Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогч Н.Г, хохирогчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бийн Тод холбогдох эрүүгийн 2135000000008 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал маллан амьдардаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б ургийн овогт Бийн Т, /РД:ОО88091011/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Т нь Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багийн нутаг Жирээг гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Н.Г 3 тооны үхэр буюу олон тооны бод мал хулгайлж түүнд 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000008 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: -2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан “...яллагдагч Бийн Тоос цэрэг загварын эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг зэргийг хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас),

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дугаартай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн “...Б.Тын эзэмшлийн 13 настай, бор зүсмийн 1 тооны эр морийг битүүмжилж Б.Тод хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас),

-Эд мөрийн баримтаар Б.Тоос хураан авсан цэрэг эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхгийг тооцох тухай 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 10-ны орчим манайх Тэс сумын нутаг Шар хөдөө гэх газар аав Н айл байж байгаад манай аав 5 дугаар багийн нутаг Жирээг гэх газар руу нүүхээр нь би өөрийн үхэрнүүдээ аавд өгөөд Жирээг гэх модтой газар руу оруулсан юм. ...2021 оны 10 дугаар сарын 25-ны орой манай аав үхрээ харчихаад сумын төв рүү гарах ажилтай байсан учир яваад сумын төв дээр ирж хоночихоод маргааш нь эрт ирээд манай үхрийг бүртгэхэд 3 тооны үхэр алга болсон байсан. Тэгээд манай аав тухайн 3 үхрийг хоёр хоног хайгаад олдохгүй байна гээд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр над руу ярьсан. Тэгээд би Шар хөдөө гэх газраас нүүж ороод үхрээ хайж эхэлсэн. Тэгээд үхрээ хайгаад 1 сар орчим болоод олдохгүй байхаар нь манай үхрийн бэлчдэг бэлчээр дээр буусан 8 дугаар багийн залуу болох Сг л чигийг нь мэдэх байх гээд түүний гэрт 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр явж очиход С гэрийнхээ гадаа юм хийж байсан. Тэгэхээр нь би “чи манай бэлчээр дээр байдаг залуу, чи миний үхрийг хаашаа хэн авч явсан чиг мэдэж байгаа учир ахдаа хэлчих гээд гуйсан. Тэгтэл С надад хандаж хэлэхдээ “2021 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим би гэртээ байж байтал манай гэрийн ард талаар нохой хуцаад морьтой хүн явах шиг болохоор нь би малаа харах гээд гараад гадаа байсан халиун зүсмийн морио унаад нөгөө хүний араас хэн гэдгийг нь мэдэж авах гээд хөөж очоод харахад 8 дугаар багийн Т /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэх залуу таны 3 тооны үхрийг туучихсан ганцаараа бор зүсмийн морь уначихсан, хөх өнгийн дээлтэй байсан” гэж надад хэлсэн юм. Бас надад хэлэхдээ миний хулгайд алдсан 3 тооны үхрийн зүс, бас алдагдсан төөлтэй улаан зүсмийн гунан үхэр нь нөгөө 2 дөнөн үхрээс биеэр бага гэдгийг яг хэлсэн юм. С 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө адууг хайх гээд морьтой гэрийнхээ ард талд явж байтал Т гэх залуу тэдний гэрийн ард талд таарсан ба тухайн үед хөх өнгийн дээлтэй, бор зүсмийн морь уначихсан явсан гэсэн. Тэгээд би Сд “чи яг үнэн хэлж байгаа бол цагдаад гэрчилж өгч чадах уу” гэхэд “чадна” гээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Би тухайн үед Сгоос асуухад манай гэрт миний үхрийг хэн тууж явсныг хэлэх гээд 2 удаа ирсэн гэсэн, тэгээд хэлчихвэл Т яах бол гээд айгаад хэлээгүй гэсэн. ...Миний хулгайд алдсан үхэр 1 дэх нь хүрэн улаан зүсмийн 4 настай, эвэртэй эр үхэр, им нь зүүн чих он, баруун чих дундуураа шуулбар, 2 дахь нь хоо улаан зүсмийн 4 настай эр үхэр, эвэртэй, им нь зүүн чих он, баруун чих дундуураа шуулбар, 3 дахь нь төөлтэй улаан зүсмийн, 3 настай эр үхэр, эвэртэй, им нь зүүн чих он, баруун чих нь дундуураа шуулбар имтэй үхэрнүүд байсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

