Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Алтанлхам, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш ургийн овогт Бы Сд холбогдох 2135001670029 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 11-19 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш ургийн овогт Бы С, /РД: ОЭ84091416/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг Нүцгэн ширэг гэх газарт хохирогч М.Быг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2135001670029 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: -2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр манай хадам ахын хүү Пын /П/ хөшиг тайлах ёслол Увс аймгийн Тариалан сумын нутаг “Нүцгэн ширэг” гэх газарт болсон тул би 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр Б.С хамт 13 цагийн үед Пын хөшиг тайлах ёслолд очсон. ...Тэгээд хүргэний цээр тайлах ёслолд очоод архиар шахуулж нэлээн согтоод Пын гэрийн гадаа очоод эхнэрээ авч явах гээд машинаас буухад хадам ах Б.С согтуу гэрийн гадаа зогсож байсан ба түүнээс хойш бид хоёрын хооронд маргаан болсон эсэх талаар би огт санахгүй байгаа ба тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд би Пын гэрийн гадаа газарт хэвтэж байсан ба миний хэвлий хэсгээр хүчтэй өвдөөд эхнэр Б.С миний цээж хэсгээр тэвэрчихсэн сууж байсан. Тухайн үед бүгд архи уучихсан согтуу, жолоо барих хүн байхгүй байсан болохоор эхнэр болон Тогтуур эгч, өөрийн 3 хүүхдийн хамт Галбадрах гэдэг залуугийн машинаар аймгийн төв рүү хүргүүлсэн. Аймгийн төв рүү явж байх замдаа эхнэр Б.Саас юу болсон талаар тодруулж асуух боломж байхгүй, учир нь миний хэвлийгээр хүчтэй өвдөөд бие засаж чадахгүй шокийн байдалд байсан юм. Аймгийн төвд би 103 дээр ирээд цээж болон хэвлийн зураг авахуулаад шууд гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хагалгаанд орсон. Энэ хугацаанд би гар утсаа асаагаагүй, хагалгаанд ороод 2 хонож байхад цагдаагаас миний гомдлыг шалгаж байгаа байцаагч ирж надтай уулзсан. Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эмнэлгээс гарсан. Пын хөшиг тайлах ёслолд оролцдог өдөр би согтуу гэрийн гадаа байхад хадам ах Б.С согтуугаар намайг өшиглөсөн гэсэн, би өөрөө согтуу байсан болохоор маргаж муудалцсан болон хэзээ яаж зодуулснаа санахгүй байгаа. Эмч нарын хэлснээр би давсагандаа шээстэй байх үедээ давсаг руугаа өшиглүүлснээс давсаг чинь хагарсан байна гэсэн. Энэ асуудлаас өмнө бол би хадам ах Б.Стай хамт ажлаа хийгээд хэвийн харилцаатай байсан, бидний хооронд урьд өмнө маргаан, өс хонзон санасан зүйл байхгүй. ....Би эрүүл мэндээрээ хохирсны улмаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 8 хоног хэвтэн эмчлүүлсэн, хэвтэж байх хугацаандаа хагалгаанд орж давсагаа оёулсан, мөн үрэвслээс сэргийлэх эмчилгээ хийлгэсэн. Одоо миний биеийн байдал харьцангүй сайжирсан. Эмнэлэгт байх хугацаанд шаардлагатай эм тариа болон холбогдох зардлыг хадам ах Б.С хариуцаж төлсөн гэсэн. Надад гомдол санал гээд байх зүйлгүй...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас),

