| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00423/И |
| Дугаар | 130/ШШ2017/00419 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2017/00419
| 2017 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 130/ШШ2017/00419 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47-д байрлах, утас 7********, РД:**********, Мобиком корпораци ХХК /ерөнхий захирал Тацуяа Хамада/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: - гийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, утас Жорга ХХК /захирал А.Б, утас 9********/-нд холбогдох нэхэмжлэлийг 2017 6 дугаар 08-ны
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 9********* дугаарын төлбөрийн үлдэгдэл болон Samsung Galaxy J5 утасны төлбөрийн үлдэгдэл нийт 350065 /гурван зуун тавин мянга жаран таван/ төгрөгийг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн ерөнхий захирал Тацуяа Хамада шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жорга ХХК-ийн захирал А.Б манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30440035 тоот гэрээ байгуулан 99104615 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J5 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 100000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 350065 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Жорга ХХК-ийн захирал А.Б шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Жорга ХХК-ийн нэр дээр 30440035 тоот гэрээний дагуу Мобиком корпораци ХХК-аас авсан 99104615 дугаарын төлбөрийн үлдэгдэл болон Samsung Galaxy J5 утасны төлбөрийн үлдэгдэл нийт 350065 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Жорга ХХК-ийн захирал А.Б нь нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 99104615 дугаарын төлбөрийн үлдэгдэл болон Samsung Galaxy J5 утасны төлбөрийн үлдэгдэл нийт 350065 /гурван зуун тавин мянга жаран таван/ төгрөгийг төлж өгөх тухай тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11152 төгрөгийн тал нь болох 5576 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 5576 төгрөг, мөн хариуцагч Жорга ХХК-аас 5576 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпорациХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 9******* дугаар утасны төлбөрийн үлдэгдэл болон Samsung Galaxy J5 утасны төлбөрийн үлдэгдэл нийт 350065 /гурван зуун тавин мянга жаран таван/ төгрөгийг хариуцагч Жорга ХХК төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11152 төгрөгийн тал нь болох 5576 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 5576 төгрөг, мөн хариуцагч Жорга ХХК-аас 5576 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Жорга ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК