсон бичиг баримтыг хуурамч эсэхийг шалгуулахаар нэхэмжлэгч Б.ЧБ, Б.Чх нар нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст иргэн Б.Хө нь бичиг баримт хуурамчаар бүрдүүлж биднийг хохироосон гэх асуудлаар гомдол гаргасан байна.

 Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дээрх гомдлыг шалгаж цагдаагийн  байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон тогтоол гаргасан байна. 

            Шинжээчийн дүгнэлтээр “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 17-38 тоот хашаа байшинд Б.Хө нь амьдарч байхдаа хуурамч бичиг баримт ашиглан өөрийн нэр дээр уг байшинг шилжүүлж авсан эсэх тал дээр дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтээр “...мөнгө хүлээлгэн өгсөн баримт, хувийн сууц худалдах худалдан авах гэрээ, гэсэн монгол хятад хэл дээрх баримтуудын доод хэсэгт “Худалдсан”, “Хүлээн авсан”, гэсэн талд байрлах шинжилж буй гарын үсгүүд нь Ц Ю-гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.ЧБ, Б.Чх нарын аав болох Ц Ю-наас Б.Хө амьдарч байсан байраа худалдаж авсан гэх Иргэний хэргийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “хувийн сууц худалдах, худалдан авах” гэрээ, “мөнгө хүлээлгэн өгсөн” баримт, “худалдсан”, “худалдан” авсан гэх баримтууд нь хуурамч гэдгийг шүүхийн шинжилгээний давтан дүгнэлтээр дахин нотолсон болох нь хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаагийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Комиссын бүрэлдэхүүнтэй давтан шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Прокурорын 21а тогтоол, Сүхбаатар дүүргийн прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 21 дүгээр “...Б.Хө нь “бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг шүүхээр хэлэлцүүлэх боломжгүй байна.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах хугацааг 5 жилээр тогтоосон бөгөөд уг хугацаа дууссан...” тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэргээс үзвэл гуравдагч этгээд Б.Хө нь бусдыг хууран мэхлэх замаар маргаан бүхий захиргааны актыг гаргуулсан болох нь нотлогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус байна, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус” байна гэж хуульчилснаас үзвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 261 дүгээр захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай төдийгүй өмнө гарсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 212, 213 дугаар захирамж болон Захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолтой  өөр хоорондоо дотоод уялдаа холбоогүй нэхэмжлэгч нарын газар эзэмших, өмчлөх, эд хөрөнгөө өмчлөх хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчигдөхөд хүрсэн байх тул илт хууль бус захиргааны акт гэж шүүх дүгнэв.

            2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 473 дугаар захирамжийн  Б.Хө, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 11 ний өдрийн 264 дүгээр шийдвэрээр “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 326 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17-38 тоотод 650 м.кв газрыг 5 жилээр Б.Чхэд ашиглуулахаар шийдвэрлэж, 010406294 дугаар гэрчилгээг түүнд олгожээ гэжээ, Гэтэл Б.Чхийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхцуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжаар Б.Хөд тус дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 17-38 тоотод 650 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар түүнд 700 м.кв газрыг өмчлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг зөрчсөн төдийгүй маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч Б.Чхийн Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан байна..” гэж дүгнэсэн бөгөөд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 376 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 15 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсээр байхад төрийн захиргааны байгууллагаас дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг нэг бүрчлэн уншиж нягтлахгүйгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргаас дахин иргэн Бүдээгийн  Б.Хөд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 17-38а 700 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар, Жигжидмаагийн Оюундэлгэрт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 17-38-д 280 м.кв газрыг 5 жилийн хугацаатай дахин бусдын газартай давхардуулан эзэмшүүлэхээр 2013 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 473 дугаар захирамж гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...шударга ёс, ...тэгш байдал,...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Газрын тухай хуулийн 4.1.3-д дахь заалтад төрөөс газрын талаар баримтлах “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шудрага ёс тэгш байдлыг хангах”, зарчмыг хариуцагчаас зөрчиж, мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчиж, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа нэхэмжлэгч нарын газартай давхцуулан гуравдагч этгээд Б.Хө болон Ж.О нарт газар эзэмшүүлсэн нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн төрийн захиргааны буруутай үйлдлээс болж ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр дээрх 473 дугаар захирамж гарсан төдийгүй бодит байдал дээр маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Б.ЧБ, Б.Чх, гуравдагч этгээд Б.Хө, Ж.О нарын алинд нь ч олгоогүй байна. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 261, 473 дугаар захирамж гарсан гэж харагдах боловч үнэхээр хуулийн дагуу нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээсэн захирамж гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 473 дугаар захирамжийн Б.Хө, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хангаж шийдвэрлэв.    