-2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Д.П хөшиг тайлах ёслолд 11 цагийн үед очсон. ...найранд ирсэн хүмүүсийг гаргаж өгөөд гэр лүү ороод байж байтал 18 цагийн үед гадна эрэгтэй хүмүүсийн дуу гараад байхаар нь би гэрээс гараад хартал манай нөхөр М.Б, манай төрсөн ах Б.С хоёр хоорондоо маргалдаж барьцалдаж аваад нэг нэгнээ цохиж байсан. Тэгээд би нөхөр М.Б, Б.С хоёрыг очиж салгахад ах С нь цаашаа эргээд явчихсан. Харин манай нөхөр босож чадахгүй амьсгаа авахад сонин болоод байна гэж хэлээд газар хэвтэж байхад нь би Д.П хамт М.Быг аваад машинаар Энхжаргалын гэрт хүргүүлээд, Энхжаргалын машиныг гуйж түүний хүү Галаа гэх хүнээр аймгийн төв рүү эмнэлэгт хүргэж ирсэн. Тэгээд эмнэлэгт хүргэж эмчид үзүүлэхэд тайвшруулах тариа хийгээд шингэн залгаж хэвтүүлж амраасан. Тэгээд шөнө 01 цагийн үед манай нөхөр сэрж 00-ийн өрөөнд ороод гарч ирэхдээ “миний шээс гарахгүй байна” гэж хэлээд гарч ирсэн. Тэгээд сувилагчид хэлээд эмчид үзүүлэхэд эмч шээлгүүр тавьж шээсийг нь авсан. Тэгээд эмч “маргааш эход ирж үзүүлээрэй” гэж хэлээд явуулсан. Нөхөр М.Б бид 2 хадам эгч М.Мядагмаа эгчийн гэрт очиж хоноод 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 06 цагт дахин бие засах газар орчихоод гэр лүү орж ирээд “миний шээс гарахгүй байна” гэж хэлэхээр нь би хадам эгч М.М хамт өөрийн нөхөр М.Быг дагуулан эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд эмчид үзүүлж хагалгаанд орохоор болсон юм...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

-2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрч Х.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би хүргэн Г хамт аймгийн төвөөс гараад 18 цагийн орчим гэртээ ирээд ачаагаа буулгаж байтал манай бэр Б.С Пын хамт М.Быг авч ирээд “М.Быг эмнэлэгт хүргэх шаардлагатай байна” гэж хэлсэн. Би түүнээс “юу болсон юм бэ” гэж асуухад Б.С надад “Б хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Би Паас “чи зодчихсон юм уу” гэж асуухад П “үгүй, хадам ах Б.Сд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би хүргэн Г хамт Б.С, М.Б нар болон тэдний 3 хүүхдийг суулгаад Г машинаар аймгийн төв рүү очсон. Аймгийн төвд ирээд Б.Быг эхнэр хүүхдийнх нь хамт Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 дээр хүргэчихээд би хөдөө гэр лүүгээ хүргэн Г хамт явсан. ...Тухайн үед М.Б биеийн байдал тааруу, амьсгаатай, ухаан санаа нь орж гарсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба М.Б хэсэг ухаан ороод “намайг хурдан эмнэлэгт хүргээдэх, амьсгал боогдоод байна” гэж хэлж байсан. М.Б зүүн нүд хөхөрч хавдсан байсан ба өөрөөр ил харагдах шарх гэмтэл гэхээр зүйл байхгүй байсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

-2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрч Д.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай гэрийн гадаа ирээд М.Б ах манай аавын гэр лүү орсон. Би болохоор өөрийнхөө гэр лүү орсон. Удалгүй 19 цагийн орчимд Б.С эгч манай гэрт орж ирээд “манай нөхрийг гадаа зодож байна, гараад салгаад өгөөч” гэхээр би гэрээсээ гараад хартал гэрийн гадаа М.Б ах манай аавын талын хамаатны ах Б.Стай хоорондоо маргалдаад Б.С нь М.Б ахыг зодож байсан. Тэгээд би гүйгээд очих хооронд Б.С ах М.Быг зодчихоод цааш эргээд явчихсан. Харин М.Б ах гараараа газар тулаад унахад би Б.С хамт М.Б ахын дэргэд очоод “та зүгээр үү” гэж асуухад М.Б ахын нүд нь улайж хөхөрч хавдсан, дуугарч чадахгүй газар хэвтэж байсан юм. Б.С эгч надад “бид нарыг хойд талын айлд хүрээд өг” гэж хэлэхээр нь би Б.С болон М.Быг 3 хүүхдүүдийнх нь хамтаар өөрийнхөө автомашинаар хөрш айлд хүргэж өгөхөд гэрээс Тогтуур, Галаахүү нар гарч ирээд “юу болсон юм бэ” гэж асуухад Б.С эгч “манай нөхөр хүнд зодуулчихлаа, яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай байна” гэхэд Тогтуур, Галаахүү нар Б.С, М.Б нарын гурван хүүхдүүдийнх нь хамт машиндаа суулгаад орой 20 цагийн орчим аймгийн төв рүү явсан. ...Б.С ах М.Б ахын нүүр лүү нь гараараа цохиж аваад гэдэс рүү нь өшиглөж байх шиг харагдсан, тухайн үед гадаа нар жаргаж харанхуй болчихсон байсан болохоор сайн ялгагдаж харагдахгүй байсан ба яг хаана хаана нь хэдэн удаа цохисныг тодорхой хэлж чадахгүй байна” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас),

-2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би жижүүрт гарч байсан. Тухайн үед М.Б эмнэлэгт ирэхэд би эрчимт эмчилгээний тасагт хүн үзэж байгаад хүлээн авах тасгаас архи уусан зодуулчихсан хүн ирсэн байна, ирж үзээрэй гэж хэлэхээр нь би хүлээн авах тасаг дээр ирэхэд өвчтөн согтуу, биеийг үзэхэд амьсгал болон зүрх судас нь тогтвортой, цээжээр өвдөж байна гэсэн зовуурьтай байсан. Тэгээд М.Быг хүлээн авах тасагт хэвтүүлж 2 л орчим шингэн сэлбэсэн өвдөлт намдаах эм хийсэн, шээс гарахгүй байна гэж хэлэхэд нь давсаганд катетр тавьж шээсийг гадагшлуулсан. Ингээд өвдөлт нь намдахад эхнэр нь дагуулаад гэр лүүгээ аваад явсан. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө 07 цагийн үед эхнэр нь М.Быг дагуулчихсан М.Б хэвлийгээр өвдөж байна гэж хэлээд ирсэн. Тэгэхээр нь би М.Б биеийг үзэж шинжилгээ өгүүлж, эход харуулахад М.Б нь хэвлий хэсэгтээ их хэмжээний шингэнтэй байсан болохоор яаралтай хагалгаанд орсон” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 65 дугаар хуудас),

-2021 оны 9 дугаар сарын 23-ны өдөр гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би юу болсон талаар бэр Б.Саас асуухад “найран дээр Б.С нь М.Бтай маргалдаж зодолдоод М.Быг ийм болгочихлоо гэж хэлсэн. ...2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 03 цагийн үед харьж амарч байгаад өглөө эход үзүүлээд хүрээд ир гэж хэлэхээр нь би өөрийн төрсөн дүү М.Б болон бэр Б.С нарыг дагуулаад гэртээ очоод дүүгээ хэвтүүлээд амраахад М.Б өвдөж амарч чадахгүй байсан. Өглөө 6 цагийн үед би бэр Б.С хамт М.Быг дагуулан эмнэлэгт үзүүлээд хагалгаанд оруулахаар болсон. М.Б нь хагалгаанд орохоор болсон тул цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),

-2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.Б хэвлий дүүрэнг, давсаг орчмоор эмзэглэлтэй, цустай шээсэн зовиуртай байсан. М.Б биед ил харагдах шарх гэмтэл байхгүй байсан. М.Б хагалгаанд орсон онош нь давсаг хагарсан, дотор цус алдалт, шээсний гаралтай гялтантай хордлого гэсэн оношоор мэс засалд орсон. М.Б гэмтэл нь хэвлийн голын дунд, доод зүслэгээр цус тогтоолготой орж шалгахад хэвлийд шээс тархсан давсагны арын хана 5-6 см орчим урагдсан шархтай байсныг давсаганд үечилсэн оёдол тавьж шээсийг соруулж, давсагны өмнөд хананд шээс тогтонгийн гуурс тавьж, шээсний сувгаар катетр тавьж оруулж шалгасан. Хэвлийн хөндийг 0.9 процентийн натри хлоридын уусмалаар сайтар угааж цэвэрлэж хэвлийн зүүн ханаар аарцагийн хөндийд гуурс тавьж бэхэлсэн. Шархыг үечлэн хааж ариун боолт хийсэн...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас),

-Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “1. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Хишигбаярын гаргасан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 421 дугаартай дүгнэлтэд давсагны язрал, хөндийт эрхтний гялтангийн цус харвалт гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэлгүй байна. 2. 3. 4. М.Б биед давсагны урагдал бүхий хэвлийн битүү гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас хэвлийн хөндийг нээж шалгах, давсагны урагдлыг оёх мэс засал хийлгэжээ. 5. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Давсагны урагдал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. М.Б биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн 101 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 96-98 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө: -2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлж өгсөн: “...Б.С нь зан аашийн хувьд хүнтэй зөв боловсон харилцдаг, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, ер нь бол даруу зантай хүнээс үг зөрөөд байдаггүй, хүн үг хэлэвч өөдөөс нь сөрдөггүй, дуу цөөнтэй, даруу тусархаг, хорт муу зуршилгүй, харилцааны соёлтой, хар бор ажилд сайн, үнэнч шударга, ар гэр хүүхдүүддээ халамж сайн тавьдаг...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 72 дугаар хуудас),

-2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.С нь нийгмийн ажилд сайн, ажил голохгүй хийдэг, гэр бүлийнхэндээ байнга тусалж дэмжиж байдаг, хайр халамж сайтай, гэр бүлдээ ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй. ...Б.С нь бие эрүүл мэндийн хувьд толгой нь өвдөж, нүдний хараа муудах болсон бөгөөд даралт ихсэж, зүрхээр нь хатгаж өвдөх, хөл гар нь хөрч, янгинаж өвдөх болсон өөрөөр архаг хууч өвчин гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас),

-2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Пын хөшиг тайлах ёслол болж би Ц.Пын гэрт ирсэн хүмүүст үйлчилж мах чанадаг гэрт байсан. ...Би хүмүүс явчихсан байсан болохоор мах чанаж байсан гэрт задалчихсан архи байсныг ганцаараа уусан. Тэгээд гэрт байсан архийг ууж дуусгаад И.Ц ахын гэрт орж суугаад И.Ц ахтай 0.75 литрийн Экс нэртэй архийг хувааж уусан бөгөөд уусан архиндаа хурдан согтож өөрийгөө хянах чадваргүй болчихсон байсан. Би болсон асуудлын талаар санахгүй байна. Би маргааш нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байрлах гэрт ирээд байж байтал эхнэр Н.Б “М.Б хагалгаанд орсон байна, чамайг цохисон гэж байна” гэж хэлсэн. Би М.Быг хагалгаанд орсны дараа 4 хоног Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт түүнийг сахиж хоносон бөгөөд эмчилгээний төлбөрийг төлж хохирлыг барагдуулсан. Би М.Б эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад торгуулийн ял онодуулж өгнө үү. Яагаад гэвэл би хорих ял авах юм бол ар гэр, эхнэр, өсвөр насны хүүхдүүд маань хэл аманд өртөж дарамтанд орох магадлалтай бөгөөд би гагнуур хийж хувиараа орлого олдог. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би М.Б хохиролд эмчилгээний төлбөр тооцоотой холбоотой гэх 500,000 төгрөгийг дансаар нь шилжүүлж эм тариаг авч өгсөн” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг (хавтаст хэргийн 128-130 дугаар хуудас),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 131 дүгээр хуудас),

-Шүүгдэгч Б.Сгийн ХААН банк дахь 5800985854 тоот дансны хуулгыг (хавтаст хэргийн 147-154 дүгээр хуудас),

-2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч М.Б хавтаст хэргийн материалтай танилцуулахад “Б.С нь миний хохирлыг бүрэн барагдуулсан, надад ямар ч гомдол, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулж өгнө үү” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 156 дугаар хуудас),

