Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02037

 

 

 

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02037

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19-р хороо, 55-27 тоотод оршин суух, регистр УД62110271, Шарайд овогт Түвшингийн Гомбосүрэнгийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Баянгол дүүргийн 15-р хороо, 23Б байрны 75 тоотод оршин суух, регистр ЧЕ74053111, Бодонгууд овогт Лувсандашийн Цэнгэлд холбогдох  773 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч Т.Гомбосүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Цэнгэл нь 2016 оны 11‑р сарын 05-нд хөөрөг хийж өгнө гээд 350 000 төгрөг, мөн 4.7 грамм байгалийн цэвэр алтаар хийсэн бөгж надаас авч 2017 оны шинэ жилээс өмнө хийж өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл хийж өгөөгүй. Би 2017 оны цагаан сараар захаас хөөрөг авсан. Ийм учир мөнгө болон алтан бөгжөө буцааж авахыг хүсэхэд өгнө гэж хэлсээр одоог хүрч байна. Иймд Л.Цэнгэлээс 350 000 төгрөг болон алтан бөгжний үнэ өнөөдрийн ханшаар 1 грамм алт 90 000 төгрөг гэж бодоод 423 000 төгрөг нийт 773 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ. 

           Хариуцагч Л.Цэнгэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Гомбосүрэнд 773 000 төгрөг өгөх нь үнэн.  Хашчулуун ширээ хийж байгаа ба ажлын 60 хувийг хийсэн байгаа. Би уг мөнгийг 2017 оны 8-р сарын 18-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

             Нэхэмжлэгч Т.Гомбосүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Цэнгэлийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Миний нэхэмжилсэн мөнгө болох 773 000 төгрөг 2017 оны 8-р сарын 18-ны дотор бүрэн төлж барагдуулна гэсэн байна. Иймд хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

              Нэхэмжлэгч Т.Гомбосүрэн нь Л.Цэнгэлд холбогдох 773 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

               Хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны  шатанд  хариуцагч  Л.Цэнгэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 773 000 төгрөгийг 2017 оны 8-р сарын 18-ны дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Т.Гомбосүрэнгийн нэхэмжилсэн 773 000 төгрөгийг 2017 оны 8-р сарын 18-ны дотор бүрэн төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Л.Цэнгэлийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  23 500  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 11 750 төгрөг, хариуцагч Л.Цэнгэлээс 11 750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Гомбосүрэнд олгосугай.

 

            3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА