Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02045

 

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02045

Улаанбаатар хот

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

      Нэхэмжлэгч: Баянгол  дүүрэг, 19-р хорооны  нутаг  дэвсгэрт  байрлах Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол 27-69 тоотод оршин суух, регистр ТЖ75112077, Бямбасүрэнгийн Энхзоригт холбогдох 320 198 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Б.Энхзориг нь 2016 оны 1-р сараас 2017 оны 3-р сар хүртэлх хугацаанд 265 477 төгрөг, 2017 оны 4-р сараас 2017 оны 6-р сарын 15  хүртэлх хугацаанд 54 721 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө зохих хугацаанд төлж барагдуулаагүйгээс төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл хуримтлагдан 320 198 төгрөгний авлага үүсээд байна. Хэрэглэгч Б.Энхзориг нь ХТП-596 дэд станцаас хэрэглэгчийн 3001177 кодоор 7043607 дугаарын тоолуураар хэрэглээтэй бөгөөд удаа дараа цахилгааны хэрэглээг түдгэлзүүлж таслагдаж байсан. Гэвч өөрсдөө дур мэдэн залгаж эрчим хүч хэрэглэсээр байна. Мөн төлбөрөө төлөхийг мэдэгдэж мэдэгдэх хуудас хүргүүлж байсан боловч төлөлгүй өдийг хүрч байна. Иймд Б.Энхзоригоос 320 198 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Туяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Энхзориг нь эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 320 198 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан  түгээх сүлжээ  ТӨХК нь Б.Энхзоригт холбогдох 320 198 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Энхзориг нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Б.Энхзоригт холбогдох 320 198 төгрөг гаргуулахыг хүссэн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 256 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 5128 төгрөгийг, хариуцагч Б.Энхзоригоос 5128 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА