Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч Б.Ууганбаатар, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

шүүгдэгч Т.Гантулга, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр,

шүүгдэгч Г.Төмөрчөдөр, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Бат-Эрдэний Ууганбаатар, Чулуун тайж овогт Тогтохын Гантулга, Дуганч овогт Ганбаатарын Төмөрчөдөр нарт холбогдох эрүүгийн 2015 2501 2732 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 4-р баг, Харзат, 24 байр 1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Бага нарангийн 2-6-99 тоотод түр оршин суудаг,

            Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял дээр Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор 2  жил хорих ялын зарим болох 1 жилийн ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 4 сар хорих ялаар шийтгүүлсэн,

            Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1772 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 сар 24 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

            Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял оногдуулж, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 24 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял оногдуулж, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 654A тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ял оногдуулж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 238 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Бат-Эрдэний Ууганбаатар, РД:ДЮ88042237,

            2. Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 4-р баг, Харзат, 11 гудамж 10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, зайсангийн 2-17 тоотод оршин суух,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жил хорих ял, 

            Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялын зарим болох 2 жил 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жил 8 сар хорих ял оногдуулж, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 654A дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ял оногдуулж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 224 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Чулуун тайж овогт Тогтохын Гантулга, РД:ДЛ87101910,

            3. Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Жаргалан сум, 3-р баг, Завхан голд оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 хэсэг, Сургуулийн 1618б тоотод түр оршин суух,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сар хорих ялаар шийтгүүлж, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 24 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Дуганч овогт Ганбаатарын Төмөрчөдөр, РД:ДЖ82012519,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Ууганбаатар нь Т.Гантулгатай бүлэглэн, ялтай байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорьний дэнжийн 3-167 тоотод оршин суух Г.Нэргүйн байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, савхин куртик, хаш хөөрөг, цасны өмд, темберланд маркийн эрэгтэй, эмэгтэй хүний гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 790.000 төгрөгийн хохирол,

давтан үйлдлээр Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух Ц.Гэрэлчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж булган малгай, үнэгэн малгай, цэвэр спирт, Мартин нэртэй вино зэрэг эд зүйл хулгайлж 486.000 төгрөгийн хохирол,

мөн өдөр Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Энхтайвны 12-27 тоотод оршин суух Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж алтан нуухтай, сийлбэртэй шүүхэн толгойтой чүнчиг норов хөөрөг, хаш гаанс, хос мөнгөн гинжтэй, соёо цохилууртай угалзан хүрэн ширэн хавтай 10 лан мөнгө орсон тамхины сав, мөнгөн ембүү цохилууртай суран оосортой хүрэн хавтага хос алтан ээмэг, бөгж, сувдан шигтгээтэй, ногоон оюу шигтгээтэй алтан ээмэг, товгор хээтэй жижиг алтан бөгж, эрэгтэй хүний тольтой монетон бөгж, дөрвөн ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний хурган дотортой дээл, хөвөнтэй дээл, эмэгтэй хүний үйтэн хуаран дээл, монгол гутал, зөөврийн компьютер, Монгол стандарт нэртэй архи, набор 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 19.141.000 төгрөгийн хохирол тус тус учруулсны улмаас бусдад нийт 20.417.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Т.Гантулга нь Б.Ууганбаатартай бүлэглэн, ялтай байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зорьний дэнжийн 3-167 тоотод оршин суух Г.Нэргүйн байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, савхин куртик, хаш хөөрөг, цасны өмд, Темберланд маркийн эрэгтэй, эмэгтэй хүний гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 790.000 төгрөгийн хохирол,

давтан үйлдлээр Б.Ууганбаатар, Г.Төмөрчөдөр нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух Ц.Гэрэлчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж булган малгай, үнэгэн малгай, цэвэр спирт, Мартин нэртэй вино зэрэг эд зүйл хулгайлж 486.000 төгрөгийн хохирол,

мөн өдөр Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Энхтайвны 12-27 тоотод оршин суух Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж алтан нуухтай, сийлбэртэй шүрэн толгойтой чүнчиг норов хөөрөг, хаш гаанс, хос мөнгөн гинжтэй, соёо цохилууртай угалзан хүрэн ширэн хавтай 10 лан мөнгө орсон тамхины сав, мөнгөн ембүү цохилууртай суран оосортой хүрэн хавтага хос алтан ээмэг, бөгж, сувдан шигтгээтэй, ногоон оюу шигтгээтэй алтан ээмэг, товгор хээтэй жижиг алтан бөгж, эргтэй хүний тольтой монетон бөгж, дөрвөн ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний хурган дотортой дээл, хөвөнтэй дээл, эмэгтэй хүний үйтэн хуаран дээл, монгол гутал, зөөврийн компьютер, Монгол стандарт нэртэй архи, набор 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 19.141.000 төгрөгийн хохирол тус тус учруулсны улмаас бусдад нийт 20.417.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Төмөрчөдөр нь Б.Ууганбаатар, Г.Гантулга нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух Ц.Гэрэлчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж булган малгай, үнэгэн малгай, цэвэр спирт, Мартин нэртэй вино зэрэг эд зүйл хулгайлж 486.000 төгрөгийн хохирол,

мөн өдөр Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Энхтайвны 12-27 тоотод оршин суух Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж алтан нуухтай, сийлбэртэй шүрэн толгойтой чүнчиг норов хөөрөг, хаш гаанс, хос мөнгөн гинжтэй, соёо цохилууртай угалзан хүрэн ширэн хавтай 10 лан мөнгө орсон тамхины сав, мөнгөн ембүү цохилууртай суран оосортой хүрэн хавтага хос алтан ээмэг, бөгж, сувдан шигтгээтэй, ногоон оюу шигтгээтэй алтан ээмэг, товгор хээтэй жижиг алтан бөгж, эрэгтэй хүний тольтой монетон бөгж, дөрвөн ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний хурган дотортой дээл, хөвөнтэй дээл, эмэгтэй хүний үйтэн хуаран дээл, монгол гутал, зөөврийн компьютер, Монгол стандарт нэртэй архи, набор 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 19.141.000 төгрөгийн хохирол тус тус учруулсны улмаас бусдад нийт 19.627.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ууганбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Т.Гантулгатай уулзаад нэг таньдаг залуугийн гэрт очих гээд Ногоон зоорьний дэнжид очсон. Тэгээд хашаа андуураад орсон бөгөөд хүн байхгүй байхаар нь гарах гэтэл 5-6 залуу ороод ирэхээр нь арын хашааг нь даваад зугтаасан. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Г.Төмөрчөдөртэй Төв аймгийн Зуунмод сумын 2 айлаас эд зүйл хулгайлсан гэв.

Шүүгдэгч Т.Гантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Ууганбаатартай 13 дугаар хороололд уулзахад “би маргааш Говь-Алтай явна, таньдаг ахаасаа мөнгө авах ёстой юм, хамт явчихаад ирье” гэж хэлсэн. Тэгээд би Б.Ууганбаатартай явсан. Намайг Б.Ууганбаатар “энд байж бай” гэж хэлээд хаалгаар нь яваад орсон. Б.Ууганбаатар гарч ирэхдээ хашаа давж гарч ирсэн. Би юу болов гэж бодоод эргээд хартал намайг 2-3 залуучууд ирээд бариад авахаар нь “яасан бэ ах хүү” гэхэд хулгай хийлээ хулгайчаа гээд чирээд явсан. Тэгээд удалгүй Б.Ууганбаатар араас ирсэн. Бид хоёрыг тамберт байлгаж байгаад цагдаа ирэхээр өгөөд явуулсан. Тэр үед Б.Ууганбаатарын биеэс эд зүйл гарч ирээгүй. Би Б.Ууганбаатарыг хулгай хийх гэж байгааг мэдээгүй, хүнтэй уулзаад мөнгө аваад ирье гэж орсон. Төв аймгийн хэргийн хувьд намайг гэртээ байхад Б.Ууганбаатар утсаар “хаана байна, уулзъя” гээд залгаад байсан. Би төвд иртэл 2 цагдаатай ирээд Төв аймгийн цагдаагийн хэлтэст шөнө аваачсан. Тухайн үед намайг эрүүгийн 2 төлөөлөгч айлгаж, зодож, дарамталсан. Би айсандаа Б.Ууганбаатарын мэдүүлгийг дуурайж мэдүүлэг өгсөн. Тэрнээс би Төв аймаг хамт яваагүй гэв.

Шүүгдэгч Г.Төмөрчөдөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гоо сайхны бараа зарах зорилгоор Төв аймаг явсан. Төв аймаг явахдаа Сонгинохайрхан дүүрэг дээр Б.Ууганбаатартай уулзахад “хаашаа явж байгаа юм” гэхээр нь Төв аймаг явж байна гэж хэлсэн. Тэгээд Б.Ууганбаатар хамт явъя гээд явсан. Төв аймагт очоод бараа зарагдахгүй байсан. Тэгтэл Б.Ууганбаатар “юм зарагдахгүй байгаа бол бензиний мөнгө олъё” гээд үйлчилгээний төв рүү орж гар утас хулгайлсан. Тэндээсээ гараад урд хороолол руу орж айлаас малгай зэрэг эд зүйл, хойд хороолол руу орж айлаас хөөрөг, гаанс гэх мэт эд зүйл хулгайлсан. Тэгээд Улаанбаатар хот орсон. Тухайн үед Б.Ууганбаатар бид хоёртой Т.Гантулга яваагүй. Гэхдээ би Т.Гантулгыг явсан гэж мэдүүлэг өгсөн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Төв аймгийн эрүүгийн 3-4 төлөөлөгч ирээд “Б.Ууганбаатар, Т.Гантулга нар хам хулгайч, нар та 3 хамт явсан уу, камерын бичлэгт Б.Ууганбаатар та хоёр орсон байдаг, Т.Гантулга хаана байсан бэ” гэж асуухаар нь машинд байсан гэж мэдүүлсэн гэв.

          Шүүгдэгч Б.Ууганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид гурав Төмөрчөдөр ахын цэнхэр өнгийн Рав-4 маркийн тээврийн хэрэгслээр Төв аймаг орсон. Зуунмод суманд орж ирээд Төмөрчөдөр худалдааны төв орчихоод удалгүй гарч ирсэн. Намайг дуудаад “энд нэг гар утас байна, ороод аваадах, би хүнийг нь саатуулж байя” гэхээр нь 2 давхарт нь ороод баруун талын мухарын гутал зардаг лангуун дотор цэнэглээд тавьчихсан утсыг авсан. Тэгээд чигээрээ яваад гэр хороолол ороод Төмөрчөдөр нэг айлын гадаа ирж зогсоод, тэр айлын хаалгыг нүдсэн чинь хүн гарч ирэхгүй байсан. Тэгээд бид хоёрт “энэ айл эзэнгуй байна” гэхээр нь бид хоёр “орчихоод ирнэ, чи хол байж бай” гэж хэлээд орсон. Зүүн талын цонхоор нь ороод хоёр ширхэг малгай, нэг шил орос архи аваад хүүхдийн жижиг цүнхэнд хийгээд гарч ирсэн. Машиндаа суугаад аймгийн төв өнгөрөөд хойшоо байдаг гэр хороолол ороод цэцэрлэгийн хажуу талын хашааны гадаа зогсоод тэр хавиараа алхаж байгаад Төмөрчөдөрийг чи наад хавиараа алхаж бай гээд бид 2 тэр айл руу орсон. Хашаа байшин хоёрын хооронд байдаг цонхоор Гантулга бид хоёр ороод хөөрөг, нэг гаанс хоёр ууттайгаа, үстэй, үсгүй дээл, монгол гутал, мөнгөн аяга, монетон эдлэл зэрэг эд зүйл аваад машиндаа суугаад шууд Улаанбаатар хот руу явсан. Мөнгөн аягыг нь урт цагаан дээр очоод танихгүй хүнд өгсөн. Тэндээсээ бид хоёрт тус бүр 100.000 төгрөг өгсөн. Би хулгайлсан ээмэг, бөгжөө нуучихсан байж байгаад Төмөрчөдөрт үзүүлсэн чинь Төмөрчөдөр аваад явсан. Хэд хоногийн дараа бид хоёрыг дуудаад 100.000 төгрөг тус тусад нь өгчихөөд дараа уулзана гээд салцгаасан...” гэх мэдүүлэг /1-р хх 29-35, 112-114, 118-119, 208, 232, 234-235, 2-р хх 38 дугаар хуудас/.

Шүүгдэгч Т.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ууганбаатарын нэг таньдаг хүн нэрийг нь сайн мэдэхгүй байна цэнхэр өнгийн жижиг тэргээр ирээд Зуунмодын төвд байх зах руу намайг үүдэн дээрээ зогсоогоод өөрөө ороод нэг ногоон өнгөтэй гар утастай гарч ирсэн. Бид 3 урагшаа гэр хороолол руу яваад ногоон өнгийн байшинд орж жижиг эрэгтэй гар цүнх аваад ирсэн. Тэгээд машинтайгаа хойшоо яваад гэр хороолол ороод нэг хар байшинтай айлд Ууганбаатар ороод би араас нь байшингийн зүүн талын цонхоор ороод тэндээсээ хөөрөг, гаанс өөр юмнууд аваад, Ууганбаатар гялгар уутанд хийсэн. Эргээд шууд хот руу явсан. Би Улаанбаатар хот ороод 13 дугаар хороололд буугаад шууд гэрлүүгээ харьсан. Харин Ууганбаатар нөгөө залуутайгаа явсан. Надад сүүлд 2 хоногийн дараа 300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 36-42, 115-116, 120-121, 209, 232, 233, 236, 2-р хх 37 дугаар хуудас/.

Шүүгдэгч Г.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гантулга, Ууганбаатар нартай уулзаад манай нагац ах Батаагийн цэнхэр өнгийн Рав-4 маркийн 84-12 УН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Төв аймгийн Зуун мод сум руу баруун талаас нь төв замаар ороод захын үүдэнд зогсоод Ууганбаатар бид хоёр ороод булангийн лангууны хэсгээс ногоон өнгийн Хятад утас байхаар нь би зааж өгөөд Ууганбаатар аваад гарцгаасан. Тэндээсээ машинтай урагшаа яваад гэр хороолол руу ороод нэг гудманд орж зогсоод, нэг хашаа руу Ууганбаатар, Гантулга хоёр орсон. Тэр 2 удалгүй хоёр ширхэг малгай авч гарч ирсэн байх шиг санагдаж байна. Бид 3 машиндаа суугаад шууд төв замаараа ороод хойшоо гэр хороолол ороод нилээн лав орж зогсоод Ууганбаатар, Гантулга 2 буугаад удалгүй гарч ирсэн. Тэр айлын хаалгыг нь би тогшиж өгсөн. Тэндээсээ шууд Улаанбаатар хот руу нилээн юм авчихлаа гээд явцгаасан. Урт цагаан дээр очоод 3 аяганы мөнгийг нь салгаад шууд үүдэнд нь явж байсан залууд зарсан. Тэр нь 100 гаруй мянган төгрөг болсон, тэр мөнгөө хувааж авсан. Тэндээсээ салж явахдаа би хулгайлсан зүйлээ аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх 108-111, 229-231, 2-р хх 34-36 дугаар хуудас/.