            3. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжийн Б.Хө, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-д “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” гэж зааснаас үзвэл Газар өмчилж авах эрх бүхий иргэн үнэн зөв баримтыг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй байна. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заажээ.

            Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжийн эх сурвалж болох нотлох баримтууд нь хуурамч болох нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “....гуравдагч этгээд нь бусдийг хуурч хууль бус нотлох баримт бүрдүүлсэн үүний улмаас дараа дараагийн захирамжууд гарсан, одоогийн байдлаар эдгээр захирамжуудыг хүчингүй болгосон ямар нэг эрх зүйн акт гараагүй төрийн захиргааны байгууллагын буруутай үйлдэл байдаг, энэ талаар зохих шат шатны байгууллагууд нь шалгаж байгаа...” гэх тайлбар, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг мэдсэн шүүхийн шийдвэрийг бид хүндэтгэх болно” гэх тайлбараас дүгнэвэл Б.ЧБ, Б.Чх нар нь хуулийн дагуу авсан газраа өмчилж авч чадаагүй, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн болох нь нотлогдож байна.

            Түүнчлэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3118 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжийн Б.Хө, Ж.О нарт холбогдох хэсгийн биелэлтийг Б.ЧБ, Б.Чх нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 258 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн байхад төрийн захиргааны байгууллагаас Б.Хө, Ж.О нарын газрыг нөхөх олговортойгоор улс буцаан авсан нь үндэслэлгүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу  Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжийн Б.Хө, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

            Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөлөөс маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамж нь аль хэдийн хүчингүй болсон гэж тайлбарладаг боловч бодит байдал дээр уг захирамжийг хүчингүй болгосон захирамж огт гараагүй байна.

            Дөрөв: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б.Хө, Ж.О нарт газар болон эд хөрөнгө өмчлүүлсэн хэсгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “..Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан иргэн Б.Хө, Ж.О нар нь Нийслэлийн Засаг Даргын А/286 тоот захирамжаар өмчлүүлсэн газраа бүртгэлийн байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулж байсан хэдий ч тэдгээр иргэд нь өмчлөх эрхээсээ татгалзаж гаргасан хүсэлтийг үндэслэн хувийн хэрэг бүртгэлийг УБЕГ-ын даргын тушаалаар тус тус хаасан байна..” гэж тайлбарладаг ч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэж заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Б.Хө, Ж.О нарын бүртгэл нь хуурамч нотлох баримтад тулгуурласан байх тул хуулийн дагуу үнэн зөв хийгдсэн бүртгэл гэж үзэхээргүй байна.

Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.6-д “Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б.Хө, Ж.О нарт газар болон эд хөрөнгө өмчлүүлсэн хэсгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.10, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 261 дүгээр захирамжийн Б.ЧБ, Б.Чх  нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 тоот захирамжийн 1 дэх заалтын Б.Хө, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжийн Б.Хө, Ж.О нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

 3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Иргэн Б.Хөгийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны 38А тоот 700 м.кв газрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Г2203009067 дугаар бүртгэл, өмчлөх эрхийн 134046 тоот гэрчилгээ, уг газарт баригдсан 238.2 м.кв талбайтай хувийн орон сууцыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү2203029492 дугаарт бүртгэсэн бүртгэл, Иргэн Ж.Оийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны 38 тоот 129 м.кв газрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Г2203009066 дугаар бүртгэл, өмчлөх эрхийн 134045 тоот гэрчилгээ, Иргэн Б.Хө, Ж.О, Х.Тэлүүн нарын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны 38 тоот гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Г2203002809 дугаар бүртгэл, өмчлөх эрхийн 00067333 тоот гэрчилгээ, Иргэн Б.Хө, Ж.О, Х.Тэлүүн нарын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны 38 тоот газар дээрх 183.5 м.кв хувийн сууцыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Г2203014755 дугаар бүртгэл, өмчлөх эрхийн 000212431 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ОЮУНГЭРЭЛ

хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П. л, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, гэрч Д.Онар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Д.Б миний бие 2005 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “ГК”ХХК-тай 32/12 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 12 тоот  36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв 330 ам.доллараар нийт 11,880 ам.доллараар худалдан авахаар тохирч худалдан авсан. Манай гэр бүл орон сууцандаа 2005 оны 06 дугаар сард нүүж орсон. Харин орон сууцны төлбөт 11,230 ам.долларыг төлсөн. 2005 онд барилга баригдаж дууссанаас хойш миний бие захиалсан орон сууцандаа эхнэр, 2 хүүхдийн хамт нүүн орж, түүнээс хойш 2 хүүхэд маань мэндэлж, өнөөдрийг хүртэл ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдарч байна. Гэвч барилгын ажлыг гүйцэтгэгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.М нь “гк” ХЗХ-ны хэрэгт ял шийтгүүлж 2006-2015 онд барилгыг улсын комисс хүлээн аваагүй, барилгыг хариуцаж бидний өмчлөлд шилжүүлж өгөх хүн байхгүй болсон. Дээрх шалтгааны улмаас миний бие өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авч чадаагүй билээ. Гэхдээ миний бие 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 12 тоот 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр “урьдчилсан тэмдэглэгээ ” хийлгэсэн юм. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс намайг дуудаж, миний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ иргэн Б.Буын нэр дээр гарсан болохыг мэдсэн. Одоо манай гэр бүлийг Б.Бу нь орон сууцыг чөлөөлөхийг шаардаж байна. Би иргэн Б.Буын нэр дээр миний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан болохыг мэдсэн даруйдаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт “бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан боловч тус газраас 2019 оны 03 сарын 15-ны өдөр 7/2154 тоот албан бичгээр "... шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн үндэслэлгүй хариу ирсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т “урьдчилсан тэмдэглэл” хийлгэсэн тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах ёстой юм. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 болон Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 185.3 дах хэсэгт заасныг зөрчиж бүртгэл хийснээс болж, иргэн Д.Б миний өмчлөх эрх зөрчигдөж байна.

Иймд иргэн Б.Буын нэр дээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204098485 дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эшүүхэд гаргасан бичгээр гаргасан тайлбартаа: “...”ГК”ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон /13360/, Б.Доржийн гудамж 32 байр хаягтай орон сууцны зориулалттай барилгыг захиалагчидын өмчлөлд бүртгүүлэхээр Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт”-ыг “ГК”ХХК-ийн 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 11/16 тоот албан бичиг болон бусад нотлох баримтын хамт тус хэлтэст ирүүлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж зааснаар тухайн “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт”-ыг гаргаж өгч буй этгээд нь тухайн жагсаалтад холбогдох эрхийг бүртгэх, шийдвэр гаргахад шаардлагатай бүх мэдээллийг багтаасан нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэлд дурдсан 12 тоот орон сууц нь жагсаалтанд захиалагч иргэний нэргүйгээр /хоосон/ ирсэн байна. Захиалгаар баригдсан орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн бүртгэдэг. Иргэн Б.Бу нь нэхэмжпэлд дурдсан Баянзүрх дүүргийн 4 дугээр хороо Хоршооллын хотхон /13360/, Б.Доржийн гудамж 32 дугаар байрны 12 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлэг гаргасан байх бөгөөд түүнд хавсарган өгсөн өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 32/12 тоот орон сууцны захиалгын гэрээ; “ГК”ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/31 тоот, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/02 тоот, албан бичиг зэрэг нотлох баримтуудийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204098185 дугаарт бүртгэсэн байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгөд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлгээр иргэн Д.Б урьдчилсан тэмдэглэл бүртгүүлсэн байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлд “Эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх” тухай заасан байдаг. Энэхүү урьдчилсан тэмдэглэл нь хуульд заасан үндэслэлийг хангаагүй боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8 дугаар зүйлийн 8.12-т зааснаар жагсаалтанд урьдчилсан тэмдэглэл хийх үндэслэл байгаа гэж үзэж болох хэдий ч 8.12.6 дахь хэсэгт заасан үйлчилгээний хөлс гелөөгүй, 8.13-т заасан журмын дагуу “.... зөвхөн тухайн шинээр баригдаж байгаа барилгад улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэгт тухай бүр бичилт хийж, гэрээнд <улсын бүртгэгч бүртгэв> болон улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий тэмдгийг дарж, гэрээний хувийг мэдүүлэг гаргагчид буцаана. Энэ тохиолдолд улсын бүртгэгч тухайн эд хөрөнгийн нутаг дэвсгэрийн харъяалалаар дэвтэр /Маягт Б-2/-Т тусгайлан тэмдэглэл хөтлөнө” гэсэн журмыг зөрчсөн байна. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлд заасан тэмдэгтийн хураамж төлөөгүй мэдүүлгийг хүлээж авсан нь “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.1.1 дэх хэсгийг мөн зөрчсөн байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “ГК”ХХК-ийн ажилтан Ц. Г уг орон сууцыг дүүдээ авч өгнө, мөнгийг цувуулж өгье, дүүгээ оруулж байя гэж хүсэлт гаргасны дагуу тус компани уг маргаан бүхий орон сууцны түлхүүрийг Ц.Г-т өгсөн. Улмаар компаний удирдлага 2006 онд гэмт хэрэгт холбогдон явж 2015 онд суллагдан гарч ирхэд уг орон сууцанд Д.Б гэх хүн оршин сууж байсан ба компани орон сууцаа суллаж авах эсвэл үнийг нь төлөх асуудлыг Д. Б-д тавьсан боловч үнийг төлсөн гэж маргасан боловч энэ тухайгаа нотлоогүй байдаг. Ингээд тус компани орон сууцаа дараагийн худалдан авагчдад тухайн үеийнх нь үнээр санал болгосноор