-Хохирогч М.Б Увс аймгийн Прокурорын газарт гаргасан “Б.Сд холбогдох эрүүгийн хэргийн хохирогч М.Б бид хоёр 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр найранд очиж архи ууж дундын маргаанаас болж биед гэмтэл авсан. М.Б миний бие одоо эрүүл болсон. Ажил төрлөө хийгээд явж байгаа. Хадам ах Б.Сгаас хохирол бүрэн барагдуулсан. 1 сая төгрөг авсан. Иймд Сд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хавтаст хэргийн 162 дугаар хуудас) зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Б.Сг хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.С нь согтуугаар Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг Нүцгэн ширэг гэх газарт иргэн Б.Пын гэрийн гадна 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч М.Б давсаг хэсэгт өшиглөсөн үйл баримт болжээ. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан:

1. Хохирогч М.Б “...хадам ах Б.С согтуу гэрийн гадаа зогсож байсан ба түүнээс хойш бид хоёрын хооронд маргаан болсон эсэх талаар би огт санахгүй байгаа ба тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд би Пын гэрийн гадаа газарт хэвтэж байсан ба миний хэвлий хэсгээр хүчтэй өвдөөд эхнэр Б.С миний цээж хэсгээр тэвэрчихсэн сууж байсан. Тухайн үед бүгд архи уучихсан согтуу, жолоо барих хүн байхгүй байсан болохоор эхнэр болон Тогтуур эгч, өөрийн 3 хүүхдийн хамт Галбадрах гэдэг залуугийн машинаар аймгийн төв рүү хүргүүлсэн. Аймгийн төв рүү явж байх замдаа эхнэр Б.Саас юу болсон талаар тодруулж асуух боломж байхгүй, учир нь миний хэвлийгээр хүчтэй өвдөөд бие засаж чадахгүй шокийн байдалд байсан юм. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас),

2. Гэрч Б.С “...найранд ирсэн хүмүүсийг гаргаж өгөөд гэр лүү ороод байж байтал 18 цагийн үед гадна эрэгтэй хүмүүсийн дуу гараад байхаар нь би гэрээс гараад хартал манай нөхөр М.Б, манай төрсөн ах Б.С хоёр хоорондоо маргалдаж барьцалдаж аваад нэг нэгнээ цохиж байсан. Тэгээд би нөхөр М.Б, Б.С хоёрыг очиж салгахад ах С нь цаашаа эргээд явчихсан. Харин манай нөхөр босож чадахгүй амьсгаа авахад сонин болоод байна гэж хэлээд ...эмнэлэгт хүргэж ирсэн. ...2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 06 цагт дахин бие засах газар орчихоод гэр лүү орж ирээд “миний шээс гарахгүй байна” гэж хэлэхээр нь би хадам эгч М.М хамт өөрийн нөхөр М.Быг дагуулан эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд эмчид үзүүлж хагалгаанд орохоор болсон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

3. Гэрч Х.Т “...Би түүнээс “юу болсон юм бэ” гэж асуухад Б.С надад “Б хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Би Паас “чи зодчихсон юм уу” гэж асуухад П “үгүй, хадам ах Б.Сд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би хүргэн Г хамт Б.С, М.Б нар болон тэдний 3 хүүхдийг суулгаад Г машинаар аймгийн төв рүү ...Нэгдсэн эмнэлгийн 103 дээр хүргэчихээд би хөдөө гэр лүүгээ хүргэн Г хамт явсан. ...Тухайн үед М.Б биеийн байдал тааруу, амьсгаатай, ухаан санаа нь орж гарсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба М.Б хэсэг ухаан ороод “намайг хурдан эмнэлэгт хүргээдэх, амьсгал боогдоод байна” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