              Хохирогч Г.Нэргүйн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай хашааны жижиг хаалга хагас онгорхой байсан. Би байшингийнхаа хаалгыг онгойлгох гээд байж байсан чинь манай байшингийн цонхоор 2 залуу гарч хашаа давж зугтаасан. Манай нөхөр, дүү нар хулгайч 2 залууг барьж авсан. Мөнгөн аяга, хөөрөг хоёрыг тэр 2 залуугийн биенээс гаргаж авсан. Манай гэрээс хулгайлж авч гарах гээд манайд байсан цүнхэнд хийж бэлдсэн байсан ба үүдний тамборт орхисон байсан зүйлс гэвэл шинэ, богино, эмэгтэй савхин куртик, цасны шинэ өмд, Тембэрланд маркийн эрэгтэй, эмэгтэй хүний өвлийн шинэ гутал байсан. Эдгээр залуусыг би танихгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 5-7 дугаар хуудас/,

           Хохирогч Ц.Гэрэлчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байхаар нь гэртээ орж үзэхэд шкафанд байсан булган малгай, цагаан үнэгэн малгай, Оросоос авчирсан дарс, 33 граммын цэвэр спирт, цэнхэр өнгийн хүүхдийн цүнх зэрэг эд зүйл байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 88-89 дүгээр хуудас/,

           Хохирогч Ч.Алтантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...гэртээ иртэл манай хашааны том хаалга онгойчихсон, нохой байхгүй байсан. Гэртээ ортол хөлөөр баахан юм хөглөрөөд, үүдний өлгүүр дээр байсан хувцаснууд газар, гал тогооны ширээн дээр 2 ширхэг хөөрөгний даалин, хэтэвч зэргийг онгойлгоод тавьчихсан, том өрөөний цонх нь онгорхой манай бүх тавилгыг онгойлгож юм хумыг гаргаж хаячихсан байсан. Сийлбэртэй, шүрэн толгойтой, алтан нуухтай, чүнчиг норов хөөрөг, хаш, цагаан өнгийн гаанс, алтан бөгж 2 ширхэг, алтан ээмэг 2 хос, монетон бөгж, тамхины хавтага 2 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг, хурган эрэгтэй дээл, шар өнгийн хүүхдийн дээл, улбар шар, үйтэн хуаран эмэгтэй дээл, үдээстэй өвлийн гутал алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх 159-161 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын сүүлчээр Батаагаас 84-12 УНВ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн автомашиныг 8 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 1 сая төгрөг дутсан болохоор Экспресс Капитал ХХК-ний барьцаанд тавьж мөнгө зээлж авсан байсан. Дээрхи хүмүүс надад машинаа гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж огт хэлээгүй зарсан. Одоо би уг машинаа тэд нараас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх 29-32 дугаар хуудас/,

Гэрч Х.Отгоншаравын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хашааны хаалгаар ороход цасан дээр хүний мөр гараад цонх руу явсан байсан. Дагаж очоод цонхон дээрээ зогссон, эхнэр “хөөе энд хулгайч байна” гэж орилхоор нь гүйгээд очтол хашааны хойшоо 2 залуу даваад зугтаасан. Араас нь дүү нартайгаа нийлж хөөж байгаад барьж авсан. Гэртээ авчираад коридорт зогсоож байсан чинь намхандуу залуу нь амбаарын булан руу нэг юм шидчихсэн. Очоод харсан чинь манай хөөргийг махны поошигны хажуу руу шидчихсэн байсан. Цасны өмд, эхнэрийн савхин куртик, миний куртик, 2 ширхэг темберландын гутал зэргийг манай том, хар өнгөтэй цүнхэнд хийгээд авч гарах гээд чадалгүй үүдний таамбарт аваачаад орхичихсон байсан...” гэх мэдүүлэг /1хх 8-9 дүгээр хуудас/,