миний бие 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 32/12 тоот "Орон сууц захиалгын гэрээ"-гээр уг орон сууцыг 10.440 ам. доллараар худалдан авч Ү2204098185 дугаарт буртгүүлж ордероо авсан. Гэтэл Д. д нь орон сууцыг суллаж өгөхгүй гэж маргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч маргаан манай талд шийдэгдэх нь тодорхой болмогц захиргааны хэргийн шүүхэд хандан хэрэг үүсгүүлэх замаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгуулсан юм. Тэрээр уг орон сууцанд оршин суугаагаа нотолдог боловч түүнийг өмчлөх эрхээ нотолж чаддаггүй бөгөөд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн гэх боловч уг ажиллагаа нь хууль журам зөрчсөн үйлдэл болсныг хариуцагч нотолж байна. Түүнчлэн түүний эрх зөрчигдсөнийг нотлох баримт байхгүй. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Д.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Б болон түүний өмгөөлөгчөөс “Д.Б миний бие 2005 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “ГК”ХХК-тай 32/12 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 12 тоот  36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 330 ам.доллараар нийт 11,880 ам.доллараар худалдан авахаар тохирч худалдан авсан. Орон сууцны төлбөр 11,230 ам.долларыг төлсөн. 2005 онд барилга баригдаж дууссанаас хойш миний бие захиалсан орон сууцандаа эхнэр, 2 хүүхдийн хамт нүүн орж, түүнээс хойш 2 хүүхэд маань мэндэлж, өнөөдрийг хүртэл ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдарч байна. Гэвч барилгын ажлыг гүйцэтгэгч “ГК”ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мэндбаяр нь “Глоб кредит” ХЗХ-ны хэрэгт ял шийтгүүлж 2006-2015 онд барилгыг улсын комисс хүлээн аваагүй, барилгыг хариуцаж бидний өмчлөлд шилжүүлж өгөх хүн байхгүй болсон. Дээрх шалтгааны улмаас миний бие өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авч чадаагүй. Гэхдээ миний бие 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 12 тоот 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр “урьдчилсан тэмдэглэгээ” хийлгэсэн. Гэтэл иргэн Б.Буын нэр дээр миний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан болохыг мэдсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т заасан урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах ёстой гэж,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э: “...Иргэн Б.Бу нь нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хоршооллын хотхон /13360/, Б.Доржийн гудамж 32 дугаар байрны 12 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлэг гаргасан байх бөгөөд түүнд хавсарган өгсөн өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 32/12 тоот орон сууцны захиалгын гэрээ, “ГК”ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/31 тоот, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/02 тоот  албан бичиг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204098185 дугаарт бүртгэсэн нь хууль ёсны юм.

Дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлгээр иргэн Д.Б урьдчилсан тэмдэглэл бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийг тус тус зөрчсөн” гэж,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мр “...уг орон сууцанд Д.Б гэх хүн оршин сууж байсан ба компани орон сууцаа суллаж өгөх эсхүл үнийг нь төлөх асуудлыг Д.Бод тавьсан боловч үнийг төлсөн талаарх баримтаа гаргаж өгдөггүй. Мөн дээрх орон сууцанд оршин суугаагаа нотолдог хэдий ч орон сууцыг өмчлөх эрхтэй гэдгээ нэхэмжлэгч нотолж чаддаггүй бөгөөд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн гэх боловч уг ажиллагаа нь хууль журам зөрчсөн үйлдэл болсныг хариуцагч тал нотолж байна гэж тус тус маргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хууулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “ Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө”,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь гуравдагч этгээд Б.Буын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлэг, түүнд хавсарган өгсөн өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 32/12 тоот орон сууцны захиалгын гэрээ, “ГК”ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/31 тоот, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/02 тоот  албан бичиг зэргийг  үндэслэн маргаан бүхий Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хоршооллын хотхон /13360/, Б.Доржийн гудамж 32 дугаар байрны 12 тоот орон сууцыг Б.Буын нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд  нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 12 тоот 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь төлбөрийн маргаантай байсан тул 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, өөрийн нэр дээр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн гэжээ.

Дээрх урьдчилсан тэмдэглэгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8 дугаар зүйлийн 8.12-т “Шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн тодорхой хэсгийг нийтийн орон сууцны болон бусад зориулалтаар өмчлөхөөр захиалан гэрээ хийж, хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд нь урьдчилсан тэмдэглэгээ хийж болно.

Энэ тохиолдолд мэдүүлгийг захиалга өгсөн хөрөнгө оруулагчийн нэрээр гаргах бөгөөд мэдүүлэгт дараах баримт бичгийг хавсаргана”, 8 дугаар зүйлийн 8.13-т “.... зөвхөн тухайн шинээр баригдаж байгаа барилгад улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэгт тухай бүр бичилт хийж, гэрээнд <улсын бүртгэгч бүртгэв> болон улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий тэмдгийг дарж, гэрээний хувийг мэдүүлэг гаргагчид буцаана. Энэ тохиолдолд улсын бүртгэгч тухайн эд хөрөнгийн нутаг дэвсгэрийн харъяалалаар дэвтэр /Маягт Б-2/-Т тусгайлан тэмдэглэл хөтлөнө”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлд заасан тэмдэгтийн хураамж төлөөгүй мэдүүлгийг хүлээж авч бүртгэсэн нь “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.1.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

            Мөн маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 12 тоот 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар орон сууц захиалгын гэрээ хийж нэхэмжлэгч Д.Б нь Солонгос Улсад ажиллаж байхдаа өөрийн төрсөн эгчээрээ дамжуулж төлбөрөө төлж байсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ гэрч Д.О-ийн “... Байрны төлбөр төлсөн баримтын нэг нь эх хувиараа манай нөхөр Ц.Г, нөгөө нь “ГК”ХХК-д байгаа. Ц.Г хувийн өс хонзонгоос болоод төлбөр төлсөн баримтыг өгдөггүй...”, гэрч Ц.Гн “...Би хэн байрны мөнгө төлж байсныг мэдэхгүй. Би эхнэртэйгээ хамт амьдарч байхдаа ах дүү нартай нь харьцдаггүй байсан. Цагаан сараар л орж гардаг байсан. Одоо бид 2 тусдаа амьдарч байгаа...” гэх мэдүүлгүүдээс үзвэл нэхэмжлэгч байрны төлбөрөө бүрэн төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

Мөн 2005 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 32/12 дугаар Орон сууц захиалгын гэрээг байгуулахад нэхэмжлэгч Д.Б нь Солонгос Улсад байсан байх ба Орон сууц захиалгын гэрээнд нэхэмжлэгчийн өмнөөс төрсөн эгч Д.Оа нь Д.Бын итгэмжлэлгүйгээр гарын үсэг зурсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй”, 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж тус тус заажээ.

Дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудаас шүүхэд гаргасан тайлбараас дүгнэж үзвэл маргаан бүхий Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хоршооллын хотхон /13360/, Б.Доржийн гудамж 32 дугаар байрны 12 тоот орон сууцны өмчлөх эрхийг иргэний хэргийн шүүхээр тогтоолгосны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан үл хөдлөх  эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг өөрчлөн бүртгүүлэх боломжтой байна.

Иймд нэхэмжлэгч Д.Бын “Иргэн Б.Буын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204098185 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 9 дүгээр зүйлийн 9.1, 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Иргэн Б.Буын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204098185 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