4. Гэрч Д.П “...Удалгүй 19 цагийн орчимд Б.С эгч манай гэрт орж ирээд “манай нөхрийг гадаа зодож байна, гараад салгаад өгөөч” гэхээр би гэрээсээ гараад хартал гэрийн гадаа М.Б ах манай аавын талын хамаатны ах Б.Стай хоорондоо маргалдаад Б.С нь М.Б ахыг зодож байсан. Тэгээд би гүйгээд очих хооронд Б.С ах М.Быг зодчихоод цааш эргээд явчихсан. Харин М.Б ах гараараа газар тулаад унахад би Б.С хамт М.Б ахын дэргэд очоод “та зүгээр үү” гэж асуухад М.Б ахын нүд нь улайж хөхөрч хавдсан, дуугарч чадахгүй газар хэвтэж байсан юм. ...Б.С ах М.Б ахын нүүр лүү нь гараараа цохиж аваад гэдэс рүү нь өшиглөж байх шиг харагдсан, тухайн үед гадаа нар жаргаж харанхуй болчихсон байсан болохоор сайн ялгагдаж харагдахгүй байсан ба яг хаана хаана нь хэдэн удаа цохисныг тодорхой хэлж чадахгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас),

5. Гэрч Б.Н “2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би жижүүрт гарч байсан. Тухайн үед М.Б эмнэлэгт ирэхэд би эрчимт эмчилгээний тасагт хүн үзэж байгаад хүлээн авах тасгаас архи уусан зодуулчихсан хүн ирсэн байна, ирж үзээрэй гэж хэлэхээр нь би хүлээн авах тасаг дээр ирэхэд өвчтөн согтуу, биеийг үзэхэд амьсгал болон зүрх судас нь тогтвортой, цээжээр өвдөж байна гэсэн зовуурьтай байсан. Тэгээд М.Быг хүлээн авах тасагт хэвтүүлж 2 л орчим шингэн сэлбэсэн өвдөлт намдаах эм хийсэн, шээс гарахгүй байна гэж хэлэхэд нь давсаганд катетр тавьж шээсийг гадагшлуулсан. Ингээд өвдөлт нь намдахад эхнэр нь дагуулаад гэр лүүгээ аваад явсан. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө 07 цагийн үед эхнэр нь М.Быг дагуулчихсан М.Б хэвлийгээр өвдөж байна гэж хэлээд ирсэн. Тэгэхээр нь би М.Б биеийг үзэж шинжилгээ өгүүлж, эход харуулахад М.Б нь хэвлий хэсэгтээ их хэмжээний шингэнтэй байсан болохоор яаралтай хагалгаанд орсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дугаар хуудас),

6. Гэрч С.М “...2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 03 цагийн үед харьж амарч байгаад өглөө эход үзүүлээд хүрээд ир гэж хэлэхээр нь би өөрийн төрсөн дүү М.Б болон бэр Б.С нарыг дагуулаад гэртээ очоод дүүгээ хэвтүүлээд амраахад М.Б өвдөж амарч чадахгүй байсан. Өглөө 6 цагийн үед би бэр Б.С хамт М.Быг дагуулан эмнэлэгт үзүүлээд хагалгаанд оруулахаар болсон. М.Б нь хагалгаанд орохоор болсон тул цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),

7. Гэрч Ж.Б “...М.Б хэвлий дүүрэнг, давсаг орчмоор эмзэглэлтэй, цустай шээсэн зовиуртай байсан. М.Б биед ил харагдах шарх гэмтэл байхгүй байсан. М.Б хагалгаанд орсон онош нь давсаг хагарсан, дотор цус алдалт, шээсний гаралтай гялтантай хордлого гэсэн оношоор мэс засалд орсон. М.Б гэмтэл нь хэвлийн голын дунд, доод зүслэгээр цус тогтоолготой орж шалгахад хэвлийд шээс тархсан давсагны арын хана 5-6 см орчим урагдсан шархтай байсныг давсаганд үечилсэн оёдол тавьж шээсийг соруулж, давсагны өмнөд хананд шээс тогтонгийн гуурс тавьж, шээсний сувгаар катетр тавьж оруулж шалгасан. Хэвлийн хөндийг 0.9 процентийн натри хлоридын уусмалаар сайтар угааж цэвэрлэж хэвлийн зүүн ханаар аарцагийн хөндийд гуурс тавьж бэхэлсэн. Шархыг үечлэн хааж ариун боолт хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас),

8. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “1. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Хишигбаярын гаргасан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 421 дугаартай дүгнэлтэд давсагны язрал, хөндийт эрхтний гялтангийн цус харвалт гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэлгүй байна. 2. 3. 4. М.Б биед давсагны урагдал бүхий хэвлийн битүү гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас хэвлийн хөндийг нээж шалгах, давсагны урагдлыг оёх мэс засал хийлгэжээ. 5. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Давсагны урагдал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. М.Б биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн 101 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 96-98 дугаар хуудас)-үүдээр  хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулиар хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч Б.С хохирогч М.Б биед халдсан үйлдлийн улмаас хохирогчийн биед давсагны урагдал бүхий хэвлийн битүү гэмтэл учирсан байна. Давсагны урагдал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 101 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 96-98 дугаар хуудас)-ээр тогтоогджээ. Тодруулбал, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.С хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл, хохирогч М.Б биед учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хүнд хохиролд зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Тиймээс шүүгдэгч Б.С дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Б.С нь хохирол барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж (хавтаст хэргийн 50 дугаар тал) мэдүүлсэн,  мөн хохирогчийн Увс аймгийн Прокурорын газарт гаргасан “Б.Сд холбогдох эрүүгийн хэргийн хохирогч М.Б бид хоёр 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр найранд очиж архи ууж дундын маргаанаас болж биед гэмтэл авсан. М.Б миний бие одоо эрүүл болсон. Ажил төрлөө хийгээд явж байгаа. Хадам ах Б.Сгаас хохирол бүрэн барагдуулсан. 1 сая төгрөг авсан. Иймд Сд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хавтаст хэргийн 162 дугаар хуудас) зэрэг баримтуудаар хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

            Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанХүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

            Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

            Шүүгдэгч Б.С хувийн байдлын талаар гэрч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.С нь зан аашийн хувьд хүнтэй зөв боловсон харилцдаг, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, ер нь бол даруу зантай хүнээс үг зөрөөд байдаггүй, хүн үг хэлэвч өөдөөс нь сөрдөггүй, дуу цөөнтэй, даруу тусархаг, хорт муу зуршилгүй, харилцааны соёлтой, хар бор ажилд сайн, үнэнч шударга, ар гэр хүүхдүүддээ халамж сайн тавьдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.С нь нийгмийн ажилд сайн, ажил голохгүй хийдэг, гэр бүлийнхэндээ байнга тусалж дэмжиж байдаг, хайр халамж сайтай, гэр бүлдээ ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй. ...Б.С нь бие эрүүл мэндийн хувьд толгой нь өвдөж, нүдний хараа муудах болсон бөгөөд даралт ихсэж, зүрхээр нь хатгаж өвдөх, хөл гар нь хөрч, янгинаж өвдөх болсон өөрөөр архаг хууч өвчин гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар “Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн иргэн Бы С /ОЭ84091416/ нь Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 126 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын “Улаангом сумын 12 дугаар багийн иргэн Бы С нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Гашууны 11-019 тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 138 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 131 дүгээр хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Б.С нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13,000 (арван гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 (арван гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 13,000,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь хавтаст хэргийн 170 дугаар хуудаст авагдсан прокурорын саналаар нотлогдож байна.

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.С “...Гэм буруугаа хүлээж байгаа, би М.Б хохиролд эмчилгээний төлбөр тооцоотой холбоотой гэх 500,000 төгрөгийг дансаар нь шилжүүлж эм тариаг нь авч өгсөн. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх саналыг гаргажээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

            Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13,000 (арван гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 (арван гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй бөгөөд уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсан болно.            

            Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар, 36.8 дугаар, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Бы Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 13,000 (арван гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 (арван гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.С нь торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч нь заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.МӨНХСАЙХАН