-2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Би О.Сгийнд 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Х.Б хамт хамаатныхаа Шагдарын 5 тооны үхрийг хайж яваад очиход С нь гэрийнхээ гадаа бор цоохор зүсмийн 1 тооны үхрийг ганцаараа унагаасан нядалж байсан ба шөнө буюу 23 цагийн үед нядалж байхаар нь би Сд хандаж “залуу, чи хэний ямар үхэр нядалж байгаа юм, чиний үхэр юм уу” гэхэд “минийх биш” гэхэд би Сд хандаж “тэгвэл залуу чи эзэнд нь хэлж хариу аваачиж өг, тэгэхгүй бол би цагдаад хэлнэ шүү” гэхэд С надад “за” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сгоос “би үхрээ алдчихсан байдаг, чи хэн авсныг нь мэдэж байна уу” гэхэд надад “би таны үхрийг авсан хүнийг мэдэж байгаа, танд хэлдэг гээд 2-3 удаа танайд очоод хэлж чадаагүй, намайг хэлчихвэл Т зүгээр байлгахгүй байх гээд айгаад хэлж чадаагүй” гэж хэлээд “тухайн өдөр Жирээгт Ттой таарсан, тэр өдөр Т цэнхэр дээлтэй, бор морьтой “адуу хайж явна” гэж таарсан. Тэгээд орой 8:00 /20 цаг/ цагийн үед нохой хуцахаар нь морьтой араас нь очиход Т бор морьтой ганцаараа 3 үхэр туучихсан явсан, үхэрнүүд нь таны 3 үхэр мөн байсан” гэж хэлсэн. Тэгээд би Сд хандаж “үнэн хэлж байна уу, би Тг цагдаад өгнө, яг үнэн үү” гэхэд “үнэн, би үнэн хэлж байна, хаана ч гэсэн гэрчилнэ” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 22-27 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манайх 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Шар хөдөө гэх газраас нүүж Тэс сумын 5 дугаар багийн нутаг Жирээг гэх газар өвөлжөөндөө буусан. Манайхыг нүүж ирэхээс 2 хоногийн өмнө манай хадам аавын дээр байсан үхэрнээс 3 тооны үхэр хулгайд алдагдсан гэж хадам аав хэлсэн. Тэгээд манай нөхөр нүүж ирээд үхрээ хайж эхэлсэн. Сураг ажиг гарахгүй нэлээд удаж байгаад сарын дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай нөхөр манай ард талд өвөлжиж байсан С гэх залуутай нэг уулзаад ирье, тэдний хажуугаар манай үхрийн бэлчээр байгаа учир чигийг нь мэдэж магадгүй гээд мордоод явсан. Тэгээд нэлээн удаж байгаад манай нөхөр гэртээ ирсэн ба юу болсныг асуухад “С манай 3 үхрийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим тэдний хойд талаар 8 дугаар багийн иргэн Т гэх залуу тууж явсныг харсан гэдгээ хэллээ, тэгэхээр нь би “чи цагдаад гэрч болж чадах уу” гэхэд “би чадна” гэж хэлж байна” гэж надад хэлсэн” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тэс сумын 5 дугаар багийн нутаг Жирээг гэх нэртэй газарт адуугаа эргэж тойрч явахад Тэс сумын 8 дугаар багийн иргэн Б.Т гэх залуу хөх өнгийн дээлтэй, бор зүсмийн морьтой Жирээгт явж байхад нь тааралдсан ба би Б.Тод хандаж “юу хийж явна” гэж асуухад “мал харж явна” гэж хэлсэн. Би адуугаа харчихаад Шар гурав гэх нэртэй газар байх гэртээ байж байхад орой 20 цагийн үед нохой хуцаад байхаар нь ээж М.О надад хандаж “нохой хуцаад байна, гарч үхрээ хараад ир” гэж хэлэхээр нь би гэрээс гарч өөрийн халиун зүсмийн морио унаад нохой хуцаж байгаа зүгт явж очиход Б.Т өдөр өмсөж явсан хөх өнгийн дээл, бор зүсмийн морьтойгоо улаан зүсмийн эр үхэр, хоо улаан зүсмийн эр үхэр, төөлтэй улаан зүсмийн эр үхэр туучихсан явж байсан ба төөлтэй улаан зүсмийн эр үхэр нь нөгөө хоёр үхрээ бодвол биеэр бага үхэр байсан. Би өдөр нь Б.Ттой Жирээг гэх газарт тааралдсан учир шууд танисан. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Н.Г ахын аав улаан зүсмийн эр үхэр алга болчихлоо гэж хайж манай гэрт ирэхээр нь Б.Тын тууж явсан 3 тооны үхэр нь Н.Г ахын үхэр болохыг мэдсэн ба уг үхэрнүүдийг Б.Тыг туугаад авч явсныг хэлэх гэж Н.Г ахын гэрт 2 удаа очсон боловч Б.Тоос айгаад хэлж чадаагүй ба Н.Г ах алдсан 3 үхрээ хайгаад дахин дахин манай гэрт ирээд байхаар нь “таны хайгаад байгаа 3 тооны үхрийг Б.Т туугаад авч явж байсан” гэдгийг хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн хүргэн Д.Б гэрт байхад Б.Тын ах Б.У, дүү Б.А нар ирж надтай уулзсан ба “чи Б.Тыг Н.Г 3 тооны үхэр хулгайлсныг гэрчлэх юм бол чамайг зүгээр байлгахгүй шүү” гэж хэлчихээд явсан. ...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн үед гадаа гэгээтэй, үзэгдэх орчин сайн байсан тул би Б.Т болон тууж явсан 3 тооны үхрийг маш сайн харсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

-2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Тухайн шөнө 20 цагаас 21 цагийн орчимд байх нохой хуцаад байхаар нь манай ээж М.О надад хандаж “нохой хуцаад байна, үхрээ хараад ир” гэхээр нь би гэрээс гарахад манай гэрийн зүүн талд байдаг бурааны тэнд морь, мал явах чимээ гарч байхаар нь яваад араас нь 1-2 метр орчим зайтай дөхөж очиход Б.Т өдөр өмсөж явсан хөх өнгийн дээлтэй, мөн өдөр Жирээгт унаж явсан бор зүсмийн морьтойгоо улаан зүсмийн эр үхэр, хоо улаан зүсмийн эр үхэр, төөлтэй улаан зүсмийн эр үхэр туугаад гүүр тал руу чиглээд явж байсан юм. ...Тухайн үед Н.Г ах өөрийнхөө хулгайд алдсан үхрээ асуухаар нь би түүний үхрийг Б.Т хулгайлж авч явж байсан гэдгийг үнэнээр нь хэлсэн. Түүнээс биш Н.Г ах намайг дарамталсаны улмаас би Б.Тыг үхэр хулгайлсан гэж зохиож, худал хэлээгүй бөгөөд тэдний үхрийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Б.Т хулгайлсан болохыг би хоёр нүдээрээ харсан учир үнэн байдлыг Н.Г ахад хэлсэн. Мөн тэр шөнө Б.Тыг үхэр туугаад манай гэрийн ар талаар явсан гэдгийг өөрийн ээж М.О, Б.Т нарт тухайн үед нь хэлсэн” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрч М.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манайх 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Тэс сумын 8 дугаар багт байх Шар гурав гэх газарт байдаг өвөлжөөндөө буусан. Манайх 2 гэрээр байдаг ба О.Сгийнхтой айл байдаг. 2021 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим гэртээ байж байтал манай гэрийн ар талаар манай нохойнууд хуцаад байхаар нь би хүү О.Сгийн гэр лүү ороод “чи гараад үхрээ хараад ир ээждээ, нохой хуцаад байна” гэхэд О.С гараад зайдан морь унаад довтлоод явсан. Тэгээд удалгүй С гэртээ ирээд үхэр байна гэж хэлсэн. Тэгээд надад хэлэхдээ “ээжээ, Т 3 үхэр туучихсан явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цааш нь лавшруулж асуугаагүй, нэг сонсоод орхисон” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед нохой хуцаад байхаар нь хадам ээж М.О манай нөхөр О.Сд хандаж “нохой хуцаад байна, манай хэдэн малыг хүн авч байдаг биш байгаа, чи яваад хараад ир” гэж хэлээд О.Сг нохой хуцаж байсан зүг явуулсан. Манай нөхөр буцаж ирээд “манай 8 дугаар багийн Т 3 тооны эр үхэр туучихсан явж байна гэж хэлсэн. ...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бид нар хүргэн ах Д.Б гэх айлд байхад Б.Тын төрсөн ах Б.У, дүү Б.А нар нь ирж О.Стой уулзсан ба Б.Тын дүү Б.А нь манай нөхөрт хандаж “чи миний ах Б.Тыг Н.Г 3 тооны үхэр авсан гэдгийг гэрчлэх юм бол би чамайг зүгээр байлгахгүй шүү” гэж хэлчихээд яваад өгсөн” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр насанд хүрээгүй гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр малд явсан ба Тэс сумын 5 дугаар багийн нутаг Жирээг гэх нэртэй газраар явсан. Би малаа хайж явах үедээ хөх өнгийн дээл өмссөн, бор зүсмийн морь унасан хүн манай үхэр бэлчээрлэдэг газарт явж байхыг харсан. Би тэр хүнийг хэн болох, ямар ажлаар явж байгааг нь мэдээгүй, би танихгүй хүн байсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрч Д.Лхамжавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хүү Б.Т нь ганцхан бор зүсмийн морьтой учир уг морио байнга унаж хөл залгуулдаг. Б.Тод өөр морь байдаггүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр О.С нь манай гэрт ирж хөзөр тоглож байхад Б.А, Б.У нар нь ирсэн ба О.Стой манай гэрийн гадна уулзчихаад явсан. Гэрийн гадна уулзсан учир О.С, Б.А, Б.У нар юуны талаар ярьсан гэдгийг мэдэхгүй байна, надад ямар нэг юм хэлээгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Тын нэр дээр зүүн талын гуя хэсэгтээ мухар олом тамгатай 12 орчим настай бор зүсмийн 1 тооны морь байдаг, өөр ямар нэгэн морьгүй. ...Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д.Б гэж айлд очсон ба О.Стой уулзах гэж өөрийн төрсөн ах Б.Уын хамт очсон. О.С нь манай төрсөн ах Б.Тыг Н.Г эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлсан гэж гэрчилж байгаа учир О.Стой уулзаж яг харсан эсэхийг лавлах гэж уулзсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 65 дугаар хуудас),

-2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би өөрийн ах Б.Тыг цагдаад шалгагдаж эхэлснээс хойш 2 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр О.Сгийн гэрт нь очиж уулзаж “чи үнэн зүйл хэлсэн үү, чи юу харсан үзсэн юм бэ” гэж асуухад О.С нь “би үнэн харсан үзсэнээ хэлсэн. Тэр шөнө гэрийн ар талаар Тг морьтой үхэр тууж явсныг харсан гэж хэлсэн. Тэгээд дахиад 2-3 хоногийн дараа би ах Б.Утай хамт О.Сгийн хүргэн Д.Б гэрт очиж О.Стой уулзаж “чи яагаад худал хэлээд байгаа юм, чи тэр дор нь Т ахтай яагаад уулзаагүй юм, одоо тэгээд яагаад хэлж байгаа юм” гэхэд О.С нь надад “өө би харсан үзсэн юмаа хэлсэн, тухайн шөнө би Тг хараад танисан, ...тэгээд хэлээгүй байж байтал Н.Г манай гэрээр үхрээ хайж ирээд байхаар нь хэлсэн юм” гэж хэлсэн. Тэрнээс хойш би О.Стой дахин уулзаагүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрч Б.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Б.Тын нэр дээр зүүн талын гуя хэсэгтээ мухар олом тамгатай 13 орчим настай бор зүсмийн морь байдаг. ...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д.Б гэрт О.Стой уулзах гэж очсон. О.С нь манай дүү Б.Тыг Н.Г эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлсан гэж гэрчилж байгаа учир Б.А нь О.Стой уулзаж яг хулгайлаад авч явахыг нь харсан эсэхийг лавлах гэж уулзсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),

-Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “2021 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Тэс суманд 4 настай эр үхрийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг, 3 настай эр үхэр 1,000,000 (нэг сая) төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх шинжээчийн 335 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 102 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Түмэнжаргалаас хохирлын тооцоо гаргасан “Хохирогч Н.Гд нийт 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учирсан” гэх баримтыг (хавтаст хэргийн 103 дугаар хуудас),