                Гэрч Г.Билгүүний мөрдөн байцаалтанд өгсөн: “...Отгоншарав ах цасан дээр гутлын мөр гарсан байна гээд байшингаа тойрсон чинь байшингийн цонхоор 2 залуу гараад зүгтаасан. Тэгээд бид хэд араас нь хөөж очоод бариад авсан. Гэрийнхээ үүдний таамбарт оруулаад байлгаж байгаад цагдаа дуудаж өгсөн. Хоёх залуу цонхоор нь цуварч гараад зугтааж байхыг нь харсан. Тэр 2 залуу баригдчихаад “манай найзыг явуулчихаа, сая шоронгоос гарч ирсэн юмаа, намайг ганцаараа байсан гээд хэлчих” гэж гуйгаад байсан. Гэрээс нь аниагийн савхин куртик, өмд, гутал, мөнгөн аяга, хөөрөг зэргийг нь авч гарах гэж байгаад цүнхэнд хийгээд орхисон байсан...” гэх мэдүүлэг /1хх 10 дугаар хуудас/,

               Гэрч М.Бархасын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өндөр, нам 2 залуу байсан ба цонхоор нь цуварч гараад хойшоо хашаа даваад зугтсан. Бид нар араас нь хөөхөд 2 тийшээ салаад зугтаасан. Найз Билгүүн эхлээд намханыг нь хойд хашаа давах гэж байгаад халтираад унахаар нь бариад авсан. Нөгөөхийг нь ах барьж авсан...” гэх мэдүүлэг /1хх 11 дүгээр хуудас/,

Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ганбаатар овогтой Төмөрчөдөр гэдэг хүн өөрийн цахим үнэмлэхээрээ бага гарын мана хөөрөг, алтан нуухтай шүрэн толгойтой, ясан халбагатай хөөргийг барьцаалж 350.000 төгрөг зээлж авсан юм. Нэг гаанс барьчихсан явсан, тэрийг нь аваагүй. Сая мөнгөө авч хөөргийг нь өглөө, одоо тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг /1хх 165 дугаар хуудас/,

              Гэрч Ч.Батаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төмөрчөдөр манай эхнэр Цэсэрмаагийн төрсөн эгчийнх нь хүүхэд юм. 2016 оны 04 дүгээр сарын эхээр Батболд гэдэг хүнд 8 сая төгрөгөөр автомашинаа зарчихсан. Автомашинаар Төмөрчөдөр хулгайн гэмт хэрэг үйлдсэн байсныг мэдээгүй. Айлын гаднаас би өөрөө машинаа олж авч байсан. Хааяа надаас миний машиныг гуйж унаж явдаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 33 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹103 дүгнэлтэд

  1. Шинжилгээнд ирүүлсэн УАА-н 1-10 тоотоос ирүүлж гэрэл зургаар бэхжүүлсэн №7 гутлын мөр болон Энхтайваны 12-27 тоотоос илрүүлж гэрэл зургаар бэхжүүлсэн №5, 6 дугаартай гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд тэнцэж байгаа гутлын мөрүүдээс УАА-н 1-10 тоотоос илрүүлж гэрэл зургаар бэхжүүлсэн №7 гутлын мөр болон Энхтайваны 12-27 тоотоос илрүүлж гэрэл зургаар бэхжүүлсэн №5, 6 дугаартай гутлын мөрүүд нь өлмий хэсгийн тойрог үүсгэсэн нарийн зураасан шинж тэмдгээрээ тохирч байна гэжээ /1хх 97-98 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹18 дүгнэлтэд

1. Хэргийн газраас бэхжүүлсэн гэх гутлын мөр нь сэжигтэн Б.Ууганбаатараас хураан авч ирүүлсэн гэх гутлын /пүүз/ ултай тохирч байна гэжээ /1хх 102 дугаар хуудас/,

Начин заан ХХК-ний Барьцаат зээлийн №0021885 үйлчилгээний баримт /1хх 144 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 79-81, 150-153 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 145, 196, 221, 223 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /1хх 13, 92, 167, 220, 2-р хх 50-53 дугаар хуудас/,

 Хар өнгийн хагас үдээстэй пүүзэн 1 хос гутлыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /2-р хх 28 дугаар хуудас/,

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 84-12 УНВ улсын дугаартай Рав-4 маркийн цэнхэр өнгөтэй автомашиныг битүүмжилжээ /2-р хх 44-49 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх 50, 51, 242 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 53, 54, 192 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Төмөрчөдөрийн хувийн байдлыг тогтоосон баримт /1-р хх 240-241 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Гантулгын хувийн байдлыг тогтоосон баримт /1-р хх 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Ууганбаатар нь Т.Гантулгатай бүлэглэн, ялтай байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорьний дэнжийн 3-167 тоотод оршин суух Г.Нэргүйн байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, савхин куртик, хаш хөөрөг, цасны өмд, темберланд маркийн эрэгтэй, эмэгтэй хүний гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 790.000 төгрөгийн хохирол,

давтан үйлдлээр Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух Ц.Гэрэлчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж булган малгай, үнэгэн малгай, цэвэр спирт, Мартин нэртэй вино зэрэг эд зүйл хулгайлж 486.000 төгрөгийн хохирол,

мөн өдөр Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Энхтайвны 12-27 тоотод оршин суух Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж алтан нуухтай, сийлбэртэй шүрэн толгойтой чүнчиг норов хөөрөг, хаш гаанс, хос мөнгөн гинжтэй, соёо цохилууртай угалзан хүрэн ширэн хавтай 10 лан мөнгө орсон тамхины сав, мөнгөн ембүү цохилууртай суран оосортой хүрэн хавтага хос алтан ээмэг, бөгж, сувдан шигтгээтэй, ногоон оюу шигтгээтэй алтан ээмэг, товгор хээтэй жижиг алтан бөгж, эрэгтэй хүний тольтой монетон бөгж, дөрвөн ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний хурган дотортой дээл, хөвөнтэй дээл, эмэгтэй хүний үйтэн хуаран дээл, монгол гутал, зөөврийн компьютер, Монгол стандарт нэртэй архи, набор 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 19.141.000 төгрөгийн хохирол тус тус учруулсны улмаас бусдад нийт 20.417.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Т.Гантулга нь Б.Ууганбаатар бүлэглэн, ялтай байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорьний дэнжийн 3-167 тоотод оршин суух Г.Нэргүйн байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, савхин куртик, хаш хөөрөг, цасны өмд, Темберланд маркийн эрэгтэй, эмэгтэй хүний гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 790.000 төгрөгийн хохирол,

давтан үйлдлээр Б.Ууганбаатар, Г.Төмөрчөдөр нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух Ц.Гэрэлчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж булган малгай, үнэгэн малгай, цэвэр спирт, Мартин нэртэй вино зэрэг эд зүйл хулгайлж 486.000 төгрөгийн хохирол,

мөн өдөр Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Энхтайвны 12-27 тоотод оршин суух Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж алтан нуухтай, сийлбэртэй шүрэн толгойтой чүнчиг норов хөөрөг, хаш гаанс, хос мөнгөн гинжтэй, соёо цохилууртай угалзан хүрэн ширэн хавтай 10 лан мөнгө орсон тамхины сав, мөнгөн ембүү цохилууртай суран оосортой хүрэн хавтага хос алтан ээмэг, бөгж, сувдан шигтгээтэй, ногоон оюу шигтгээтэй алтан ээмэг, товгор хээтэй жижиг алтан бөгж, эргтэй хүний тольтой монетон бөгж, дөрвөн ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний хурган дотортой дээл, хөвөнтэй дээл, эмэгтэй хүний үйтэн хуаран дээл, монгол гутал, зөөврийн компьютер, Монгол стандарт нэртэй архи, набор 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 19.141.000 төгрөгийн хохирол тус тус учруулсны улмаас бусдад нийт 20.417.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Төмөрчөдөр нь Б.Ууганбаатар, Г.Гантулга нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух Ц.Гэрэлчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж булган малгай, үнэгэн малгай, цэвэр спирт, Мартин нэртэй вино зэрэг эд зүйл хулгайлж 486.000 төгрөгийн хохирол,

мөн өдөр Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Энхтайвны 12-27 тоотод оршин суух Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж алтан нуухтай, сийлбэртэй шүрэн толгойтой чүнчиг норов хөөрөг, хаш гаанс, хос мөнгөн гинжтэй, соёо цохилууртай угалзан хүрэн ширэн хавтай 10 лан мөнгө орсон тамхины сав, мөнгөн ембүү цохилууртай суран оосортой хүрэн хавтага хос алтан ээмэг, бөгж, сувдан шигтгээтэй, ногоон оюу шигтгээтэй алтан ээмэг, товгор хээтэй жижиг алтан бөгж, эргтэй хүний тольтой монетон бөгж, дөрвөн ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний хурган дотортой дээл, хөвөнтэй дээл, эмэгтэй хүний үйтэн хуаран дээл, монгол гутал, зөөврийн компьютер, Монгол стандарт нэртэй архи, набор 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 19.141.000 төгрөгийн хохирол тус тус учруулсны улмаас бусдад нийт 19.627.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ууганбаатар, Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Ууганбаатар, Г.Төмөрчөдөр нар нь хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Т.Гантулгатай хамт үйлдээгүй гэх боловч гэрч Г.Билгүүний “хоёр залуу цонхоор нь гараад зугтааж байхыг харсан. Тэр хоёр залуу баригдчихаад “манай найзыг явуулчихаач, сая шоронгоос гарч ирсэн юм. Намайг ганцаараа байсан гээд хэлчих гээд гуйгаад байсан” гэх мэдүүлэг, гэрч М.Бархасын “найз Билгүүн эхлээд намханыг нь хойд хашаа давах гэж байгаад хальтираад унахаар нь бариад авсан. Нөгөөхийг нь ах барьж авсан” гэх мэдүүлэг, хохирогч Г.Нэргүйн “цонхоор хоёр залуу гарч хашаа давж зугтаасан” гэсэн мэдүүлгүүдээр Т.Гантулга нь Б.Ууганбаатартай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч нар нь Т.Гантулгатай хамт Төв аймаг явж хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Т.Гантулга нь “намайг эрүүгийн 2 төлөөлөгч айлган, зодож дарамталсан. Би айсандаа Б.Ууганбаатарын мэдүүлгийг дуурайж мэдүүлэг өгсөн” гэж мэдүүлсэн, шүүгдэгч Б.Ууганбаатар, Г.Төмөрчөдөр нар нь Т.Гантулгатай хамт хулгайн гэмт хэрэг хийгээгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч дарамталсан гэж тогтоогтоогүй ба энэ талаар прокурорын хяналтын шатанд гомдол гаргаж байгаагүй тул дээрх мэдүүлгүүд нь үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, өөрт гэм буруугүйг нотлох үүрэг хүлээхгүй хэдийг ч хэргийн талаар илт худал мэдүүлэх эрхгүй юм.

Шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тэдгээрийн нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мерседес бенз” маркын 21-61 УНЧ улсын дугаартай автомашины үнэ болох 7 сая төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.

Мөн хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 84-12 УНВ улсын дугаартай Тоёота Рав 4 маркийн автомашиныг битүүмжилсэн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц уг машиныг хохирогч, эзэмшигч Б.Батболдод буцаан олгохоор шийдвэрлэлээ.

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хагас түрийтэй, хар үдээстэй пүүзэн 1 хос гутлыг шүүгдэгч Б.Ууганбаатар буцаан авах хүсэлтэй байгаа тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож, шүүгдэгч Г.Төмөрчөдөр нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ууганбаатарын цагдан хоригдсон 151 хоног, Т.Гантулгын цагдан хоригдсон 150  хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тус тус тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.