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “1. Б.Т нь сэтгэцийн хувьд тархины гэмтлийн шалтгаант бие хүний органик зан төрхийн хөнгөн зэргийн өөрчлөлт эмгэгтэй байна. 2. Б.Т нь 2015 онд тархины хүнд гэмтэл авсны дараагаар унаж татах болсноор өвчин эхэлсэн. Тархины гэмтлийн шалтгаант бие хүний органик эмгэг, зан төрхийн хөнгөн зэргийн өөрчлөлттэй байна. 3. Б.Т нь одоогоор болсон явдлыг зөв тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Б.Т нь одоогоор хэрэг хариуцах чадвартай” гэх 01 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 119-121 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа: -Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан “...иргэн Н.Гас 99455227 дугаарын утсаар мэдээлэл гаргасан нь: “Тэс сумын 5 дугаар баг Жирээг нэртэй газраас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3 тооны үхэр хулгайд алдсан” гэх гэмт хэргийн талаархи гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг 30 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 01 дүгээр хуудас),

-Хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 19-20, 22-27 дугаар хуудас),

-Гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 32-33, 35-36 дугаар хуудас),

-Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

-Насанд хүрээгүй гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

-Хохирогч Н.Г хулгайд алдагдсан 3 тооны үхрийг эрж хайхад зарцуулагдсан зардлын нийт 301,000 төгрөгийн баримтыг (хавтаст хэргийн 200 дугаар хуудас),

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 119-121 дүгээр хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Түмэнжаргалаас хохирлын тооцоо гаргасан баримт (хавтаст хэргийн 103 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа: -2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манайх 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 8 дугаар баг Хар ус гэх газарт өвөлжөөндөө буусан ба Б.Тын гэр манайхаас урагш 2-3 километр зайтай байдаг. ...2021 оны 10 дугаар сарын 25-ны үеэр Б.Т нь гэртээ байсан эсэх болон хонь мал хариулж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн өдөр гэртээ байсан эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Хар усанд орж ирж байсан ба хонинд яваад байдаг байсан. Манайхны айлууд бог малаа Таван морьтын харзад өдөр болгон 14 цагийн орчимд ээлжилж нэг газраас усладаг. Үүний дараа тус тусын бэлчээр лүүгээ явцгаадаг. Б.Тыг яг 10 дугаар сарын 25-ны өдөр чухам малдаа байсан гэдгийг, малаа хариулж байсан эсэхийг мэдэхгүй, өдөрт малдаа яваад оройд гэртээ байсан эсэхийг нь бид мэдэхгүй. Хар ус гэх газраас Жирээг гэх газар хүртэл 10 орчим километр зайтай байдаг бөгөөд Жирээгээс Хар ус, Хар уснаас Жирээг хүртэл явахад О.Сгийн байгаа гэрийн араар дайрч, зөрж өнгөрдөг юм” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 86-88 дугаар хуудас),

-2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн үед тасралтгүй 40 хоног өөрийнхөө бог малыг хариулж өдөр бүр Таван морьтын харзад очиж бог малаа усладаг байсан. Тухайн үед Б.Тын ах дүү нар нь өвөлжөөндөө үхрийн хашаа барьж нэлээд хоносон бөгөөд тэр үед Б.Т нь бог малуудаа хариулж, Таван морьтын харзад усладаг байсан ба ойролцоогоор 10 гаруй хоног малаа хариулсан байх. Гэхдээ Б.Тыг яг хэзээ буюу 10 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд бог малаа хариулж байсан гэдэг өдрийг нь бол мэдэхгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 90-93 дугаар хуудас),

-2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлж гэрчилсэн: “...Б.Т нь эцэг эхээс тавуулаа, айлын 3 дахь хүүхэд бөгөөд багаасаа хичээл сургуульд сураагүй, хөдөө мал дээр байж байгаад 2008-2009 онд Завхан аймгийн Тэс суманд 1 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд гэртээ мал маллаж байгаа. Б.Т нь ерөөсөө гэр бүл зохиож байгаагүй, хүнтэй гэрлэж байгаагүй бөгөөд одоо ам бүл 2, ээжийн хамт амьдардаг. Б.Т урьд өмнө хоёр удаа малын хулгайн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байсан. 2015 онд ял шийтгэгдэж ял эдэлж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилгаас унаад 2 сар ухаангүй хэвтэж тархиндаа гэмтэл авсан юм. Тэрнээс хойш группэд орж байж байгаад саяхан хасагдсан. Б.Т нь гэрээс гарч яваад хэсээд архи уугаад явчихдаг бөгөөд бид нар араас нь яваад хүч хүрдэггүй байгаа юм. Б.Тын амьдралын нөхцөл байдлын хувьд ямар нэгэн ажил хийдэггүй, амьжиргааны түвшин доогуур юм. Толгой тархи нь өвдөөд байдаг ба заримдаа хэлсэн ярьснаа буруу хэлдэг, мартдаг. Сэтгэцийн хувьд эрүүл боловч мартамхай, заримдаа янз янзын ааш араншин гаргадаг” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Т нь зан аашийн хувьд даруухан, хүнтэй зөв харилцдаг, хөдөлмөрч, тусархуу, 2008 онд цэргийн алба хаасан, дотогшоо, дуу цөөтэй залуу, урьд нь гэр бүл зохиож байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 73 дугаар хуудас),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 153 дугаар хуудас),

-Шүүгдэгч Б.Тын “амбулаториор эмчлүүлэгчдийн карт”-ын хуулбар (хавтаст хэргийн 176-186 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б.Т нь Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багийн нутаг Жирээг гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Н.Г 3 тооны үхэр буюу олон тооны бод мал хулгайлж түүнд 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан:

1. Хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Сгийн гэрт 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр явж очиход С гэрийнхээ гадаа юм хийж байсан. Тэгэхээр нь би Сд “чи манай бэлчээр дээр байдаг залуу, чи миний үхрийг хаашаа хэн авч явсан чиг мэдэж байгаа учир ахдаа хэлчих гээд гуйсан. Тэгтэл С надад хандаж хэлэхдээ “2021 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим би гэртээ байж байтал манай гэрийн ард талаар нохой хуцаад морьтой хүн явах шиг болохоор нь би малаа харах гээд гараад гадаа байсан халиун зүсмийн морио унаад нөгөө хүний араас хэн гэдгийг нь мэдэж авах гээд хөөж очоод харахад 8 дугаар багийн Т /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэх залуу таны 3 тооны үхрийг туучихсан ганцаараа бор зүсмийн морь уначихсан, хөх өнгийн дээлтэй байсан гэж надад хэлсэн юм. Бас надад хэлэхдээ миний хулгайд алдсан 3 тооны үхрийн зүс, бас алдагдсан төөлтэй улаан зүсмийн гунан үхэр нь нөгөө 2 дөнөн үхрээс биеэр бага гэдгийг яг хэлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

-Хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Тэгэхээр нь би Сгоос “би үхрээ алдчихсан байдаг, чи хэн авсныг нь мэдэж байна уу” гэхэд С надад “би таны үхрийг авсан хүнийг мэдэж байгаа, танд хэлдэг гээд 2-3 удаа танайд очоод хэлж чадаагүй, намайг хэлчихвэл Т зүгээр байлгахгүй байх гээд айгаад хэлж чадаагүй” гэж хэлээд “тухайн өдөр Жирээгт Ттой таарсан, тэр өдөр Т цэнхэр дээлтэй, бор морьтой “адуу хайж явна” гэж таарсан. Тэгээд орой 8:00 /20 цаг/ цагийн үед нохой хуцахаар нь морьтой араас нь очиход Т бор морьтой ганцаараа 3 үхэр туучихсан явсан, үхэрнүүд нь таны 3 үхэр мөн байсан” гэж хэлсэн. Тэгээд би Сд хандаж “үнэн хэлж байна уу, би Тг цагдаад өгнө, яг үнэн үү” гэхэд “үнэн, би үнэн хэлж байна, хаана ч гэсэн гэрчилнэ” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-27 дугаар хуудас),

2. Гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тэс сумын 5 дугаар багийн нутаг Жирээг гэх нэртэй газарт адуугаа эргэж тойрч явахад Тэс сумын 8 дугаар багийн иргэн Б.Т гэх залуу хөх өнгийн дээлтэй, бор зүсмийн морьтой Жирээгт явж байхад нь тааралдсан ба би Б.Тод хандаж “юу хийж явна” гэж асуухад “мал харж явна” гэж хэлсэн. Би адуугаа харчихаад Шар гурав гэх нэртэй газар байх гэртээ байж байхад орой 20 цагийн үед нохой хуцаад байхаар нь ээж М.О надад хандаж “нохой хуцаад байна, гарч үхрээ хараад ир” гэж хэлэхээр нь би гэрээс гарч өөрийн халиун зүсмийн морио унаад нохой хуцаж байгаа зүгт явж очиход Б.Т өдөр өмсөж явсан хөх өнгийн дээл, бор зүсмийн морьтойгоо улаан зүсмийн эр үхэр, хоо улаан зүсмийн эр үхэр, төөлтэй улаан зүсмийн эр үхэр туучихсан явж байсан ба төөлтэй улаан зүсмийн эр үхэр нь нөгөө хоёр үхрээ бодвол биеэр бага үхэр байсан. Би өдөр нь Б.Ттой Жирээг гэх газарт тааралдсан учир шууд танисан. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Н.Г ахын аав улаан зүсмийн эр үхэр алга болчихлоо гэж хайж манай гэрт ирэхээр нь Б.Тын тууж явсан 3 тооны үхэр нь Н.Г ахын үхэр болохыг мэдсэн ба уг үхэрнүүдийг Б.Тыг туугаад авч явсныг хэлэх гэж Н.Г ахын гэрт 2 удаа очсон боловч Б.Тоос айгаад хэлж чадаагүй ба Н.Г ах алдсан 3 үхрээ хайгаад дахин дахин манай гэрт ирээд байхаар нь “таны хайгаад байгаа 3 тооны үхрийг Б.Т туугаад авч явж байсан” гэдгийг хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

-Гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Тухайн шөнө 20 цагаас 21 цагийн орчимд байх нохой хуцаад байхаар нь манай ээж М.О надад хандаж “нохой хуцаад байна, үхрээ хараад ир” гэхээр нь би гэрээс гарахад манай гэрийн зүүн талд байдаг бурааны тэнд морь, мал явах чимээ гарч байхаар нь яваад араас нь 1-2 метр орчим зайтай дөхөж очиход Б.Т өдөр өмсөж явсан хөх өнгийн дээлтэй, мөн өдөр Жирээгт унаж явсан бор зүсмийн морьтойгоо улаан зүсмийн эр үхэр, хоо улаан зүсмийн эр үхэр, төөлтэй улаан зүсмийн эр үхэр туугаад гүүр тал руу чиглээд явж байсан юм. ...Би Б.Тыг үхэр хулгайлсан гэж зохиож, худал хэлээгүй бөгөөд тэдний үхрийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Б.Т хулгайлсан болохыг би хоёр нүдээрээ харсан учир үнэн байдлыг Н.Г ахад хэлсэн. Мөн тэр шөнө Б.Тыг үхэр туугаад манай гэрийн ар талаар явсан гэдгийг өөрийн ээж М.О, Б.Т нарт тухайн үед нь хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

3. Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим гэртээ байж байтал манай гэрийн ар талаар манай нохойнууд хуцаад байхаар нь би хүү О.Сгийн гэр лүү ороод “чи гараад үхрээ хараад ир ээждээ, нохой хуцаад байна” гэхэд О.С гараад зайдан морь унаад довтлоод явсан. Тэгээд удалгүй гэртээ ирээд үхэр байна гэж хэлсэн. Тэгээд надад хэлэхдээ “ээжээ, Т 3 үхэр туучихсан явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цааш нь лавшруулж асуугаагүй, нэг сонсоод орхисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),

4. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед нохой хуцаад байхаар нь хадам ээж М.О манай нөхөр О.Сд хандаж “нохой хуцаад байна, манай хэдэн малыг хүн авч байдаг биш байгаа, чи яваад хараад ир” гэж хэлээд О.Сг нохой хуцаж байсан зүг явуулсан. Манай нөхөр буцаж ирээд “манай 8 дугаар багийн Т 3 тооны эр үхэр туучихсан явж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

5. 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр насанд хүрээгүй гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр малд явсан ба Тэс сумын 5 дугаар багийн нутаг Жирээг гэх нэртэй газраар явсан. Би малаа хайж явах үедээ хөх өнгийн дээл өмссөн, бор зүсмийн морь унасан хүн манай үхэр бэлчээрлэдэг газарт явж байхыг харсан. Би тэр хүнийг хэн болох, ямар ажлаар явж байгааг нь мэдээгүй, би танихгүй хүн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т “Би хохирогч Н.Г 3 тооны үхрийг хулгайлж аваагүй. Тухайн үед би Хар ус гэх газарт бог малаа хариулж байсан. Хар ус, Жирээг гэх газрууд нь хоорондоо 10 гаруй километр зайтай. Өдөржин бог малаа хариулж яваад орой Жирээгт очих боломжгүй. Намайг Хар ус гэх газарт хонио хариулж явсныг М.Д, Ц.Ц нар мэдэж байгаа. Гэрч О.Сгийн хувьд хараа муутай хүн, үнэн зөв хараад танисан гэдэгт нь эргэлзэж байна. Мөн хохирогч Н.Г манай гэрт ирээд надтай уулзахдаа 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3 тооны үхрээ алдсан, чамайг хулгайлаад аваад явж байсныг хүн харсан байна гэсэн атлаа цагдаад мэдүүлэг өгөхдөө 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үхрээ алдсан гэж ярьж байна. Энэ нь цаг хугацааны хувьд таарахгүй байна. Би 2014 онд малын хулгайн хэргээр ял шийтгүүлсэн. Ял эдэлж байхдаа 2015 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилгын ажил дээр ажил хийж байгаа 2 давхараас унаж, тархиндаа хүнд гэмтэл авч 2 сар орчим ухаангүй эмнэлэгт хэвтэж байж хөл дээрээ боссон. Тэгээд дахин хулгай хийхгүй гэж бодож явдаг болсон. Гэтэл энэ хэрэгт намайг буруутгаж байна” гэх мэдүүлгийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа “Гэрч О.Сг шөнө байтугай өдөр ч сайн юм харж чадахгүй гэдгийг нутгийн ардууд хэлдэг. 2021 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед Б.Тыг зөв харж танисан гэдэг нь эргэлзээтэй. Нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Гэрч М.О, Б.Т нарын мэдүүлгийн тухайд энэ нь дамжмал нотлох баримт бөгөөд эдгээр хүмүүсийн мэдүүлгээр шууд буруутгах боломжгүй юм. Хар ус гэх газарт хонио хариулаад явж байсан гэдгийг гэрч М.Д, Ц.Ц нар мэдүүлээд байна. Малчид аливаа өдрийг он, сар, өдөртэй нь шууд хэлдэг хүмүүс биш. Гэтэл гэрч О.С нь тэдний өдөр гэж шууд хэлээд байдаг. Энэ нь хохирогч, гэрч хоёр шууд үгээ нэгтгээд байна гэж үзэж болохоор байна. Тиймээс гэрчүүдээс нүүрэлдүүлж мэдүүлэг авахуулах ажиллагааг дахин хийлгэж байж эргэлзээ арилна гэж үзэж байна. Хэрвээ шүүгдэгч Б.Т хохирогч Н.Г 3 тооны үхрийг хулгайлсан бол тухайн малын сэг зэм, сэвс, ул мөрийг илрүүлж тогтоосон зүйл байхгүй. Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийгдээгүй байна. Тиймээс энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү” гэж тус тус мэтгэлцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заажээ. Гэрч О.С нь шүүгдэгч Б.Тыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Н.Г 3 тооны үхрийг хулгайлж авч явсан гэдгийг өөрийн нүдээр харж мэдсэн хүн юм.

Хуульд зааснаар гэрч нь хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд гэрч О.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2 удаа мэдүүлэг өгөхдөө тогтвортой, агуулгын зөрөөгүй, өөрийн үзсэн харсан зүйлээ буюу мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд зааж мэдүүлж байх тул дангаараа нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой юм.

Мөн насанд хүрээгүй гэрч Г.Б “...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр малд явсан ба Тэс сумын 5 дугаар багийн нутаг Жирээг гэх нэртэй газраар явсан. Би малаа хайж явах үедээ хөх өнгийн дээл өмссөн, бор зүсмийн морь унасан хүн манай үхэр бэлчээрлэдэг газарт явж байхыг харсан. Би тэр хүнийг хэн болох, ямар ажлаар явж байгааг нь мэдээгүй, би танихгүй хүн байсан” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас), гэрч М.О “...Манайх 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Тэс сумын 8 дугаар багт байх Шар гурав гэх газарт байдаг өвөлжөөндөө буусан. Манайх 2 гэрээр байдаг ба О.Сгийнхтой айл байдаг. 2021 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим гэртээ байж байтал манай гэрийн ар талаар манай нохойнууд хуцаад байхаар нь би хүү О.Сгийн гэр лүү ороод “чи гараад үхрээ хараад ир ээждээ, нохой хуцаад байна” гэхэд О.С гараад зайдан морь унаад довтлоод явсан. Тэгээд удалгүй гэртээ ирээд үхэр байна гэж хэлсэн. Тэгээд надад хэлэхдээ “ээжээ, Т 3 үхэр туучихсан явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цааш нь лавшруулж асуугаагүй, нэг сонсоод орхисон” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас), гэрч Б.Т “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед нохой хуцаад байхаар нь хадам ээж М.О манай нөхөр О.Сд хандаж “нохой хуцаад байна, манай хэдэн малыг хүн авч байдаг биш байгаа, чи яваад хараад ир” гэж хэлээд О.Сг нохой хуцаж байсан зүг явуулсан. Манай нөхөр буцаж ирээд “манай 8 дугаар багийн Т 3 тооны эр үхэр туучихсан явж байна гэж хэлсэн” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас) гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг давхар нотлогдож байна.

Гэрч О.С “...орой 20 цагийн үед нохой хуцаад байхаар нь ээж М.О надад хандаж “нохой хуцаад байна, гарч үхрээ хараад ир” гэж хэлэхээр нь би гэрээс гарч өөрийн халиун зүсмийн морио унаад нохой хуцаж байгаа зүгт явж очиход Б.Т өдөр өмсөж явсан хөх өнгийн дээл, бор зүсмийн морьтойгоо улаан зүсмийн эр үхэр, хоо улаан зүсмийн эр үхэр, төөлтэй улаан зүсмийн эр үхэр туучихсан явж байсан ба төөлтэй улаан зүсмийн эр үхэр нь нөгөө хоёр үхрээ бодвол биеэр бага үхэр байсан. Би өдөр нь Б.Ттой Жирээг гэх газарт тааралдсан учир шууд танисан. ...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн үед гадаа гэгээтэй, үзэгдэх орчин сайн байсан тул би Б.Т болон тууж явсан 3 тооны үхрийг маш сайн харсан” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас) түүнийг хараа муутай, харж чадсан эсэхэд нь эргэлзэж байна гэх шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд гэрч О.Сг хараа муутай гэх талаархи баримт хэрэгт байхгүй, энэ талаар зөвхөн шүүгдэгч мэдүүлсэн болно.

Гэрч М.Д “...Б.Тыг яг 10 дугаар сарын 25-ны өдөр чухам малдаа байсан гэдгийг, малаа хариулж байсан эсэхийг мэдэхгүй, өдөрт малдаа яваад оройд гэртээ байсан эсэхийг нь бид мэдэхгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 86-88 дугаар хуудас), гэрч Ц.Цийн “...Б.Тыг яг хэзээ буюу 10 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд бог малаа хариулж байсан гэдэг өдрийг нь бол мэдэхгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 90-93 дугаар хуудас) мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Тыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрч М.Д, Ц.Ц нар нь тухайн хэрэг гарсан өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Б.Тыг Увс аймгийн Тэс сумын 8 дугаар баг Хар ус гэх газарт хонио хариулаад явж байсан гэдгийг байсан гэдгийг гэрчлээгүй.

Нөгөөтэйгүүр малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг мэдсээр байж зохих байгууллагад нь мэдээлэхээс эмээдэг, мэдээлэл өгсөн, гэрчилсэн этгээдэд янз бүрийн байдлаар дарамт учруулдаг, малчид малаа алдчихаад өөрсдөө хайж хугацаа алддаг байдлаас гэмт хэргийн ул мөр арилах гол хүчин зүйл болдог ба хохирогч Н.Г малаа хулгайд алдсанаас хойш /2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр/ өөрөө малаа эрж хайж явсаар даруй 1 сар гаруй хугацааны дараа эрх бүхий байгууллагад мэдэгдсэн нь гэмт хэргийн ул мөр арилах үндсэн шалтгаан болсон байна.

Тиймээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Сгийн (хавтаст хэргийн 32-33, 35-36 дугаар хуудас) мэдүүлэг, гэрч М.О (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас) мэдүүлэг, гэрч Б.Т (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас) мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Б (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас) мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбар няцаагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдийг шинжлэн судлахад ноцтой зөрөөтэй мэдүүлэг өгсөн хохирогч, гэрч байхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэрчүүдийг нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааг явуулах тухай саналыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Б.Т нь Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багийн нутаг Жирээг гэх нэртэй газраас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Н.Г 3 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж нийт 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон ба хохирогч Н.Г 3 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шүүгдэгч Б.Тын үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “олон тооны мал хулгайлж” гэсэн тухайн зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, тохирчээ.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь ашиг олох санаа зорилгоор, бусдын олон тооны малыг өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон, мал хулгайлах нь хууль бус, гэмт хэрэг гэдгийг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг хүсэж үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу Увс аймгийн Тэс суманд 2021 оны 10 дугаар сарын байдлаар хохирогчийн хулгайд алдсан 4 настай эр үхэр 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн, 3 настай эр үхэр 1,000,000 (нэг сая) төгрөгийн үнэлгээтэй байсан болох нь шинжээчийн 335 дугаартай дүгнэлтээр (хавтаст хэргийн 102 дугаар хуудас) тогтоогдож байна. Тодруулбал, гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 3,400,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Мөн хохирогч нь хулгайд алдсан малаа эрж хайхад зарцуулсан буюу гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол, хор уршигт 301,000 (гурван зуун нэг мянга) төгрөг нэхэмжилсэн баримт (хавтаст хэргийн 200 дугаар хуудас)-ыг хавтаст хэрэгт тусгуулсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Б.Т нь бусдын буюу хохирогч Н.Г өмчлөх эрхэд халдаж хууль бусаар, санаатай үйлдлээр гэм хор учруулсан байх тул дээрх Иргэний хуулийн заалтын дагуу шүүгдэгчээс хохирогчид учирсан шууд хохирол 3,400,000 төгрөг, шууд бус хохирол 301,000 төгрөг, нийт 3,701,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гд олгуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...Шүүгдэгч Б.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. ...Шүүгдэгч Б.Т энэ гэмт хэргийг үйлдэж 3,400,000 төгрөгийн ашиг олсон гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 3,400,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох саналтай” гэх саналыг, хохирогчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа “шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирол нөхөн төлүүлэх талаар шүүхийн шийдвэр гарлаа. Шүүгдэгч завсарлага авч хохирлоо нөхөн төлөх санал гаргасангүй, цаг хугацаа авч хохирол төлснөөр эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх алтан боломж байдаг. Гэвч өмгөөлөгчийнхөө санал хүсэлтийг хүлээж авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж байна. Иймд улсын яллагчийн ялын хэмжээ нь тохирсон” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Б.Т нь 2014 онд ял шийтгүүлээд хорих ангид ял эдэлж байхдаа цемент дээр хүчтэй унаж 2 сар гаруй хугацаанд ухаангүй байж байгаад эмчлэгдэж группэд байсан. Мөн түүний зан байдал хувийн байдлын талаар гэрч Б.А, гэрч Б.З нар мэдүүлсэн байдаг. Урьд нь ял шийтгүүлж байсан нь шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд хамаарахгүй, хувийн байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хоёр жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч Б.Тын хувийн байдлын талаар гэрч Б.А “...Б.Т нь эцэг эхээс тавуулаа, айлын 3 дахь хүүхэд бөгөөд багаасаа хичээл сургуульд сураагүй, хөдөө мал дээр байж байгаад 2008-2009 онд Завхан аймгийн Тэс суманд 1 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд гэртээ мал маллаж байгаа. Б.Т нь ерөөсөө гэр бүл зохиож байгаагүй, хүнтэй гэрлэж байгаагүй бөгөөд одоо ам бүл 2, ээжийн хамт амьдардаг. Б.Т урьд өмнө хоёр удаа малын хулгайн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байсан. 2015 онд ял шийтгэгдэж ял эдэлж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилгаас унаад 2 сар ухаангүй хэвтэж тархиндаа гэмтэл авсан юм. Тэрнээс хойш группэд орж байж байгаад саяхан хасагдсан. Б.Т нь гэрээс гарч яваад хэсээд архи уугаад явчихдаг бөгөөд бид нар араас нь яваад хүч хүрдэггүй байгаа юм. Б.Тын амьдралын нөхцөл байдлын хувьд ямар нэгэн ажил хийдэггүй, амьжиргааны түвшин доогуур юм. Толгой тархи нь өвдөөд байдаг ба заримдаа хэлсэн ярьснаа буруу хэлдэг, мартдаг. Сэтгэцийн хувьд эрүүл боловч мартамхай, заримдаа янз янзын ааш араншин гаргадаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас), гэрч Б.З “...Б.Т нь зан аашийн хувьд даруухан, хүнтэй зөв харилцдаг, хөдөлмөрч, тусархуу, 2008 онд цэргийн алба хаасан, дотогшоо, дуу цөөтэй залуу, урьд нь гэр бүл зохиож байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дугаар хуудас), Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 119-121 дүгээр хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 153 дугаар хуудас), шүүгдэгч Б.Тын “амбулаториор эмчлүүлэгчдийн карт”-ын хуулбар (хавтаст хэргийн 176-186 дугаар хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 161-163 дугаар хуудас), Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 156-159 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь Увс аймгийн Тэс сумын сумын Нурагт багийн нутагт ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан нь нотлогдож байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Б.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн шүүгдэгч Б.Тод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нь уг мал хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Т нь хохирогч Н.Г 3 тооны үхрийг хулгайлсан болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, хөрөнгийн үнэлгээчнээс Увс аймгийн Тэс суманд 2021 оны 10 дугаар сарын байдлаар 4 настай эр үхрийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1,200,000х2=2,400,000 төгрөг, 3 настай эр үхэр 1,000,000х1=1,000,000 төгрөг, нийт 3,400,000 төгрөг болохыг тодорхойлсон байх тул түүнийг 3,400,000 төгрөгийн ашиг орлого олсон гэж үзэж шүүгдэгчээс 3,400,000 төгрөгийг,

-эд мөрийн баримтаар тооцсон шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан хэрэгсэл болох цэрэг загварын эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхгийг,

-хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 13 настай бор зүсмийн морийг шүүгдэгч Б.Тоос тус тус албадан гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Тын эзэмшлийн 13 настай бор зүсмийн морийг улсын орлого болгосонтой холбогдуулан прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээв.

Улсын яллагч “...шүүгдэгч Б.Тод мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” санал гаргасан бөгөөд шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар, шүүгдэгч Б.Тоос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Бийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Тыг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тод оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3,701,000 (гурван сая долоон зуун нэг мянга) төгрөгийг шүүгдэгч Б.Тоос гаргуулж хохирогч Н.Гд олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,400,000 төгрөгийг,

- гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл болох 1 ширхэг суран хазаар, 1 ширхэг цэрэг эмээлийг,

- гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 13 настай 1 тооны бор зүсмийн морийг шүүгдэгч Б.Тоос тус тус албадан гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Тоос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тын эзэмшлийн 13 настай бор зүсмийн морийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.МӨНХСАЙХАН